• Lemon Press
  • Posts
  • 🔍 Нууц гэрээний шинжилгээ

🔍 Нууц гэрээний шинжилгээ

YouTube-н шинэ үйлчилгээ болон ЭТТ-н гэрээний шинжилгээний талаар тоймлов.

POWERED BY

Лхагва гаргийн мэнд ээ. Бондод хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс анхаарна уу! Simple Монголын анхны "РЕЙТИНГТЭЙ БОНД” гаргах зөвшөөрөл авсан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Монгол болон Өмнөд Солонгосын ЗГ-ын ээлжит хуралдаан болж ирэх 9-р сард газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулах санал дэвшүүлэв.

SNB: Швейцарын төв банк улсынхаа 6 дижитал бирж дээр туршилтаар дижитал валют гаргана.

MSE: Жилийн 18%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай Инвескор бонд 2.0-ийн 4-р транчийн анхдагч ЗЗ-ийн арилжаа 6 сарын 29-ний өдрөөс 7 сарын 5-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

🔍 Нууц гэрээний шинжилгээ

Өнгөрсөн оны 12-р сард Эрдэнэс Тавантолгой (ЭТТ) ХК-ийн 9 гэрээг төрийн нууцаас ил болгосон билээ. Тэгвэл уг гэрээнүүдэд хийсэн “Нээлттэй нийгэм форум”-ын шинжилгээг тоймлон хүргэе.

  • Нууц 9: Ил болгосон 5 төслийн 9 гэрээнд төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой 7 гэрээ, далд уурхайн хайгуулын гэрээ, Загийн гүний уснаас ус татах хоолойн бүтээн байгуулалттай холбоотой гэрээ багтаж байна.

9 гэрээ = ₮8.4 их наяд

Уг гэрээнүүдийн 4 нь 2019 онд, 5 нь 2022 онд байгуулагдсан аж. Түүнчлэн, 2023-2027 оны хооронд хэрэгжиж дуусахаар төлөвлөгдсөн эдгээр гэрээнүүдийн нийт санхүүжилт нь ойролцоогоор ₮8.4 их наяд болж буй.

Далд шарх ил гарав

Цаашлаад, уг гэрээнүүдэд мэдээллийн дутмаг болон тодорхой бус байдал, үр ашиггүй санхүүжилт зэрэг маш олон асуудал бий. Үүнээс хамгийн их асуудалтай нь $1.3 тэрбумын үнийн дүн бүхий Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын бүтээн байгуулалтын гэрээ. Үүнд санхүүжүүлэгч талаас ЭТТ ХК, захиалагч талаас Тавантолгой төмөр зам (ТТЗ) ХХК, гүйцэтгэгч талаас Бодь Интернэшнл ХХК нар оролцсон аж. Ямар асуудал байв?

  • Үндэслэлгүй өртөг: Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын бүтээн байгуулалтын 1 км-т ногдох дүн нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийнхээс 3.3 дахин өндөр буюу $4.3 сая байна. Өөрөөр бол өртгөг нь үндэслэлгүйгээр өндөр тогтсон хэрэг.

  • 66.6%: Уг гэрээний санхүүжилтийг ЭТТ ХК-аас ТТЗ ХХК-ийн хувьцаанд хөрвүүлэх замаар гаргах ч эзэмших хувь хэмжээг 66.6%-иар хязгаарласан тул үлдсэн хөрөнгийг зээл гэж бүртгэсэн.

  • 33.4%: Харин нийт санхүүжилтийн үлдсэн 33.4%-ийг Бодь Интернэшнл ХХК-д хөнгөлөлттэй үнээр нүүрс борлуулах замаар бүрдүүлэх аж. Ингэхдээ ханшийн эрсдэлийг ЭТТ ХК хариуцахаар тусгасан нь нэмэлт зардал бий болгож буй. Учир нь гэрээ байгуулагдсанаас хойш долларын ханш төгрөгийн эсрэг 29.8% чангараад байна.

  • Алдаа дутагдал: Гэрээнүүдэд гүйцэтгэх болон гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах, ажлын чанар стандарт болон түүнийг хэмжих аргачлалын талаар тодорхой мэдээлэл тусгаж өгөөгүй. Эдгээр нөхцөл байдлаас уг гэрээнүүд нь ЭТТ ХК-ийн хувьд алдагдсан боломжийн өртгийг өсгөсөн, нөгөө талд давуу байдал бий болгосон гэж дүгнэж болохоор.

Эцэст нь… Уг нь бол ЭТТ ХК ойролцоогоор 136,469 мянган өрхөд ипотекийн зээл олгох хэмжээний 9 гэрээ хийсэн. Үр дүнд нь нүүрс тээвэрлэлтийн өртөг буурах, экспортын орлого нэмэгдэх учиртай даа.

Apptio: Vista Equity Partners ➡️ IBM

IBM: IBM Vista Equity Partners-н эзэмшилд байдаг программ хангамжийн компани Apptio-г $4.6 тэрбумаар худалдаж авна. Apptio нь Amazon (AMZN), Microsoft (MSFT) зэрэг 1,500 гаруй компанид мэдээллийн технологийн удирдлага, оновчтой программ хангамжийн шийдлүүдийг боловсруулах үйлчилгээ үзүүлдэг аж. Харин IBM Apptio-н FinOps программ хангамжийг Watsonx AI платформ болон автоматжуулалтын программ хангамжтай хослуулахаар төлөвлөж буй.

🎮 YouTube-н шинэ үйлчилгээ Playable

Дуу, бичлэг, контент үзэх гэж YouTube ордог байсан цаг улиран одож удахгүй тоглоом тоглохоор ордог болох нь. Учир нь тэд онлайн тоглоомын салбарт хүч үзэхээр шинэ үйлчилгээний туршилтаа эхлүүлээд буй.

Шилжилт

YouTube-н толгой компани Alphabet (GOOG) тус платформ дээр онлайн тоглоом тоглох боломжтой Playable гэх шинэ үйлчилгээний туршилтыг эхлүүлсэн аж. Видео контентод тулгуурласан YouTube ийнхүү үйлчилгээгээ солонгоруулж байгаа нь тэдний зар сурталчилгааны орлого буурсантай холбоотой. Тухайлбал, 2022 онд YouTube-н зар сурталчилгааны орлого анх удаа 3 улирал дараалан буурсан байдаг.

Бүтэлгүйтлээс ➡️ Боломж руу

Playable-г туршиж буй өөр нэг шалтгаан нь Google-н онлайн тоглоомын үйлчилгээ болох Stadia-н бүтэлгүйтэлтэй холбоотой. Уг платформ нь хэрэглэгчдийн анхаарлыг татаж чадаагүй учир өнгөрсөн 9-р сард унтраасан. Гэсэн ч компани тус төслийг хаяалгүй Google-н өөр бүтээгдэхүүн, үйлчилгээтэй нэгтгэж үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэж байв. Гэхдээ тэдэнд тоглоомын салбарт багтах зай бий юу?

Тоглоомын зах зээл

Өнгөрсөн онд Америкийн тоглоомын зах зээл $23.8 тэрбумын орлого олсон бөгөөд 2027 он гэхэд 37% өсөж $33 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Түүнчлэн хэрэглэгчдийн тоо нь аль хэдийн хүн амынх нь 80.1% буюу 270 саяыг даваад буй. Салбарын ирээдүй гэрэлтэй байгаа ч орсон хэн бүхэнд аз тохиогоогүйн нэг жишээ бол Netflix (NFLX). Тэд 2021 оны сүүлээр онлайн тоглоомын үйлчилгээг яг л Google-тэй адил нэвтрүүлж өдгөө 50 гаруй тоглоом гаргаад буй. Гэсэн ч Netflix-н 233 сая хэрэглэгчийн ердөө 1% нь л Netflix Games-г ашигладаг аж.

Эцэст нь: Google-н YouTube-н орлогын сувгийг өргөтгөх оролдлого хэр бүтэмжтэй байх бол? Ямартай ч Netflix Games шиг болохгүй гэх баталгаа одоогоор алга даа.

🚔 Хүссэн машинтайгаа аялъя

Энэ зун мөрөөдлийнхөө машинтай аялалд гармаар байна уу? 😎

Тийм бол Summer Trip Expo 2023-д хүрэлцэн ирж, Омни капитал ББСБ-ын асраар зочлоорой.

Уг экспод “Хүссэн машинтайгаа тухтай аялъя" уриатайгаар оролцож буй тэдний асраар зочилсноор,

  • Автомашин болон аяллын хэрэгслийг нэг дороос онцгой нөхцөлөөр худалдан авах,

  • Хүссэн автомашиныхаа зээлийг тэр дор нь шийдүүлэх боломжтой.

Сонирхуулахад, Омни капитал ББСБ нь 7-р сарыг дуустал автомашины зээлийн хүүгээ бууруулсан бөгөөд та ₮100 сая хүртэлх зээлийг өдөрт нь шийдүүлээд авах боломжтой шүү.

📍 Хаана: UG AUTO задгай талбай
📅 Хэзээ: 6 сарын 30-наас 7 сарын 7

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

9to5Mac

🔹Америк улс даяар өндөр хурдны интернэт нэвтрүүлэхэд $42 тэрбумыг зарцуулна. Учир нь одоог болтол Америкт 8.5 сая байршилд өргөн зурвасын үйлчилгээ холбогдоогүй аж. Эхний удаад мужуудад нийт хөрөнгө оруулалтын 20%-ийг олгох бол үлдсэн хэсгийг 2025 онд олгох нь.

🔹Монгол, Японы үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Улмаар 2 орон тогтвортой санхүүжилт, дижитал бүтээгдэхүүнийг ЗЗ-д нэвтрүүлэх, зохицуулалтын орчныг бий болгоход хамтран ажиллах гэнэ.

🔹 СЗХ Монложистикс Холдинг ХХК-ийн нийтэд санал болгон анх удаа гаргах хувьцааг бүртгэхээр шийдвэрлэлээ. Энэ нь Монголын тээврийн салбарын экспортын орлогыг нэмэгдүүлэх, импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгахад чухал ач холбогдолтой юм.

🔹Ерөнхий сайд Тяньжин боомт дахь Монголын эзэмшил газрыг 1 жилд багтаан ашиглалтад оруулах саналыг Хятадын талд тавив. Уг боомтод Монгол 10 га газар эзэмшдэг аж. Хэрэв тус боомт дахь Монголын эзэмшил ашиглалтад орвол бид далайд гарцтай болох боломжтой.

🔹Америк болон Монгол газрын ховор элементийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичигт Америк цэвэр эрчим хүчний шилжилтэд нөлөөтэй газрын чухал металлын хөрөнгө оруулалт болон техникийн дэмжлэг үзүүлэх тухай тусгаад буй.

Дараах хариултаас бурууг нь олно уу!

A. ЭТТ ХК-ийн 9 гэрээний нийт санхүүжилт нь ойролцоогоор ₮8.4 их наяд.

B. IBM Apptio-г $4.6 тэрбумаар худалдаж авна.

C. Америкийн тоглоомын зах зээл 2027 он гэхэд $133 тэрбумд хүрэх төлөвтэй.

  • Сонс: Европын Холбооны шинэ Маршалын төлөвлөгөө. (Politico)

  • Сонирх: Технологийн салбарт эмэгтэйчүүдийг чадавхжуулах интерншип хөтөлбөр. (YOUTHinc)

  • Мэд: Болзооны апп-уудад AI-н тусламж хэрэгтэй гэж үү? (TC)

  • Унш: Зуны Давосын чуулган Хятадад болж байна. (BusinessInsider)

Зөв хариулт C. Америкийн тоглоомын зах зээл 2027 он гэхэд $133 тэрбумд биш $33 тэрбумд хүрэх төлөвтэй.

Reply

or to participate.