• Lemon Press
  • Posts
  • ✍️ Дампуу эрчим хүчний бодлого

✍️ Дампуу эрчим хүчний бодлого

XAC: Хувьцаагаа халаасална | Стратегийн ордууд IPO хийх үү? | Instagram-н тохиргоо

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Хяналтын камерыг нэгдсэн сүлжээнд холбоно гэнэ шүү. Тэгэхээр улсын нийт 122 мянган хяналтын камерын стандарт шинэчлэгдэх нь ээ. 📸

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Монголын Хөрөнгийн Бирж (MSE) Уул уурхайн бүтээгдэхүүний биржтэй холбоотой шийдвэрүүдийг гаргалаа

NSO: Даваа гаргийн байдлаар Улаанбаатарт гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.2% буурсан ч 7 хоногийн өмнөхөөсөө 0.3% буюу бага зэрэг өсжээ.     

POL: Улаанбаатарын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг шинэчлэн боловсруулна.

🤔 Стратегийн ордууд IPO хийх үү?

Манай эдийн засгийг уул уурхай л нуруун дээрээ авч явдаг. Гэтэл энэ салбарт нэлээд хэдэн асуудал бий. Төрийн оролцоотойгоор бодлогын өөрчлөлт бүрээр асуудал хурцдаад л намжаад л… Өнөөдөр стратегийн ордуудын эргэн тойронд юу болж байгаа талаар хүргэе. 

16 ➡ 7, 9

Манай эдийн засгийн оргил үе буюу одоогоос 12 жилийн өмнө “Стратегийн” гэх тодотголд 39 ордыг нэр дэвшүүлж байлаа. Харин одоогийн байдлаар үүнээс 16-г стратегийн орд гэж бүртгэсний 7 нь төрийн оролцоотой, 9 нь хувийн хэвшлийн эзэмшилд байгаа. 

  • 📃 Учир начир: Саяхан батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль зэрэг 7 хуулиас бүрдсэн. Улмаар Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу стратегийн орд эзэмшигчид хувьцааныхаа 10%-иас доошгүйг олон нийтэд нээлттэй арилжаалах шаардлагатай буюу IPO хийх хэрэгтэй болсон гэсэн үг. 

  • 😶 Нээлттэй хэд нь: Стратегийн нүүрсний ордуудын олборлогчид буюу Багануур ХК (BAN), Шивээ овоо ХК (SHV) гэх нээлттэй компаниуд бий. Гэхдээ өдрийн од шиг хэдэн арилжааны түүхтэй, үйл ажиллагааны тайлан нь ч алдаг оног. Тэгэхээр энэ заалтыг биелүүлэхийн тулд нэлээд их өөрчлөлт хэрэгтэй болох нь. 

  • 💭 Төрийн оролцоо нэмэгдэх үү? Нэмээд стратегийн ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34%-тай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болно гэж заасан. Энэ заалт хэрэгжвэл стратегийн ордод байгаа одоогийн төрийн оролцоо улам нэмэгдэх нь. 

❗ Цаасан дээрх заалтууд хэзээ хэрэгжих вэ?

Уг нь бол банкны реформ болж бүх системийн банк гарсан хуулийн дагуу IPO хийгээд, банкны 1 хувьцаа эзэмшигч дээрх төвлөрөл 20%-иас хэтрэхгүй байх хуулийн шаардлагыг хугацаандаа хэрэгжүүлээгүй гээд $1.3 тэрбумын ээлийн санхүүжилт эргэн татагдах нөхцөл байдал үүсээд байсан. Харин стратегийн ордуудын мөрдөх хуулийн араас ямар нэгэн шийдвэр, хэрэгжүүлэлт явахгүй л байна. 

Эцэст нь… Уг нь бол хууль дүрмийг мөрдөнө, мөрдөх боломжтой, ач холбогдолтой гэж бодож л баталдаг байлтай. Яг хуулиараа стратегийн ордууд 10%-иа нээлттэй арилжаалдаг болчихвол жинхэнээсээ л бид баялагтаа эзэн болох байх. Гэхдээ түүнээс өмнө төрийн оролцоог ямар байхаа тогтоож, хэзээ хуулийн хэрэгжилт хангагдахыг тодорхойлж, эрх зүйн орчин, зохицуулалтыг нь хийж өгөх хэрэгтэй санагдана.

💰 XAC: Хувьцаагаа халаасална

XAC: ХасБанк нийт гаргасан хувьцааныхаа тодорхой хэсгийг халааслахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, компани нийт 2,300,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь ₮760 хүртэл үнээр тооцон нийт ₮1.7 тэрбум хүртэл үнийн дүнгээр хувьцаа худалдан авч халааслах аж. Хувьцааг эргүүлэн худалдан авах хугацаа нь 3 сар байх нь. Сонирхуулахад, тус банкны хувьцааны үнэ он гарсаар 18.5% өсөөд байна.

🤝 Төслийн удирдлагын олон улсын бага хурал

PMI Mongolia Chapter-с жил болгон зохион байгуулдаг Төслийн удирдлагын олон улсын бага хурал "Төслийн удирдлагын хөгжил: Маргаашийн амжилтын түүхийг бүтээх нь" сэдэв дор 9 дэх удаагаа болох гэж байна. 📢

Тус хурлаар, төслийн удирдлагын шинжлэх ухаан, арга, мэргэшлийг таниулан нутагшуулах хүрээнд гарсан ололт амжилт, сургамжийн талаар танилцуулах бөгөөд томоохон төсөл хөтөлбөрүүдийн удирдагчид салбарын сүүлийн үеийн дэлхийн чиг хандлагын талаар илтгэл, хэлэлцүүлэгээ өрнүүлэх юм.

📍 Хаана: Улаанбаатар зочид буудал
📅 Хэзээ: 10 сарын 12

✍️ Дампуу эрчим хүчний бодлого

Жо Байден байгалийн хийн экспортыг зогсоож, эрчим хүчний үнийг $0.5-оор бууруулахаа мэдэгдлээ. Бөмбөрцөгийн хаана ч хүүхэд, боловсрол, эрчим хүч зэрэг асуудлууд популизмын хамгийн том хохирогч байх юм даа. 

🙄 Эрчим хүчний аюулгүй байдлаа дэнчинд тавиад байна!

Жо Байдены удирдлага дор буюу сүүлийн 3 жилд Америкийн эрчим хүчний үнэ 39%, дулааны үнэ 44%, шатахууных 48%, цахилгааных 29%, байгалийн хийнх 27% тус тус өсөөд буй. Орос, Украины асуудлаас болж эрчим хүчний хямралд орсон Америк 2022 оноос хойш стратегийн газрын тосны нөөцөөсөө 180 гаруй сая баррелийг зах зээлд нийлүүлэхийн сацуу холбоотноо эрчим хүчний хямралаас гаргахаар Европ руу экспортлох шингэрүүлсэн байгалийн хийгээ ч нэмэгдүүлсэн байдаг. 

  • Нэмэлт шатахуун: Сүүлд л гэхэд Америкийн тусгаар тогтнолын өдрийн өмнөхөн 1 сая баррель шатахууныг зах зээлд нийлүүлээд буй. Гол асуудал нь Америк энэ оны эхэнд чөлөөт худалдааны хэлэлцээртэй орнуудаас бусад руу нь хийх шингэрүүлсэн байгалийн хийн экспортоо түр зогсоосон явдал

📛 Байгалийн хий уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөтэй!

Америкийн байгалийн хийн экспорт сүүлийн 2 жилд нэмэгдсээр, өнгөрсөн онд л гэхэд 91.2 сая тн-д хүрч тус улс дэлхийн №1 шингэрүүлсэн байгалийн хий экспортлогч болсон. Улмаар Эрчим хүчний яамнаас компаниудад байгалийн хий экспортлох зөвшөөрөл олгож буй эдийн засаг, байгаль орчны шинжилгээ нь хуучирсан тул түүнийг дахин үнэлж, шинэчлэхийн тулд ийн шийдвэрлээд буй. 

  • 😡 Шүүмжлэл: Улмаар Chevron (CVX)-с эхлээд луугар газрын тосны компанийн боссууд эрчим хүчний аюулгүй байдлаас илүү уур амьсгалын эсрэг тэмцэх бодлогоо эн тэргүүнд тавилаа гэж шүүмжлэх болсон

  • 🔎 Логик хаачив? Ер нь тэгээд дэлхийн шингэрүүлсэн байгалийн хийн №1 экспортлогч төдийгүй жилдээ  $89 тэрбумыг байгалийн хийн экспортоос өлхөн олчихдог улс байгалийн хийн олборлолт уур амьсгалын өөрчлөлтийг өдөөгөөд байгаа тул экспортоо түр зогсооно гэдэг байж болох асуудал мөн эсэх?  

Эцэст нь… Байгалийн хийгээ экспортлох нь Америкт ашигтай. Товчоор бол байгалийн хий эрэлттэй байх тусам Америкт дотоодын хайгуул идэвхжиж, байгалийн хийн үнийг хямд байлгах, худалдааны тэнцлээ сайжруулж, олон мянган ажлын байрыг дэмжиж боломжтой. Гэсэн хэдий ч иргэдийн аж амьдралаас илүү дэлхийн уур амьсгал чухал байхад одоо ялтай билээ.

18.5 мянга
2023-2024 оны хичээлийн жилд бүх шатны сургуулийг 145.2 мянган суралцагч төгссөнөөс 18.5 мянга нь техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын оюутнууд байна
7.1% 
Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгссөн оюутны тоо өмнөх оны хичээлийн жилээс 7.1% буураад буй.
59.1%
Харин хүйсийн хувьд төгсөгчдийн 59.1% нь эрэгтэйчүүд байжээ.

📈 ZERO Markets: 50%-ийн кредит бонус хөтөлбөр

Арилжаа хийдэг Лимонууд анхаараарай! Wolverhampton FC-н албан ёсны түнш, FX болон CFD брокер ZERO Markets шинэ болон одоогийн хэрэглэгчиддээ бонус хөтөлбөр зарласан байна шүү. 😎

  • 👀 Ямар хөтөлбөр вэ? ZERO Markets дээр аккаунтаа нээж, анхны депозитынхоо 50%-тай тэнцэх хэмжээний кредит бонус авах юм. Түүнчлэн 5 хүртэлх аккаунт нээх боломжтой ба нэг аккаунтын бонусын дээд хэмжээ $2,000 хүртэл байх аж.

Сонирхуулахад, ZERO Markets нь Австралийн үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороо болон Маврикийн санхүүгийн үйлчилгээний комиссooс бүрэн лиценз болон зохицуулалттай бөгөөд аюулгүй, ил тод байдлын стандартыг ханган ажиллаж буй.

🔗 ЭНД дарж холбогдоорой.
⏳ Хугацаа: 12 сарын 31 дуустал

Axios

🍋 Instagram өсвөр насныхны хаягуудыг энэ 7 хоногт автоматаар нууц тохиргоонд оруулна. Хүүхдийн аюулгүй байдлын талаар олон жил шүүмжлэлд өртсөний дараа Meta (META) дэлхийн даяар 100 сая өсвөр насны хүүхдийн хаягийг автоматаар өөрчлөх юм. Тус тохиргооны зарим заалтуудыг 16-аас доош насны хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлтэй өөрчилж болох аж.

🍋  Hilton (HLT) Хятад даяар дээд зэрэглэлийн зочид буудлуудын тоог 2 дахин нэмэгдүүлэхээр зорьж байна. Одоогоор Хятадад тус компанийн 19 дээд зэрэглэлийн зочид буудал үйл ажиллагаа явуулж буй. Хятадын аялал жуулчлалын академи оны II хагаст гадаадын аялал жуулчлал 2019 оны түвшинд буцаж очно гэж тооцоолж байгаа юм.

🍋 Нидерландын мэргэжилтнүүд Улаанбаатарын үерийн эрсдэлийг бууруулахын тулд дэд бүтцийн төлөвлөгөөгөө усны систем дээр суурилан гаргах ёстой гэж зөвлөв. Тодруулбал, голын үерийн хамгаалалтын байгууламжийн дагуу барилга барьж байгааг хязгаарлаж, цаашлаад ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай аж. 

🍋 Америкийн Армийн Инженерийн корпус (USACE) Тосонцэнгэлд шинэ цэцэрлэгийн барилга хүлээлгэн өглөө. 2-5 насны 200 сурагчийг хүлээн авах боломжтой Тосонцэнгэлийн уур амьсгалын нөхцөл байдалд тохируулан дулаан шал, 3 давхар шил, байгалийн гэрэл сайн тусах цонх,  нарны энергийн систем бүхий тус барилгыг 2 жилийн хугацаанд бүтээн байгуулжээ.

  • Ханган нийлүүлэлтийн менежер / SCC: Монгол дахь нийлүүлэлтийн сүлжээний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чадвартай хүмүүсийг ₮7 саяын цалин хүлээж байна. 👉 (Link)

  • Хэрэглэгчийг дэмжих мэргэжилтэн / Проженекс Эксперт Консалтинг ХХК: Англи, япон хэлийг хашраадаг, хэрэглэгчийн хэрэгцээг хурдан тодорхойлж, шийдвэрлэх чадвартай хүнийг эрэн сурвалжилж байна. 👉 (Link)

  • Татварын нягтлан бодогч / SCC: Татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах ясны гярхай, балансыг ягштал тэнцүүлдэг хүнийг хайж байна. 👉 (Link)

  • 💁‍♀️ Амьдралынхаа аль хэсэгт, хэрхэн төвлөрөх ёстойгоо мэдэхгүй төөрөгдөж байгаа бол хэрэг болж мэднэ. (INC)

  • 💡 Бизнесээ Киргизстанаас Америкт хүртэл цэцэглүүлсэн бизнес эрхлэгчийн туршлага. (Entrepreneur)

  • Gemini вэб дээр Google Tasks болон Keep-ийн өргөтгөлүүдтэй болжээ. (9to5Google)

  • 🏷️ Монголын коксжих нүүрсний экспортын үнэ. (MySteel)

Seeking impartial news? Meet 1440.

Every day, 3.5 million readers turn to 1440 for their factual news. We sift through 100+ sources to bring you a complete summary of politics, global events, business, and culture, all in a brief 5-minute email. Enjoy an impartial news experience.

Reply

or to participate.