• Lemon Press
  • Posts
  • ❌ ЭМДС-гийн алдагдал x9

❌ ЭМДС-гийн алдагдал x9

Dr.Martens-н уналт | МХБ-ийн галзуу ашиг | Татварын орлого ₮6.9 их наяд

POWERED BY

Hey! Манай цэнгэлдэх хүрээлэнгийн 51%-ийг иргэн, 49%-ийг нийслэл эзэмшдэг. Харин одоо цэнгэлдэх хүрээлэнг 100% нийслэлийн өмчид бүртгэнэ гэнэ. Наадмын үеэрх эмх замбараагүй байдал, овоорсон их хогийн асуудал нь буурах болов уу? 🤔

*Нэг өдрийн өөрчлөлт

GOV: Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай болон бусад холбогдох хуулийн төслийг боловсруулжээ

MIN: Ирэх 10-р сард УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран “Mining Week” арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулна.

MSE: ТОП-20 индекс он гарсаар 2.6% өсөж 41,812 нэгжид хүрлээ

⚠️ Алдагдал өссөөр

Таны сарын цалингийн 2% нь Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагддаг. ААН ч 2%-ийн шимтгэл төлж байгаа. Тэгвэл уг сангийн алдагдал өнгөрсөн улиралд жилийн өмнөхөөсөө 9 дахин өсөж ₮77.1 тэрбум болжээ. Яагаад? 

Зардал > Орлого 

Уг нь бол Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гийн орлого өмнөх оны мөн үеэс 12.3% нэмэгдэж ₮434.6 тэрбумд хүрсэн. Гэвч нөгөө талд зардал нь 29.3% өсөж ₮511.7 тэрбум болсон тул алдагдал нь талийсан хэрэг. 

  • Зардал яагаад өсөв? ЭМДС-гийн нийт зардлын 94.9%-ийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал, 4.3%-ийг эмийн үнийн хөнгөлөлтийн зардал, үлдсэн хэсгийг сувиллын тусламж үйлчилгээний зардал бүрдүүлж буй. Энэ дундаасаа эмийн хөнгөлөлтийн зардал хамгийн их буюу 54.1% өсөж ₮22 тэрбумд хүрсэн байна. 

  • Ямар эмийн хөнгөлөлт? Үнийн хөнгөлөлт үзүүлдэг зайлшгүй шаардлагатай 18 бүлгийн эмийн борлуулалтыг харвал жил бүр тогтмол өсөж 2022 оны байдлаар ₮81.3 тэрбумд хүрсэн аж. Уг дүнгийн дийлэх буюу 42.7%-ийг зүрх судасны эмийн борлуулалт бүрдүүлжээ. 

Ер нь хэдэн хүн даатгалтай юм бэ? 

Улсын хэмжээнд давхардаагүй тоогоор 3 сая хүн ЭМД-д даатгуулсан байна. Нийт даатгуулагчийн 3.7% нь шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн иргэд, 22.1% нь шимтгэлээ ажил олгогч, даатгуулагч өөрөө хариуцдаг иргэд байгаа бол 74.2%-ийх нь шимтгэлийг улсын төсвөөс төлдөг аж. 

Асуудал VS Шийдэл 

ЭМДС алдагдал урт хугацаанд хадгалагдаж, нэмэгдэх нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг танах эсвэл хамрах хүрээг хязгаарлахад хүргэж болзошгүй. Уг нь бол Герман, Япон зэрэг ЭМД-ын тогтолцоо сайтай орнууд улсын болон хувийн хэвшлийн холимог сангуудтай бөгөөд харьцангуй өндөр зохицуулалттай байдаг. Улмаар даатгуулагчдыг ЭМДС-гуудын хооронд чөлөөтэй шилжих боломжоор хангах замаар өрсөлдөөнийг нэмж сангуудын үйлчилгээ, өгөөжийг өсгөдөг. 

Гэтэл манайд НДС нь ч ЭМДС нь ч алдагдалтай ажиллаж байна. Зардлын үр ашиг, үр дүнг үнэлдэг механизм болж энэ асуудал дээр анхаарахгүй бол ч…

📃 Өсөлт, өсөлт

MSE: Монголын Хөрөнгийн Бирж ХК энэ оны I улиралд ₮7.3 тэрбумын цэвэр ашигтай ажиллалаа. Компанийн үйл ажиллагааны орлого ₮3.7 тэрбум, хүүгийн орлого нь ₮6.4 тэрбумд тус тус хүрчээ. Улмаар тэдний ROE 14.2%-д хүрэв. Сонирхуулахад, МХБ-ийн хувьцааны үнэ он гарсаар 95% өсөж ₮225.3-т хүрээд байна.

🏰 Төсөл танилцуулах өдөрлөг

Улаанбаатар хотын үнэ цэнтэй бүсэд байрлах өндөр зэрэглэлийн орон сууцны “360/365 Мандала Тауэр хос цамхаг” төслийг танилцуулах өдөрлөг 4 сарын 20-нд зохион байгуулагдах гэж буй.

Өдөрлөгт хүрэлцэн ирснээр,

  • Орон сууцны төлөвлөлт, интерьерийн шийдэлтэй танилцах,

  • Барилгын бүтэц, аюулгүй байдал, автоматжуулалтын талаар мэдэх,

  • Төлбөрийн нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

🎯 Хаана: 360 Мандала Тауэр-н 1 давхар

🥾 Dr.Martens: Өвөл айсуй!

Dr.Martens (DOCS.L)-н хувьцааны үнэ 1 өдрийн дотор 30% унаж түүхэн доод түвшинд хүрлээ. Цаашлаад CEO-гоо ирэх жил солихоор болсон гэхчлэн Монгол залуусын дурлаж өмсдөг гутлын компанийн дотор юу болоод байна? Сонордуулъя аа бид. 

Martens авах хүн алга

Компани өнгөрсөн Мягмар гарагт 2023 оны болон энэ жилийн орлогын төсөөллөө танилцуулсан юм. Гол нь энэ жил компанийн Америк дахь бөөний борлуулалтын орлого нь 2 оронтой тоогоор буурах нь ээ гэх дохиог хөрөнгө оруулагчдад өгснөөр хувьцааны үнэ нь түүхэн доод түвшинд хүрэв. Үүгээр ч зогсохгүй хувьцааны үнэ нь IPO хийх үеийн үнээсээ 80% унаж Лондонгийн хөрөнгийн бирж дээрх хувьцааны арилжааг түр зогсоох нь тэр. 

  • Эрэлт буурна: Dr.Martens-н бөөний худалдааны талыг намар, өвлийн коллекци нь эзэлдэг бөгөөд Америк дахь бөөний борлуулалт нь энэ онд $24.9 саяар буурах магадлалтай байгаа аж. 

  • Гэхдээ зардал бол өснө: Үүний хажуугаар компани Америкт нэмж $18.8 тэрбумаар борлуулалтын төв барихаар төлөвлөсөн нь орлого буурна бэлтгэлтэй байгаарай гэсэн хэр нь зардлаа танах биш харин ч өсгөх нь гээд хөрөнгө оруулагчдын ундуйцлыг төрүүлээд буй. Учир нь компани өнгөрсөн жил Лос Анжелес хотын 3 байршилд цахим худалдааг нэмэгдүүлэхээр 3 төвийг байгуулсан ч борлуулалтаа өсгөхөд дэмтэй байсан эсэх нь эргэлзээтэй. Гэснээс тэд өнгөрсөн оны тайлангаа ирэх 5 сарын 30-нд танилцуулна тэр үеэр л харъя даа.

Удирдлагын халаа, сэлгээ

Цаашлаад, Dr.Martens-н CEO Кенни Вилсон-н хэлж буйгаар Америкийн бөөний худалдааны зах зээл сэргэвэл бизнесийн үйл ажиллагаа ч дагаад сайжирна хэмээсэн ч энэ жил бол тохиохгүй шинжтэй байгааг мэдэгдсэн. Тэрбээр 2018 оноос хойш Dr.Matens-г удирдсан нэгэн бөгөөд CEO-н суудлаа Apple-н ахлах удирдлага асан Иже Нвокориед өгч байгаа. Шинэхэн CEO-н хувьд гол зах зээл болох Америк дахь эрэлт болон орлогыг нэмэгдүүлэх томоохон даалгавартайгаар шинэ албандаа томилогдох нь дээ.  

Сонирхуулахад, тэд 2021 онд олон нийтэд нээлттэй компани болсноос хойш нийт 5 удаа ашиг буурах төлөвтэй байгааг анхааруулж тэр бүрд нь л хувьцааны үнэ нь уруудан шинэ түүхэн доод түвшинг тогтоож байв. Юутай ч Dr.Martens хувьцаат компани болсноосоо хойш анх удаа CEO-гоо солих гэж байна. Шинэ удирдлага тэднийг одоогийн хямралаас нь гаргаж чадах болов уу?

+41.7%
2024 оны эхний улиралд бүх  төрлийн  тээврийн  орлого өмнөх оноосоо 41.7% өсөж ₮1.8 их наядад хүрчээ. 
34.6 сая тн
Цаашлаад тус хугацаанд нийт 34.6 сая тн ачаа тээвэрлээд буй. 
8.5 сая тн
Тус өсөлтөд авто тээврээр тээвэрлэсэн ачаа 87.6% өсөж 26 сая тн, төмөр замаар тээвэрлэсэн ачаа 5.2% өсөж 8.5 сая тн-д хүрсэн нь голлон нөлөөлөв. 

Gifer

🔹Татварын нийт орлого I улиралд 2023 оны мөн үеэс 52% өсөж ₮6.9 их наяд болов. Тус өсөлтөд орлогын албан татвар 78.7% өсөж ₮2.5 их наяд, НӨАТ 31% өсөж ₮1.3 их наядад хүрсэн нь жин дарсан юм. Харин татварын бус орлого 59% нэмэгдэж ₮413 тэрбум болсон байна.

🔹Монголд хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо 8.1 мянгад хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 40.9% буюу 2.4 мянган хүнээр өссөн дүн юм. Цаашлаад, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй гадаад иргэдийн тоо хамгийн их буюу 2.7 дахин өсөөд буй. Харин гадагшаа хөдөлмөр эрхлэхээр явсан Монгол иргэдийн хамгийн их буюу 34%-ийг 25-29 насныхан бүрдүүлсэн аж.

🔹Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл I улиралд 13.6% нэмэгдэж урьдчилсан гүйцэтгэлээр ₮7.2 их наяд боллоо. Үүнд уул уурхайн олборлолт 14.5% өсөж ₮5.1 их наяд, боловсруулах салбарын үйлдвэрлэл 9.9% өсөж ₮1.4 их наядад хүрсэн нь нөлөөлсөн юм. Сонирхуулахад, уул уурхайн салбарын борлуулалт тус улиралд ₮10.6 их наядад хүрээд буй. 

🔹Энэ оны эхний 3 сард Монголд 110 мянган гадаадын иргэд иржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 28.6% өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн тэдний 78.9% нь 30 хоног, 19.8% нь 90 хоногоос дээш хугацаагаар ирсэн аж. 

  • Financial Writer / Lemon Press: Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, зах зээлийн хөдөлгөөн, шинэ мэдээллийг сонирхдог хүнийг хайж байна. 👉 (Link)

  • Ахлах хуульч / ТЭСО Инвестмэнт: Эрх зүйч мэргэжилтэй, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бие даан ажиллах чадвартай хүн байна уу? (Link)

  • Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Зөөз: Америкт ганц бие хүн дажгүй амьдaръя гэвэл дунджаар $89,461 хэрэгтэй. (CNBC)

  • Мэдэгдэл: Банкнуудын хэрүүлд Монголбанк хариу өглөө. (Mongolbank)

  • Унш: Хууль дээдлэх ёс. (NISS)

  • Унш: Каннабис унтахад тусалдаг гэж үү? (TED)

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER