- Lemon Press
- Posts
- 🤳 Супер апп: X
🤳 Супер апп: X
ЛэндМН ББСБ ХК-ийн сэргэлтийн жил болон Twitter супер апп болох талаар тоймлолоо.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Монголоор аялах дэлхийн оддын цувааг аялагч, влоггер Nas Daily үргэлжлүүлэх сурагтай. Тэрбээр аяллынхаа үеэр Улаанбаатар хотод “Nas Summit” арга хэмжээг зохион байгуулж, олон сая дагагчтай контент бүтээгчид өөрсдийн туршлагаа хуваалцах гэнэ шүү.
MNG: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхдагч хуулийг баталжээ.
CHN: Хятад макро эдийн засгийн бодлогын зохицуулалтаа эрчимжүүлж, дотоодын эрэлтийг нэмэгдүүлэхэд анхаарахаа мэдэгдэв.
CBDC: Путин дижитал рубль гаргах хууль баталлаа.
🆙 ЛэндМН ББСБ ХК-ийн өсөлтийн стратеги
ЛэндМН ББСБ ХК (LEND) 2023 оны эхний хагаст эргэн ирэлт хийлээ. Тухайлбал, тэдний цэвэр ашиг нь 390.4% өсөж ₮8.3 тэрбумд хүрчээ.
Сэргэлтийг илтгэх нь…
Орлого х1.5: Тус компанийн оны эхний хагас жилийн байдлаарх нийт орлого нь ₮20.7 тэрбумд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 155% өсөв.
Нийт хөрөнгө: Тэдний хөрөнгийн хэмжээ их сэргэлтийн үед 102.2% өсөж ₮93.8 тэрбумд хүрсэн байна.
Шалтгаан: Үлэмж эх үүсвэр
Тус компанийн хувьд ХЗЗ дээрээс хямд эх үүсвэрийг сайн татаж чадсанаар эх үүсвэрээ ₮30 тэрбумаар нэмэгдүүлж ₮52.2 тэрбумд хүргэсэн нь энэхүү тэсрэлтийн шалтгаан болж буй. Тухайлбал,
2021-2022 онд 2 удаагийн Транчаар нийт ₮5.6 тэрбумын бондын санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн.
Мөн өнгөрсөн оны 11 сард Лэнд ХБҮЦ гарган ₮4.85 тэрбумыг татан төвлөрүүлсэн.
Энэ мэтчилэн тус компани нь ХЗЗ-д үр ашигтай ажиллаж эх үүсвэрээ нэмэгдүүлж чадсанаар зээлийн багцаа 1 дахин нэмэгдүүлж ₮86.8 тэрбумд хүргэлээ. Улмаар ₮297.3 тэрбумын 1 сая зээл олгосон нь өмнөх оны мөн үеэс 1.3 дахин өссөн үзүүлэлт юм. Энэ нь ашиг болоод орлого өсөхөд голлон нөлөөлжээ.
Хувьцаа:
2023 оны эхний хагас жилд хувьцааны үнэ нь оны эхнээс 35.2% өсөж нэгж хувьцаа тайлант хугацаанд ₮40.8 хүрэв.
Мөн энэ оны эхний 6 сарын байдлаар тус компанийн ₮414 саяын 12.0 сая ширхэг хувьцаа арилжаалагджээ.
Эцэст нь… Шинэ төрлийн бүтээгдэхүүнүүдээрээ дамжуулан уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэгцээгээ хялбараар шийдэх боломжийг харилцагчдадаа олгодог Монголын финтек салбарын гол тоглогчдын нэг ЛэндМН ББСБ ХК-ийн өсөлтөд хөтлөх үндсэн стратеги нь ийнхүү хэрэгжиж байх шиг байна.
🔴 ХОС: -8.4%
XOC: Үндэсний Хувьчлалын Сан оны эхний хагаст 8.4%-ийн алдагдалтай ажиллалаа. Тайлант хугацаанд, сангийн нэгж эрхийн цэвэр хөрөнгийн үнэ цэн ₮129.2 хүрээд байгаа бол биржийн арилжааны ханш ₮103.4 байна. Сангийн хөрөнгийн 83%-ийг хувьцаа эзэлж байгаа. Мөн энэ хугацаанд сангийн зардал ₮155 сая гарснаас ₮87 сая нь сангийн менежментийн үйлчилгээний зардал байна.
🤳 Супер апп: X
Өнгөрсөн 4-р сард Илон Маск Twitter-г супер апп болгохоо зарлаж байсан даа. Тэгвэл Twitter супер апп болох замдаа эргэлт буцалтгүй орж алдарт цэнхэр шувууны логогоо X болголоо. Санана даа цэнхэр шувууг. 😔
Супер апп
Илон Маскийн бүтээхээр зорьж буй бүгдийг багтаасан супер апп-ийн бодит жишээ бол WeChat, AliPay тэргүүтэй апп-ууд бөгөөд супер апп-аа WeChat-аас санаа аван бүтээж байгаагаа ч илэрхийлж байв. Тус апп-ууд Хятад доторх бүх төлбөр тооцоог бүрэн шийдэж чадсан бөгөөд Хятадад жилд $434 их наядын цахим гүйлгээ хийгддэгийн 80% гаруй нь утасны апп ашиглан хийсэн гүйлгээ байдаг аж.
Сонирхуулахад, өнгөрсөн Баасан гаргаас эхлэн WeChat Pay, AliPay зэрэг Хятадын томоохон финтек апп-ууд Visa болон MasterCard дэмждэг болжээ.
Шинэчлэл бас дахин шинэчлэл
Тэгэхээр өнгөрсөн хугацаанд Twitter-т хийгдэж байсан шинэчлэлүүд тус апп-ийг сайжруулахад биш, түүний супер апп-ийг гаргаж ирэхэд чиглэж байсан бололтой. Түүнчлэн бөөн драма болон байж Twitter-г авсныхаа дараа супер апп бүтээх төлөвлөгөөг нь хурдасгана хэмээж байсан. Тэгвэл үүнийг хэрхэн хийнэ гэж?
Холбоо: X.com нь Илон Маскийн 1999 онд бүтээж байсан цахим банкны платформ бөгөөд Twitter-г рэбрэндинг хийж, Twitter-н дата сан, хэрэглэгчийн баазыг ашиглан хөгжүүлэлтийг нь өөрсдийн xAI гэх хиймэл оюун ухаанаар хийлгэх аж.
Таамаг: Тэгэхээр ирээдүйд Twitter WeChat шиг төлбөр тооцоо хийхээс гадна цахим худалдан авалт хийх боломжтой, такси дууддаг гээд бас бус дагалдах мини апп-уудтай супер апп болох магадлалтай.
Эцэст нь… Илон Маск супер апп бүтээхийг хүсээд байдаг, гэтэл эсрэг талд хэрэглэгчид хуучин Twitter-г санагалзсаар. Гэснээс тэд X.com-н домэйн холболтыг хийж Twitter-рүү шууд ордог болгосон байна лээ шүү. Удахгүй нэрээ соливол гайхалтгүй л юм байна даа.
COUNT() функцийг ашиглаж багана дахь хоосон нүднээс бусад тоон дататай нүдний тоог хялбархан гаргаж болдог шүү. Туршаад үзээрэй. 😉
Analytic Insight
🔹OpenAI-н CEO-н Worldcoin хэмээх крипто төсөл нээлтээ хийлээ. Тус төслийн онцлог нь World ID буюу зөвхөн хүн авах боломжит хаяг юм. Тодруулбал, хэрэглэгч биеэр очин тэдний зохиосон сканнераар нүдний торлог бүрхэвчээ скандуулж жинхэнэ хүн гэдгээ баталгаажуулсаны дараа хаягаа үүсгэх аж.
🔹АХБ анхны эрүүл мэндийн бондоор Интермед эмнэлгийг өргөтгөх төслийг санхүүжүүлнэ. Тус банк бондоо төгрөгөөр гаргаж ₮35 тэрбумын санхүүжилт босгосон бөгөөд энэ нь хагас жилийн 11.25%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай бонд юм.
🔹ХасБанк (XAC) IPO хийж татан төвлөрүүлсэн ₮35.7 тэрбумын 50% буюу ₮17.8 тэрбумыг иргэдийн зээлийн багцад зарцуулжээ. Түүнчлэн байгууллагын зээлийн багцад ₮411 саяыг, санхүүгийн түрээсийн багцад ₮2.7 тэрбумыг зарцуулсан ба цэвэр санхүүжилтийн үлдэгдэл нь ₮13.5 тэрбум байгаа аж.
🔹Бодь даатгалын (BODI) нийт орлого өнгөрсөн оны мөн үеэс 5% буурч ₮13.3 тэрбумд хүрчээ. Улмаар алдагдал нь ₮1.2 тэрбумд хүрээд буй. Үүнд нөхөн төлбөрийн зардал нь 9.8% өсөж ₮6.7 тэрбум, зардалд тооцсон нөхөн төлбөр 33% нэмэгдэж ₮8.1 тэрбум болсон нь голлон нөлөөлжээ.
🇺🇸🎓 АНУ-ын Вэст Пойнт дахь Цэргийн академи, АНУ-ын Тэнгисийн цэргийн академи, АНУ-ын Агаарын зэвсэгт хүчний академид 2024-2028 онд суралцах хөтөлбөрт Монгол иргэдийг өргөдлөө явуулахыг урьж байна. Сонгосон мэргэжлээрээ бүрэн тэтгэлэгтэйгээр бакалаврын зэрэг эзэмших боломж танд… twitter.com/i/web/status/1…
— U.S. Embassy in UB (@usembmongolia)
7:35 AM • Jul 24, 2023
Мэд: iOS 17 дээрх Messages-н шинэ функцүүд. (BRG)
Унш: Монгол ба олон улсын харилцаа. (baabar.mn)
Танилц: Samsung-н шинэ бүтээгдэхүүний танилцуулах бичлэг. (Tom’sGuide)
Сонирх: 36 настайдаа тэтгэвэртээ гарсан саятан. (insider)
Editor: Э.Золбаяр
Writer: А.Пүрэвжаргал, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply