• Lemon Press
  • Posts
  • 💰 Та хадгаламжтай юу?

💰 Та хадгаламжтай юу?

Хэвлэл мэдээлэлд итгэх итгэл | Баян VS Ядуу орнууд | Хадгаламж

POWERED BY

Амрыг эрье! Өнөөдөр Монголын орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсан өдөр тохиож байна. Нийт эрчүүддээ Цэргийн баярын мэнд хүргэе! 🪖

*Нэг өдрийн өөрчлөлт

BOM: Монголбанк бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 12%-д хүргэлээ

INV: Инвескор ББСБ ХК (INV) ногдол ашиг тараах өдрөө 5 сарын 2-ны өдөр байсныг 4 сарын 30 болгож өөрчлөв

GAZR: Газар Шим Үйлдвэр ХК (GAZR)-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 4 сарын 27-ны 11 цагт болно.

💰 Хадгаламж байна уу?

Өнгөрсөн оны байдлаар Монголд 1 иргэн дунджаар ₮5.1 саяын хадгаламжтай байгаа аж. Өөрөөр хэлбэл нийт иргэдийн хадгаламжийн хэмжээ жилийн өмнөхөөс 17.1% нэмэгдэж ₮17.9 их наяд буюу ДНБ-ий 26%-тай тэнцэхүйц хэмжээнд хүрсэн байна. 

Айн ₮5 сая аа?

Хүүе ээ, хаана тэр ₮5 саяын хадгаламж байгаад байгаа юм бэ гэж бодож байгаа бол үүнийг улсын дундаж үзүүлэлт гэдгийг санаарай. 1 хүнд ногдох хадгаламжийн хэмжээг бүсээр нь харвал Улаанбаатарынх хамгийн өндөр буюу ₮8.7 сая, баруун болон зүүн бүсийнх хамгийн бага буюу ₮1.9 байгаа юм. Харин аймгаар бол Орхон аймгийн нийт иргэдийн хадгаламжийн хэмжээ хамгийн өндөр буюу ₮414 тэрбум байхад Говьсүмбэрийнх хамгийн бага байна.   

  • Алтан дундаж: Нэмж дурдахад, нийт иргэдийн хадгаламжийн хэмжээ ДНБ-ий 26%-тай тэнцэхүйц хэмжээнд хүрсэн гэсэндээ энэ бол дэлхийн дундажтай бараг адил үзүүлэлт. Тодруулбал, нийт хадгаламжийн ДНБ-д эзлэх хувь дэлхийн дунджаар 27% байдаг аж. Нэг ч гэсэн үзүүлэлтээр ядаж дундаж түвшинд байвал аштай юу даа. 

Төгрөг VS Валют

Ер нь бол сүүлийн саруудад төгрөгийн хадгаламж нэмэгдэж эсрэг талд валютын хадгаламжийн хэмжээ буурч байгаа. Тодруулбал, өнгөрсөн сард төгрөгийн хадгаламж жилийн өмнөхөөсөө 35.8% нэмэгдэж ₮17.6 их наядад хүрсэн бол валютынх 15.6% буурч ₮4.9 их наяд болсон байгаа юм. 

  • Логик: Төгрөгийн хадгаламж нэмэгдэх нь төв банканд инфляцыг зохицуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн мөнгөний бодлогын үйл ажиллагаа явуулах боломжийг олгох юм. 

  • Сонирхуулахад: Хэрэв та хадгаламжийн бүтээгдэхүүн сонирхож байгаа бол ТОП-5 банкны 1 жилийн хугацаатай энгийн хадгаламж дундаж хүү 12.3% байна шүү. Харьцуулж үзээд сонголтоо хийгээрэй. 

Эцэст нь… Өнгөрсөн Баасан гарагт Монголбанк бодлогын хүүг бууруулсан. Ингэснээр онолын хувьд хадгаламжийн хүү багасаж, хадгаламжийн дансанд мөнгө хуримтлуулах хөшүүрэг буурна. Гэхдээ манайд бодлогын хүүгийн шийдвэр тийм ч хурдан нөлөөлдөггүй тул цаашид хадгаламжийн хүү яаж өөрчлөгдөхийг харж л байя даа. 

🦊 Foxconn: Улам дээш 

2354.TW: Apple (AAPL)-н томоохон нийлүүлэгч Foxconn-н өнгөрсөн улирлын ашиг жилийн өмнөхөөсөө 33% нэмэгдэж $1.7 тэрбум болсон байна. Уг мэдээллийн араас тэдний хувьцааны үнэ 9.5%, сүүлийн 1 сарын хугацаанд 12.3% тус тус өсөж $55.6 болоод байна. Түүнчлэн энэ жил AI серверийн салбарын орлого 40% өсөх төлөвтэй байгаа тул Foxconn-н ашиг ч мөн 13%-25% нэмэгдэх төлөвтэй байгаа аж.  

🙉 Хэвлэл мэдээллийнхэнд итгэхгүй!

Та хэвлэл мэдээлэл болон сэтгүүлч нарт хэр их итгэдэг вэ? Энэ удаад иргэд улсынхаа хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд хэр итгэлтэй байдаг талаар нэгэн сонирхолтой судалгааг тоймлох гэж байна. Кофегоо аваад нэг сайхан тухлаад суучих. 

  • Тайлан: Edelman Trust Barometer 28 улсыг хамруулан эрх баригчид, ажлын газрынхан, CEO гээд олон салбар дахь хүмүүсийн итгэл хэр байдгийг тайлагнадаг.

Цензуртэй мэдээлэл баталгаатай? 

Тус 28 улсын жагсаалтыг Хятад 77%-тайгаар тэргүүлж, Индонез 70%-тай удаалсан юм. Харин нөгөө талд Япон, Их Британийн иргэд хэвлэл мэдээлэлдээ бараг л итгэдэггүй нь харагдаж байв. Ажаад байх нь ээ жагсаалтыг тэргүүн байрны улсууд хэвлэлийн эрх чөлөөний индексэд нэлээн хойгуур бичигддэг улсууд байх нь тэр. Гэтэл сүүл мушгиж буй Ирланд, Өмнөд Солонгос, Их Британи тэргүүтэй улсуудад хэвлэн нийтлэх эрх чөлөө дэлхийн дунджаас хамаагүй дээр хангагддаг. Хачирхалтай юм…

  • Таамаглал: Магадгүй аливаа улсад эрх баригчид нь хэвлэл, мэдээлэлдээ цензур тавиад, мэдээллийг нэг урсгалаар хүргээд байхаар иргэд нь хэвлэл мэдээлэлд илүү итгэлтэй болж нөгөө талд хэвлэлийн эрх чөлөөтэй орнуудад сэтгүүлчид мэдээллийг хүссэн өнцгөөсөө харуулах боломжтой байдаг учраас итгэл алдраад байдаг юм болов уу? 

Сэтгүүлчид бол худлаа

Цаашлаад, хүмүүс сэтгүүлч нарт итгэснээс хөршдөө илүү итгэдэг аж. Иргэдийн сэтгүүлч нарт итгэх итгэл эрх баригчдынхаас ердөө 7 нэгж хувиар л илүү байна гэхээр бараг нэг тал гээд хараад байх шиг. 

  • Хэрэг байна уу? Өнгөрсөн жил америкчуудын масс медиад итгэх итгэл түүхэн доод түвшин болох 32%-д хүрээд авсан. Хачирхалтай нь америкчууд хэвлэл, мэдээллээр урсаж буй мэдээллээс илүүтэй подкастаар сонссон мэдээндээ илүү итгэх болжээ

Эцэст нь… Тус судалгааны хамгийн авууштай хэсэг нь хүмүүс мэдээллийн эх сурвалжаараа шууд хэвлэл мэдээллийнхнийг сонгохын оронд өөрсдөө хайхыг илүүд үзэж буй явдал байв. Гэхдээ тус судалгаанд хамрагдсан улсууд бол бүгд хөгжингүй орны иргэд гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. Манайд ч аль нэг хэвлэл, мэдээллийн хэрэгслийг шууд эх сурвалж болгохын оронд тухайн асуудлыг өөрсдөө хайдаг болчихвол мэдээллийн урсгалд төөрөхгүй байхаас эхлээд олон зүйлс өөрчлөгдөнө дөө.

Өнгөрсөн онд банкнууд иргэдэд олгох зээлийн хүүг нэмэгдүүлж, зээлийн хугацааг богиносгожээ. Харин зээлийн хэмжээг нэмэгдүүлж, хүүгийн бус шимтгэл хураамжийг бууруулсан байна. Тэгвэл зээлийн хүү өнгөрсөн улирлын байдлаар хэд байгааг болон өмнөх улирлаасаа хэр өөрчлөгдсөнийг түгээмэл зээлийн ангиллаар харцгаая. 

  • Тэтгэврийн зээл: 15.8% (-0.1 нэгж хувь)

  • Цалингийн зээл: 17.7% (+0.3 нэгж хувь)

  • Малчидын зээл: 20.9% (+0.1 нэгж хувь)

Wrap News

🔹Монгол “Хүний хөгжлийн индекс”-д 193 улсаас 96-рт жагсаж байна. Жагсаалтыг Швейцар ахин тэргүүлж Норвеги, Исланд, Хонконг удаалжээ. Түүнчлэн тус тайлан чинээлэг болон буурай хөгжилтэй улс орнуудын тэгш бус байдал 20 жил тасралтгүй буурч, тэгш бус байдал гаарсаар байгааг анхааруулав. 

🔹ААНБ-д ажиллагчдын сарын дундаж цалин өнгөрсөн онд 29% өсөж ₮2.2 саяд хүрчээ. Цаашлаад олборлох салбарын дундаж цалин хамгийн их буюу ₮5.1 сая байгаа бол үйлчилгээний салбарынх хамгийн бага ₮1.4 сая байгаа юм. Сонирхуулахад, бодит цалингийн индекс сүүлийн 8 жилд ердөө 59.1 нэгж хувь л өсжээ. 

🔹Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК (ERDN)-ийн МХБ (MSE)-д бүртгэлтэй хувьцааны тоо нэмэгдлээ. Тодруулбал, тус компанийн 344,567,990 ширхэг энгийн хувьцаа МХБ-д бүртгэлтэй байдаг бөгөөд үүн дээр Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 320,186 ширхэг хувьцааг нэмж нийт хувьцааны тоо нь 344,888,176 ширхэгт хүрээд байна. 

🔹Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өнгөрсөн 2-р сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оноосоо 12% өсөж ₮4.6 их наяд болов. Уг өсөлтөд уул уурхайн олборлолт 12.7% өсөж ₮3.2 их наяд, боловсруулах үйлдвэрлэл 9.2% өсөж ₮895 тэрбумд хүрсэн нь тус тус нөлөөлсөн юм.

  • Унш: Машин жолоодох эрх рүү халдахаас өөр аргагүй… (Baabar.mn)

  • Мэд: Улс орнуудын тагнуулын байгууллагын талаар хэр сайн мэдэх вэ? (BYJUS)

  • Сонс: Goal Digger-үүдэд зориулав. (ApplePodcast)

  • Үз: Nvidia-н CEO Женсен Хуангийн түүх. (StandfordGraduate)

  • Даваа: Эр цэргийн баяр тохиож байна. Та бүхэн минь даанч амрахгүй нь дээ.

  • Мягмар: Монгол дахь Америкийн худалдааны танхимын ээлжит уулзалт уул уурхайн сэдэв дор зохион байгуулагдах гэж байгаа шүү

  • Лхагва: Growing Uvurkhangai" хөрөнгө оруулалтын чуулган болно.

  • Пүрэв: Америкийн банкнуудын нөөц танилцуулагдана

  • Баасан: Оросын бодлогын хүүгийн шийдвэр гарах юм байна даа.

👕 Олигтой юм унш

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER