- Lemon Press
- Posts
- 💰 Бөөн ногдол ашиг
💰 Бөөн ногдол ашиг
Технологийн акулуудын ээлжит тайлан | ₮ vs $ | Гадаадын хөрөнгө оруулагчид гарч байна
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд ээ! Төгрөгийн ханш долларын эсрэг бага зэрэг чангарч сүүлийн 1 жил гармын хугацаанд анх удаа $1=₮3,400 болсон байна шүү. 💱


*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Бодь даатгал ХК (BODI) 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаа ₮2.69 буюу нийт ₮615 саяын ногдол ашиг тараана.
GOV: Зургаан бүсийн тэргүүлэх чиглэлүүдийг эхний байдлаар тодорхойллоо.
OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮25.7 тэрбумын арилжаа хийгдсэний ₮8.5 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ.

😞 Зөвхөн Монголдоо

Гадаадын аж ахуйн нэгж (ААН) болон иргэд 2018 онд Монголын хөрөнгийн зах зээл (ХЗЗ) дээрх нийт арилжааны 39.2%-ийг эзэлж байсан бол 2023 онд тус тоо 2.2% болтлоо буурчээ. ХЗЗ маань 4.2 дахин өссөн ч зөвхөн Монголдоо л тэлээд байна…
Муу бол биш
Одоогоос 5 жилийн өмнө буюу 2018 онд ₮245.2 тэрбумын арилжаа хийгдсэн бол 2021 онд арилжааны үнийн дүн ₮554.9 тэрбумд хүрч байлаа. Тус өсөлтөд дотоодын хөрөнгө оруулагчдын нөлөө их байв. Тодруулбал,
Их тэсрэлт: Тус онд бодлогын хүү 6% дээр тогтмол байсан нь дотоодын хөрөнгө оруулагчдыг ХЗЗ-ийг сонирхоход хүргэжээ. Улмаар дотоодын ААН болон иргэдийн арилжааны нийт дүн болох ₮546.8 тэрбум нь өмнөх оноосоо 12.6 дахин өсөж нийт арилжааны 98.5%-ийг эзлэв.
Олуулаа: Арилжааны үнийн дүнгээс гадна дотоодын иргэдийн арилжаанд оролцсон тоо 5 жилд 4.4 дахин өсөөд амжив. Хувь хүмүүсээс гадна ААН-үүдийн тоо 4.6 дахин өсөж 21.4 мянгад хүрсэн нь дотооддоо ХЗЗ маань итгэлийг нь олоод авчээ гэж дүгнэхээр.
Тэлэх бүрэн боломжтой
Ийнхүү харахад сүүлийн 5 жилийн өсөлт зөвхөн дотоодын хөрөнгө оруулагчдын нөлөөлөөр бий болсон гэхэд буруудахгүй. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулагчид орж ирвэл ХЗЗ илүү их хөгжиж, тэлэх боломжтой юу? Дараах шалтгаануудаас үүдэн боломжтой гэж үзэж байна.
10%➡️100%: 2022 оны Монголын шилдэг 100 ААН-ийн 10 нь л олон нийтэд нээлттэй буюу ХК байна. Хэрэв үлдсэн 90%-ийн тодорхой хэсэг нь олон нийтэд нээлттэй болбол гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхож буй тогтвортой, ашигтай компаниуд бий болох аж.
Олон улс шиг: Нөгөө талаас ХК-иуд олон улсын жишгийн дагуу хөрөнгө оруулагчдад мэдээллийг хэтэрхий тодорхойгүй зарлаж байна. Үүнийг засахын тулд биржүүд өөрсдийн журмыг батлах ёстой ба хамгийн түрүүнд Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК тус жишгийг Монголд нэвтрүүлэн ХК-иудад зориулсан гарын авлага гаргажээ.
Дүгнэхэд, ХЗЗ маань хөгжсөн ч гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос гарсаар илүү ихээр хөгжих боломжоо алджээ. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд бүх оролцогчид тус тусдаа асуудлуудаа тодорхойлж, хууль, эрх зүйн орчноо сайжруулах арга хэмжээ авах хэрэгтэй байна даа.

🌟 Шинэ чиглэл
LEND: ЛэндМН ББСБ ХК богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа эрхэлнэ. Салбартаа манлайлж, олон ч удаа ХБҮЦ, бонд гаргасан тэд энэ удаад үйл ажиллагааны чиглэлээ төрөлжүүлж байна. Өнгөрсөн оны эхний хагаст цэвэр ашгаа 390.4% өсгөсөн ЛэндМН үйл ажиллагаагаа тэлснээр ашиг, орлого нь юу болох бол гэдэг ч сонирхолтой байна шүү.

💫 Технологийн томчуудын гялалзсан ашиг

Зээ, сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээсээр өнөөдөр бид технологийн томчуудын тайланг тоймлох гэж байна аа. Анхаарна байгаа аа.
AAPL: Холимог хуурга
Apple (AAPL)-н орлого өнгөрсөн жил 16% өсөж $119.6 тэрбумд хүрсэн байна. Улмаар ашиг нь $34 тэрбумд хүрэв. Санхүү хариуцсан захирлынх нь мэдэгдсэнээр компанийн орлого ийн өсөхөд засвар үйлчилгээний орлого нь 11% өсөж $23 тэрбумд хүрсэн нь жин дарсан аж. Үргэлжлүүлээд iPhone-н борлуулалт тэргүүлдгээрээ тэргүүлж өмнөх оноосоо 6% өсөж $69.7 тэрбум болжээ.
-4%: Харж байгаачлан орлого, ашиг бүгд өссөн ч тайлангийн араас хувьцааны үнэ нь 4% унаадхав. Яасан, гэсэн Apple-н Хятадын зах зээл дээрх борлуулалт нь 13% унасан аж.
Айлын хүүхдүүд: Уг нь өнгөрсөн жил Apple-н Хятадын зах зээлд эзлэх хувь 17.3% болж анх удаа тэргүүлэх болсон. Гэсэн ч зах зээлийн талаас илүү хувийг Xiaomi, Vivo, Honor тэргүүтэй дотоодын компаниуд эзэлж байна.
META: Хувьцааны үнэ +20%
FB, IG-н толгой компани Meta (META)-н орлого 2023 онд 16% өсөж $135 тэрбумд хүрснээр $39 тэрбумын ашигтай ажиллав. META 2023 оныг нэлээд санхүүгийн сахилга баттай өнгөрөөсөн буюу зардлаа 1% л өсгөж $88 тэрбумд хүргэсэн байна. Харин үйл ажиллагааны орлого нь 62% өсөж $46.7 тэрбумд хүрээд буй. Тус тайлангийн араас хувьцааны үнэ нь 20% өссөнөөр зах зээлийн үнэлгээ $205.3 тэрбумаар нэмэгдсэн юм.
Ногдол ашиг: Нэмээд компани ногдол ашиг тараах, $50 тэрбумаар хувьцаагаа халааслана гэдгээ зарлаж хөрөнгө оруулагчдынхаа магнайг тэнийлгэв.
Аmazon: Ашиг нь пуужиндлаа
Худалдааны салбарын аварга Amazon ч энэхүү гялалзсан тайлангийн цувааг үргэлжлүүлэн өнгөрсөн онд орлого нь 12% өсөж $574.8 тэрбумд хүрэв. Гол нь 2022 онд $2.7 тэрбумын алдагдалтай байсан тэд өнгөрсөн жил $30 тэрбумын ашигтай ажилласан байна.
Үр шимийн мэдэрч эхэлнэ: Үүнд үйл ажиллагааны орлого нь 67% өсөж $36.9 тэрбум, үүлэн технологийн бизнес болох AWS-н орлого 7% өсөж $23 тэрбум болсон нь голлон нөлөөлжээ. За тэгээд саяхан AI худалдааны туслах Rufus-г танилцуулсан гээд 2024 онд AI-с хүртэх үр шимээ нэмнэ л гээд байгаа.
Эцэст нь… 2022 онд масс цомхотгол хийж, зардлаа танах гэж үсээ зулгааж байсан технологийн томчууд 2023 оныг харин ч нэг өнтэй давах чинь. Энэ онд харин яадаг бол?

Монгол болон Америкийн Мянганы сорилтын корпорац (МСК) хооронд 2018 онд $350 саяын буцалтгүй тусламжийн гэрээ байгуулагдаж Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Улмаар ЗГ нийтдээ $111.8 саяыг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөх ёстой байгаа. Үүнийг жил болгоноор харвал,
2020: $11.18 сая
2021: $11.18 сая
2022: $22.35 сая
2023: $22.35 сая
2024: $44.7 сая
Тус төсөл хэрэгжиж дууссанаар Улаанбаатарын урт хугацаан дахь ус хангамж 64 сая шоо метр буюу өнөөгийн түвшнээс 80% нэмэгдэх аж.


Times of India
🔹Хятадын автомашин үйлдвэрлэгч Geely дэлхийн нам өндрийн тойрог зам руу 11 хиймэл дагуул хөөргөв. Тус хиймэл дагуулууд нь Geely-н автомат жолоодлоготой автомашинуудыг илүү нарийвчлалтай навигаци хийх, хүчин чадлаа өргөжүүлэх боломжтой болгох юм. Geely 2025 он гэхэд 72 хиймэл дагуулыг хөөргөх төлөвтэй байна.
🔹Инвескор Ассет Менежмент ҮЦК Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн (ХОМК) Гүйцэтгэх захирлаар Э.Тулга томилогдлоо. Тэрбээр өмнө нь Инвескор Капитал ҮЦК-ийн ХО-ын банкны газрын захирлаар ажиллаж байсан аж. Сонирхуулахад, тус ХОМК нь Монголын хамгийн анхны Хамтын биржээр арилжаалагддаг сан (ETF)-гийн нэгж эрхийг гаргасан билээ.
🔹Грекийн Афин хотын олон улсын нисэх онгоцны буудал IPO хийлээ. Тэд нэгж хувьцаагаа €8.2-оор санал болгож €738 саяыг босгов. Улмаар тус онгоцны буудлын 30% нь олон нийтийнх болж байна. Харин IPO-н захиалгын дүн €8.6 тэрбумд хүрч татан төвлөрүүлэх дүнгээс 12 дахин хэтэрчээ. Грекийн зах зээл моодонд оров уу даа?
🔹Exxon Mobil (XOM) болон Chevron (CVX) сүүлийн 10 жилийн 2 дахь том ашгаа хүртлээ. Уг нефтийн акулууд 2023 онд өөрсдийн олборлолтоо огцом нэмэгдүүлж, газрын тос, байгалийн хийн гарцаа 2 дахин нэмэгдүүлэх стратеги баримталснаар нийт $57.4 тэрбумын ашигтай ажиллав.

Унш: Хэрэглэгчдийн Vision Pro-д өгсөн үнэлгээ. (TheVerge)
Аль нь дээр гэж? Macbook vs Windows. (DigitalTrends)
Мэд: Хэрхэн ялагч болох вэ? (Baabar)
Сонс: Хиймэл оюун ухаан ба манлайлал. (TED)

Даваа: McDonalds болон Tyson Foods-н ээлжит улирлын тайлан гарна.
Мягмар: "Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх нээлттэй инновац ба хамтын бүтээл - Монгол 2023" хөтөлбөрийн хаалт болно.
Лхагва: Америкийн өнгөрсөн 12-р сарын гадаад худалдааны тэнцэл зарлагдана.
Пүрэв: AstraZeneca-н IV улирлын тайлантай танилцах өдөр.
Баасан: Битүүний өдөр тохиох юм байна.

👕 Олигтой юм унш

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋
Referrals хэрхэн цуглуулах вэ?
Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,
Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,
Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.
За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай.
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER


Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply