🧳 Travel with Lemon Press

МАК ХХК-руу хийсэн аялал | Крипто зах зээлийн III улирлын тайлан | Web3 түрийвчийн ид шид

POWERED BY

Hey! Манай Lead/W ярилцлагын буланд erxes Inc-н үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, технологийн энтрепренер А.Мэнд-Орших оролцсон шүү. ЭНД дарж түүний манлайллын философийг сонирхоорой.

Мөн та дараа нь ямар зочин оруулмаар байна вэ? Саналаа REPLY даран илгээгээрэй. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Монгол, Оросын талууд "Мир" төлбөрийн картын хэрэглээг дахин хэлэлцэхээр боллоо.
COP: Зэсийн үнэ тонн нь $7,879 болж сүүлийн 11 сарын доод түвшинд хүрээд байна.
RUS: Орос болон Монгол гаалийн журмыг хялбарчлахаар тохиролцов.

🎤Хэрэглэгчийн туршлага таны брэндийн илэрхийлэл болох нь

Lemon Press-н нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Opinions буланд тавтай морил. Энэ удаад бид Эрдмийн Аргамж Консалтинг ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Золзаяагийн “Хэрэглэгчийн туршлага таны брэндийн илэрхийлэл болох нь” нийтлэлийг хүргэж байна. Тухлан сууж уншина уу!

Genesys компаниас явуулсан The state of customer experience 2023 судалгаагаар хэрэглэгч аливаа брэндийг үйлчилгээгээр нь дүгнэх нь 2023 онд 2021 оноос 16% нэмэгдэж 86% болжээ.

Тэгэхээр таны хөрөнгө, хөдөлмөр зарцуулан бүтээж буй брэндийг хэрэглэгч дөнгөж хэлд орж байх үеийн чатбот, эсвэл найз залуутайгаа хэрэлдсэн байх үеийн худалааны зөвлөхийн хандлагаар дүгнэх боломжтой гэхээр аймар биш гэж үү?

🧳 Монголын Алт ХХК-ийн үйлдвэрүүдээр аялсан түүх

Монголын акул компани Монголын Алт (МАК) ХХК-ийн үйлдвэрүүдийн ард ямар процесс өрнөдөг вэ? Тус компанийн 3 үйлдвэрээр аялсан түүхээ хүүрнэн өгүүлье. Тухлан уншина уу!

Өглөөний 8 цаг

Дүнжингаравын авто зогсоолоос барилгын материал, уул уурхай, ХАА, агаарын тээвэр, аялал жуулчлал зэрэг олон салбарт манлайлж буй МАК-н “МАК EURO WINDOOR” цонхны үйлдвэртэй танилцахаар хөдлөв.

  • Чанар & сонголт: Цонхны үйлдвэр нь үндсэн 4 хэсгээс бүрдэх бөгөөд 115 ажилтан 3 ээлжийн зарчмаар ажилладаг аж. Тэд Германы Schüco брэндийн түүхий эдийг ашиглан төрөл бүрийн цонх үйлдвэрлэж буй. Тус үйлдвэрийн ачаалал 6 болон 10-р саруудад хамгийн өндөр байдаг бөгөөд томоохон барилгын төслүүдийн ханган нийлүүлэгчээр ажилладаг аж.

10 цаг 30 минут

Дараагийн зогсоол Налайх дүүрэг дэх “МАК EURO BLOCK” үйлдвэр байв. Тус үйлдвэр нь 100% автомат бөгөөд 2015 онд ашиглалтад орж өдгөө хоногт 3 айлын орон сууц барих блок үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байна. Тэгэхээр сард 1,000 айлын орон сууц барих хэмжээний блок үйлдвэрлэдэг байх нь.

  • Тэгш & алдаагүй: МАК EURO BLOCK нь ямар ч хаягдалгүйгээр 9 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг бөгөөд блок бүр мм-ийн алдаагүй, тэгш гадаргуутай, зориулалтын бариултайгаар цутгагддаг тул барилгын ажлын бүтээмжийг суга дээшлүүлдэг аж.

15 цаг 30 минут

Дорноговь аймгийн Даланжаргал сумын нутагт байрлах “МАК EURO CEMENT” үйлдвэрт хөл тавив. Говийн нар хэлбийж, нам гүм нөмөрсөн ч үйлдвэрийн ажил буцалж байлаа. Уг үйлдвэр хамгийн нүсэр нь. 24 цагаар баярын өдрүүдэд ч тасралтгүй ажиллаж өдрийн 3,000 тн, жилийн 1 сая тн цемент үйлдвэрлэх уг үйлдвэр нийт 1,271 хүний амьдралыг залгуулна. Үүний 40% нь орон нутгийн иргэд аж. Иймдээ ч тэд Монголын цементийн хэрэглээний 50%-ийг дангаар хангаж буй. Анх $400 саяын өртгөөр боссон ажээ. Нөөцийн хувьд 100 жилийн нөөцтэй гэнэ билээ.

  • Роботтой үйлдвэр: Тус үйлдвэрийн гол түүхий эд болох шохой чулууг автоматжуулсан системээр шинжилдэг аж. Уг шинжилгээг робот гүйцэтгэдэг гээд л бод. Үйлдвэрийн гол ажлыг операторууд хийх ба тэд үйлдвэрийн бүхий л хэсгийг хянах үүрэгтэй.

Жич: Энэхүү аяллыг МАК Эдийн засгийн сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан бөгөөд компанийн үйлдвэртэй танилцсан аяллаас сэдэвлэн бичсэн болно. Нийтлэлийн агуулга нь манай редакцын бодлогын дагуу хараат бус бичигдэв.

💸 Дахин нэг сонирхлын зөрчилтэй гэрээ

XAC: ХасБанк ₮70.5 саяын сонирхлын зөрчилтэй зээл олгов. Тодруулбал, банк Гүйцэтгэх удирдлага Г.Эрдэнэбаяр, Э.Уламбаяр, Х.Өнөрбат нартай хамаарал бүхий этгээдүүдэд ₮500 мянгаас ₮50 саяын үнийн дүн бүхий зээлийг тус тус олгосон байна. Бага дүнтэй зээлүүд ч гэсэн ил тод байдлыг хангаж нь авууштай байна шүү.

 📢 Биткойны Come Back!

Өчигдөр Биткойны үнэ 1 өдрийн дотор 14% өсөж энэ жилийн хамгийн өндөр түвшин болох $35,150-т хүрч криптод дурлагсдын зүрхийг огшоолоо. Тэгвэл тус салбарын III улирал хэр байсныг харцгаах уу даа.

  • Crypto Puls: Уг тайлан нь Binance (BUSD)-н крипто зах зээлийн III улирлыг тольдсон тайлан юм.

Сорилт дүүрэн крипто ертөнц

Өнгөрсөн III улиралд крипто зах зээлийн хэмжээ 8.6% буурчээ. Түүнчлэн тус зах зээлд хөрөнгө босгох нь улам хэцүү болж буйг харуулах мэт өнгөрсөн улиралд нийт босгосон хөрөнгийн хэмжээ 3 жилийн түүхэн доод түвшинд хүрсэн байна. Анзаарах нь ээ, он гарснаар крипто салбарт SEC болон крипто салбарынхны хоорондын шүүхийн маргаан л дуулиан шуугиан тарьснаас биш хэлцэл, худалдан авалт тийм ч их дуулдаагүй дээ.

Ногоон? Биш ээ улаан

Үргэлжлүүлээд криптовалютуудын үнийн хөдөлгөөнийг харахад, он гарснаас хойш Биткойн (BTC) 63%, Ethereum (ETH) 40%, XRP (XRP) 52% тус тус өссөн бол Binance (BNB) 12.7% унаад буй.

Үнийн хөдөлгөөн иймэрхүү тэгвэл хэрэглэгчид хэр хөдлөв?

  • Хөдөлгөөн: Binance-н сарын дундаж хэрэглэгчдийн тоо харьцангуй тогтмол байсан ч сарын дундаж гүйлгээний тоо II улирлаас 13% буураад буй. Илүү бага гүйлгээ хийгдэх тусам гүйлгээний шимтгэл буурдаг жамаар Binance-н шимтгэлийн хураамж $0.09 болсон байна.

UP: Hashrate

Түүнчлэн III улирлын онцлох хэсэг нь Биткойны Hashrate шинэ дээд түвшинд хүрсэн явдал байв. Энэ нь зах зээлд Биткойн олборлоход хэр хүндрэлтэй байгааг илтгэдэг хэмжүүр бөгөөд товчоор бол тус улиралд Биткойн арилжаа удаашралтай л байсныг илтгэж буй.

За, крипто салбарын III улирал нэг иймэрхүү. Уналттай, удаашралттай, хэрүүл маргаан дүүрэн байхын хажуугаар Ripple SEC-н эсрэг шүүхийн маргаанд ялсан, PayPal (PYPL) стэйблкойн гаргахаар болсон, Coinbase (COIN) Америкт крипто фьючерсийг бүртгүүлэх зөвшөөрлөө авсан зэрэг сайн мэдээ ч байгаа шүү. Түүнчлэн SEC-с Биткойны хамтын биржээр арилжаалдаг санд зөвшөөрөл олгож магадгүй гээд крипто салбар сэргэх нь үү, яах бол?

📱 Apple-н фэнүүд байна уу?

Хэрэглэж буй гар утсаа цоо шинэ iPhone болгох боломжтой талаар сонссон уу? 🧐

Энэ намар нээлтээ хийгээд буй iPhone 15 цувралын гар утаснуудыг Мобиком албан ёсны эрхтэйгээр худалдаалж байгаа ба хэрэглэж буй iPhone утсаа үнэлүүлж урьдчилгаа төлбөрт дүйцүүлэн хүүгүй зээлээр авах боломжийг санал болгож буй.

Уг цувралын онцлогийг дурдал;

  • Титан материалаар хийсэн бат бөх их бие,

  • 3 нанометр технологийг ашигласан A17 чип,

  • 5 дахин татах чадвартай камер,

  • Олон үйлдэлт “Аction” товчлууртай зэрэг олон давуу талтай юм.

Сонирхуулахад, Мобикомоос iPhone 15 худалдан авсан хэрэглэгчдэд тэд 2 жилийн баталгаа болон 1 удаа дэлгэцээ үнэгүй солиулах эрхийг олгож байгаа гэнэ шүү.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

🔹Биткойн авдарлагч гэдгээрээ алдартай MicroStrategy (MSTR)-н хувьцааны үнэ 8.5% өсөөд байна. Тэднийг 8-р сард $4.7 тэрбумаар Биткойн авах үед үнэ нь дунджаар $29,582 байсан бол өчигдөр Биткойны үнэ өдрийн дотор 14% өсөж $34 мянгад хүрсэн нь компанийн хувьцааны үнийг өсгөв. Тэгэхээр MicroStrategy болон Биткойны үнийн хооронд шууд хамаарал ажиглагдаж байна даа.

🔹Арилжааны банкнууд өнгөрсөн 9-р сард ЖДҮ-үүдэд ₮553.7 тэрбумын зээл шинээр олгожээ. Энэхүү олгосон зээлийн 97.3%-ийг төгрөгийн зээл бүрдүүлж байна. Ийнхүү ЖДҮ-үүдэд олгосон чанаргүй зээлийн хувь өмнөх сараас 0.3 нэгж хувиар буурч 10.6% болов.

🔹Монголын Gocare стартап компани $300 мянгын хөрөнгө оруулалт Казакстанаас авав. Ийнхүү тус стартап компани Google болон анжел хөрөнгө оруулагчдаас нийт $650 мянгын хөрөнгө оруулалт татаж $3 саяын үнэлгээтэй стартап боллоо. Сонирхуулахад, тус стартапын демо хувилбар 70 мянга гаруй хэрэглэгчтэй болсон гэнэ.

🔹Эрдэнэс Тавантолгой ХК-ийн онцгой дэглэмийг дахин сунгах магадлалтай. Тодруулбал, ЗГ-аас ЭТТ компанид тогтоосон уг дэглэмийг 3 дахь удаа сунгахдаа шинэ бүрэн эрхт төлөөлөгчийг томилох юм. Сонирхуулахад, тус дэглэмийн хугацаанд компани улсын төсөвт ₮2.7 их наядын татвар төлжээ.

🪄 Web3 түрийвчийн ид шид

Web3 түрийвч бол хэрэглэгчдэд блокчэйн дээрх dApps буюу төвлөрсөн бус платформуудтай харилцах түлхүүр болсон дижитал түрийвч юм.

Ямар түрийвч ээ?

Түрийвч гэхээр Биткойн ч юм уу аливаа критовалютыг хадгалдаг түрийвч гэж ойлгож магадгүй. Гэхдээ энэ нь өөртөө криптовалют хадгалахын оронд тухайн платформууд руу хандах хэрэглэгчийн нууц үг болох криптограф кодыг хадгалдаг аж. Түүнчлэн Web3 түрийвчийн үндсэн 2 төрөл гэгдэх…

  • Гуравдагч этгээд хандах эрхтэй түрийвч нь гуравдагч этгээд буюу тухайн бирж хандах, удирддаг түрийвч аж. Энэ нь тухайн компани хэрэглэгчийн нууц түлхүүрийг хянах эрхтэй болж байгаа юм. Тус төрөл нь ашиглахад илүү хялбар ч аюулгүй байдал талаасаа жаахан ярвигтай.

  • Хандах эрхгүй түрийвч нь хэрэглэгчид нууц үгээ бүрэн хянах боломжийг олгодог.

Web3 түрийвчээ хэрхэн сонгох вэ?

Web3 түрийвчээ сонгохдоо өөрийн хэрэгцээ, сонголтоос хамаараад сонгох хэрэгтэй. Хэрэв Web3-г шинээр ашиглаж байгаа бол хэрэглэхэд хялбар байх үүднээс кастодиал түрийвчнээс эхлэх хэрэгтэй дээ.

Эцэст нь: Сонголтоо хийхдээ найдвартай түрийвч сонгох нь чухал бөгөөд гол нь тухайн түрийвч таны ашиглахыг хүссэн блокчэйн болон криптовалютыг дэмждэг эсэхийг шалгахаа мартав аа.

За уншсан мэдээгээ эргэн санацгаах уу? Дараах өгүүлбэрүүдээс зөвийг нь олоорой.

A. III улиралд Биткойн 12.7% өсөөд байна.
B. Web3 түрийвч криптовалют хадгалдаг.
C. МАК EURO BLOCK үйлдвэр хоногт 3 айлын орон сууц барих блок үйлдвэрлэх хүчин чадалтай.

  • Сонин хачин: Бритни Спирсийн намтар номоос дурдах нь. (TheVariety)

  • Спорт: Европын хөлбөмбөгийн лиг ба байгаль орчин гэнэ үү? (BBC)

  • Эдийн засаг: Америкчууд ирэх амралтын өдрүүдийг давах болов уу? (CNN)

  • Гадаад харилцаа: Монгол, Киргиз хоорондын хэлэлцээр. (Mongolia.GOV)

Зөв хариулт C буюу МАК EURO BLOCK үйлдвэр хоногт 3 айлын орон сууц барих блок үйлдвэрлэх хүчин чадалтай шүү. Алдсан бол дахиад 1 уншаарай.

Reply

or to participate.