👔 Шинэ захирал

Хаадын хөрөнгө | Traders Forum 2024 | Эдийн засгийн өсөлт буурна! Яагаад?

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Хаврын их цэвэрлэгээг энэ сард зохион байгуулна гэнэ ээ. Цэвэрлэгээндээ мааарш! 😄

*Нэг өдрийн өөрчлөлт

FRC: СЗХ зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журмыг батламжиллаа

TTL: “Тавантолгой төмөр зам” ХХК өнгөрсөн улиралд 723.1 мянган тн ачаа тээвэрлэж, улирлын төлөвлөгөөгөө 97% биелүүлжээ.  

GOV: УИХ-ын сонгуультай холбоотойгоор 4 сарын 29-нөөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсооно

‼️ Эдийн засгийн өсөлт буурна

Дэлхийн Банк Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тоймоо танилцууллаа. Тэд Монголын 2024 оны ДНБ-ий өсөлтийн таамгаа 1.3 нэгж хувиар бууруулж 4.8% болголоо. Яагаад?

Том саарал зураг

Нийтээр нь буюу Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 5.1% байсан бол 2024 онд 4.5% болж буурах төлөвтэй байна. 

  • Хятад хэцүүхэн байна даа: Хятадын эдийн засгийн өсөлт 2023 онд 5.2% байсан бол энэ онд 4.5% болж буурахаар байгаа нь тус бүс нутгийн өсөлтийг чангааж буй. Учир нь тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбар өндийхгүй байгаагийн дээр томоохон хувьцаануудын зах зээлийн үнэлгээ нь уруудаж, гаднын хөрөнгө оруулагчид тэднээс зугтаж байгаа

  • Уг нь бол: Хятадын нөлөөг оруулахгүйгээр харвал Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2024 онд өмнөх жилээсээ 0.2 нэгж хувиар илүү буюу 4.6% өсөхөөр байна. 

Заа, Монгол яасан гэнэ ээ? 

Дэлхийн Банкны хэлж байгаагаар манайд урт хугацаат өрийг барагдуулах асуудал хамгийн чухал байна. Тэр дундаа уул уурхайн томоохон компаниудад урт хугацаат өрөө барагдуулах асуудал тулгарч буй. Түүнчлэн Хятадын эдийн засгийн удаашралтай холбоотойгоор манай гадаад худалдааны хэмжээ буурахаар байгаа юм. 

  • Байдал эвгүй: Зөвхөн Дэлхийн Банк ч манай эдийн засгийн өсөлтийг буурна гэж хэлээд байгаа юм биш. Монголбанк ч 2024 онд эдийн засгийн өсөлт 4%-иас бага гарч болзошгүйг дурдсан. Үүнд ХАА-н салбарын хүндхэн нөхцөл нөлөөлж байгаа. 

Тэдний зөвлөмж

Дэлхийн Банкны үзэж байгаагаар Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг бусад бүсийнхээс илүү хурдацтайгаар өссөн ч энэхүү өсөлт нь бүтээмжийн өсөлтөөс илүүтэй хөрөнгийн өсөлтөөс хамаарсан аж. Тиймээс одоо бүтээмжийг нэмэгдүүлэхүйц ААН-үүдийн хөгжилд анхаарах хэрэгтэй гэнэ. 

Эцэст нь… Заа хүмүүсээ Дэлхийн Банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон байгууллагууд манай эдийн засгийн өсөлтийн таамаглалыг ээлж дараалаад бууруулаад байна шүү. Нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ. 

📈 Traders Forum 2024

Хөрөнгийн зах зээлийн тэргүүлэх компанийн удирдлага, мэргэжилтэн болон арилжаачид хүрэлцэн ирж өөрсдийн туршлага, мэдлэгээсээ хуваалцах Traders Forum 2024 анх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Уг форумын үеэр хөрөнгийн зах зээлийн боломжууд, хувьцаа, крипто, форексийн ирээдүйн чиг хандлага зэрэг сонирхолтой сэдвийн хүрээнд итгэл, хэлэлцүүлэг өрнөх ба trader Б.Эрхэмбаярын “E Trader” номын нээлт болох гэж буй.

📅 Хэзээ: 4 сарын 7
📍Хаана: MPM Event Hall

👔 Шинэ захирал

MNP: Монгол шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Г.Тэлмэн томилогдлоо. Тэрбээр өнгөрсөн сарын 13-нд өөрийн хүсэлтээр Ард Кредит ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм. Улмаар Монгол шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллахаар болсон нь энэ. Сонирхуулахад тус компанийн 20.09%-ийг Ард Санхүүгийн Нэгдэл ХК (AARD) эзэмшдэг билээ.

👑 Дэлхийн Хаад хэр баян бэ? 

Өдгөө дэлхий дээр 43 хэмжээгүй эрхт болон үндсэн хуульт хаант засаглалтай улс байдаг гэдгийг мэдэх үү? Хэрээн хоншоороо бэлдээрэй өнөөдөр хэдүүлээ дэлхийн хаад нарын хөрөнгө рүү өнгийе. 

  • Тайлбар: Хэрэв та дээрх постерыг хараад яагаад Тайландын хаан хамгийн баян нь байдаг билээ? Их Британи, Дубай хаана байна гэж бодож суугаа бол уг жагсаалт нь хаадын өөрийн хөрөнгөөр тооцон гаргасан жагсаалт юм шүү. Мэдээж хааны удмынхныг бүхэлд нь оруулаад эзэмшиж буй нийт хөрөнгөөр тооцох юм бол Саудын Араб, Кувейт, Катар гээд өнөө хэдэн Арабын орнууд жагсаалтын дээгүүр орж ирнэ. 

🇹🇭 Хаадын хаан

Тайландын хааны нийт хөрөнгө нь $43 тэрбум бөгөөд тэрбээр Тайландын хамгийн том банкнаас эхлээд цементийн үйлдвэр, үл хөдлөх хөрөнгийн компани тэргүүтэй 3 том компанийн хувьцаа эзэмшигч аж. Тухайлбал, Siam Commercial bank-н 23%, Siam Cement Group-н 33%-ийг тус тус эзэмшдэг бөгөөд түүний эдгээр компани дахь хувьцааны эзэмшлийн дүнг нийлүүлэн тооцоход $9 тэрбумыг давж буй. Цаашлаад, Тайландын Вант улсын эзэмшил дэх 16,210 га газрын түрээсийн орлого ч түүний карма руу урсдаг гэж байгаа. 

  • Харин түүний араас Брунейн Султан Хассанал Болкиах $28 тэрбумын хөрөнгөтэйгөөр удаалжээ. За одоо шууд дэлхийн хамгийн баян алтан ургийнхны хөрөнгийг сонирхоцгооё. 

Алтан ургийнхан 

Хааны удмынхан гээд ярихаар хамгийн ойр буудаг нь Их Британи, Арабын орнуудын Шахууд, Японы хааны удмынхан хамгийн түрүүнд санаад тань бууж магадгүй. Гэхдээ тэднээс цааш хамгийн хөрөнгөжүү хааны удмын гэр бүл бол Саудын Арабын гэр бүл юм. Тус гэр бүл $1.4 их наядын хөрөнгийг удирддаг бөгөөд энэ нь Индонезийн өнгөрсөн оны ДНБ-тэй тэнцэж буй

  • Хамгийн танил нь: Та бидний хамгийн танил хааны удмын гэр бүл болох Их Британийн хааны удмынхан Арабын улсуудын араас $88 тэрбумын хөрөнгөтэйгөөр 5-рт жагсаж буй. Тэдний эзэмшиж буй хөрөнгийн дийлэнх нь The Crown Estate хэмээх ЗГ болон хааны удмын мэдэлдэх газрын түрээсийн бизнесээс орж ирдэг гэнэ

За тэгээд ардчилсан засаглалтай улсын иргэний нүдээр хаант засаглалтай улсуудыг тольдох ч бас л сонирхолтой байлаа шүү. Тэртээ XIII зуунд дэлхийн талыг эзэлж явсан Чингис хаан болон түүний үр сад энэ цагт амьдардаг байсан бол хэдий хэмжээний хөрөнгөтэй байх байсан бол? 🤔

Санамсаргүйгээр ажиллаж байсан цонхоо хаагаад хараалаа баран байж History”-гоо ухсаар л байгаа юм биш биз? 👩‍💻

Windows үйлдлийн систем дээр Ctrl + Shift + T, Mac дээр Cmd + Shift + T товчлуурыг дараад л “History”-гаа ухах шаардлагагүйгээр ажлын талбараа буцааж нээх боломжтой шүү. Амьдрал ийм л амархан. 😎

🌏 Төлбөр тооцооны хялбар шийдэл

Аялал жуулчлалын улирал ирж буйг холбогдуулан бизнес эрхлэгчдэдээ дуулгах сайхан мэдээтэй. 📢

Солонгосын иргэд Монголд, Монголын иргэд Солонгост өөрсдийн төлбөрийн хэрэгслээрээ гүйлгээ хийх боломжтой цахим шийдлийг SendMN, QPay болон Өмнөд Солонгосын GLN компани хамтран нэвтрүүллээ.

  • GLN: Санхүүгийн байгууллагуудыг холбодог олон улсын төлбөр тооцооны шийдэл ба лояалти сүлжээ юм. Тэдний үйлчилгээгээр дамжуулан хаана явсан газраасаа төлбөр тооцоо хийх, АТМ-с бэлэн мөнгө авах, шилжүүлэг хийх боломжтой.

Ингэснээр Солонгос жуулчид Монголд аялахдаа QPay ашигладаг үйлчилгээний газруудын QR-г өөрсдийн апп-аараа  уншуулан түргэн шуурхай гүйлгээ хийх юм.

За тэгээд, Солонгоос зорин ирэх жуулчдадаа Qpay-р дамжуулан төлбөр тооцоо хийх хялбар шийдлийг санал болгоорой. 

Dribbble

🔹Huawei-н ашиг өнгөрсөн онд 140% өсөж $12 тэрбумд хүрлээ. Тэдний ашиг өнгөрсөн жил сүүлийн 4 жилийн буюу Америкийн хоригийн дараагаас хамгийн хурдацтай өссөн жил болсон юм. Тус өсөлтөд ухаалаг автомашины орлого 2 дахин, гар утасны борлуулалт 47% өссөн нь тус тус нөлөөлсөн байна. 

🔹Grow with Google Mongolia тэтгэлэгт хөтөлбөрт 2,292 өргөдөл ирж 350 оролцогчид тэнцжээ. Тус хөтөлбөр нь энэ сараас эхлэн ирэх 8 сар хүртэл үргэлжлэх бөгөөд тэнцсэн оролцогчид төслийн менежмент, дата анализ тэргүүтэй 6 чиглэлээр суралцах гэнэ. Гэснээс ирэх намраас 650 залуусын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдах юм байна. 

🔹Орос PlayStation болон Xbox-той өрсөлдөхүйц консол үйлдвэрлэнэ. Тодруулбал, Sony (SONY), Microsoft (MSFT), Nintendo (NTDOY) зэрэг видео тоглоом үйлдвэрлэгчид Украины дайны дараа Орос руу хийх худалдаагаа зогсоосон юм. Улмаар тэд дотооддоо консол үйлдвэрлэхээр судалж байгаа аж. 

🔹Азийн Давос гэгдэг Боаогийн чуулганаар Монголбанкны Ерөнхийлөгч 3 асуудлыг онцлов. Тодруулбал, тэрбээр Ази дахь худалдааг хөнгөвчлөх, ХО-ыг дэмжих замаар санхүүгийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ногоон санхүүжилтийн чиглэл дэх хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. 

  • Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн / АХБ-ны төсөл: Барилгын ажил, бараа, үйлчилгээний гэрээгээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай бол сонирхоод үзээрэй. 👉 (Link)

  • Graphic Designer / Lemon Press: График дизайны программыг хашраадаг, мэргэжилдээ хайртай хүн байна уу? Манай багт нэгдээрэй. 👉 (Link)

  • Санхүүгийн мэргэжилтэн / АХБ-ны төсөл: Хөгжлийн төслийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлагын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай нэгнийг хайж байна. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Тийм үү? Эмэгтэйчүүдэд ээлтэй болон ээлгүй орнууд. (Statista)

  • Боломж: Google.org $20 саяын өртөгтэй хиймэл оюун ухааныг хурдасгуур хөтөлбөр зарлалаа. (TechCrunch)

  • Ашиггүй, би гарлаа: Meta Австрали, Америкийн FB-н мэдээний функцийг устгана. (Yahoo!Finance)

  • Чемоданаа багла: Сөүл чиглэлийн оройн нислэгүүд 1+1 болсон байна шүү. (MIAT)

👀 Share Lemon Press-н эргэн тойронд юу болов? 

Өглөө бүр 07:00 цагт чанасан кофе, шарсан өндөгтэй тань зэрэгцэн хүргэдэг имэйл товхимол маань Share Lemon Press булантай болсоноос хойш unique referral-р дамжин 1,270 имэйл бүртгүүллээ. Үүнээс 700 нь хэдийн Lemon Press-н үнэнч уншигч, сонсогч болжээ. Түүнчлэн 30 стикер, 16 даавуун тор, 10 аяга, 4 футволк лимонуудад маань очоод буй.

Гэснээс хараахан мерчээ авч амжаагүй бол бидэнтэй холбогдоод манай оффисоор зочлоорой. 😎

Аан тийм хуурамч имэйл бүртгүүлэвэл бид амархан мэдчихнэ шүү!

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.