• Lemon Press
  • Posts
  • 👹 Америк: Зугт TikTok! Зугт

👹 Америк: Зугт TikTok! Зугт

Шинэ Зуунмод хот | Ашгаа улсынхаа төлөө | Америкийн ЗГ TikTok-г хориглоно

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Манайд чинь бүр Хойд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо ирээдэхжээ. Үүнийг бэлгэшээгээд The Weeknd-н “Popular” дуугаар ая дууны цэнхэр хадгийг өөд өөд нь өргөн барья аа. 😜

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Өнгөрсөн 7 хоногт АПУ ХК (APU)-ийн хувьцаа хамгийн идэвхтэй арилжигдсан буюу ₮1.5 тэрбумын арилжаа хийгдсэн байна

BDS: БиДиСЕК ХК (BDS) ногдол ашиг олгох өдрөө 2024 оны 7 сарын 30-ны дотор байсныг 4 сарын 30-ны дотор болгон өөрчиллөө

GLMT: Голомт банк (GLMT)-ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 4 сарын 15-ны 09:00 цагт Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд болно

👋 Шинэ Зуунмод хотод тавтай морил!

Сонгууль айсуй. Өмнө нь сөхөгдөж байсан асуудлууд хурцаар яригдаад эхэллээ. Метро барих, дагуул хоттой болох гээд л. Бид өмнө нь метроны төсөл дээр тойм бичсэн. Харин одоо дагуул хотын талаар ний нуугүй бичье. 

Шинэ Зуунмод = Улаанбаатар ÷ 15

Дагуул хот байгуулах үндэслэл нь Улаанбаатарын хүн ам нэмэгдэж байгаатай холбоотой. Учир нь Улаанбаатарын хүн ам 2040 он гэхэд одоогийнхоос 556 мянгаар нэмэгдэж 2.2 саяд хүрэх гэнэ. Харин дагуул хот байгуулснаар 440 мянган хүнийг суурьшуулахаар тооцжээ. 

  • Хэр том хэмжээтэй хот вэ? Шинэ Зуунмод хот нь 31,000 га талбайд байгуулагдах юм. Энэ хэмжээ нь Улаанбаатарын нутаг дэвсгэрээс 15 дахин жижиг буюу Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотоос 6-7 дахин том, 24,230 хөлбөмбөгийн талбайтай тэнцэхүйц байх нь. 

  • Байз: Одоогийн Улаанбаатарын хүн ам болон нутаг дэвсгэрийн хэмжээг харьцуулбал 1 хүнд 0.3 га газар ногдож байна. Харин Шинэ Зуунмодод бол 440 мянган хүн амьдарна гэхээр 1 хүнд 0.07 га газар оногдох нь. 

8 бүсээр шийднэ

Дагуул хотыг 8 бүсэд тулгуурлан хөгжүүлэх аж. Эдийн засгийн чөлөөт бүс, оюутны хотхон, судалгаа шинжилгээний, тээвэр логистик, үйлдвэрлэлийн, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүс гэх мэт. 

  • Ярьсаар: Дагуул хотын хөгжүүлэлтийг яг таг баталсан юм байхгүй. Орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хотыг байгуулах хүрээнд эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байгаа гэнэ. 

Нэг сонгуулийн өмнө шийдэх асуудал мөн үү? 

Олон улсад дагуул хотыг цогц арга барилаар өндөр технологи ашиглан бүтээдэг. Мөн оршин суугчдад том хотоос илүү хямд өртгөөр амьдрах боломжийг олгодог. Энэтхэг л гэхэд Тане, Домбивли, Нави Мумбай гээд олон дагуул хотыг бүтээсэн. 

  • Батлаад, бүтээнэ: Энэтхэгийн түүхээс ухахад, тэд хот төлөвлөлтийн тухай хуулийг 1966 онд баталж байжээ. Үүнээс 5 жилийн дараа буюу 1971 онд Нави Мумбай хотын төлөвлөлт эхэлсэн байдаг. Манайд бол нэг нь хууль баталсны дараа төр нь солигдоод мартагдах хугацаа. 

Эцэст нь… Бидэнд дагуул хоттой болох хэрэгцээ байгаа ч маш сайн судалгаа, тооцоолол, шийдэл хэрэгтэй. Нэг яриад л хуулийн төсөл боловсруулаад болчих асуудал биш. Уг нь бол дагуул хоттой болчихвол төвлөрөл, түгжрэл, тогтвортой байдлын асуудлыг шийднэ. Мөн зарим дагуул хотууд тодорхой салбар, технологид мэргэшиж, инновац, бизнес эрхлэх төв болох нь ч бий. Гол нь сонгуулийн попрол болоод дуусах биш үр дүн гарах нь л чухал байна даа.

🆙 Ашгаа улсынхаа төлөө

2222.SR: Saudi Aramco 2023 онд $97.8 тэрбумын ногдол ашиг олгов. Хэдий тэдний 2023 оны ашиг 24.7% буурч $121.3 тэрбумд хүрсэн ч 2022 онтой харьцуулахад ногдол ашгийн хэмжээгээ 30% өсгөөд буй. Учир нь Саудын Арабын ЗГ Aramco-н 82%-ийг шууд, 16%-ийг сангаар дамжуулан эзэмшдэг тул ЗГ-т ногдох ашгаар тус улс эдийн засгаа солонгоруулна гэнэ. Энэхүү мэдээний араас тэдний хувьцааны үнэ 2.7% өсөөд байна.

🥶 Цаг гүйж эхэллээ тик ток…

Америкийн ЗГ болон TikTok-н хэрүүл яван явсаар TikTok 6 сарын дотор компанийнхаа эзэмшлээс татгалзах ёстой хуулийн төсөл дэмжигдээд эхэллээ. Эс тэгвээс тус апп-ийг Америк даяар хориглоно гэх гэнэ. 

Муу Хятад

Өнгөрсөн жил TikTok-н Гүйцэтгэх захирал Шоу Зи Чю Конгрессын сонсголд оролцож 9 байтугай эрүүл шүүлтийг давж “TikTok бол Хятадтай ямар ч хамаагүй энгийн л технологийн компани!” гэдгээ батлах гэж оролдсон. Гэсэн ч тэдний тайлбар хангалтгүй байсан бололтой. Яагаад?

  • Bytedance-с өрх тусгаарла! TikTok өдгөө Америкийн хүн амын бараг талынх нь буюу 150 сая иргэдийн датаг цуглуулсан эрдэнэсийн сан болтлоо томорсон. 5 жил турш ЗГ TikTok-г хардаж сэрдэж хэд хэдэн удаа хориглох шахаж байсан ч үнэхээр толгой компани Bytedance руу хэрэглэгчдийн мэдээллийг задруулсан эсэх нь тогтоогдоогүй учраас ингээд сунжраад л байгаа. 

  • Хуулиа л дагана даа: Хамгийн асуудалтай зүйл нь Хятадын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиар хувь хүн, байгууллагууд үндэсний тагнуулын ажлыг дэмжих үүрэгтэй төдийгүй тагнуулын байгууллага нь ч хүсвэл үүнийг шаардах эрхтэй байхаар хуульчилчихсан байдаг аж

Үндэслэл байна уу? 

TikTok-г Энэтхэгээс эхлээд улс хориглосон шалтгаан бол түүний хэрэглэгчийн хайлт, дуртай контентын төрөл буюу мэдээлэл дээр нь тулгуурлан хүссэн зүйлсийг нь хамгийн эхэнд, олноор харуулдаг алгоримт. Уг нь ганц TikTok гэлтгүй Facebook, Instagram ч ийм алгоримт ашигладаг ч нөгөө талын өгч буй хариулт бол гол нь тэд Хятадынх. 

  • Уг нь TikTok аль болох эрх баригчдыг найрах гээд тус апп-ийг ашиглахын тулд хэрэглэгчийн бүртгэл үүсгэх шаардлагагүй болгохын сацуу хэрхэн хэрэглэгчийн мэдээллийг аюулгүй хадгалж чадахаа илэрхийлсэн 90 хуудас бүхий саналыг Конгресст өргөн барьж байв. 

Юутай ч TikTok энэ удаад ахиуд л буландууллаа. Давж гарах болов уу?  

Хэрэв тоонуудыг нэг форматад оруулах шаардлагатай бол гараараа янзлахгүйгээр амархан өөрчлөх боломжтой шүү. Format cells ➡️ Custom-с хүссэн форматаа сонгоорой. 🍋

Mat Voyce

🔹Энэтхэг Европын Холбооны 4 оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгууллаа. Тэд Швейцар, Норвеги, Лихтенштайн, Ирландтай гаалийн татварын хөнгөлөлттэй худалдаа хийхээр болсон бөгөөд ирэх 15 жилд $100 тэрбумын ХО татаж, 1 тэрбум ажлын байрыг шинээр бий болгох төлөвтэй байна.

🔹Өнгөрсөн онд 1 сурагчид ногдох хувьсах зардлын хэмжээ 2-3 дахин нэмэгдсэн байна. Тодруулбал, 1 сурагчид ногдох хувьсах зардал ₮0.9-₮1.02 сая байсан бол одоо ангиас шалтгаалан ₮1.5-₮2.5 сая болж нэмэгджээ. Үүнээс гадна тус салбарын урсгал төсөв ₮4.2 их наядад хүрснээр ДНБ-ий 5%-тай тэнцэв.

🔹Их Британийн эрх баригчид криптогийн хамтын биржээр арилжаалагддаг бүтээгдэхүүн (ETN)-д зөвшөөрөл олгов. Ингэхдээ зөвхөн мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зөвшөөрсөн байна. Харин жижиг хөрөнгө оруулагчдад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэж зөвшөөрөл олгоогүй байгаа аж.

🔹Булган Мах Маркет ХХК Япон руу адууны мах болон дайвар бүтээгдэхүүн экспортлох гэрээг үзэглэв. Тус компани Казакстан, Иран, Хонконг тэргүүтэй улсууд руу адуу, хонь, ямаа, үхрийн мах экспортолж байгаа бөгөөд өнгөрсөн 2-р сард гэхэд $900 мянгын үнийн дүн бүхий 200 гаруй тн адуу, ямаа, хонины мах экспортолжээ.

  • Арилжааны мэргэжилтэн / Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК: ХЗЗ-д 1-ээс дээш жил ажилласан, тус салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй бол сонирхоорой. Дэлгэрэнгүйг ийшээ ороод аваарай. 👉 (Link)

  • Graphic Designer / Lemon Press: График дизайны программыг хашраадаг, мэргэжилдээ хайртай хүн байна уу? Манай багт нэгдээрэй. 👉 (Link)

  • Copywriter / Lemon Press: Бид бизнес багтаа уран сэтгэмжтэй, олон талаас бичих чадвартай хүн хайж байна. Хэрэв та контент бүтээх, бичих сонирхолтой бол ийшээ.👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Унш: ХЗЗ өсөлтөө хадгалахын тулд ХНС бодлогын хүүгээ бууруулах ёстой. (BusinessInsider)

  • Мэд: Хятад Оросын харилцаа юу болж байна? (NISS)

  • Танилц: 2024 оны Оскарын шагналтнууд. (LemonPress)

  • Сонин: Эйфелийн цамхгийн 2 удаа зарсан эрийн түүх. (TheHustle)

📢 Найзаа уриад мерч ав

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER