• Lemon Press
  • Posts
  • 📈 Tesla-н хувьцааны үнэ $2,000-т хүрэх үү?

📈 Tesla-н хувьцааны үнэ $2,000-т хүрэх үү?

Дижитал банк болон ногоон манипуляцын талаар тоймлолоо.

POWERED BY

Morning! Манай YouTube контентуудад дуртай хүмүүс байна уу? Шинэ үеийн залуус санхүүгээ хэрхэн удирддаг тухай харуулах Lemonade цувралд артист Davaidasha оролцож байсан билээ. Үзэж амжаагүй юм биш биз? Тэгвэл ЭНД дарж үзээрэй. Гэснээс энэ 7 хоногт тус цувралын шинэ дугаар цацагдана. Stay tuned! 📽️

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Төрийн банк (SBM), Голомт банк (GLMT), ХХБ-ны ATM-с бэлэн мөнгө авах гүйлгээний хураамж 80% буурч ₮100 боллоо.

MSE: ХААН банкны анхдагч зах зээлийн олон нийтээс ирүүлсэн ₮500,000 хүртэлх үнийн дүн бүхий захиалгыг 100% биелүүлж, үлдсэн дүнд 9.8%-иар хувь тэнцүүлэн хуваарилжээ.

MSE: 19.2%-ийн хүүтэй “БЭРС-2” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлнэ.

Японы мөнгөний бодлого: “Kurodanomics”-оос “Uedanomics” руу

Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа билээ. Энэ удаад эдийн засагч Б.Түмэнцэнгэлийн Японы мөнгөний бодлогын талаарх нийтлэлийг Lemon Press Opinions танд хүргэж байна. Тухлан сууж уншина уу!

Профессор Казүо Үэда Японы төв банкыг удирдсанаар тус улсын “мөнгөний бодлого хааш чиглэх вэ?” гэдэг асуулт сонирхол татна. Дэлхийн 3 дахь том эдийн засаг, санхүүгийн нэг гол төв, нөөцийн валют нийлүүлдэг банк учраас энэ асуултын хариу ярианы сэдэв байсаар ирсэн билээ.

Японы төв банкыг удирдаж байсан эрхмүүдийн бодлогын фокус нь тухайн цаг үеийн эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад харилцан адилгүй байдаг. Тухайлбал, 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үед байсан Масааки Ширакава ерөнхийлөгч санхүүгийн тогтвортой байдалд илүү өндөр ач холбогдол өгч байсан гэдэг. Түүний залгамжлагч Күродагийн үед гол анхаарал Японыг ужгирсан дефляцаас гаргах явдал байсан бөгөөд, төв банк инфляцыг 2% гэдэг тоон зорилтод хүргэхээр уламжлалт бус мөнгөний бодлогыг маш эрчимтэй хэрэгжүүлсэн нь онцлог юм.

Тэгвэл одоо Үэда ерѳнхийлѳгч болсноор сүүлийн 10 жилд хэрэгжсэн энэхүү стандарт бус, ультра зөөлөн бодлогод өөрчлөлт орж, мөнгөний бодлого илүү стандарт чиглэлд шилжинэ гэдэг таамаглал өндөр байна.

Жич: Хэрэв та зочин нийтлэлчээр орох хүсэлтэй бол энэ ФОРМ-г бөглөөрэй.

Шинэчлэгдсэн дижитал банк

Капитрон банк бүхий л үйл ажиллагаагаа цахимжуулах зорилгынхоо хүрээнд цахим банкныхаа суурь дэд бүтцийг шинэчлэн, хиймэл оюун ухаанд суурилсан шинэчлэгдсэн “Дижитал банк”-ийг зах зээлд нэвтрүүлэв.

Ирээдүйд шилж

Дижитал банк нь онлайн болон мобайл апп-аар ажиллах бөгөөд 1 удаа салбар дээр очиж гэрээ хийсний дараа данс нээх, мөнгө байршуулах, төлбөр төлөх, гадаад, дотоод шилжүүлэг хийх, зээл авах зэрэг банкны төрөл бүрийн гүйлгээг хийх боломжтой.

  • Шийдэл: Дижитал банкнууд хиймэл оюун ухаан, дата аналитик зэрэг дэвшилтэт технологийг ашиглан үйлчлүүлэгчдэдээ шинэлэг санхүүгийн шийдлүүдийг санал болгодог.

  • Давуу тал: Тэд уламжлалт банкнуудыг бодвол үйл ажиллагааны зардал багатай учир харилцагчдад бага шимтгэлийг санал болгож буй.

  • Аюулгүй байдал: Түүнчлэн дижитал банкийг хэрэглэснээр 2 хүчин зүйлийн баталгаажуулалт гэх мэт аюулгүй байдлын функцуудыг ашиглан хамгаалалтаа нэмэгдүүлэх боломжтой.

Олон улсад…

Forbes Advisor энэ сард 60 дижитал банканд дүн шинжилгээ хийж шилдгүүдийг шалгаруулаад буй. Ингэхдээ банк тус бүрийн хэрэглэгчдэд санал болгож буй бүтээгдэхүүний санал, хадгаламжийн хүү, хураамж, дижитал туршлага зэргээр эрэмбэлсэн аж. Тус эрэмбийг өвөрмөц урамшууллын хөтөлбөр, ипотекийн төрөлжсөн бүтээгдэхүүнийг санал болгодог Quontic банк тэргүүлэв. Тэгэхээр дижитал банк сонгохдоо Forbes-н ашигласан шалгууруудыг харгалзвал зохилтой.

Харин Монголд Капитрон банк дижитал банкийг нэвтрүүлэн дижитал банкны жилийн хураамж болон дижитал банк доторх, банк хоорондох шилжүүлгийг 7 сарын 16 хүртэл чөлөөлж буй. Цаашлаад шинэ зээлдэгчдэд богино хугацаат онлайн зээлийн хүүгээ бууруулах, зээлийн эрхийн хэмжээгээ нэмэгдүүлэх зэрэг 5 урамшууллын эрх олгож байгаа аж.

Эцэст нь… Дижитал банк нь наад талдаа хэрэглэгчдийн амьдралыг хөнгөвчилж байгаа ч илүү өргөн хүрээнд харвал санхүү, нийгэм, эдийн засагт инновац, технологиороо дамжуулан өөрчлөлт авч ирж байгаа билээ.

2027 ➡️ TSLA = $2,000

TSLA: ARK Invest одоо $165 байгаа Tesla-н хувьцааны үнэ 2027 он гэхэд $2,000-т хүрнэ гэж таамаглав. Түүнчлэн ARK $42 саяар Tesla-н хувьцааг худалдан авчээ. Учир нь ARK-н үзэж байгаагаар Tesla 2027 он гэхэд 20.7 сая гаруй автомашин нийлүүлэх бөгөөд хэрэв жолоочгүй тээврийн үйлчилгээ амжилттай нэвтэрвэл Tesla $600 тэрбумын орлого олохоор байгаа аж. Тэгэхээр Tesla-н хувьцааны үнэ 4 жилийн дотор 12 дахин өсөх нь үү дээ? 🤔

🤥 Ногоон манипуляц

/

SpinOut

Сүүлийн үед хэрэглэгчид байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг таашааж сонгон хэрэглэх болсон. Гэтэл нөгөө талд үүнийг зарим бизнес эрхлэгчид овжиноор ашиглаж ногоон манипуляц (greenwashing) хийх нь ихсэв.

  • Greenwashing: Ногоон манипуляц нь компаниуд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ байгальд ээлтэй гэж бодит байдлаас хэтрүүлэн үнэлэх, сурталчлах зэрэг багтдаг аж.

Ногоон л байвал л болно доо

2022 онд Google Cloud-с явуулсан санал асуулгад оролцсон CEO нарын 80% нь компаниа байгаль орчинд ээлтэй буюу сайн ажиллаж байгаа гэж хариулжээ. Гэсэн ч бүтээгдэхүүн, үйлчилгээгээ байгальд ээлтэй хэмээн хэтрүүлэн үнэлж байсан эсэхэд 58% нь санал нэгдэв. Үүнээс компаниуд ногоон дүр төрхтэй болох гэж хэрхэн улайрдгийг харж болно. Яагаад?

  • Ногоон дүр төрх: Хэрвээ та 10 жилийн өмнө бизнес эрхэлж байсан бол одоогийнх шиг байгальд орчинд ээлтэй байх талаар тийм ч их санаа зовох хэрэггүй байсан байх. Гэхдээ одоо бол хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дахин боловсруулалт гээд л олон зүйлсийг тооцон худалдан авалт хийх болсон.

  • Ногооруулна: Ногоон байснаар тус бизнесийн үнэ цэн улам өсөж үүнийг даган нэр хүнд нь ч өснө. Мэдээж анхнаасаа байгальд ээлтэй байгаагүй бүтээгдэхүүнийг байгальд ээлтэй болгоход нэлээдгүй цаг бас мөнгө шаардагдана. Тиймээс л зарим нэг нь будаач будаач гэхээр нь сахлаа будчихлаа гэдэг шиг хуучин үйлчилгээ дээрээ ЭКО гэх шошго л нааж байгаа нь харамсалтай.

  • Жишээ: Volkswagen (VOW3.DE) 2015 онд дизель хөдөлгүүртэй автомашинаа хүлэмжийн хий бага ялгаруулдаг гэж худлаа сурталчилгаа хийж байгаад баригдсан. Тэднээс гадна Starbucks (SBUX), Walmart (WMT), IKEA гээд нэрлэвэл энэ жагсаалт хөвөрч өгнө.

Эцэст нь… Ийм хэрэгт стартапаас эхлээд нэр хүндтэй компаниуд ч хутгалддаг гээд бодохоор бидний байгальд ээлтэй гэж итгэдэг бүтээгдэхүүн, үйлчилгээний яг хэд нь жинхэнээсээ байгальд ээлтэй байдаг бол?

Энэ удаад бид Excel дээр хэрхэн датагаа бүлэглэх талаар хүргэж байна.

Өөрчлөлтөд бэлэн үү?

Сонсууштай илтгэл, сонирхолтой энтертайнмэнт үзүүлбэр хосолсон “TomYo Talk 2023” арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. 🤩

Уг арга хэмжээг “TomYo EdTech” ХХК-иас нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгохоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аж.

Энэ жилийн хувьд сэтгэлзүйн амар амгалан, нэгдмэл байдал, ур чадвараа ахиулан хамтын үнэ цэнийг бүтээхэд тань чиглэсэн 8 илтгэгч шийдэл болон түүхээ хуваалцах гэж буй. Түүнчлэн тэнд уран бүтээлчид ч цуглах гэнэ шүү.

📅 Хэзээ: 5 сарын 13-ны 12 цагт
📍 Хаана: UG ARENA
🎫 Тасалбарыг ЭНД дарж захиалаарай.

🔹Энэ Бямба гарагт “Хөрөнгө оруулалтын экспо 2023” болно. Тус экспо нь 2 дахь жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд М Банк, Омни Капитал, Монложистик Холдинг зэрэг компаниуд оролцох нь ээ. Түүнчлэн уг экспо нь өндөр өгөөжтэй ХО-ын боломжийн талаар мэдээлэл өгөх юм.

🔹 Говь ХК (GOV) болон Таван Богд Трейд ХХК хамтран зээл авна. Тодруулбал, тэд ХасБанкнаас жилийн 5%-ийн хүүтэй ₮25 тэрбумын 1 жилийн хугацаатай “Ноолуур бэлтгэлийн зээл” авч байгаа аж. Тус зээлийг ноолуурын үйлдвэрлэлд зарцуулах төлөвтэй байна.

🔹Mongolian Mining Corporation (0975.HK) 2024 онд дуусах бондоо нэгж үнийг нь $1,000-оор буцаан худалдаж авна. Тухайлбал, тус компани 9.25%-ийн хүүтэй уг бондоо буцаан авах тендер зарлаад буй. Түүнчлэн тендерийн саналд нь Credit Suisse (CS) болон Morgan Stanley (MS) ажиллах нь.

🔹Говь (GOV)-н борлуулалтын орлого энэ оны I улиралд 60% өсөж ₮41 тэрбумд хүрэв. Учир нь тэдний дотоод борлуулалт 70%, экспортын борлуулалт 54%, онлайн борлуулалт 47% тус тус өсжээ. Түүнчлэн алдагдал нь өмнөх оны мөн үед ₮7 тэрбум байсан бол ₮3 тэрбум болж буурсан байна.

🔹Өмнөд Солонгос Хятадад чип нийлүүлэхээ зогсоож магадгүй. Учир нь Хятад Америкийн чип үйлдвэрлэгч Micron (MU)-г тус улсад чип худалдахыг хориглох талаар хэлэлцэж байгаа. Хэрвээ уг шийдвэрийг баталбал Америк Өмнөд Солонгосыг Хятадад чип нийлүүлэхгүй байхыг ятгах гэнэ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭКСПО-2023

Зээ, хөрөнгө оруулалтын хамгийн том экспо болох “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭКСПО-2023” 4 сарын 29-нд болох гэж байна. 2022 онд хөрөнгө оруулах сонирхолтой 10,000 иргэн, ХЗЗ сонирхогч 40,000 сошиал үзэгч, ТОП 5 хувьцаат компани, 15 байгууллагыг хамруулсан уг арга хэмжээ энэ жил өрхийн санхүүд чиглэн зохион байгуулагдана.

Түүнчлэн тус экспод оролцсоноор, ЗЗ-ийн хүнд үед хөрөнгөө хамгаалах, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх, гэр бүлийн санхүүгийн төлөвлөлт хийх, хүүхдээ топ сургуульд сургах гэх мэтчилэн олон асуултын хариултыг мэргэжлийн хүмүүсээс авах боломжтой.

📍 Хэзээ: 4 сарын 29-ний 10:00-18:00 цагт
🗓️ Хаана: Шангри-Ла зочид буудлын Ballroom танхимд

  • Tech: 2023 оны онцлох технологийн нээлтүүд. (FutureTech)

  • Earth day: The HU хамтлаг Монголд 12,000 мод тарина. (abcAudio)

  • Why? Tesla-н автомашины үнэ унаж байна. (Yahoo!Finance)

  • Article: Ардчилал бол үзэл баримтлал биш. (baabar)

Reply

or to participate.