🇲🇳 Ухарсаар...

SocialPay 3.0 | “Эртэч” NFT | ЭЗ-ийн эрх чөлөөний тайлан

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Бид ойн баяраа тохиолдуулан MongolNFT-тэй хамтран Монголын медиа салбарын анхны NFT болох “Эртэч” NFT-г буулгахаар боллоо. Уг энэ NFT нь энэ Пүрэв гарагт худалдаанд гарах юм. Дэлгэрэнгүй мэдээлэл MongolNFT-н сошиал хуудсаар тун удахгүй… 🍋  

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Монголд бүртгэлтэй автомашинаар Хятадын нутгаар дамжин Ази, Европ руу тээвэр хийх боломжтой боллоо.

CUS: Монгол Өмнөд Солонгостой ОУ-ын худалдааны бараа нийлүүлэх, аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллана.

GOV: ЗГ ээлжит хурлаар 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэв.

🍋🎁 Don’t keep me a secret

Өнөөдрийн дугаарт бид CU-тэй хамтран ₮10,000-ийн өглөөний цайны купоныг 100 хүнд бэлэглэхээр боллоо. 🥪☕

Та доорх Unique Referral холбоосыг 1 найздаа илгээж, тэрхүү найз чинь Referral холбоосоор өөрийн имэйлээ манай товхимолд бүртгүүлэхэд л болох юм. Ер нь 1 ч гэлтгүй найзуудаа урихад яахав дээ.

Хэрхэн шалгаруулах вэ? Манай товхимолд нэг найзаа бүртгүүлсэн эхний 100 хүн уг купоны эзэн болох ба бид имэйлээр холбогдох болно. Хуурамч имэйл хийвэл бид мэдчихнэ шүү. So, be careful! 🙊

🌟 SocialPay 3.0

SocialPay-н үнэнч хэрэглэгчид байна уу? Өнөөдөр SocialPay апп болон шинэчлэгдсэн “SocialPay 3.0” хувилбарт ямар өөрчлөлт шинэчлэл хийгдсэн талаар хүүрнэе.

💪 400к

Голомт банк (GLMT) 2017 онд Монголын анхны дижитал хэтэвч SocialPay-г танилцуулснаас хойш харилцагчдынх нь тоо жилд дунджаар 30% өсөж 400 мянгад хүрчээ.

  • Цар хүрээ: 6 жилийн дотор нийт 2,300 байгууллага SocialPay-н төлбөр тооцооны шийдэлд холбогдсон байна. Түүнчлэн технологийн хувьд Чимэгэ, UnionPay, QPay зэрэг компаниудтай хамтарч буй. Саяхан л гэхэд SocialPay болон QPay QR код харилцан уншигддаг болоод буй. Мөн UnionPay картаа SocialPay-д холбон Хятад болон ОУ-д QR-аар төлбөр тооцоо хийх боломжтой.

3.0-н хүрээнд

Харин шинэчлэгдсэн SocialPay 3.0-н хүрээнд Чимэгэ дуу хоолой таних технологийг ашиглан төлбөрийн шилжүүлэг хийх боломжтой болжээ. 🙀 Та дансны дугаар, утасны дугаар ч оруулах шаардлагагүй зүгээр л *** рүү *** мянгыг шилжүүл гэж хэлэхэд л таны гүйлгээ хийгдэх юм. Яг л Apple-н Siri шиг ажиллана гэсэн үг. Мөн Apple watch-аасаа ч гүйлгээ хийж болох нь. Мөн андройд үйлдлийн системтэй утас дээр UnionPay брэндийн картаараа NFC буюу зайнаас төлбөр тооцоо хийх боломжтой аж. Өөр сонин содон юу байна?

  • Хялбар ATM: Карт ашиглахгүйгээр SocialPay ашиглан Smart Киоск төхөөрөмжөөс бэлэн мөнгө авах боломжтой аж. Түүнээс гадна виртуал American Express картыг идэвхжүүлж бага дүнтэй хэрэглээний зээл авах боломж бүрджээ.

  • Нэмэлт^2: Цаашлаад татвар, торгууль, зогсоолын төлбөр, цахилгаан, СӨХ, ТВ, интернэт, гар утасны төлбөр төлөх, нэгж авах, Umoney автобусны карт цэнэглэх зэрэг нэмэлт үйлчилгээ авч болох нь. Мартсанаас Social Run нэртэй оноо цуглуулдаг тоглоом тоглох ч боломжтой болжээ.

  • Банк харгалзахгүй: Түүнчлэн SocialPay ашиглахад заавал Голомт банкны харилцагч байх шаардлагагүй, аль ч банкны картаа холбон төлбөр тооцоо хийх боломжтойгоос гадна аль ч банк руу банк хоорондын шилжүүлэг хийх ч боломжтой аж.

Заа тэгээд, Санхүүгийн шийдлийн апп-ууд хэрэглэхэд илүү хялбар болж байна даа.

📺 Хаа сайгүй зар сурталчилгаа

AMZN: Amazon Prime Video-д зар сурталчилгаа нэмэхээр болов. Ингэснээр Netflix (NFLX), Hulu, Disney+, Max зэрэг компаниудтай цуг рекламаас орлого олж эхлэх юм. Харин хэрэглэгчид дуртай киногоо зогсолтгүй үзэхийн тулд 2024 оноос эхлэн сард $14.99 буюу нэмэлтээр $2.99 төлөх аж.

🎇 LP network

Lemon Press-н 3 жилийн ойтой давхцан Инвескор санхүүгийн групптэй хамтран зохион байгуулсан хаалттай нетворкинг арга хэмжээ өчигдөр амжилттай болж өнгөрлөө. Арга хэмжээний үеэр Инвескор Глобал Кью Хамтын Биржээр арилжаалагддаг сан (ETF) болон ETF сангийн онцлог, боломжуудын талаар сонирхолтой илтгэл танилцуулагдсан юм.

Өмнө нь хэлсэнчлэн бид цаашид ийм төрлийн хаалттай арга хэмжээг тогтмол зохион байгуулах тул чих тавин байгаарай. 😉

🇲🇳 Түгжигдмэл газар нутагтай түгжигдмэл эрх чөлөөт Монгол

Монгол дэлхийн ЭЗ-ийн эрх чөлөөний индексэд 9 байр ухарч 67-д жагсжээ. Тайлан болгонд ухарна гээд тохирчихсон юм уу? 😑

  • Юун тайлан билээ? 1970 оноос эхлэн Канадын Fraser Institute дэлхийн ЭЗ эрх чөлөөний индексийг гаргах болсон. Товчоор бол тухайн улсын ард иргэд бие даан ЭЗ-ийн шийдвэр гаргах эрх чөлөөг үнэлэх юм.

Монгол

Тус индекс улс орнуудын ЭЗ-ийн эрх чөлөөт байдлыг ЗГ-ын хэмжээ, эрх зүйн систем ба өмчлөх эрх, мөнгөний тогтвортой байдал зэрэг 5 шалгуурт тулгуурлан үнэлдэг. Монголын тухайд II зэрэглэл буюу ЭЗ-ийн эрх чөлөө сайн гэх ангилалд багтаж байгаа. За тэгээд, бид ямар шалгуурт муу, ямарт нь сайн оноо авав?

Монгол хууль эрх зүйн систем ба өмчлөх эрхийн шалгуурт 0.1 оноо алдсан ч 3 байр ахив. Түүнчлэн ОУ-д худалдаа эрх чөлөөний шалгуурын оноо 0.7 оноо өссөн ч 20 байр ухарчээ. Саяынх сайн мэдээ байсан шүү. Одоо муу мэдээ рүүгээ…

  • Төрийн төмөр нүүр: Индексэд 9 байр ухрахад зохицуулалтын орчин буюу хувийн хэвшил дэх төрийн оролцоо нэмэгдсэн нь голлон нөлөөлөөд буй. Улмаар зөвхөн тус үзүүлэлтээр л гэхэд 51 байр ухарсан байх юм. 🤷‍♀️

  • Төрийн өмчит🙊 ЗГ-ийн хэмжээ буюу төрийн өмчит компаниудын тоо, татвар, хэр үрэлгэн ЗГ вэ гэдгийг харуулдаг шалгуурт бас л 21 байр ухарчээ. “ЗГ данхгар байна!” гэдэг олны үг уг индексэд ч харагдах шиг.

Дэлхий

Сингапур дэлхийн хамгийн эрх чөлөөт ЭЗ-тай орон болж жагсаалтыг тэргүүллээ. Уг нь олон жилийн турш Хонгконгийн ЭЗ-ийн эрх чөлөө онц гэж үнэлүүлж ирсэн ч Хятадын нөлөөнөөс болж ЗГ-ийн хэмжээ, өмчлөх эрхийн шалгуурууд нь уруудаж индексийн түүхэд анх удаа 2-рт бичигдэв. Манай хөршүүдийн хувьд бол авторитар улсын шийрийг зааж III зэрэглэлд багтаж байгаа.

Анхааръя! Асар их байгалийн баялагтай Монголд хөрөнгө оруулах гаднынхан олон ч 1 суурин дээрээ Монгол ёсоор 3 эргэдэг эрх баригчдын зан тэднийг үргээдэг. Сайн мэдээ нь энэ намрын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэнэ. Ядаж хөрөнгө оруулъя гээд ирж байгаа хөрөнгө оруулагчдыг залилдаг, хохироодог асуудлаа шийдчихвэл ч…

Pulse News Korea

🔹LG Electronics (066570.KS) EV-н зах зээлийг сонирхож байна. Компанийн CEO Уильям Чо 2030 онд борлуулалтынхаа 20%-ийг EV-тэй холбоотой эд анги, системийн орлогоор бүрдүүлнэ гэв. Компани энэхүү шинэ бизнесийн чиглэлд $37 саяын хөрөнгө оруулалт хийхээр тусгажээ.

🔹МҮЭХ-оос цалинг 50%-иас доошгүйгээр нэмэх санал хүргүүлэв. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ₮880 мянга болгох саналаа ирэх оны улсын төсөвт тусгах хүсэлтээ өгсөн аж. Нэмэлтээр боловсрол, эрүүл мэндийн салбарын цалинг улсын дунджаас 2 дахин их болгох санал оруулжээ.

🔹MicroStrategy (MSTR) Биткойны ХО-аа $150 саяар нэмлээ. Ингэснээр компани ойролцоогоор $4.1 тэрбумын үнэлгээ бүхий 158 мянган ширхэг Биткойн эзэмшиж байна. Компани энэ жил хүүгийн өсөлтөөс үүдэн алдагдалтай ажиллаж байсан ч Биткойн энэ жил 60% өссөн учир ХО-аа нэмэхээр болжээ.

🔹Төмс хураалт 39.8%, хүнсний ногооны хураалт 40.1%-тай байна. Тодруулбал, уржигдрын байдлаар 14.2 мянган га газраас 23.7 мянган тонн буудай, 7.3 мянган га газраас 62.3 мянган тонн төмс хураажээ. Мөн нийт 64.4 мянган тонн хүнсний ногоог 5.4 мянган га-аас хураав.

🏃 Спортлог NFT

Та eSport NBA-с ч олон үзэгчтэй гэдгийг мэдэх үү? Ер нь eSport болон уламжлалт спортынхон NFT-г хэрхэн ашиглаж байна?

$1.4 тэрбумаас $5.5 тэрбум руу

Энэ оны байдлаар eSport сонирхогчдын тоо 523 саяд хүрчээ. Энэ нь NBA-н үзэгчдээс 328 дахин их гэсэн үг. eSport ирээдүйд ч эрчтэй байх салбарын нэг гэдгийг 2029 онд зах зээл нь энэ оноос бараг 4 дахин өсөж $5.5 тэрбумд хүрнэ гэх төсөөллөөс харж болохуйц. NBA-г нэгэнт дурдсаных, сагсан бөмбөг, хөл бөмбөг зэрэг уламжлалт спортынхон ч NFT-г ашиглан крипто ертөнцөд хөл тавих болсон.

  • Хувьсаж байна: Golden State Warrior гэхэд аваргын бөгжөө NFT хэлбэрээр гаргаж үнэнч шүтэн бишрэгчдээ баясгаад авсан.

MongolNFT 🤝 Үндэсний Дээд Лиг

MongolNFT Үндэсний Дээд Лигтэй хамтран сагсан бөмбөгийн анхны NFT-г гаргаад буй. The League 2023 NFT collection нь сагсан бөмбөгийн хорхойтнуудад сонирхолтой байх хэрэглээнүүдийг агуулсны зэрэгцээ Монголын сагсан бөмбөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилготой аж.

🧠 Таны анхаарал төвлөрөл хэр сайн бэ? Доорх мэдээний хэсгүүдээс бурууг нь олоорой.

A. 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина.
B. Монгол дэлхийн ЭЗ-ийн эрх чөлөөний индексэд 9 байр ахив.
C. LG Electronics EV-н зах зээлд хүч үзнэ.

  • NFT: Монголын медиа салбарын анхны NFT. (MongolNFT)

  • AI: ChatGPT харж, сонсож, ярьж чадна. (TheVerge)

  • Lead: Удирдагчдын яривал зохих 5 төрлийн түүх. (HBR)

  • Tool: YouTube-н танилцуулсан AI хэрэгслүүд. (CNN)

Зөв хариулт B. Монгол дэлхийн ЭЗ-ийн эрх чөлөөний индексэд 9 байр ахиагүй ухарсан шүү.

Reply

or to participate.