📈 September effect 📈

S&P 500 индексийн шинэчлэл болон 9-р сарын хөрөнгийн зах зээлийн талаар тоймлолоо.

POWERED BY

Энэ оны 247 дахь өдрийн мэнд. Пап Францисын айлчлалтай, Opozit-н тоглолттой, Lala Land медиа арт балеттай олон олон зүйл давхацсан онцгой л амралтын өдрүүд өнгөрлөө. Одоо ажилдаа маарш! ✝👓🩰

*Нэг өдрийн өөрчлөлт

FRC: Нийслэлийн ₮500 тэрбумын бондыг СЗХ бүртгэлээ. Бондын талаар дэлгэрэнгүй ярилцлагыг эндээс уншаарай.

US: Америкийн ажилгүйдлийн түвшин 3.8% болж 2022 оны 2-р сараас хойших хамгийн дээд түвшинд хүрэв.

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮17.7 тэрбумын арилжаа хийгдсэний ₮11.1 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигдлаа.

🍂 September Effect

9-р сар иржээ, хөрөнгө оруулагчид аа! Энэ сард хөрөнгийн зах зээл ямар өнгө үзэмжтэй байх бол?

Навч ч унана, зах зээл ч унана

Хөрөнгө оруулагчид Green Day-н “Wake Me Up When September Ends” гэх дуунд их дуртай. Учир нь олон жилийн зах зээлийн хөдөлгөөнийг харвал 9-р сард хамгийн их хэлбэлзэлтэй байдаг. Яагаад?

  • Улирлын хүчин зүйл: Зуны амралтаас буцаж ирсэн хөрөнгө оруулагчид өөрсдийн багцаа дахин шинэчилж, арилжааны идэвхээ нэмэгдүүлснээр зах зээлд тогтворгүй байдал үүсдэг аж.

  • Ээлжит тайлан: Түүнчлэн 9-р сар бол III улирлын үр дүнтэй танилцах сар. Хэрэв компаниудын тайлан хүлээлтээс доогуур байвал хөрөнгө оруулагчдын мэдрэмж болон хувьцааны үнэд сөргөөр нөлөөлнө.

  • Хаалт: Мөн томоохон хөрөнгө оруулалтын сангуудын санхүүгийн жил 9-р сард дуусдаг ба хэрэв алдагдалтай ажиллаж буй арилжаа байвал алдагдалтай байсан ч хаах хандлагатай байдаг гэнэ.

  • Сэтгэл зүй: Хэрэв хөрөнгө оруулагчид 9-р сарыг түүхэн мэдээлэлд тулгуурлан эрсдэлтэй сар гэж үзвэл тэд арилжааны шийдвэр гаргахдаа илүү болгоомжтой хандана. Энэ нь зах зээлийн гүйцэтгэлийг бууруулах магадлалтай.

😨 Жинхэнэ нөлөөлөл, жинхэнэ тоо

1945 оноос хойших жил бүрийн 9-р сар S&P 500 (^GSPC)-н хувьд хамгийн сул сар байсан бөгөөд дунджаар -0.7% унажээ. Ер нь бол S&P 500-н түүхэд зөвхөн 2016-2019 оны 9-р сар л өгөөжтэй, бусад 9-р сард улаанаар эргэжээ.

  • Зогсохгүй, зогсохгүй: Үүгээр ч зогсохгүй Dow (^DJI) индекс 9-р саруудад дунджаар 1.1%, Nasdaq (^IXIC) 0.9%-иар тус тус буурсан байна. Мөн Америк ч гэлтгүй бусад улсын зах зээл дээр ч мөн адил 9-р сард унах трэнд ажиглагддаг байна.

Харин Монголд

ТОП-20 индексийн сүүлийн 11 жилийн хөдөлгөөнийг харахад 9-р саруудад дунджаар 1.3% өссөн байна. Угаас талаас бага хугацаанд нь буюу 5 жилийн 9-р саруудад унаж 6 жилийнх нь 9-р саруудад өсжээ. Харин энэ жилийн хувьд хэр зэрэг өөрчлөгдөх бол?

⚒ Тэнгэрээс TTL унана

TTL: Таван толгой ХК-ийн хувьцааны үнэ өнгөрсөн 7 хоногт 13% унаж нэгж хувьцааны үнэ нь ₮10,870-т хүрлээ. Тэдний МХБ-д нийтэлсэн тайлангаас харахад II улирлын цэвэр борлуулалтын орлого нь жилийн өмнөхөөс 7.3 дахин буурч ₮36.1 тэрбум болсон аж. Энэ нь хөрөнгө оруулагчдын сэтгэлийг хөргөсөн бололтой. Гэхдээ компани цахим хаягтаа борлуулалтын орлого нь өссөн тайлан нийтэлсэн байгаа юм. Ойлгомжгүй. 🤷‍♀️

👏🏻 S&P 500-н будаг нь ханхалсан шинэ гишүүд

Airbnb (ABNB) болон Blacstone (BX) S&P 500 индексэд орох сургаар хувьцааны үнэ нь 6% болон 5% тус тус өслөө.

  • S&P 500 индекс: Энэ нь Америкийн ТОП-500 компаниар сагсаа бүрдүүлсэн индекс бөгөөд салбар бүрийн акулуудыг төлөөлөхийн сацуу Америкийн эдийн засгийн өнгийг ч илтгэдэг нөлөө бүхий индекс юм.

S&P 500 индексийн босго

S&P 500 индекс нь Америкийн ХЗЗ-ийн 80%-ийг бүрдүүлдэг бөгөөд тэдний нэг болохын тулд зах зээлийн үнэлгээ нь дор хаяж $8.2 тэрбум байх ёстой. Харин 4 улирал дараалан ашиггүй ажилласан эсвэл зах зээлийн үнэлгээ нь тогтоосон хэмжээнээс буурвал хасагддаг аж. Энэ ч утгаараа Lincoln National Corp (LNC) болон Newell Brands (NWL) тус шалгуурыг хангаж чадаагүйн улмаас S&P 500 индексээс хасагдаж оронд нь Airbnb, Blackstone орохоор болоод буй.

  • Тэргүүлэгч: $2.96 их наядын зах зээлийн үнэлгээтэй Apple (AAPL) S&P 500 индексийг тэргүүлдэг бөгөөд тэдний хамтаар ТОП-9 компани тус индексийн 30%-ийг дангаар бүрдүүлж байна.

S&P 500 индексийн нөлөө

Товчхондоо S&P 500 хэмээх статустай болсноор компанийн нэр хүнд олонд үлэмж өснө. Үүгээр ч зогсохгүй S&P 500-г дагадаг ETF-үүд болон бусад хөрөнгө оруулалтын сангууд шинээр орсон компанийн хувьцааг худалдан авч эхлэх тул эрэлт нэмэгдэж үнэ өсдөг. Харин компани S&P 500-н статусаа алдвал тус сангууд хувьцааг нь зарж эхэлдэг байна.

Эцэст нь… S&P 500 индексэд багтах нь компанийн хувьд зах зээлд өөрсдийгөө томоохон тоглогч болсныг зарлаж байгаа томоохон мэдэгдэл болдог аж.

9 сарын 1-нд Гашуунсухайт боомтоор 1,512 тээврийн хэрэгслээр 194.9 мянган тн нүүрс экспортолсноор өдрийн экспортын түүхэн дээд амжилт эвдэгдлээ.

4 жилийн өмнө буюу 2019 онд тус боомтоор 20.5 сая тонн нүүрс экспортолж түүхэн дээд хэмжээнд хүрч байсан бол энэ оны эхний 8 сард 23 сая тонн нүүрс экспортолж шинэ дээд хэмжээг тогтоогоод буй.

🎁 Та бидний төрсөн өдөр - MonPay

Анхаараарай, анхаараарай!! MonPay-н урамшуулал дүүрэн 9 сар эхэллээ. 🥳

Тэд төрсөн өдрөө тохиолдуулан Дубайд хосоороо аялах эрх болон 30+ супер бэлгүүдтэй “Бидний төрсөн өдөр” масс урамшууллыг зарлажээ.

Урамшуулалд хэрхэн оролцох вэ?

  • Апп-ийн зүүн доод талд байрлах баннер дээр даран хамтдаа аялах хүнээ урьж, таны урьсан хүн хандив өгөх, найзаа урих зэрэг аль нэг даалгаврыг биелүүлснээр урамшуулалд оролцох 3 эрх баталгаажих юм.

Түүнчлэн тэд 9 сард дараах урамшууллуудыг зарласан гэнэ шүү.

  • PubG Mobile, Mobile Legends тоглогчдод зориулсан GIVEAWAY,

  • Имартын шинэ салбарын нээлтийн урамшуулал,

  • УБТЗ урамшуулал,

  • Мобикомын төлбөр төлөлт урамшуулал.

🔗 Та MonPay апп татах, шинэчлэх бол ЭНД дараарай. 

Reuters

🔹 Robinhood (HOOD) Америкийн ЗГ-аас Sam Bankman-н $605.7 саяын үнэ бүхий хувьцааг эргүүлэн худалдаж авна. Тодруулбал, өнгөрсөн жил Robinhood-н эзэмшил дэх Emergent Fidelity Technologies-н хувьцааг ЗГ хураан авсан юм. Одоогоор $55.3 саяын дүн бүхий хувьцааг авахыг зөвшөөрсөн аж.

🔹AI стартапууд хөрөнгө оруулалтаа алдаж эхэллээ. ChatGPT-н эхлүүлсэн AI шуурга эрчээ алдаж тус AI-д суурилсан стартапуудын хэрэглэгчээ алдах болов. Тухайлбал, AI стартапуудын ХО 65% өсөж $3.3 тэрбум болсон ч венчур ХО II улиралд бараг тал хувиар буурчээ.

🔹SEC-с Бикойн (BTC)-ы хамтарсан хөрөнгө оруулалтын сан (ETF)-гийн зөвшөөрлийг хойшлуулжээ. SEC-д BlackRock (BLK), Fidelity тэргүүтэй 6 компани ETF байгуулах хүсэлт гаргасан ч 10-р сар хүртэл хойшлуулаад буй. Улмаар Биткойны үнэ 1 өдрийн дотор 4.1% буурав.

🔹Монложистикс Холдингийн IPO-н урьдчилсан захиалга эхэллээ. Компани нэгж хувьцаагаа ₮185-өөр санал болгож байгаа бөгөөд олон нийтээс ₮10.9 тэрбумыг татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Урьдчилсан захиалга нь өнөөдрөөс эхлэн 9 сарын 10 хүртэл үргэлжлэх нь.

🔹AND Solutions болон Toyato (7203.T) хамтран ажиллах гэрээ байгууллаа. Тухайлбал, Toyato Вьетнамын зах зээлийн эрэлт нэмэгдэх болсноор AND Solutions-н дэвшилтэт технологийг ашиглахаар болжээ. Улмаар тэд хэрэглэгчийн зээлийн үйл явцыг хөнгөвчлөх зэрэг үйлчилгээнд хамтран ажиллах нь.

  • Tech: Хиймэл оюун ухаан боловсролын салбарт хэрхэн нөлөөлж байна. (WSJ)

  • Discovery: Үүлэн дундаас микропластик илэрчээ. (NikkeiAsia)

  • Article: Пап Францисын Монгол дахь айлчлал гадаадын хэвлэлийн нүдээр. (CNN)

  • Graphics: Америкт суралцахаар аль улсаас хамгийн их оюутан ирдэг вэ? (VisualCapitalist)

  • Даваа: Америкийн хөдөлмөрийн өдөр тохиох тул биржүүд амарна.

  • Мягмар: Америкийн автомашины борлуулалт танилцуулагдана.

  • Лхагва: Өнгөрсөн сарын Америкийн гадаад худалдааны тэнцэл гарна.

  • Пүрэв: Европын Холбоо болон Японы ДНБ-ний үзүүлэлт танилцуулагдах нь.

  • Баасан: Оросын хэрэглээний үнийн индекс зарлагдах товтой байна.

Reply

or to participate.