🏆 SEC-н ялалт

1072 ба эдийн засаг | Материалимпекс ХК-ийн ТУЗ-ийн төсөв | Stora-н худалдаа

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Та бидний хэдийнээ танил болсон “Тунгаан бодох уу, түргэн шийдэх үү” номын зохиолч, сэтгэл судлаач, эдийн засагч Даниел Каннеман 90 насандаа таалал төгслөө. Тэрээр бидэнд хүний шийдвэрт сэтгэлзүйн хүчин зүйл давуу нөлөөлдөг, шийдвэр нь үргэлж ухаалаг байдаггүй гэдгийг гүнээ ойлгуулсан билээ. 🙏

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: "Бичил Эй Би Эс Лояалти ТЗК" ХХК-ийн гаргаж буй 24 сарын хугацаатай, жилийн 18.5%-ийн хүүтэй, нэг бүр нь ₮100,000-ийн нэрлэсэн үнэтэй ХБҮЦ-ны анхдагч ЗЗ-ийн арилжаа 4 сарын 2-нд эхэлнэ.

POL: Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлжээ

DOJ: Америкийн ЗГ Ерөнхий сайд асан С.Батболдыг авлигын мөнгөөр $14 саяын үнийн дүн бүхий орон сууц худалдаж авсан гэж үзэн хураахыг хүсэж байгаа ч хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна.

💰 1,072 ба Эдийн засаг

Зээ 1,072 хувьцааныхаа ногдол ашгийг хүлээж байгаа хэр их хүн байна даа? Юутай ч энэ удаагийн ногдол ашиг компанийн санхүүгийн тайлан аудитлагдсаны дараа буюу  ирэх 7 хоногт орох нь. Ер нь энэ мөнгө тараагдсанаар эдийн засагт ямар өөрчлөлт гарах вэ? 

3.4 сая иргэн ➡️ ₮256 мянга

Эрдэнэс Тавантолгой ХК (ЭТТ)-ийн 73%-ийг Эрдэнэс Монгол нэгдэл, 26.94%-ийг  Монгол Улсын 3.4 сая иргэн, 0.06%-ийг үндэсний 487 ААН эзэмшиж буй. Компани 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр ₮3.2 их наядын цэвэр ашигтай ажилласан тул нэгж хувьцаанд ₮266-ийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Тэгэхээр 1,072 хувьцаатай иргэн бол татварын дараа ₮256 мянгын ногдол ашиг авна гэсэн үг. Ногдол ашиг тараах нь ямар нөлөө үзүүлэх вэ гэхээр,  

  • Өмнө нь: ЭТТ 2022 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд ₮108.7-ийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэж, өнгөрсөн 2-р сард 1,072 хувьцаатай иргэн бол татварын дараах дүнгээр нийт ₮104 мянгын ногдол ашиг авсан. Тус сард мөнгөний нийлүүлэлт жилийн өмнөхөөсөө 24.1% өсөж ₮37.6 их наядад хүрсэнд ч ЭТТ-н ногдол ашгийн нөлөө бий.

  • Одоо яах вэ? 2023 оны цэвэр ашгаас тараах ногдол ашгийн хэмжээ 2022 оныхоос 2.4 дахин их байна. Тэгэхээр энэ хэмжээгээр их мөнгө нийлүүлэгдэнэ гэсэн үг. 

Ямар нөлөөтэй вэ? 

Ногдол ашиг нь 1 удаагийн орлогын өсөлтийг бий болгодог. Улмаар иргэдийн худалдан авалт нэмэгдэж эдийн засгийн эрэлтийг өдөөнө. Ер нь бол хэрэглэгчдийн худалдан авах чадвар сайжирч, эрэлт нэмэгдэх болон мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх нь инфляцыг өрдөх чүдэнз болох юм. 

  • Байз: Уг нь бол манай төв банк инфляцыг 6% орчимд, +/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулахаар зорьж буй. Тэдний зорилго саяхнаас л нэг биеллээ олж инфляц зорилтот түвшинд хадгалагдсанаар 13% байсан бодлогын хүүгээ 12% болгон бууруулаад байгаа. Гэтэл ЭТТ-н шийдвэр дахиад л инфляцыг өдөөхөөр байна уу даа. 

Эцэст нь… Энэ 7 хоногт ЭТТ-н ордын нөөцийг 29% нэмэгдүүлж нийт нөөцийг 8.1 тэрбум тн болгон баталсан. Тэгэхээр ер нь бол ЭТТ-н орлого ашиг цаашид нэмэгдэх нигууртай. Гэхдээ зөвхөн сонгуулийн жилүүдэд л ногдол ашиг яригддаг трэндтэй. Мөн иргэдэд ЭТТ-н хувьцааг арилжаалах боломж байхгүй байгаа нь хэцүүхэн л байна даа.

💵 Төсөв хэд вэ?

MIE: Материалимпекс ХК-ийн 1,475 хувьцаа эзэмшигч байна уу? Тэд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа энэ оны ТУЗ-ийн үйл ажиллагааны нийт төсвөө ₮270 саяар баталсан байна шүү. Сонирхуулахад, компанийн 2023 оны цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 2 дахин буурч ₮4.4 тэрбум болсон байна.

🏆 SEC-н ялалт

Coinbase (COIN) Америкийн Үнэт цаас, биржийн хороо (SEC)-н бүртгэлгүй үнэт цаасны арилжаа хийсэн гэх нэхэмжлэлийг эсэргүүцэн давж заалдсан ч дүүргийн шүүхээс тус хэргийг SEC-н талд шийдвэрлэлээ. Ингэснээр SEC COIN-г үнэт цаас хэмээн бүртгэхэд 1 алхам ойртов. 

SEC: Криптовалют бол үнэт цаас!

SEC болон Coinbase-н хоорондох юу болоод байгааг товчоор тайлбарлах юм бол тэднийг криптовалют биш үнэт цаас арилжаалж байна гээд л шүүхдээд байгаа юм. Хэрэв шүүхээс Coinbase-г бүртгэлгүй үнэт цаасны арилжаа хийсэн гээд тогтоочих юм бол Coinbase торгуулж бүр цаашлаад SEC-д бүртгүүлэх үүрэгтэй болно. Сонирхуулахад, SEC Binance (BTC), Kraken, Ripple тэргүүтэй биржүүдтэй тус асуудлаар шүүхийн маргаантай байгаа. 

Цаашид хэрхэх вэ? 

SEC крипто биржүүдийг холбооны үнэт цаасны хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг байнга шахаж, сав л хийвэл шүүх рүү чирээд байдаг. Угаас Америкт крипто биржүүд болон криптовалютад зориулсан тусгайлсан хууль байхгүй бөгөөд үнэт цаасны тухай хуулиар зохицуулагдаж буй нь өөрөө маш олон маргааны үндэс болж буй. Үүнтэй холбоотойгоор Coinbase ч SEC-д криптовалютад зориулсан тусгай журам гаргахаас татгалзсан гэх үндэслэлээр тэднийг шүүхэд өгөөд буй.

  • Биткойны ETF-д юу тохиолдох бол? Coinbase Биткойны ETF-н зөвшөөрөлтэй 8 компанид кастодианы үйлчилгээ үзүүлж буй. Тэгэхээр SEC-н ямар зохицуулалт хийхээс хамаараад Биткойны ETF-д их бага хэмжээгээр нөлөөлөх боломжтой. Тухайлбал, тэдний токеныг үнэт цаасанд тооцох юм бол энэ нь бусад криптовалютуудыг ч үнэт цаас гэж үзэх боломжтой болно гэсэн үг.

Эцэст нь… Coinbase энэ удаагийн шүүхийн маргаанд ялагдсан ч үргэлжлүүлээд шүүхдэх нь тодорхой. Магадгүй энэ асуудал криптовалютыг SEC-н журмаар биш тусгайлсан хуулиар зохицуулах хүртэл үргэлжилсээр л байх болов уу. Гэхдээ криптовалютыг хуульчлах ч хэр баргийн аавын хүүгийн хийчих ажил биш болохоор л их гүрнүүд хүртэл одоо болтол уг асуудал дээр үсээ зулгааж байна даа.

Толгойгоо сэргээгээд бяцхан таавар таацгаая. 🧠

Та түүнийг зүүн гараараа барьж чадах ч баруун гараараа барьж чадахгүй. Тэр юу вэ?

Таасан бол бидэнд хариултаа явуулахаа мартав аа. 😇

📦 Онлайн худалдааг тодорхойлогч: Stora

Захиалсан бараа маань хэзээ ирэх бол, асуудалтай бараа ирэх бий гэж санаа зовохгүйгээр онлайн шоппинг хиймээр байна уу? Тэгвэл анхаарлаа нааш нь. 🔊

Amazon, Taobao гээд Америк, Хятадын томоохон худалдааны вэбсайтуудаас хүссэн бараагаа ямар ч татваргүйгээр захиалах боломжтой Stora.mn-г танилцуулж байна.

  • Найдвартай: Taoboa-н хамгийн өндөр үнэлгээтэй дэлгүүр болон  борлуулагчдыг санал болгодог.

  • Storabox: Захиалсан бараагаа хамгийн ойр  CU-гийн салбарт байрлах Storabox-с авна.

  • Буцаалт: Гэмтэлтэй эсвэл буруу ирсэн бараагаа буцаах боломжтой.

🎁Сонирхуулахад, тэд 4 сарын 10 хүртэл шинэ хэрэглэгчийн урамшуулал зарласан ба хэтэвчээ цэнэглүүлээд захиалах бүртээ илүү их буцаан олголт авах боломжтой гэнэ шүү.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

DTE Energy

🔹Америкийн ЗГ Мичиганы цөмийн станцыг дахин эхлүүлэхэд зориулж $1.5 тэрбумын зээл олгоно. Уг станц дахин ашиглалтад орсноор тус бүс нутгийн эдийн засагт $363 саяын нөлөө үзүүлж, 100,000 ажлын байрыг бий болгох аж.

🔹Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай төслийг дэмжлээ. Тодруулбал, Монголын ЗГ болон Хятадын ЗГ уг асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна. Улмаар 10 гаруй жил гацаад байсан төмөр замын төслийн эрх зүйн үндэс тавигдлаа. 

🔹Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр ₮66.1 тэрбумыг төвлөрүүлсэн байна. Зөвшөөрлийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан олгох асуудлыг 2022 оны 11-р сараас эхлэн зохион байгуулж нийт 257 тусгай зөвшөөрөл олгосон аж. 

🔹PetroChina (0857.HK) 2050 он гэхэд нийт үйлдвэрлэлийн хүчин чадлын 50%-д сэргээгдэх эрчим хүч ашиглана. Ингэхдээ шат дараатайгаар сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх юм. Сонирхуулахад, компани энэ жил түүхий нефтийн гарцаа 0.1%-иар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

  • Сонирх: Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан. (Mongolbank)

  • Танилц: Оюу толгойн цаг үеийн мэдэгдэл. (Оюу толгой)

  • Шинэчлэл: Солонгосын иргэд Монголд өөрcдийн төлбөрийн апп-аа ашиглан тооцоо хийх боломжтой. (LemonPress)

  • Унш: WWDC 2024 арга хэмжээнд юу болох вэ? (MacRumors)