- Lemon Press
- Posts
- 🚨 Интернет залилан ихсэж байна
🚨 Интернет залилан ихсэж байна
Эрэгтэйчүүдийн дундаж нас болон Интернэт гэмт хэрэг ихсэж байгаа талаар тоймлов.
POWERED BY
Наурызын баярын мэнд! Дэлхий дахинд 300 сая хүн жил бүр Наурызын баярыг тэмдэглэдэг аж. Гэснээс өнөөдөр өдөр шөнө тэнцэж байгаа шүү. Маргаашаас эхлээд өдөр уртсаж, урин цаг наашлах нь дээ. 😊
*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: Он гарснаар нийт 433.5 мянган тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон ба одоогоор улсын хэмжээнд нийт 107.6 мянган тн шатахууны нөөц байна.
FED: Холбооны Нөөцийн Сан банкнуудын дампууралтай холбоотойгоор нийт хөрөнгөө $300 тэрбумаар нэмэгдүүлэв.
CHN: Ши Жиньпин Владимир Путинтэй уулзах үед Орос-Украины асуудлаас илүү 2 улсын хамтын ажиллагааг онцоллоо.
😎 Цэнэгтэй & Хэнэгтэй
Эрэгтэй уншигч нар маань хэзээ хамгийн сүүлд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан бэ? Хариулт тань сүүлийн 1 жилд багтахгүй байвал үзүүлэх цаг нь болчихсон байна шүү.❗
Хэвшмэл ойлголт
Эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт хоорондоо бараг 10 жилийн зөрүүтэй. Тодруулбал, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9 байгаа бол эмэгтэйчүүдийнх 74.3 байна. Учир нь эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 21% их байгаа юм. Яагаад ийм нөхцөл үүсэв?
Биеийн эрүүл мэнд: Жендэрийн Үндэсний хороо (NCGE)-ны судалгаагаар Монгол эрчүүдийн 52% нь 60 нас хүрдэггүй. Энэ тоо ч үндэслэлтэй бөгөөд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдалт эмэгтэйчүүдээс 1.5 дахин бага байдаг. Нэн ялангуяа идэр залуу буюу 25-34 насны бүлгийнхэн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамгийн бага хамрагддаг аж. Үүнээс гадна хорт зуршил гээд жагсаавал явж өгнө дөө.
Сэтгэцийн эрүүл мэнд: Монгол дундаж насжилтын зөрүү хамгийн ихтэй 15 улсын нэг. Үүнд нийгмээс үзүүлэх дарамт, жинхэнэ ЭР ХҮН бай! гэсэн хэвшмэл ойлголтууд нөлөөлсөөр эрэгтэйчүүдийн амиа хорлолт нэмэгдэх болсон.
Гунигт үнэн…
Нас баралтын бүртгэлээс харахад эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдээс 5.8 дахин их байгаа бөгөөд ихэнх нь хөдөлмөрийн насандаа нас барж байгаа юм.
Анхааръя: Тэгэхээр эр хүн уйлах ёсгүй, хатуу чанга байх ёстой зэрэг нийгэмд хэвийн мэт ойлгогдсоор ирсэн хортой ойлголтуудаас салж өөрийн бие болон сэтгэлзүйдээ анхаарахгүй бол ч…
Эцэст нь… Цэнэгтэй бас хэнэгтэй байдал чинь л эрүүл биед саруул ухаан орших үндэс шүү дээ. 😉
Цомхотгол үргэлжилсээр…
AMZN: Amazon-н өнгөрсөн оны 11-р сараас энэ оны 1-р сар хүртэл үргэлжилсэн цомхотгол 18,000 ажилтныг хамруулсан бол одоо дахин 9,000 ажилтнаа цомхотгохоор боллоо. Энэ удаагийн цомхотгол нь үүлэн тооцоолол, зар сурталчилгаа, хүний нөөцийн ажилтнууд болон Twitch-н зарим ажилтнуудыг ч хамрах аж. Уг мэдэгдлийн араас тэдний хувьцааны үнэ 1.25% унаад байна.
🦹♂️ Интернэт гэмт хэргийн хохирол ихэссээр
Америк дахь интернэт гэмт хэргийн тоо өнгөрсөн онд 5.5% буурсан ч учруулсан хохирлын хэмжээ нь 49.3% нэмэгдэж $10.3 тэрбумд хүрчээ.
Өдөрт 2,200 гэмт хэрэг
Холбооны Мөрдөх Товчоо (FBI)-ны дэргэдэх Интернэт гэмт хэргийн гомдлын төв (IC3) өдөрт дунджаар 2,200 орчим гомдол хүлээн авдаг гэнэ. Тэдэнд ирдэг гомдлуудыг тодруулж харвал,
Өндөр настнууд их хохирдог: Өнгөрсөн оны байдлаар 60+ насны хүмүүст нийт 88.3 мянган интернэт гэмт хэрэг тохиолдож $3.1 тэрбумын хохирол учруулсан нь нийт хохирлын 1/3 нь болж буй.
Хамгийн өртөмтгий нь: Өндөр настнуудын хохирлын хэмжээ хамгийн өндөр ч 30-39 насныхан энэ төрлийн гэмт хэрэгт өртөх давтамж илүү өндөр аж. Тухайлбал, 30-39 насныхан өнгөрсөн онд нийт 96.5 мянган гомдол гаргасан нь 60+ насныхнаас 6.6% илүү байв.
Хамгийн их тохиолддог нь фишинг
Өнгөрсөн онд имэйлээр хувийн мэдээллийг нь хуурч авах төрлийн гэмт хэрэг буюу фишинг (Phishing) 300.5 мянган удаа тохиолдов. Тэгэхээр энэ нь хамгийн их давтамжтай гэмт хэргийн төрөл гэсэн үг. Байнга үйлчлүүлдэг байгууллага, банк зэргийн өмнөөс имэйл ирэхээр хүмүүс итгэх нь их байдаг аж. Энэ төрлийн гэмт хэрэг нийт $52 саяын хохирол учруулсан байна. Үүнийг араас,
Хувийн мэдээлэл алдаатай гэх хэрэг 58.9 мянган удаа тохиож $52.1 саяын хохирол,
Төлбөр болон хүргэлт хийгдээгүй гэх хэрэг 51.7 мянган удаа тохиож $742.4 саяын хохирол,
Интернэт сүрдүүлэг 39.4 мянган удаа тохиож $54.3 саяын хохирол,
Техник технологийн туслалцаа гэх хэрэг 32.5 мянган удаа тохиож $806.6 саяын хохирлыг тус тус учруулжээ.
Энэ бүгдээс хамгийн их хохирол учруулсан нь хөрөнгө оруулалттай холбоотой хэргүүд бөгөөд нийт 30.5 мянган удаа тохиож $3.3 тэрбумын хохирол учруулсан аж.
Эцэст нь... Дээр дурдсанчлан гэмт этгээдүүд бусдын хөрөнгийг луйвардахдаа янз бүрийн арга ашиглаж буй тиймээс өөрийн хувийн мэдээллийг бусдад өгөхдөө нэлээд хянуур байх хэрэгтэйг анхаараарай.
Олон улсын банкны харилцааны менежер / Худалдаа Хөгжлийн Банк: Гадаадын банк, санхүүгийн байгууллагатай харилцаа тогтоох чадвартай санхүү, нягтлан, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэгтэй залуус ийшээ. 👉 (Link)
Маркетингийн ахлах мэргэжилтэн / U-Point: Маркетинг, PR-н чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай бол уян хатан цагийн хуваариар ₮2.5 сая хүртэлх цалинтай ажиллах боломжтой. 👉 (Link)
Медиа бизнес төлөвлөлтийн мэргэжилтэн / Юнител: Тэд бүтээлч сэтгэлгээтэй харилцааны чадвартай маркетинг, төслийн менежментийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй залуусыг хайж байгаа шүү. 👉 (Link)
🔹БИД ББСБ-ын хүүгийн орлого өнгөрсөн онд 23% өссөнөөр ашиг нь 25.7% нэмэгджээ. Ийнхүү тэдний нийт хөрөнгө ₮69.9 тэрбум, зээлийн багц ₮53 тэрбум хүрээд буй юм. Тэд цар тахлын үед зээлийн үйл ажиллагаагаа зогсолтгүй явуулж санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж ирсэн.
🔹TikTok Америк даяар 150 сая хэрэглэгчтэй боллоо. Тус апп-ийн Америк дахь идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2020 оноос хойш 50% өсөөд буй нь энэ. Америкийн эрх баригчид TikTok-г түрэн гаргах сонирхолтой байгаа ч хэрэглэгчид өөр бодолтой байгаа бололтой. Түүнчлэн ByteDance-н өөр нэг алдарт бүтээл, видео засварын мангас CapCut-н Америк дахь хэрэглэгчдийн тоо 200 саяд хүрчээ.
🔹Golomt Capital Championship-т одоогоор 150 гаруй хөрөнгө оруулагч бүртгүүлжээ. Тэдний 75% нь Америкийн компаниудад, 12% нь Хятадын компаниудад хөрөнгө оруулсан байна. Оролцогчид нийт ХО-ынхаа 53%-ийг хувьцаа болон ETF-д байршуулсан бол үлдсэн хэсгийг бэлнээр хадгалж байгаа аж.
🔹First Republic Bank (FRC)-н хувьцааны үнэ унасаар. S&P Global тэдний зээлжих зэрэглэлийг 3 шатаар бууруулж, "BB-plus"-с "B-plus" болгосноор компанийн хувьцааны үнэ 47.1% унав. Америкийн нөлөө бүхий банк First Republic-г аврахаар $30 тэрбумыг зарцуулсан ч тусыг эс олов бололтой.
Та товхимлоо хэр анхааралтай уншдаг вэ? Доорх хариултаас зөвийг нь олж өөртөө дүн тавиарай. 🤓
A. First Republic Bank-н хувьцааны үнэ 47.1% унажээ.
B. FBI-н Интернэт гэмт хэргийн гомдлын төв өдөрт дунджаар 2,900 орчим гомдол хүлээн авдаг.
C. Монгол эрэгтэй хүмүүсийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдалт эмэгтэйчүүдээс 1.8 дахин бага.
Монголын төр иргэддээ иргэний боловсрол олгож соён гэгээрүүлэхэд бүр бодлогоор анхаарч төсөвт хөрөнгө тусгаж баймаар.Мэдлэгтэй мэдээлэлтэй иргэдтэй улс уг нь хүчирхэг бна даа.Иргэдээ ядуу мунхаг харанхуй байлгахын төлөө бдг хорлонтой төр засаг гж баймааргүй юм.
— Khadaa (@khadaa_n)
12:57 PM • Mar 21, 2023
Propaganda: Орос дотоод болон гадаад мэдээллийн урсгалыг манипуляц хийдэг үү? (TheFix)
TOMFL: Гадаадын иргэдэд зориулсан Монгол хэлний түвшин тогтоох шалгалт. (TOMFL)
Track: Аль улсын иргэд өөрийн улсыг буруу замаар явж байна гэж боддог вэ? (VisualCapitalist)
Lesson: $205 саяыг босгосон технологийн компаниас сурах 5 сургамж. (Inc)
Зөв хариулт А. First Republic Bank-н хувьцааны үнэ 47.1% унажээ.
Editor: Э.Золбаяр
Writers: Д.Эрдэнэдаваа, С.Ангирмаа, Б.Золцагаан, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply