- Lemon Press
- Posts
- 🤫 Төрийн нууц
🤫 Төрийн нууц
Иргэдийн зээлийн үлдэгдэл | Samsung-н алдагдал | Израил Палестины мөргөлдөөн
POWERED BY
Өглөөний мэнд ээ. E-Mongolia болон шинээр бүтээж буй e-kids системд дата хэрэглэхгүй нэвтэрч, хүүхдээ хаана байгааг мэдэх боломжтой болох гэнэ шүү. 👶


*Нэг өдрийн өөрчлөлт
GOV: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
MSE: "СИМПЛ II БОНД"-ын захиалга дүүрч анхдагч зах зээлийн арилжааны гүйцэтгэл 100%-д хүрч амжилттай хаагдав.
NSO: Улаанбаатарын орон сууцны үнэ 9-р сард өмнөх оны мөн үеэс 9.3% өсжээ. Улмаар шинэ орон сууцны 1 мкв талбайн дундаж үнэ ₮3.9 сая болов.

🧵 Хойд хормойгоороо урд хормойгоо

Санхүүгийн байгууллагуудын иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл өнгөрсөн II улирлын байдлаар жилийн өмнөхөөс 18% өсөж ₮20.6 их наядад хүрчээ. Тэгвэл санхүүгийн салбарын төлөв тэр дундаа иргэдийн санхүүгийн нөхцөл байдал ямар байна вэ?
Тайлан: Монголбанк “Санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-г гаргалаа. Уг тайлангаас хамгийн гол асуудлыг шинжилье.
Орлого < Зарлага
Бодит цалин сүүлийн 4 улирал дараалан өссөн. Цалингийн өсөлтийн нөлөөгөөр өрхийн дундаж орлого нэмэгдэж байгаа ч зарлага нь орлогоос илүү хурдтай тэлж буй. Улмаар өрхийн орлого зарлагын зөрүү улам холдсон хэрэг. Уг зөрүүг зээлээр санхүүжүүлснээр өрхийн өр нэмэгдэж, өрийн дарамтад орох эрсдэл нэмэгдэж байна. Тоогоор бол,
Өссөөр өссөөр… Иргэдийн банкны зээлийн үлдэгдэл сүүлийн 10 жилд 2.5 дахин нэмэгдэж ₮13.8 их наяд болсон аж. Үүний 3.6% нь чанаргүй зээлийн ангилалд живжээ.
Ямар зээл аваад байна аа? Зээлийн өсөлтийн гол хэсгийг хэрэглээний болон ипотекийн зээлийн өсөлт бүрдүүлж байна. Нөгөөтээгүүр, ББСБ-уудын иргэдэд олгосон зээлийн хэмжээ 2019 оноос хойш пуужиндсан. Тиймдээ ч өнгөрсөн II улиралд иргэдийн ББСБ-ын зээлийн үлдэгдэл 2018 оны эцсээс 3.8 дахин өсөж ₮2.7 их наядад хүрэв.
Яана гэсэн үг вэ?
Бидний өр их байна гэдэг нь хүүгийн төлбөрийг нэмэгдүүлж, ирээдүйдээ зориулж хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалт хийх чадвар буурна л гэсэн үг. Ингэснээр наанадаж стресс, түгшүүр нэмэгдэж, цаанадаж,
Том зургаар: Өрийн дарамт нь эдийн засгийн чухал хөдөлгөгч хүчин зүйл болох хэрэглээний зардлыг бууруулж эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх юм.
Тэгэхээр, төсөв, санхүүгийн төлөвлөлт хийж, зээл авах, хөрөнгө оруулалт хийх, хуримтлуулах тал дээр зөв шийдвэр гаргаж, санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй байна даа. Тэгээд л Lemon Press-г унших хэрэгтэй юм шүү дээ. 😉

⚙️ Сэргэх сургаар ирсэн өсөлт
005930.KS: Samsung-н III улирлын тайлан хүлээлтээс давж, чипийн бизнес нь IV улиралд сэргэх хүлээлт үүсгэлээ. Улмаар хувьцааны үнэ нь 2.7% өсөөд байна. Гэхдээ хүлээлтээс давсан гэдэг нь ашиг, орлого нь өссөн гэсэн үг биш шүү. Компанийн орлого өмнөх оны мөн үеэс 13% буурч ₩67 их наяд болсон нь шинжээчдийн төсөөлж байсан бууралтаас бага байсан хэрэг.

🎙 Үндэсний аюултай байдал

Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа билээ. Энэ удаад Lemon Press Opinions танд хуульч Ж.Дамбаасүрэнгийн Үндэсний аюулгүй байдал ба төрийн нууцын талаарх нийтлэлийг хүргэж байна.
Өнгөрсөн 7 хоногт ногоон автобусны хэрэг олон нийтийн анхааралд өртөж холбогдох эрх мэдэлтнүүд нь ажлаа өгсөн зэрэг олон үйл явдал болж өнгөрлөө. Үүнтэй холбоотойгоор тус асуудлыг Үндэсний аюулгүй байдалд хамааруулан нууцалсан хууль эрх зүйн асуудлыг хөндье.
Юуг Үндэсний аюулгүй байдалд хамааруулдаг вэ?
Тэгэхээр “Үндэсний аюулгүй байдал”-ыг юу гэж хуульчилсан байдгийг харвал, Монголын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, соёл иргэншил, хүний эрх, эрх чөлөөний баталгаа, нийгэм улс төр, экологи, эдийн засгийн тогтвортой байдал зэрэг үндэсний язгуур ашиг сонирхол баталгаатай хангагдсан байхыг “Үндэсний аюулгүй байдал” гэж хуульчилсан байдаг.

⚔ Түүхий эдийн зах зээлийг чичрүүлж буй мөргөлдөөн

Израил Палестины мөргөлдөөн 6 дахь хоногтоо үргэлжилж байна. Тус мөргөлдөөн сунжирвал бидний амьдралд хэрхэн нөлөөлөх бол?
75 жил үргэлжилж буй Газын зурвасын мөргөлдөөн
Өнгөрсөн Бямба гарагт Палестины зэвсэгт бүлэглэл болох Хамас Израилд гэнэтийн агаарын цохилт өгснөөр мөргөлдөөн эхлэв. Улмаар Даваа гарагт Израилын ЗГ-аас Хамасын эсрэг албан ёсоор дайн зарлаж буйгаа мэдэгдсэн юм.
Тус мөргөлдөөн түүхий эдийн зах зээлд ихээхэн нөлөөтэй Ойрх Дорнодод болж байгаа учраас байгалийн хий, газрын тосны эрэлт, нийлүүлэлт хэрхэх бол, “Үнэ яана аа!” зэрэг айдсыг дэлхий нийтэд төрүүлж байгаа. Тэгвэл урт болон богино хугацаагаар үргэлжилбэл зах зээлд хэрхэн нөлөөлж болох талаар таамаглал гаргацгаая.
Эерэг төсөөлөл: Morgan Stanley (MS)-н мэдээлснээр нефтийн нийлүүлэлтэд ойрын хугацаанд харьцангуй тогтвортой байх ч урт хугацаагаар үргэлжилбэл асуудал үүсэх магадлалтай.
Үүнийг батлах мэт мөргөлдөөний араас 1 өдрийн дотор алтны үнэ гэхэд 4.7%, байгалийн хий 3%, газрын тос 5.3% тус тус өссөн. Гэсэн ч 6 хоногийн дараа харьцангуй тогтворжиж алтны үнэ өнгөрсөн Ням гаргаас 0.9%, байгалийн хий 2.9%, газрын тос 0.6% өссөн дүр зураглалтай байна.
Буруугаар эргээд бүс нутгаас Иран, Египет, Саудын Араб, их гүрнээс Америк зэрэг орнууд оролцоод эхэлбэл хамгийн наанадаж Америкаас Палестин, Ираны эсрэг хориг арга хэмжээ авна. Жишээ нь, Америк одоо Иранд тавиад буй экспортын хоригоо илүү хатууруулах боломжтой юм.
Түүнчлэн Израил оффшор бүс дэх Тамарын хийн ордоос байгалийн хий нийлүүлэхээ түр зогсоогоод буй. Улмаар тус талбайд олборлолт хийдэг Chevron (CVX) ч үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Уг шийдвэр урт хугацаагаар үргэлжилбэл, Европт байгалийн хийн үнэ өсөх төлөвтэй байгаа аж.
Эцэст нь… Зүүн Европт Орос Украины дайнтай, Ойрх Дорнодод Израил Палестин албан ёсоор дайтаад эхэллээ. Удаан үргэлжилбэл, Украины хямрал эхлэх үед болж байсан шиг эрчим хүчний хямралаас авхуулаад бусад салбар ч шил дараалан хямрах байхдаа. 😵

3,234
Энэ оны эхний 9 сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын тохиолдол өнгөрсөн оны мөн үеэс 2.2% өсөж 3,234 болжээ.
18.9%
Үүнээс газар хөдлөлтийн тохиолдол 18% өсөж 63 удаа газар хөдлөлт болсон байна.
5.1 дахин
Түүнчлэн үерийн тохиолдол өнгөрсөн оноос 5.1 дахин өссөн аж.

📢 Horeca Mongolia Expo 2023

Зочлох үйлчилгээний салбарынхандаа дуулгах сайхан мэдээтэй. 😎
Уг салбарын ханган нийлүүлэлтийн хамгийн том үзэсгэлэн болох Horeca Mongolia Expo 2023 11 сарын 3-5-ны өдрүүдэд Мишээл экспод болох гэж байна.
Экспод,
Цэвэрлэгээний бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмж,
Дарс, шингэн хүнсний бүтээгдэхүүн,
Хоол хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг компаниуд оролцох гэнэ.
Түүнчлэн энэ үеэр тогооч болон бартендерын тэмцээн, удирдах ажилтны сургалт болох ба ханган нийлүүлэгч компаниуд түншлэл тогтоох, гэрээ хэлцэл байгуулах боломж бүрдэж буй.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.


BBC
🔹Moody's агентлаг Хөгжлийн банкны B3 зэрэглэлийг бууруулж магадгүй. Тодруулбал, тэд тус банкны хөрвөх чадварын менежмент 10 сарын 23-нд хугацаа нь дуусах бондын дахин санхүүжилтийн асуудлыг шалгаж эхэлсэн байна. Улмаар холбогдох 5 зэрэглэлийг бууруулах асуудал яригдаж байгаа юм.
🔹Ирланд төсвийн ашгаараа €100 тэрбумын баялгийн сан байгуулна. Тус сантай холбоотой өргөн барих гэж буй хуулийн төсөлд 2024-2035 он хүртэл жил бүр санд нэрлэсэн ДНБ-ий 0.8% буюу €4.3 тэрбумтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг хийхээр тусгажээ.
🔹Орос, Хятад, Монголын хил дамнасан Түмэн газрын цайны замын аялал жуулчлалын маршрутыг гаргалаа. Тодруулбал, 2 хоногийн өмнө Хятадад 3 улсын аялал жуулчлалын сайд нарын 7-р хурал болж тус маршрут болон хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталсан юм. Түүнчлэн хурлаар 3 талт ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ.
🔹Өнөөдрийн байдлаар нийт цахилгаан, эрчим хүчний 20%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс хангаж байна. Үүнээс Салхит салхины станц нь сэргээгдэх эрчим хүчний 3.2%-ийг хангаж буй. Тус станц 1 жилд 180 мянган тн хүлэмжийн хий ялгарахаас урьдчилсан сэргийлж 122 мянган тн нүүрс хэмнэдэг аж.

Унш: Гуравдагч хөршийн бодлого ба түгжигдмэл Монгол. (Polit)
Өө заза: Израилыг шүүмжилсэн Harvard-н оюутнуудыг ажилд авахгүй. (Forbes)
Мэд: Google ахиж нууц үг шаардахгүй. (ArsTechnica)
Сонирх: Adobe-н шинэ AI юу хийж чаддаг гээч. (Gizmodo)


Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply