👗 Түрээсийн хувцас

QPay IPO | Говь ХК-ийн сонирхлын зөрчил | ERTECH Challenge

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Хувь хүний орлогын албан татварын 10%-ийг ирэх оноос 1% болгоно гэнэ үү?

Та үүнийг дэмжиж байна уу?

Login or Subscribe to participate in polls.

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Монгол болон АНЭУ дипломат, тусгай болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх санамж бичиг байгуулав

ETF: Монголын анхны INQ ETF-н хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ.  

ETT: Эрдэнэс Тавантолгой ХК-д 6 сарын хугацаагаар дахин онцгой дэглэм тогтоов

  It's IPO time!

Ирэх даваа гарагт буюу 12 сарын 4-ний өдөр QPay үйлчилгээг нэвтрүүлэгч “Innovation Investment” ХХК IPO хийнэ. Уг IPO-той холбоотой таны мэдэх ёстой зүйлсийг хүргэе. Харин тэдний ард хэн байдаг, юу хийдэг талаар ЭНД дарж уншаарай.

IPO ба тоо

“Innovation Investment” ХХК олон нийтэд 20%-иа санал болгож ₮8.3 тэрбумыг босгох юм.

  • ₮225: Тэд нэгж хувьцаагаа ₮225-өөр үнэлж буй. Компанийн үнэлгээг Гэрэгэ Эстимэйт ХХК хийсэн бөгөөд бизнесийн үнэлгээг нь ₮44.8 тэрбум гэж үнэлжээ. Харин Innovation Investment ХХК бизнесээ ₮41.6 тэрбумын үнэлгээгээр санал болгож байгаа хэрэг. 

  • 85/15: Компани нийт татан төвлөрүүлэх үнийн дүнгийнхээ 85%-ийг стратегийн хөрөнгө оруулагчдаас, үлдсэн 15%-ийг олон нийтээс босгох аж. Тус IPO-н үндсэн андеррайтераар Өлзий энд Ко Капитал ҮЦК, туслах андеррайтераар Инвескор Капитал ҮЦК ажиллаж буй. 

Юу хийх гээд байна? 

“Innovation Investment” ХХК нийт татан төвлөрүүлэх ₮8.5 тэрбумынхаа 30%-ийг дунд хугацааны төлөвлөгөөний дагуу хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаанд зарцуулах юм. Хөрөнгө оруулалт нь финтек, AI, интернэт үйлчилгээ зэрэг салбарт хийгдэнэ. Харин, 

  • 25%-иар Өөрсдийн охин компани болох “KKTT” ХХК-ийн эзэмшиж буй энгийн хувьцааны төлбөрийг төлөх бол 22.5%-ийг бэлэн бус төлбөр буюу QPay-н үндсэн үйл ажиллагааг тэлэхэд зарцуулна. 

  • 15% & 7%: Үлдсэн хэсгийг техник, мэдээллийн аюулгүй байдлын дэд бүтцийг сайжруулах үйл ажиллагаа болон ОУ-д үйл ажиллагаа өргөжүүлэхтэй холбогдуулан хүний нөөцийн ур чадварыг сайжруулахад тус тус зарцуулах аж. 

Цаашид өргөжих юм уу? 

Компани IPO хийж үйл ажиллагаагаа өргөжүүлснээр 2027 он гэхэд ₮13.7 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа. Улмаар нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг буюу EPS нь 2027 он гэхэд 2022 оныхоос 3 дахин өсөж ₮74.1-т хүрэх юм.  

  • Яаж? Тэд ирэх оноос гадаадад үйлчилгээгээ нэвтрүүлж, 2026 онд Япон, Сингапурт IPO хийхээр төлөвлөж буй. 

Заа тэгээд хөрөнгө оруулах шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа уншигчид маань “portfolio”-г нь сайн уншаарай.  

⚠️ Сонирхлын зөрчилтэй хэлцэл

GOV: Говь ХК Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь ₮1.4 тэрбумын үнийн дүн бүхий үл хөдлөх хөрөнгөө Улаанбаатар Принт ХХК-д зарна. Сүүлийн үед компаниуд хоорондоо гацуур, үл хөдлөх гээд янз бүрийн юм зардаг болоо юу даа. Сонирхуулахад, Говь ХК-ийн хувьцааны үнэ өчигдрийн арилжаагаар 0.6% өсөж ₮257-т хүрсэн байна.

ERTECH Challenge 2023

Ertech Labs-н зарласан боловсрол, танин мэдэхүйн контент уралдаан болох ERTECH Challenge 2023-н хугацаа энэ оныг дуустал буюу 12 сарын 31 хүртэл сунгагдлаа. Уг уралдаан нь иргэн бүрд сонирхолтойгоор мэдээлэл боловсруулах, хуваалцах орон зайг бүрдүүлэх зорилготой юм. 

Уралдаанд 1 хүн хэдэн ч ширхэг стадилистээр өрсөлдөх боломжтой бөгөөд хамгийн сонирхолтой, бүтээлчээр хичээлээ бүтээсэн үзүүлэлтээр ялагчдыг сонгон шалгаруулах аж. Ялагч нь Сөүл рүү аялах эрх, II байрны эзэн ₮1.5 саяын эзэн болно гээд л бод.

 🤓 Түрээслээд үлдсэнээр нь хөрөнгө оруул!

Шинэ жил ч дөхөж байна даа. Юу өмсөх гэж байна? Ялангуяа эмэгтэй уншигчид дунд маань Монгол эмэгтэйн шийрийг зааж өнгөрсөн жил өмссөн даашинз, хувцсаа өмсөхгүй гээд явж байгаа хүн байгаа юм биш биз? 🤔 

Зарлага x2

Хэзээнээс л эмэгтэйчүүд аливаа баяр ёслол, хүлээн авалтуудад эрэгтэйчүүдээс илүү зарлага гаргадаг нь бараг уламжлал шиг тогтож дээ. Ядаж байхад нэг баярт зориулаад даашинз авлаа гэхэд түүнийгээ жилдээ хэдхэн өмсөх, ирэх жил нь өөр хувцас өмсмөөр ч юм шиг адын бодлууд ч ар араасаа төрдөг дөө. Азаар сүүлийн үед трифт буюу хуучин хувцасны бизнес цэцэглэхийн сацуу, брэндийн хувцас түрээсийн үйлчилгээ газар авах болов.

Загварлаг харагдмаар байгаа ч модоо барих гээд байх үед 

Хэдхэн жилийн өмнө л гэхэд хүний хуучин хувцас өмсөх, түрээслэх нь ичих зүйл мэт ярьдаг, боддог байсан сан. Харин одоо бол энэ нь нэг талдаа эх дэлхийгээ хайрлаж буй явдал, нөгөө талдаа санхүүгийн ухаалаг шийдвэрүүдийн нэг болжээ. Эндээс хувцас түрээсийн үйлчилгээний зах зээлийг онцлон харахад, 

  • Зах зээлийн онцлог: Тус зах зээлийн үнэлгээ өнгөрсөн онд $1.8 тэрбумд хүрээд буй. Харин 2030 он гэхэд бараг 3 дахин өсөж $3.7 тэрбум болох төлөвтэй байгаа юм. 

  • Тоглогчдын хувьд, Nuuly гэхэд олон төрлийн сонголттой, Armoitr-н хувьд мэргэжлийн стилистүүдийн зөвлөгөө авах боломжтой, Rent the Runway зөвхөн брэндийн хувцас түрээсэлдэг гээд өөр өөрийн онцлогоороо зах зээлд гялалзах болов

Монголд ч бас байна2

Манайхаар бол прокатлах гэж танигдсан тус зах зээлд нэгэн шинэ тоглогч мэндэлсэн нь MoodRentley. Тэдний хувьд зөвхөн брэндийн хувцас түрээслэгч гэдгээрээ онцлог бөгөөд түрээс бүрийн дараа хувцаснуудаа хими цэвэрлэгээнд өгдөг тул хэн өмссөн бол гээд хувцсаа үнэрлэх хэрэг гарахгүй. 😂

Цаагуур чинь айлын хүүхдүүд нэгхэн өдөр гоё харагдахын тулд ₮800 мянгаар хувцас худалдаж авахын оронд ₮50 мянгаар түрээслээд үлдсэнийг нь хураах уу, хөрөнгө оруулах уу гэж боддог болсон байна шүү. Айхтар байгаа биз? 👀

70 жил 
1954 оны 11 сарын 17-нд Монгол болон Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоож байжээ.
24% буурав
Өнгөрсөн онд Монголоос Вьетнам руу экспортолсон бүтээгдэхүүний дүн жилийн өмнөхөөсөө 24% буурч $374 мянгад хүрээд буй.
7.6% өсөв
Харин импорт 7.6% өсөж $84 мянгад хүрсэн байна. 

🎯 30 дахь Asian Securities Forum Монголд

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч, үнэт цаас гаргагчдын шилдгийг шалгаруулах Grand Bull Awards арга хэмжээг 12 сарын 1-нд зохион байгуулах гэж буй.

Түүнчлэн тэд 2025 онд 30 дахь удаагийн Asian Securities Forum (ASF)-г Монголд зохион байгуулахаар боллоо.

  • ASF: Ази, Номхон далайн бүс нутгийн үнэт цаасны салбарын голлох байгууллагуудыг нэгтгэн мэдээлэл солилцох, ОУ-ын хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой юм.

Сонирхуулахад, 2023 оны 29 дахь Asian Securities Forum Энэтхэгийн Мумбай хотод болсон ба МҮЦАЭХ болон Азийн 30 гаруй орны төлөөлөгчид оролцсон аж.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Dribbble

🔹 ЗГ-ын шинээр гаргаж буй бондын захиалга $4.2 тэрбумыг давлаа. Тус бондыг ирэх онд хугацаа нь дуусах “Хуралдай” бондыг буцаан худалдан авахын тулд гаргаж байгаа бөгөөд 5.5 жилийн хугацаатай, 7.875%-ийн хүүтэй бонд юм. Тус бондоор $350 саяыг татан төвлөрүүлэхээр зориод буй.

🔹 Ойрын хугацаанд Оросоос Монгол руу 730 вагон түлш нийлүүлнэ. Оросын Экологи, байгалийн нөөцийн сайдын мэдээлснээр өчигдрөөс эхлээд ирэх 4 хоногт нийт 350 вагон түлшийг Монгол руу нийлүүлэх бөгөөд цаашдын төлөвлөгөө ч гарсан гэнэ. 

🔹Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD) Өндөрхаан ХК (ONH)-ийн 36,472 ширхэг хувьцааг худалдан авна. Тодруулбал, тэд Өндөрхаан ХК-ийн гаргасан 49,900 ширхэг хувьцаанаас 36,472 ширхэг хувьцааг худалдан авах санал гаргаад буй. Ингэхдээ хувьцаа нэг бүрийг ₮10,660-өөр худалдан авахаар санал болгоод буй. 

🔹 Golomt Capital Championship-н 37 дахь 7 хоногт тэргүүн байрын оролцогчийн өгөөж 144%-тай байлаа. Энэ нь өнгөрсөн 7 хоногийнхоос 8 нэгж хувиар буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн ТОП-10 оролцогчийнх 2.9 нэгж хувь буурч 69.9% болсон бол ТОП-100-гийнх 1 нэгж хувиар өсөж 23%-д хүрсэн байна.

  • Унш: Нил ягаан, ногоон туяа чинь туйлын туяа биш байсан байна. (CNN)

  • Мэд: Чарли Мунгер гэж хэн бэ? (LemonPress)

  • Тогло: YouTube-н Playable-н тоглоомууд гараад эхэлсэн шүү. (TC) 

  • Шалга: Хэт их ядаргаанд орсон юм биш биз. (WebMD)

Reply

or to participate.