• Lemon Press
  • Posts
  • 🤯 Дэлхийн хамгийн том сонгууль

🤯 Дэлхийн хамгийн том сонгууль

Нийслэлийн бонд | QPAY-н тайлан | ЗГ-ын шийдвэр

POWERED BY

Morning! Рио Тинто Монгол компани “Паркаа хамтдаа бүтээе” төслийг хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд Шинэ паркийнхаа нэрийг хамтдаа сонгохыг уриалжээ. Та шигшигдсэн нэрсээс сонгох бүр өөрийн санал болгож буй нэрээ илгээх боломжтой шүү. ЭНД дараад сонгоход л болно. 🌿🌱

Шигшигдсэн нэрсээс аль нь гоё байна?

Login or Subscribe to participate in polls.

*Нэг өдрийн өөрчлөлт

GOV: ЗГ-аас Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа. 

UB: Улаанбаатарын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ.

IMF: ОУВС Азийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 0.3 нэгж хувиар нэмэгдүүлж 4.5%-д хүргэсэн бол Монголын эдийн засгийн өсөлтийн таамгаа 6.5%-д хэвээр үлдээв.

Засгийн Газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна

  • Баялгийн сан: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ЗГ-ын тогтоолыг баталлаа. Улмаар өрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын 2023 оны ногдол ашгаас ₮299.5 тэрбумыг, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгийн төрд ногдох ногдол ашгаас ₮200 тэрбумыг тус тус Хуримтлалын санд төвлөрүүлэхээр болов. 

  • Арга хэмжээ: Түүнчлэн гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй  байх арга хэмжээ авахаар тогтлоо. 

  • Гааль: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай ЗГ-ын тогтоолд өөрчлөлт оруулж импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 5% болгон буурууллаа. 

💰 Нийслэлийн бонд = ₮500 тэрбум

Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг батлаад байгаа. Ямар нөхцөлтэй үнэт цаас байх, ямар зорилгоор гаргах гэж байгаа талаар тоймлоё. 

₮500 тэрбум

Нийслэл хот дотоодын зах зээлээс ₮500 тэрбумын бонд босгохоор урьдчилан тооцоолжээ. Уг бондын жилийн хүү нь 15%-16.5% байхаар санал гаргасан аж. Гэхдээ өнгөрсөн онд “Улаанбаатар бонд”-ыг гаргахаар ажиллаж байсан ч ажил хэрэг болоогүй. 

  • Жил дамналт: Өнгөрсөн онд гаргахаар төлөвлөж байсан Улаанбаатар бондын хувьд 5 жилийн хугацаанд 3 транчаар дамжуулж нийт ₮500 тэрбумыг татан төвлөрүүлэх хөтөлбөр байсан. Эхний транч болох ₮277.8 тэрбумыг жилийн 17.2%-ийн хүүтэй босгохоор төлөвлөж байсан юм.

  • Одоо: Харин одоо мөн адил ₮500 тэрбумыг татан төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн ч нарийн төлөвлөгөөний мэдээлэл ил биш байгаа. Юутай ч зарцуулалтын хувьд Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. 

₮300 тэрбум ➡️  Бөөрөлжүүтийн цахилгаан станц

Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн жилийн дундажтай харьцуулахад 11.3% өссөн бөгөөд эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа тул эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Тиймээс Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок буюу 300 мВт-н хүчин чадалтай станцыг энэ оны IV улиралд ашиглалтад оруулахын тулд бондоор татан төвлөрүүлэх санхүүжилтийнхээ 60% буюу ₮300 тэрбумыг зарцуулах гэнэ. 

  • Түүнчлэн: Авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд 73.1 км урттай зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалтыг ₮150 тэрбумаар хийхээр төлөвлөсөн байна. 

  • Өөрчлөлт: Харин өнгөрсөн онд төлөвлөж байсан Улаанбаатар бондын санхүүжилтийн зарцуулалт нь Сэлбэ сэргэлт төсөл, сургууль, цэцэрлэг, дэд бүтцэд зориулагдахаар байв. Огцом өөрчлөгдсөн байгаа биз. 

Ажил хэрэг болох уу?

Нийслэл бонд гаргах талаар 20-иод жилийн өмнөөс л бодож, тооцоолдог байсан. Уг нь бол ЗГ, хот, компани бонд гаргах замаар хөрөнгө босгож санхүүжилтийн асуудлаа шийдэх боломжтой. Гэхдээ удаа дараа хойшилж ажил хэрэг болохгүй байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлд ч нөлөөлж байх шиг. 🤔

🤑 QPAY: Ашиг +64%

QPAY: Өнгөрсөн 12-р сард IPO хийсэн Инновэйшн Инвестмент ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал Investment Expo 2024 арга хэмжээний үеэр буюу өнгөрсөн Ням гарагт болсон. Компанийн 2023 оны цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 64% өсөж ₮5.7 тэрбумд хүрчээ. Учир нь тэдний борлуулалтын орлого 2.1 дахин нэмэгдсэн аж. Харин хувьцааны үнийн хувьд IPO үнээсээ ялимгүй буюу ₮1-өөр унаж ₮223.98 болоод байна.

👀 Хөрөнгө оруулалтын экспо 2024

Мандал Санхүүгийн Нэгдэлээс 3 дахь жилдээ Хөрөнгө оруулалтын экспог амжилттай зохион байгууллаа.

Тодруулбал, уг арга хэмжээ Value Investor буюу урт хугацааны, үр дүн хөрөнгө оруулалт хийх ойлголтыг олон нийтэд түгээхэд чиглэж буйгаараа онцлог болов. Мөн энэ үеэр Мандал Санхүүгийн Нэгдэл болон “Инновэйшн Инвестмент" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болсон юм. Уг арга хэмжээнд 1,000 хүн цугласан байна.

Түүнчлэн санхүүгийн боловсролыг дэмжигч байгууллагууд болон хөрөнгө оруулалт, даатгалын үйлчилгээний байгууллагууд өөрсдийн бүүтээ засан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа.

🤯 Дэлхийн хамгийн том сонгууль

Эдгээр өдрүүдэд 1.4 тэрбум гаруй Энэтхэгчүүдийн ирэх 5 жилийн хувь заяаг шийдэх Энэтхэгийн бүх нийтийн сонгууль болж байгаа билээ. Тус сонгуульд Ерөнхий сайд Нарендра Моди 3 дахь удаагаа өрсөлдөж байгаа. Сонгуулийн сонин сайхныг сонирхъё.  

  • 6 долоо хоног: Энэ жил сонгуулийн эрхтэй 969 сая энэтхэгчүүд сонгуульд оролцох бөгөөд Энэтхэгийн парламентын доод танхим Лок Сабхагийн сонгууль өнгөрсөн 4 сарын 19-нөөс эхлэн 6 сарын 1 хүртэл 7 үе шаттай явагдах юм. 

  • Ирц: Сонгуулийн эхний 3 шат аль хэдийнээ болсон бөгөөд эхний 2 шатны сонгуулийн ирц дунджаар 66%-тай байжээ.

Халуухан сэдэв: Моди 3 дахь удаагаа сонгогдох уу? 

Нарендра Моди болон түүний Бхаратия Жаната нам 2014 онд засгийн эрхэнд гарах үед Энэтхэгийн эдийн засгийн өсөлт удаашралтай байсан. Гэсэн ч 2014-2022 онд Энэтхэгийн нэг хүнд ногдох ДНБ $5,000-$7,000 болж өсөөд буй. Цаашлаад ОУВС-гийн төсөөллөөр Энэтхэгийн эдийн засаг энэ онд 6.5% буюу Хятадын 4.6%, Америкийн 2.7% өсөх таамгаас хамаагүй өндөр өсөх төлөвтэй байна. Түүнчлэн тус улс 2028 он гэхэд ДНБ-ий өсөлтөөрөө цойлж, дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болно гэх шуум ч гараад буй

  • Баруунд элэгтэй хүндээ: Нарендра Модигийн үед Энэтхэг Америктай ойр түншлэх болсноор тэр зүгээс ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) нэмэгдэж Amazon (AMZN), Google (GOOG), Meta (META)-с эхлээд тус улс руу их хэмжээний хөрөнгө оруулах болсон. Apple (AAPL) бүр үйлдвэрлэлээ Хятадаас Энэтхэг рүү шилжүүлснийг мэдэж байгаа тэ?

  • Татаас: Өнгөрсөн онд Энэтхэгийн ГШХО $70.9 тэрбум болж буурснаас бусад жилүүдэд тасралтгүй өссөөр ирсэн байдаг. Үүнд ЗГ хөрөнгө оруулагчдыг алгаа дэлгэн угтан авсан төдийгүй татаасын бодлогын буян их. Сонирхуулахад, энэ онд л гэхэд тэд үйлдвэрлэлийн салбарт нь орж ирэх компаниудад $1 тэрбумын татаас олгохоо мэдэгдсэн шүү

Шүүмжлэл

Нарендра Моди эдийн засгаа өсгөж чадсан ч түүнд ирж буй гол шүүмжлэлүүд шашны хагарал, залуусын ажилгүйдэл, ядуурал гээд зөндөө. Ядаж байхад Энэтхэгийн ЗГ 2011 оноос хойш ядуурал болон ажилгүйдлийн түвшинг танилцуулахаа больсон тул шинжих боломжгүй байгаа юм. 

Эцэст нь… Лок Сабхагийн 543 гишүүнийг сонгож аливаа нам засаг баръя гэвэл намууд дор хаяж 272 суудал авах шаардлагатай. Бхаратия Жаната намын хувьд энэ сонгуульд 335 суудал авах боломжтой байгаа төдийгүй тэд 400 гаруй суудал авч чадна гэх итгэлтэйгээр энэ удаагийн сонгуульд орж буй. Хэрэв Нарендра Моди тус сонгуульд ялбал Ши Жиньпиний араас 3 дахь бүрэн эрхээ хэрэгжүүлсэн удирдагч болох юм байна. Путин ах маань бол энэ жил 5 дахь бүрэн эрхээ эдэлж яваа хүн дээ. 🙄 

850,7 кг
Монголбанк 4-р сард 850,7 кг үнэт металл худалдан авчээ.
4.3 тн
Улмаар тэд оны эхнээс өссөн дүнгээр 4.3 тн үнэт металл худалдан авсан байна.
₮252,256 
Сонирхуулахад, тус сард алт худалдаж авах дундаж үнэ ₮252,256 байсан аж.

The Daily Pennsylvanian

🔹НИТХ-ын төлөөлөгчийн сонгуулийг 12 тойрогтой зохион байгуулна. Ингэхдээ сонгогчдын тооноос хамаараад Баянзүрх дүүрэгт хамгийн олон буюу 3 тойрог, 10 мандат, Сонгинохайрхан дүүрэгт 2 тойрог, 10 мандаттай байх бол бусад дүүрэг 1 тойрогтой байх аж. Гэснээс нийт мандатын тоо 45 шүү. 

🔹Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ТЭЗҮ-г баталлаа. Төслийн хугацаа ирэх жилээс эхлээд 15 жил буюу 2039 он хүртэл үргэлжлэх бөгөөд барилга угсралтын ажил нь 3 жил үргэлжлэх юм. Төслийн үр дүнд арьс ширний чанар сайжирч, түүхий эдийн хаягдал багасаж, 2022 онд 1 арьсыг $2-оор экспортолдог байсан бол 2039 онд $8 болгох хүлээлттэй байгаа аж. 

🔹Мик Холдинг ХК (MIK)-ийн 82.7%-ийг банк болон хувийн хэвшлийн байгууллага эзэмшиж байна. Харин 17%-ийг нь төр, 0.09%-ийг нь иргэд эзэмшиж буй. 2023 онд ипотекийн зээлийн үлдэгдэл ₮5.2 их наядад хүрсэн бөгөөд үүний 78.3%-ийг Мик ХК худалдан авч үнэт цаасжуулжээ. Энэ онд тэд ₮500 тэрбум хүртэлх зээлийг багцлан үнэт цаасжуулах гэнэ.  

🔹Изинис Эйрвэйз ХХК аюулгүй ажиллагааны ОУ-ын стандартад нийцсэн агаарын тээвэрлэгч болов. Тодруулбал, тэд ОУ-ын агаарын тээврийн холбооны Аюулгүй ажиллагааны аудитын шалгалтыг давж, гэрчилгээгээ аваад буй. Түүнчлэн Изинис Эйрвэйз ХХК 6-р сараас эхлэн олон улсын нислэгээ сэргээхээр болжээ.

  • Financial Writer / Lemon Press: Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, зах зээлийн хөдөлгөөн, шинэ мэдээллийг сонирхдог хүнийг хайж байна. 👉 (Link)

  • Гэрээт ажилтан / Үндэсний Статистикийн Хороо: Эдийн засаг, статистикийн чиглэлийн мэргэжил эзэмшсэн, судалгаа хийх чадвартай хүн байна уу? (Link)

  • Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Унш: 2024 оны сонгууль монголчууд хувь заяагаа шийдвэрлэх том сорилт болно. (News)

  • Сонирх: Сошиал нөлөөлөгчдийн Монголд хийсэн зураг, бичлэгийг 1 сая гаруй хүн үзэж сонирхжээ. (iKon)

  • Мэд: Aero K Airlines Чеонгжу-Улаанбаатар-Чеонгжу чиглэлд хуваарьт нислэг үйлдэх эрхтэй боллоо. (MCAA)

  • Яагаад? Германаас Улаанбаатар, Улаанбаатараас хөдөө рүү. (LemonPress)

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER