• Lemon Press
  • Posts
  • 🛢️ Шатахуун юу болоод байна?

🛢️ Шатахуун юу болоод байна?

Pin Duo Duo-н бизнес | ICBC банкны бонд | Гадаад худалдаа

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Зээ домгийн шувуу үргээж энэ оны бизнес, санхүүгийн салбарын шилдгүүдийг "Lemon Press Awards" 3 дахь жилдээ шалгаруулах гэж байна. 🏆

Манай редакцын зүгээс тодорхой шаардлага тавин 5 төрөлд 4, 4 нэр дэвшигчдийг тодрууллаа. Харин шилдгийг тодруулах эрхийг 35,000 уншигч та бүхэндээ үлдээж байна. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: ХААН Банк (KHAN)-ны Ногоон бондын анхдагч зах зээлийн захиалга 100%-д хүрч хаагдлаа

MNG: Монголын нүүрсний экспорт 2023 оны эхний 11 сарын байдлаар 59.7 сая тн болж өмнөх оны мөн үеэс 120.2% өссөн байна.

CTM: Энэ оны эхний 11 сарын экспортын дүн жилийн өмнөхөөс 23.9% өсөж $13.8 тэрбумд хүрснээр гадаад худалдааны ашиг $5.4 тэрбум боллоо.

🛢️ Шатахуун юу болоод байна?

Шатахуун олдохгүй байна гээд бөөн дугаарлалт болсон сурагтай. Тэгвэл яагаад ийм нөхцөл байдал үүсэв? Яах ёстой вэ? 

🎤 Даргын үг

Шатахууны нийлүүлэлтийн тасалдлын шалтгааны талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар,

  • Тэд өөрсдийгөө яая гэж байна: Манай шатахууны импорт Оросоос шууд хамааралтай. Гэтэл Орос дотооддоо өөрсдөө ч шатахууны хомсдолтой байна. Мөн шатахууны импортын тээвэрлэлтийн хугацаа өмнөхөөс сунжирсан.

  • Хэрэглээ чинь өсөөд байна: Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, тээвэрлэлт дээд хэмжээнд хүрсэн үүнтэй холбоотойгоор дизель түлшний хэрэглээ нэмэгдэж, хомсдол үүсэж байна гэлээ. 

🔢 Нөхцөл байдлыг тоогоор

Одоогоор нийт шатахууны нөөц оны өмнөхөөс 42.4% буурч 67.3 мянган тн болоод буй. Тэр дундаа А-80 шатахууны улсын нөөц 66.8%, дизель түлшнийх 51.9%%, АИ-92-нх 28.1% тус тус доошилсон байна. Түүнчлэн шатахууны нөөц буурсан сургаар овоорч өөрсдийн нөөцийн саваа байдгаар нь дүүргээд байхаар нийт хэрэглээ өсөж хомсдол улам л нэмэгдээд байгаа хэрэг. 

  • Гадаад VS Монгол: Харин дэлхийн газрын тосны зах зээлд нефтийн үнэ сүүлийн 5 жилд байгаагүй удаан хугацааны уналтад ороод байгаа. Тодруулбал, брент маркийн газрын тосны үнэ баррель тутамд 10-р сарынхаас 19% буурч $75 болоод буй. Улмаар ОПЕК-н орнууд газрын тосны олборлолтоо бууруулсан. Харин манайд бол үнэ буурсан юм юу ч алга

Яах ёстой вэ? 

ЗГ-аас уг асуудлыг Оросын шатахуун экспортлогч компаниудын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, Хятадаас авах шатахууны импортоо нэмэгдүүлэх замаар ойрын хугацаанд шийдвэрлэх аж. Харин шатахууны үнэ өсөхгүй гэсэн. Гэхдээ энэ яг урт хугацааны шийдэл мөн үү? 

  • Үгүй ээ: Харин шатахууны хараат байдлыг бууруулахын тулд газрын тосны үйлдвэрийн ажлыг хурдасгах, тус салбар дахь төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн идэвхжилийг нэмэх нь урт хугацааны шийдэл болох юм. Түүнчлэн түлшний эх үүсвэрийг төрөлжүүлэх зорилгоор Оросоос бусад орнуудтай худалдааны түншлэлтэй болох хэрэгтэй байна. 

🏬 500 салбартай хувийн дэлгүүр болох нь

M: Arkhouse Management болон Brigade Capital Management хамтран Macy’s-г $5.8 тэрбумаар худалдаж авахаа илэрхийлжээ. Тодруулбал, тэд 12 сарын 1-нд Macy’s-н нэгж хувьцааг $21-оор худалдаж авах хүсэлтээ өгсөн юм. Уг саналаас хойш Macy’s-н хувьцааны үнэ 9.6% өсөж $17.4-т хүрээд байна.

🔥 Яван чангарах Pin Duo Duo 

Хятадын технологийн салбарын гигантууд савандаа багтахаа больж дэлхийн зах зээл рүү хүч түрэн гарч ирж байна даа. Энэ удаад цахим худалдааны шинэ аварга Pin Duo Duo (9PDA.BE)-н талаар сонирхоцгооё. 

BABA-г авч шидэв

Өнгөрсөн улиралд Pin Duo Duo-н орлого жилийн өмнөхөөс 94% өсөж $9.7 тэрбумд хүрснээр зах зээлийн үнэлгээ нь $195.9 тэрбум болсон билээ. Улмаар тэдний зах зээлийн үнэлгээ хуучин аварга Alibaba (BABA)-нхаас $5.4 тэрбумаар илүүрхэж Хятадын цахим худалдааны шинэ аварга болов. Alibaba-тай харьцуулахад ОУ-д олны анхаарлыг тийм ч их татдаггүй ч үйл ажиллагаа нь бол нэлээн урагштай явж байгаа юм. 

PDD: Ээлжээ хүлээж байгаарай Amazon!

Pin Duo Duo өдгөө Америкийн худалдааны зах зээлд Amazon (AMZN), Walmart (WMT) нартай өрсөлдөхүйц хэмжээнд очоод буй Temu гэх платформын толгой компани. Тэд яаж богино хугацаанд Хятад төдийгүй Америкийн зах зээлд аваргуудтай өрсөлдөх хэмжээнд хүрэв?

  • Илүү хямдаар: Pin Duo Duo-н хэрэглэгчдийг татах гол хөшүүрэг нь мэдээж хямд үнэ. Гэхдээ хэрэглэгчийг үйлдвэрлэгч рүү (C2M) шууд холбох, худалдан авалт хийх боломжийг бүрдүүлсэн нь тэднийг бусдаас онцгойруулж буй. 

  • Илүү бодит: Түүнээс гадна технологийн шийдэл талаасаа ч нэлээн сонирхолтой буюу интерактив тоглоом тоглож байгаа мэт худалдан авалт хийх, цахим болон бодит дэлгүүрийн заагийг бүдгэрүүлсэн гээд хэрэглэгчдийн таашаалд нийцсэн шийдэл олонтой. 

  • Хамгийн сонирхолтой нь Temu-н маркетинг: Тус апп-ийг татаж хүрд эргүүлээд $200 хүртэлх купон хожих боломжтой төдийгүй 10 минутын дотор худалдан авалт хийвэл купон нь $300 хүртэл өсгөх боломжтой гэж байгаа. Америкчуудын дунд тус апп-ийг Хятадын хэрэггүй хогоор дүүрсэн гэх хүмүүс олон ч тус апп-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 100 саяыг даваад байна. 🔥

Эцэст нь, нээлттэй компани болоод 5 жил болж буй Pin Duo Duo Alibaba-н дэргэд бол бараг нялх ногоо гэлтэй. Гэсэн ч Хятадын эрх баригчид өнгөрсөн жилүүдэд Alibaba-г хоргож торгоох хооронд Pin Duo Duo ч боломжийг алдалгүй атгасан нь илэрхий. 👀

Датаг автоматаар хурдан нэгтгэх VSTACK функцийг танилцуулж байна. Их хэмжээний олон хүснэгтийг нэг нэгээр нь зөөхгүйгээр нэгтгэх боломжтой боллоо.

😇 Little Heroes Project 2023

Бяцхан баатрууддаа шинэ жилээр бэлэг барьцгаая. 🎁

Монголын Ротаракт клубуудын 2012 оноос хойш уламжлал болгон хэрэгжүүлж буй шинэ жилийн баяраар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бяцхан хүүхдүүдэд инээд баяр баясал, урам зориг бэлэглэх зорилготой Бяцхан баатрууд төсөлд нэгдээрэй.

Төслийн хүрээнд нийт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, ЭХЭМҮТ болон ГССҮТ-ийн эмчлүүлж буй 300 хүүхдүүдэд 12 сарын 30, 31-нд  бэлэг өгч хамт 1 өдрийг өнгөрүүлэх гэнэ шүү.

За тэгээд, бяцхан баатрууддаа бэлэг өгөхийг хүсвэл Rotaract club of UFEХХБ-ны 457106398 тоот дансанд хандив хийгээрэй.

🔗Дэлгэрэнгүйг мэдээллийг ЭНД даран аваарай.

Bloomberg

🔹Хятадын ICBC банк (1398.HK) ¥50 тэрбумын ногоон бонд гаргалаа. Тус бондоор эрчим хүч хэмнэх, байгаль орчныг хамгаалах болон дэд бүтцийг шинэчлэн илүү ногоон болгох төслүүдийг санхүүжүүлэх аж. Мөн тэд энэ онд нүүрстөрөгчийг бууруулахад чиглэсэн ¥60 тэрбумын бондыг гаргаж байв.

🔹Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК Худалдаа хөгжлийн банк (TDB)-нд ₮10 тэрбумын зээлийн эрхтэй болов. Тус зээлийг жилийн 18%-ийн хүүтэйгээр нийт 24 сарын хугацаатайгаар олгож байгаа юм. Сонирхуулахад, Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК-ийн 10%-ийг ХХБ эзэмшдэг аж.

🔹Ашид ассет менежмент ҮЦК хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах зөвшөөрлөө авчээ. Тус хувийн хөрөнгө оруулалтын сан буюу Монложистикс Ирээдүй сангийн баримт бичгийг өнгөрсөн Баасан гарагт бүртгэсэн байна.

🔹Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хуулийн дагуу ирэх онд Сэлбэ, Баянхошууд 18 мянган айлын орон сууц барих ажлыг эхлүүлнэ. Түүнчлэн нийслэлд бүртгэлтэй 720 мянган автомашины тоог нэмэхгүй байхаар тусгажээ. Мөн 20 мянган цахилгаан халаагуурын тендерийг зарлахаар болсон байна.

  • Комплайнс менежер / Голомт Ассет Менежмент ҮЦК:  Хууль, санхүү, менежментийн чиглэлээр төгссөн, эрхзүйч эсвэл комплайнс чиглэлээр ажилласан туршлагатай бол ийшээ. 👉 (Link)

  • Videographer / Lemon Press: Adobe premiere pro, After effect дээр ажиллах чадвартай, студи болон, видео продакшнд ажиллаж байсан туршлагатай залуус CV-гээ илгээ. 👉 (Link)

  • Гүйцэтгэх захирал / Монголын Хөрөнгийн Бирж:  Санхүүгийн салбарт удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай хүмүүс сонирхоорой. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-г бөглөөрэй.

  • Tech: TikTok-н Индонез дэх хөрөнгө оруулалт ямар учиртай вэ? (TechCrunch)

  • Movie: Variety-н санал болгож буй 2023 оны шилдэг кинонууд. (Variety)

  • Cat: Монголд муурын кафе байдгийг мэдэх үү? (Cotton)

  • Awards: Lemon Press Awards 2023-н нэр дэвшигчидтэй танилц. (LemonPress)

👕 Олигтой юм унш

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.