• Lemon Press
  • Posts
  • 🥊 Шүүх дээр уулзъя OpenAI!

🥊 Шүүх дээр уулзъя OpenAI!

Хүн тогтдоггүй газар робот тогтоно | Илон Маск OpenAI-г шүүхэд дуудлаа | CU-н тайлан

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд ээ! 3-р сар гарсан гээд нимгэн нойтон хувцсандаа орчихсон уу? Энэ сарын 11-нээс 20 хүртэл ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3ºС–6ºС–аар хүйтэн байх нь ээ. Яарвал даарна гэдэг дээ. Өвлийн ганц нэг хувцсаа далд хийлгүй, ойр байлгаж байхад гэмгүй л болов уу. 🧣

*Нэг өдрийн өөрчлөлт

BOM: Монголбанк Киргизийн Үндэсний банктай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

UN: Монголын сэргээгдэх эрчим хүчний чадал 2030 он гэхэд 23.3%-д л хүрэх буюу зорилтот 30%-ийн түвшинд хүрэхгүй байх төлөвтэй байна

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮31.3 тэрбумын арилжаа хийгдсэний ₮13 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ.

🎙 Кастодиан үйлчилгээг энгийнээр…

Lemon Press Opinions-н ээлжит дугаараар ХААН Банкны Кастодианы Үйлчилгээний Газрын Захирал Ч.Ариунжаргалын “Кастодион үйлчилгээний талаарх таны мэдэх хэрэгтэй зүйлс” нийтлэлийг хүргэж байна.

Кастодианы үйлчилгээний анхны үүсэл нь биет хөрөнгө болон үнэт цаасыг хадгалж хамгаалах хэрэгцээ шаардлагаас улбаатай.

Харин өдгөө санхүү, ХЗЗ-д кастодианы үйлчилгээний цар хүрээ гагцхүү биет үнэт цаас хадгалахаас хальж хөрөнгө оруулагчид тэр дундаа хөрөнгө оруулалтын сан тэргүүтэй институт хөрөнгө оруулагчдад хөрөнгийн бүртгэл болон түүнтэй холбоотой бүхий л “арын ажиллагаа”-г хариуцан үзүүлдэг үйлчилгээ болж тэлсэн. Монголын ХЗЗ-ийн зохицуулалтаар кастодианы үйлчилгээ үндсэн үйлчилгээгээ үзүүлэхээс гадна нэмэлт үйлчилгээг үзүүлдэг онцлогтой. 

Гэснээс хэрэв та зочин нийтлэгчээр орох хүсэлтэй бол энэ ФОРМ-г бөглөөрэй.

🏪 CUMN: Тэлсээр

Хуучнаар Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК буюу одоогийн Премиум Нэксус ХК (CUMN) 2023 онд хэр сайн ажиллав аа? Бизнес нь юу болоод байна? Нэг сайн тоймлоодохъё. Тэдний 9.5 мянган хувьцаа эзэмшигч болон ХО хийхээр төлөвлөж байгаа хүмүүс анхаараарай! 

Борлуулалт 🆙, алдагдал 🔻

Тэдний өнгөрсөн оны эхний хагас жилийн алдагдал жилийн өмнөхөөс 2.7 дахин өсөж ₮19.4 тэрбумд хүрснээр хувьцааны үнэ нь 7 хоногийн дотор 12.6% унаж байв. Харин сүүлийн хагас жилд борлуулалтын орлого нь эхний хагас жилийнхээс 33.5% өссөнөөр алдагдал нь 31.3% буурч ₮13.3 тэрбум болсон байна. Ингэснээр цэвэр ашгийн маржин 2019 онд -30% байсан бол 2023 онд -8.4% болж сайжирчээ. Түүнчлэн хувьцааны үнэ ч 8-р сарын их уналтаас 7.8% өсөж ₮120-т хүрээд буй. 

  • Нарийн учир: 2023 оны эхний хагаст валютын ханш чангарч, импортын барааны үнэ өсөж, хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурснаар CU-н алдагдал нэмэгдсэн. Мөн шинээр нээсэн дэлгүүрийн тоо сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн нь ч алдагдалд нөлөөлж байгаа. Харин сүүлийн хагаст ЭЗ-ийн ч нөхцөл байдал дээрдэж, төсвийн зардлыг ч ₮1.8 их наядаар тодотгож цалин, тэтгэврийг нэмсэн. Ингэснээр худалдан авах чадвар өсөж CU-н борлуулалт нэмэгдсэн хэрэг. 

Илүү өргөн цар хүрээ

CU үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй алдагдалтай ажиллаж байгаа ч жил ирэх тусам дэлгүүрийн тоо, борлуулалтын орлого нь үлэмж хэмжээгээр нэмэгдэж буй. Тодруулбал, 

  • 🛒 374, 📃 45 сая: Тэд өнгөрсөн онд нийт 360 дэлгүүртэй болохоор төлөвлөж байсан ч төлөвлөгөөгөө биелүүлэх нь байтугай давуулж, 374-т хүргэсэн байна. Улмаар нийт давтагдсан худалдан авалтын тоо жилийн өмнөхөөсөө 34% өсөж 45.2 саяд хүрсэн аж. Хэн хүнгүй л CU орж өдрийн хоол, ойр зуурын хэрэгцээгээ хангаж байгаа хойно арга ч үгүй биз ээ. 

  • Илүү өргөн хүрээ: Түүнчлэн компани өнгөрсөн 12-р сард бүтцийн өөрчлөлт хийснээр Чингис Шар Айраг ХХК-ийн 90%, Стора Цэнтрал ХХК-ийн 66%, Сэнтрал Коммерс ХХК болон Сэнтрал Кофе Роүстинг ХХК-ийг 100% эзэмшдэг болоод байгаа. Ингэснээр Asahi шар айргийг албан ёсоор импортолж, кофеныхоо үрийг өөрсдөө хуурдаг болоод буй. 

Эцэст нь, CU-н хувьд богино хугацаанд хурдтайгаар тэлж байгаа бизнес. Зөвхөн Улаанбаатарт ч биш орон нутагт ч нэлээд олон салбартай болж байгаа. Нэлээд том бүтцийн өөрчлөлт ч хийсэн. Тэгэхээр энэ эрчээрээ алдагдал нь буурч, ашигтай ажиллах нь цаг хугацааны л асуудал болов уу.  

☁️ DELL: Хүлээлтээс дээгүүр

DELL: Dell-н IV улирлын орлого шинжээчдийн хүлээлтээс бага буурав. Тодруулбал, орлого нь 11% буурч $22.3 тэрбумд хүрчээ. Улмаар жилийн ногдол ашгаа 20% өсгөж нэгж хувьцаанд $1.78 хуваарилахаар болсон аж. Түүнчлэн компани 2025 оны санхүүгийн жилд өсөлтөө эргэн харах төлөвтэй байгаагаа мэдэгдэв.

🤖 Хүн тогтдоггүй газар робот тогтооно  

Хүн дүрст робот хөгжүүлэгч стартап Figure AI Жефф Безос, Nvidia (NVDA), Microsoft (MSFT), OpenAI тэргүүтэй технологийн овгоруудаас $675 саяын хөрөнгө оруулалт татжээ. Улмаар Figure AI-н зах зээлийн үнэлгээ $2.6 тэрбумд хүрлээ. 

Аюултай ажлаа роботоор

Figure AI-н одоо ажиллаж буй гол төсөл болох Figure 1 нь хүн ажиллахад аюултай, бохир заваан буюу ерөнхийдөө л ажиллах хүчний хомсдолд орсон ажлын байрнуудыг роботоор нөхөхөд чиглэж буй. Компанийн дэвшүүлсэн зорилт биелэхэд нэлээн дөхсөн гэдгийг өнгөрсөн 7 хоногт цацсан Figure 1-ийн үйлдвэрт ажиллаж буй бичлэгээс харж болохоор

  • Хүнээс ч ухаантай: Юутай ч FIgure AI хүн дүрст роботоо босгоод бүр даалгавар биелүүлэх хэмжээнд авчрав. Харин үүнээс цааш OpenAI, Microsoft-н Azure зэрэг AI-г ашиглаж илүү ухаалаг болгох гэнэ. Мөдхөн л зах зээлд нэвтрэх нь дээ. Зах зээл гэснээс… 

Хүн дүрст роботын зах зээл

Figure AI-с гадна Amazon (AMZN) Agility Robotics-тай хамтран жилд 10,000 ширхэг робот үйлдвэрлэх үйлдвэрийн ажил руу орсон, Tesla (TSLA) 2 сарын өмнө Optimus-н 2 дахь үеийн роботоо танилцуулсан, OpenAI Норвегийн хүн дүрст робот хөгжүүлэгч стартап 1X Technologies-д $100 саяын хөрөнгө оруулсан гээд технологийн компаниуд бүгд л роботын зах зээл рүү ханцуй шамлан орж байна. Акулууд ар араасаа тус зах зээл рүү орж байгаа гэхээр роботын зах зээл хэр хурдан өсөх бол? 

  • Таамаглал: Goldman Sachs (GS)-н тооцооллоор хүн дүрст роботын зах зээл 2035 он гэхэд $38 тэрбумд хүрч, 2030 он гэхэд 250,000 гаруй роботууд зах зээлд нийлүүлэгдэх төлөвтэй байгаа аж. Роботууд хөдөлмөрийн зах зээлд юу, юугүй л орж ирэх нь. Юу бодож сууна?

Эцэст нь… Нэг талаас робот хөгжүүлэгчид хүн тогтдоггүй газрыг роботоор дүүргэнэ гэх ч роботууд хөдөлмөрийн зах зээлд ороод ирвэл тэртэй, тэргүй л хүнтэй ажлын байр булаацалдаж эхэлнэ. Хүн ажлыг голохоос, ажил хүнийг голохгүй гэж ярьдаг байсан цаг ч өнгөрч дээ Цэнцэрэн минь!

Гэснээс Илон Маск өнгөрсөн жил гаргасан намтартаа “Optimus-г бүтээхдээ хүнд аюул заналхийлсэн мэдрэмж бага төрүүлэх, илүү нөхөрсөг харагдах тал дээр ихээхэн анхаарсан” хэмээн бичсэн байдаг. Тийм болохоор л Optimus-г бүжиглүүлж хүмүүст илүү дулаан мэдрэмж төрүүлэх гэж оролдсон бололтой. Гэлээ гээд…

2024 оны ээлжит УИХ-ын сонгуулийн нам, эвслийн зардлын дээд хэмжээг ₮6.4 тэрбум, нэр дэвшигчдийнхийг ₮14.7 тэрбум байхаар тогтоолоо. Тэгвэл сүүлийн 3 УИХ-ын сонгуулиар нам, эвслийн зардлын дээд хэмжээг хэд гэж тогтоож байв? 

  • 2012 он: ₮9.6 тэрбум

  • 2016 он: ₮3.4 тэрбум

  • 2020 он: ₮5.9 тэрбум

X

🔹Илон Маск OpenAI болон Сэм Алтманыг шүүхэд дуудлаа. Тодруулбал, 2015 онд Илон Маск OpenAI болон Сэм Алтмантай хүн төрөлхтний тусын тулд AI хөгжүүлэх лаборатори бүтээхээр тохиролцсон ч бодит байдал дээр тус компани Microsoft (MSFT)-той байгуулсан гэрээнээс болж ашигтаа л анхаарч байна гээд шүүхэд дуудсан аж.

🔹Метронд шаардагдах эрчим хүчийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлнэ. Жайка ОУБ-ын тооцоолсноор метронд жилд 50-60 мВт эрчим хүч шаардагдах аж. Үүнтэй холбоотойгоор тус ЦС-ын эхний блок бүхий 150 мВт хүчин чадалтай станц ирэх 10-р сард, 2-р ээлж нь 4-5 жилийн дараа ашиглалтад оруулах төлөвтэй байна. 

🔹БШУЯ боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим системийг нээлээ. Уг систем нь AI-н тусламжтайгаар сурах үйл ажиллагаанд шинжилгээ хийх, тайлан, боловсруулалт хийнэ. Ингэснээр багштай холбоотой бүх мэдээлэл, сурагчийн ахиц амжилтыг нэг бүрчлэн харах боломжтой болох юм.

🔹АХБ-наас Монголын боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр $15 саяын нэмэлт санхүүжилт олгожээ. Энэ нь 2017 онд 21 сургууль, цэцэрлэг барихаар олгож байсан $50 саяын санхүүжилт дээр нэмэгдэх бөгөөд энэ удаад 3 сургууль, 6 цэцэрлэг барих аж.

  • Сур: Шинэ хэл сурах гэж байгаа бол эдгээр апп-уудыг туршаад үзээрэй. (SimpliLearn)

  • Сонс: Опрагийн эффектээс болж WW-н хувьцааны үнэ 1 өдөрт 24% унажээ. (YahooFinance)

  • Сонирх: Fortune 500-н CEO нарын ихэнх нь яагаад дундаж хүнээс өндөр байдаг юм бол? (MorningBrew)

  • Судал: Зүүн өмнөд Азийн орнуудын чуулга уулзалтаар юуг хэлэлцэнэ гэнэ? (TheDiplomat)

  • Даваа: Монголын боловсролын хувирган өөрчлөлт - Үндэсний чуулган болно.

  • Мягмар: Стартап-уудын нэтворк хийж болох Pitch Night Event зохиогдох гэж байна.

  • Лхагва: Японы өнгөрсөн сарын гадаад валютын нөөц зарлагдана

  • Пүрэв: Өнгөрсөн сарын гадаад худалдааны нөхцөлийн индекс танилцуулагдана

  • Баасан: ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тул бүх нийтээр амрах нь ээ.

👕 Олигтой юм унш

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER