- Lemon Press
- Posts
- 😱 Өсөлт = 768%
😱 Өсөлт = 768%
Ногдол ашиг тараах өдөр тодорхой! | NVDA-н ээлжит улирлын тайлан | Huawei-н тэлэлт
POWERED BY
Morning! Монголын анхны аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр ашиглалтад орсныг мэдсэн үү? Одоо л нэг хог хаягдлыг боловсруулах асуудал дээр ахиц гарах нь дээ. ♻️


*Нэг өдрийн өөрчлөлт
CHN: Хятад мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг арилжаа эхлэх болон хаагдахаас өмнөх 30 минутын дотор арилжаа хийхийг хориглов.
GOV: НҮБ-ын Хүүхдийн сан болон Монгол 2024-2027 онд эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх хөтөлбөрийн төлөвлөгөөг үзэглэлээ.
^N225: Nikkei 225 индекс он гарснаар 18% өсөж 39,098 нэгжид хүрч түүхэн дээд түвшинд хүрчээ.

👏 Ногдол ашиг тараах өдөр тодорхой

Lemon Press болон Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК хамтран гаргасан “Ногдол ашгийн төлөлтийн өдрийг тодорхой зарлая!” уриалгад 6 ХК нэгдэж ногдол ашгийн төлөлтийн өдрөө тодорхой зарлалаа.
Хэн хэн?
ЛэндМН ББСБ (LEND), Ард Кредит ББСБ (ADB), Ард Даатгал (AIC), Инвескор ББСБ (INV), Сэндли ББСБ (SEND), Анд-Энерги (AND) зэрэг ХК-иуд тодорхой 1 өдөрт ногдол ашгаа тараахаар болоод байна. Энэ дунд таны хөрөнгө оруулсан компани байгаа бол та 5 сарын 31-ны дотор, 6 сарын 1-нээс эхлэн гэсэн тодорхойгүй өдрийг хүлээж байн^2 дансаа шалгахгүйгээр яг л тоочны нэг өдөр ногдол ашгаа авна гэсэн үг.
₮13.1 тэрбум: Дээрх 6 ХК нийт ₮13.1 тэрбумын ногдол ашиг тараах юм. Тэдний ногдол ашгийн дундаж өгөөж 4.8% байгаа юм.
Ямар нөлөөтэй вэ?
Нээлттэй компаниуд ногдол ашгийн өдрөө тодорхой зарласнаар хөрөнгө оруулагчид ногдол ашиг авах өдрөө тодорхой мэдэж, өөрийн ногдол ашгийн өгөөжийг удирдах, төлөвлөх боломжтой болж буй. Түүнчлэн,
Итгэл нэмэгдэнэ: Ногдол ашиг тараах өдрийг тодорхой зарлах нь хөрөнгө оруулагчдын компанийн удирдлага болон ирээдүйн хэтийн төлөвт итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Мөн ногдол ашгаараа дахин хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй хөрөнгө оруулагчдад төлөвлөлт хийх боломж олдоно.
Сонирхол татна: Мөн тогтмол ногдол ашиг тарааж, ил тод байдлыг сайжруулснаар тухайн компани хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна. Энэ нь хувьцааны эрэлтийг нэмэгдүүлж, үнэ өсөхөд ч нөлөөлөх боломжтой.
Цаашид ч илүү олон компани ногдол ашгийн төлөлтийн өдрөө тодорхой зарлаад нийтээрээ ийм жишигтэй болчихвол гадаадын хөрөнгө оруулагчдад ч хөшүүрэг болж чадна. Юутай ч Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгах зорилготой бидний хувьд уриалга маань үр дүнгээ өгч байгаад туйлын баяртай байна даа.

😱 Аймшигтай өсөлт
NVDA: Nvidia-н IV улирлын ашиг өнгөрсөн жилийн мөн үеэс 768% өсөж $12 тэрбумд хүрлээ. Уг галзуу өсөлтөд компанийн орлого 265% өсөж $22 тэрбумд хүрсэн нь нөлөөлөв. Түүнчлэн тэдний дата төвийн орлого 409% өсөж $18.4 тэрбумд хүрснээр дээд амжилт тогтоогоод байна. Сонирхуулахад, он гарснаас хойш Nvidia-н хувьцааны үнэ 40% өсөж $675-д хүрчээ. Nvidia-н өсөлтийн хувь ч 3 оронтой тооноос буухаа болилоо шүү. 🔥

Залруулга
Өчигдрийн Stock of The Day буланд Rio Tinto (RIO) өнгөрсөн онд алдагдалтай ажилласан ч нэгж хувьцаандаа $2.58-ын ногдол ашиг тараана хэмээн ташаа мэдээлэл түгээсэнд хүлцэл өчье. 🙇♀️
Rio Tinto-н ашиг өнгөрсөн онд 19% буурч $10 тэрбумд хүрсэн ч нэгж хувьцаанд $2.58-ын ногдол ашиг тараахаар болсон билээ.

💫 Huawei: Хямралаас боломж руу

Энэ оны эхээр Huawei Apple-г давж Хятадын ухаалаг гар утасны зах зээлд тэргүүлэх болсоны сацуу Matebook нь ч дэлхийн зөөврийн компьютерын зах зээлд хүч түрэн гарч ирж байна. Ер нь Huawei-н бизнесээр сонин юу байна, сонирхоцгооё.
Дотооддоо тэлсээр
Huawei-н өнгөрсөн 9-р сард худалдаанд гаргасан Meta 60 Pro гэхэд худалдаанд гараад хэдхэн цагийн дотор зарагдаж дууссан төдийгүй 42 хоногт Meta 60 цувралын борлуулалт 1.6 саяд хүрч шуугиулаад авсан. Тус утасны хэрэглэгчдийг татаж буй гол үзүүлэлт нь 1 секундэд 500-800 мегабитын бичлэг татах хүчин чадал. Ийм хурдаар бол хэрэглэгчдэд 1 минутад 1 киног өндөр нягтралтайгаар өлхөн татаж болохоор байгаа юм. Цаашлаад тэдний бизнес компьютерын зах зээлд хэр явааг харвал…
Компьютерын зах зээлд
Цар тахлын дараагаас дэлхий даяар л компьютерын зах зээл удаашралтай байгаа. Өнгөрсөн онд гэхэд дэлхийн компьютерын борлуулалт 2.7% буурч 67 сая ширхэгт хүрчээ. Гэсэн ч AI компьютерүүд 2024 онд уналттай байгаа уг зах зээлийн авралын од болж магадгүй. Сонирхуулахад, Huawei-н Хятад дахь борлуулалт Dell-г давж Lenovo, HP-н араас шил даран жагсах болсон гэнэ. Хятадын зах зээлд гадаадын брэндүүд алгуурхан шахагдсаар...
Сонирхуулахад, 7 хоногийн өмнө Huawei Matebook D Series буюу D14, D16 Монголд албан ёсоор нээлтээ хийгээд буй. Тус компьютер нь 270 м буюу дунджаар 354 алхмын зайнаас Wi-Fi сүлжээнд холбогдох боломжтой гэдгээрээ бусдаасаа онцгойрч байгаа. Үүнийг Macbook Air болон Pro-той харьцуулахад 6 дахин илүү үзүүлэлт аж.
Ухаалаг хөрөнгө оруулалт: Huawei Matebook D14 гэхэд 1.39 кг тул авч явахад авсаархан, харааны хамгаалалттай дэлгэцтэйгээрээ давуу. Түүнчлэн тус компьютер 10 мянга гаруй удаагийн бат бөх чанарын туршилтыг давсан гэхээр дэлгэц, их бие, гар нь хэр баргийн уналт цохилтыг тэсвэрлэх чадвартай эдэлгээний хувьд ч урт настай л байх нь. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс аваарай.
Эцэст нь… 2023 он Huawei-н хувьд Хятадын зах зээлд Apple, Dell-г түлхэж давамгайллаа нэмэгдүүлсэн жил болов. Түүнчлэн тэд гар утас, компьютерын зах зээлээс хальж чипийн зах зээл рүү орох гэж байгаа гэхээр ойрын хэдэн жилээс их юм дуулгах нь дээ.

Бага ангидаа иймэрхүү IQ шаардсан тоо боддог байсан уу? Өнөөдөр нэг өөрийгөө сориод үзэх үү?



🔹Монголын аялал жуулчлалын талаар цогц мэдээллийн нэгдсэн портал хөгжүүлнэ. Уг ажил нь ЗГ болон Дэлхийн банкны 2024-2028 он хүртэл хэрэгжүүлэх “Ухаалаг засаг 2” төслийн нэг хэсэг юм. Тус төслөөр төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлснээр төсвийг хэмнэх гэнэ.
🔹Intel (INTC) болон Microsoft (MSFT) $15 тэрбумын чип ханган нийлүүлэх гэрээ байгууллаа. Тодруулбал, Microsoft-н зохион бүтээсэн чипийн тусламжтайгаар Intel чипийн зах зээл дэх хомсдолыг бууруулж, өрсөлдөгчидтэйгөө эн зэрэгцэх төлөвлөгөөтэй. Сонирхуулахад, Intel одоогоор дэлхийн чипийн зах зээлийн 9%-ийг эзэлж байна.
🔹Тавантолгой ХК (TTL) нэгж хувьцаанд ₮4,996 тараана. Ингэснээр компани ойролцоогоор ₮263.1 тэрбумын ногдол ашиг тараахаар байгаа юм. Сонирхуулахад, 2 сарын 22-ны байдлаар ногдол ашгийн өгөөж нь 19.9% байгаа нь ногдол ашиг олгохоор зарласан 41 компанийн дундаж өгөөжөөс 6.1 нэгж хувиар өндөр байна.
🔹Jiayou International Logistics (603871.SS) Хангад Эксплорейшн ХХК-ийн 20%-ийг $88.8 тэрбумаар худалдана. Ингэснээр MMC (0975.HK) Хангад Эксплорейшн ХХК-ийн 80%-ийг эзэмших болов. Хэлцлийн дүнд тэд Баруун наран уурхайгаас Хятад руу ирэх 5-10 жилд нийт 17.5 сая тн баяжуулсан нүүрсийг экспортлохыг зорьж буй.

Шалга: Хэрхэн хувьцаат компаниудын тайланг зөв унших вэ? (Business.mn)
Мэд: Boeing ОУ-ын Сансарын станц руу анх удаа нисгэгчтэй аялал хийнэ. (NASA)
Турш: Хэтэрхий их ургуулан боддог хүмүүст хэрэгтэй мэдээлэл. (HBR)
Танилц: Google шинэ AI болох Gemma-г танилцууллаа. (TC)

📢 Найзаа уриад мерч

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.
Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER


Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж1
Reply