- Lemon Press
- Posts
- 🛢️ Шатахууны үнэ хэдээр өсөх вэ?
🛢️ Шатахууны үнэ хэдээр өсөх вэ?
Микро драманы эрэн | $BDL: Алдагдалтай ч хувьцаа өсөв | ХХБ-ны ногдол ашиг
POWERED BY
Өглөөний мэнд! Хүмүүсийн ихээр тоглодог Sudoku-н суурь санаа XVIII зуунд математикч Леонард Эйлерийн латин квадратын бодлогоос үүдэлтэй гэдгийг мэдэх үү? Анх Number Place нэртэй байсан тус тоглоом бараг л 100 жилийн дараа Японд Sudoku буюу ганц тоо нэрээр жинхэнэ од болжээ. Хамгийн сонирхолтой нь 9×9 хүснэгтэд боломжит зөв байрлалын тоо 6.67 секстиллион байдаг аж. Лимонууд маань өнөөдрийн ажлаа эхлүүлэхээсээ өмнө ЭНД дарж Sudoku тоглоорой. 🎯


*Нэг өдрийн өөрчлөлт.
MNG: Хятад болон Монгол хил дамнасан төмөр замын холболт, худалдаа, эрчим хүч, ногоон шилжилт, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлт зэрэг эдийн засгийн чухал төслүүдийг урагшлуулах сонирхлоо баталгаажуулав.
TDB: Худалдаа Хөгжлийн Банк ХК (TDB) 2025 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд ₮692-ийн ногдол ашиг тараана. Өчигдрийн хаалтын үнээр өгөөж нь 4% байна.
MSE: МХБ-ийн III ангилалд бүртгэлтэй Хөвсгөл ХК-ийн оноосон нэр Ард инвестмент групп ХК болж, "HVL" үсгэн кодыг "AIG" болон өөрчлөгдлөө.
MLG: Монложистикс Холдинг ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 4 сарын 25-нд болно.

🛢️ Шатахууны үнэ хэдээр өсөх вэ?

Энэ 7 хоног эхэлснээс хойш шатахууны үнийн өсөлттэй холбоотой олон мэдээ ар араасаа гарлаа. Хувийн хэвшлүүд үнээ нэмэх саналыг гаргасан бол төрөөс гал унтраасан мэдэгдлийг ч хийгээд амжив.
🌍 Том зураг… Олон нийтийн анхаарлын төвд ороод буй Ираны дайн эхлээд 26 хоножээ. Энэхүү дайнаас улбаалж газрын тосны нийлүүлэлт тасалдаж, сүүлийн нэг сарын хугацаанд брент төрлийн газрын тосны үнэ 36.9% өсөж $97.8-т хүрээд байна.
🎙️ Импортлогчдын санал
Шатахуун импортлогчид эхний ээлжид АИ-95 шатахуун, дизель түлшний үнийг нэмэгдүүлэхийг шаардсан. Үүний хүрээнд 1 литр дизелийн үнийг ₮1,200-₮1,500-өөр нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн үзсэн ба хугацааг нэг дор бус 3 удаа шат дараатай нэмэхээр төлөвлөсөн аж. Харин өргөн хэрэглээний АИ-92 шатахууныг урт хугацааны гэрээтэй Оросын талаас 2-3 сарын дараа тогтворжуулсан үнээр бус зах зээлийн үнээр борлуулна хэмээн мэдэгджээ.
🇲🇳 Төрийн бодлого
Тэгвэл өчигдөр Эдийн засаг, Хөгжлийн яамнаас үүссэн нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн мэдэгдэл гаргалаа. Тухайлбал,
0.7%: Газрын тосны нэг баррелийн үнэ $110 болоход дотоодын шатахууны үнэ 12.7% өсөх боломжтой. Ингэснээр улсын хэмжээнд инфляц 0.7 нэгж хувиар нэмэгдэж 6.7%-д хүрч болзошгүй.
210 мянган тн: Одоогоор бүх төрлийн шатахууны үлдэгдэл 210 мянган тн бөгөөд АИ-92 41 хоног, АИ-95 70 хоног, дизель түлш 28 хоногийн нөөцтэй байгаа аж. Тиймээс шатахууны хангалттай нөөцтэй тул 1 литр дизелийн үнэ ихдээ ₮300-өөр нэмэгдэнэ гэж үзэв.
Эцэст нь… ЭЗХЯ-ны мэдэгдлийн дараа шатахууны үнийн асуудлаар 2 тал уулзалт хийж, уулзалтын үр дүнд холбогдох байгууллагуудын саналыг нэгтгэн өнөөдрийн ЗГ-ын хуралдаанд танилцуулах аж. Түүнчлэн ЗГ-аас эдийн засгаа хамгаалахаар хямрал, төсөв санхүүгийн эрсдэлийн эсрэг хуулийн төслийг УИХ-д өргөн барихаа зарлаад байна. Хэрэв шаардлагатай бол төсвийн зардлыг эрэмбэлж, хэрэгжиж эхлээгүй төслүүдээ зогсооход бэлэн гэнэ шүү.


📉 $BDL: Алдагдалтай ч хувьцаа өсөлттэй
BDL: Өнгөрсөн онд Могойн гол ХК-ийн алдагдал 2024 оны мөн үеэс 10% өсөж ₮1.1 тэрбумд хүрчээ. Тухайлбал, компанийн борлуулалтын орлого 64.7% өсөж ₮11.1 тэрбумд хүрсэн бол нийт ашиг 25.8% нэмэгдэж ₮907.4 саяд хүрсэн байна. Харин нийт зардлын хувьд 15.8% өсөж ₮2 тэрбумд хүрснээр $BDL-н алдагдлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлжээ. Сонирхуулахад, тус тайлан олон нийтэд нээлттэй болсны дараа өчигдрийн арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ 14.5% өсөж ₮15 мянга дээр хаагдав.

🎬 Микро драманы эрэн айсуй…

Хэрэв одоогоос 10 жилийн өмнө хүмүүс жимсний дурлал, романс, драмаг ямар ч мэдээ, эрүүл мэндийн зөвлөгөөнөөс илүү таашааж үзнэ гэж хэлсэн бол хэлсэн хүн нь асар тэнэг харагдах нь лавтай. Гэтэл 2026 онд энэ бүхэн жинхэнээсээ болж байна. Тэр байтугай “niche” зах зээл ч гэгдэж байна.
🍎💘🍓 Жимсний романс
Сүүлийн үед TikTok дээр бөөн ярьдаг жимснүүд гэнэтхэн гарч ирээд эрүүл мэндийн зөвлөгөө, өдөр тутмын хэрэгцээт “hack”, бүр мини драмад тоглож хандалтыг ч хангалттай авах болов. Энэ дундаас “Love Island” хэмээх TikTok хаяг 9 өдрийн дотор 3 сая дагагч, 15 сая үзэлт авч бараг л TikTok-н бүх цаг үеийн дээд амжилт тогтоох шахав.
👀 Цаашлаад, тэдгээр бичлэг тус бүрийн дундаж үзэлт 10-20 сая байгаа төдийгүй, AI-р бүтээсэн жимсний дүрүүдийн хов жив, романтик драма төрлийн реалити шоу вирус мэт тархах болжээ. Контентын агуулгаас нь харахад л жаахан хүүхдүүд л үзэж, хандалтын ихэсгэж байгаа биз гэж бодож байвал эндүүрч байна даа.
👥 Учир нь дэлхий даяар TikTok хэрэглэгчдийн дундаж нас 26.5. Энэ дундаа хамгийн их буюу 35.3%-ийг 25-34 насныхан бүрдүүлж буй. Араас нь 18-24 насныхан жагсаж байна.
😧 Бурхад лав галзуурсан байх гэдэг шиг…
Хачин жигтэй жимснүүд яагаад ийм хурдтай алдаршиж байгаа шалтгаан нь тухайн контентын хэлбэр нь алгоримтын таашаахуйц буюу дүрүүд нь этгээд, сонин, хүний анхаарлыг шууд татахуйц байхаар дүрслэгдсэн явдал. Мөн бичлэгүүд нь асар богино хэр нь цуврал маягаар үргэлжилж байгаа нь хүний анхаарлыг соронзон мэт татах гол шалтгаан болж буй.
😱 Драма хүртэл богино болчхоод байна: Саяхан TikTok өөрийн гэсэн богино ч биш бүр микро драма туршиж эхэлсэн талаар мэдээлэл цацагдсан. Хэрэв сонсож байсан бол Хятадад сүүлийн үед мини драма алдаршиж 2024 онд бүр $7 тэрбумын орлого олж байв.
💎 TikTok үүнийг гярхай анзаарч Америкийн болон бусад орны хэрэглэгчдэд зориулсан микро драмануудыг гаргахаар бэлтгэж байгаа бололтой.
☹️ Сөрөг тал
Хүнд нь тааруулна гэдэг шиг орчин үеийн хүний анхаарал төвлөрөл ердөө 47 секунд хүртэл буураад буй. 20 жилийн өмнө бид ядаж л дэлгэц дээр 2 минут 30 секунд 1 контент уншаад, хараад сууж чаддаг байв. Дэлхийн хамгийн өндөр хандалттай YouTube сувгуудын 1 Cocomelon-н амжилтын ард ч хүүхдүүдийг хурц тод өнгө, 3-4 секундэд солигддог дүрслэлээр татах стратеги байсан бол одоо насанд хүрэгчид мөн адилхан стратегид унаж байгаа юм байна даа. Урлаг, уран дүрслэл, контентын чанар гэх зүйлийн талаар ярих ч хэрэггүй болж…

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэНийт ₮2.3 их наядын төсөвт өртөгтэй Туулын хурдны замын бүтээн байгуулалтын асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ? |

🚀🏝️ Пүкетийн нар, 5%-ийн шимтгэл... Та дэлхийн тайзанд гарахад бэлэн үү?

REMAX Mongolia-н эрч хүчтэй агентуудад карьераа шинэ түвшинд гаргах "VIP тасалбар" ирлээ! Дэлхийн 20 гаруй улсад 41 жилийн турш үнэ цэнийг бүтээж буй алдарт Banyan Group-н Пүкет арал дахь тансаг зэрэглэлийн төслүүд Монголд албан ёсоор нээлтээ хийж байна. Энэхүү арга хэмжээнд зөвхөн REMAX-ын брокер, агентууд харилцагчидтайгаа оролцох боломжтой аж.
Энэ бол зүгээр нэг танилцуулга биш, олон улсын хөрөнгө оруулалтын зах зээлд өөрийн нэрээ тамгалах бодит боломж юм.
🎸 Яагаад заавал оролцох ёстой вэ?
🔥 5% хүртэлх Commission: Олон улсын тансаг төсөл дээр ажиллах бодит ашиг.
🎁 Phuket-д амрах 12 саяын эрх: 4 азтай агент Angsana Resort-д 4 өдөр тансаглана!
📍 Хаана: Shangri-La Hotel, 3 сарын 27-28-нд.
Ердөө 50-хан суудалтай тул "хоцорчихлоо" гэж харамсахгүйн тулд яг одоо бүртгүүлээрэй. Дэлхийн зах зээл таны гарт!


Inspirpreneur Magazine
🍋 Amazon (AMZN)-н хөрөнгө оруулалттай цөмийн реактор бүтээгч X-energy IPO хийнэ. Компани саяхан ХНС-д IPO хүсэлтээ өгч Nasdaq (^IXIC) дээр XE тикертэй гарахаар зэхэж буй. X-energy өнгөрсөн онд Amazon болон Jane Street тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас нийт $1.4 тэрбумыг татан төвлөрүүлж байв. Тэд дэвшилтэт жижиг модульт реактор бүтээгч компани юм.
🍋 Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон ААН-үүдийн асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тус төмөр замын бүтээн байгуулалтад нийт $1.3 тэрбум буюу төсвийн 13%-тай дүйхүйц хөрөнгө зарцуулсан тул хянан шалгах нь зүйтэй гэж үзжээ.
🍋 Их Британи Монголтой чухал ашигт малтмалын чиглэлд хамтран ажиллах санаагаа ахин илэрхийлэв. Тус улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан Төрийн сайд Монголд айлчлал хийж байгаа бөгөөд УБ метроны төсөл, англи хэлний боловсрол, худалдаа, хөрөнгө оруулалт, чухал ашигт малтмалын чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиров.
🍋 Аялал жуулчлалын салбарт 6%-ийн хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ. Тус зээлийн эргэн төлөлтийг 6 хүртэлх жил байхаар тогтоосон бөгөөд арилжааны 10 банкаар дамжуулан олгож буй. Ингэхдээ зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, жуулчны бааз, автозам дагуух түр буудаллах цэг тэргүүтэй чиглэлд олгож байгаа аж.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply