- Lemon Press
- Posts
- 🔥 Төсөөлөмгүй өгөөж
🔥 Төсөөлөмгүй өгөөж
Чөлөөт бүстэй боомт | Хүлээлтийг эвдсэн $NKE | Монголбанк 2.1 тн үнэт металл
POWERED BY
Hey! Өнөөдөр дэлхий нийтийн инээмсэглэлийн өдөр тохиож байна. Махатма Ганди нэгэнтээ “Инээмсэглэл хүний сэтгэлийг баяжуулдаг хэр нь түгээж буй хүний сэтгэлээс юу ч хорогддоггүй” гэсэн байдаг даа. 🤗


*Нэг өдрийн өөрчлөлт.
IND: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол болон Энэтхэг дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан энэ сард Энэтхэгт айлчилна.
BOM: Монголбанк 9-р сард 2.1 тн үнэт металл, он гарснаас хойш нийтдээ 9.8 тн үнэт металл худалдан авчээ.
FRC: СЗХ гадаадын иргэн, хуулийн этгээдийн дотоодын хөрөнгийн зах зээл дэх оролцоог хялбаршуулах зорилгоор LEI дугаар, Trulioo, Sumsub, e-KYC, PIA тэргүүтэй олон улсын хэрэглэгчийг хялбар танин баталгаажуулах шийдлийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
MNG: Гадаад валютын улсын албан нөөц 9-р сард өмнөх оны мөн үеэс 26% өсөж, түүхэн өндөр дүн болох $5.9 тэрбумд хүрлээ.

🚨 Чөлөөт бүстэй боомт

Саяхан ЗГ Замын Үүд, Эрээн боомтуудын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх хамтарсан ерөнхий төлөвлөгөөг баталсан билээ. Угтаа энэ оны 12-р сард хэрэгжиж дуусах товтой төсөл. Амждаг байгаа даа?
🍂 21 жилийн түүхт чөлөөт бүс
Тэртээ 2004 онд Замын-Үүд боомтод чөлөөт бүс байгуулах УИХ-ын тогтоол гарч, 17 жилийн дараа тус боомт байнгын үйл ажиллагаатай болж байж. Чөлөөт бүсийн төсөл яван явсаар 2024 оны 3-р сард Хятадын талаас Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах шийдвэр гаргаж, өнгөрсөн 8-р сард хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөө албан ёсоор танилцуулж хөдөлж эхэлсэн юм.
🔗 Чухал холболт: Хятадын талаас тус чөлөөт бүсийг “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Орос, Монгол, Хятадыг холбох эдийн засгийн коридорын гол зангилаа, АХБ-ны талаас Төв Азийн эдийн засгийн зангилаа төвүүдийг холбох төв хэмээн тодорхойлж байсан.
🏗️🚧 Бүтээн байгуулалтын мэдээллээс хуваалцахад өнгөрсөн 6-р сард 2 орны хилийн хяналтын байгууллагуудын хяналтын мэдээллийн системийг хөгжүүлэх, мэдээлэл солилцох, өгөгдөл дамжуулах ажил нь хийгдэж дуусжээ.
🧮 Тайлан тооцоо
Замын-Үүд чөлөөт бүсийн 2023 гүйцэтгэлийн тайлангаас харахад тус чөлөөт бүсэд 2022 онд ₮18.2 тэрбумын бодит хөрөнгө оруулалт хийгдэж, чөлөөт бүсэд газар эзэмшиж, ашиглаж буй 81 ААН-ээс 35 нь ₮28.7 саяыг төсөвт төвлөрүүлсэн байна.
🤔 Ач холбогдол: Замын-Үүд чөлөөт бүс нь ирээдүйд үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлал, бизнесийн чиглэлд хөгжиж, Монгол Улсын экспортыг 3 дахин нэмэгдүүлнэ гэж байгаа. Үр дүнд нь 2022-2036 онд ДНБ 10% өсөж, 2025 онд 9,400, 2030 онд 15,000 гэхчлэн ажлын байр шинээр бий болох боломж бүрдэх юм.
Эцэст нь… Монгол Улс анхны чөлөөт бүстэй болоход ойртсоор байна. ЗГ гаалийн хүнд суртлыг бууруулахаар ажиллаж байгаа л гээд байгаа. Чөлөөт бүс дээрээ онцгой анхаарахгүй бол 2021-2022 онд тус бүс дээр ажиллаж байсан Захирагч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гээд шалгагдаж байсан түүх бий.

🤷♀️ Америкийн ЗГ-ын төсвийн санхүүжилт тасалдаж, Монгол дахь Америкийн Элчин сайдын яамны сошиал хаягууд тур хугацаанд шинэчлэгдэхгүй. (U.S.Embassy)
📷 Өнгөрсөн 40 жилийн түүх Reuters-н дуранд. (Reuters)
📨 LinkedIn-н CEO бүх имэйлээ AI-р бичүүлдэг… (Entrepreneur)
🎼 Пянзанд дурсагсдад зориулав. (WhatHiFi)

👟 Хүлээлтийг эвдсэн $NKE
NKE: Спортын хувцас, хэрэглэлээр дэлхийд танигдсан Nike-н нийт орлого тайлант улиралд $11.7 тэрбумд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1% өссөн үзүүлэлт боллоо. Өмнө нь компанийн зүгээс орлого буурна гэж тооцоолж байсан ч сэргэлтийн төлөвлөгөөнд ахиц гарсан нь тус өсөлтийг авчирчээ. Үүнтэй холбоотой компанийн нэгж хувьцааны үнэ даруй 6.4% өсөж $74.2-т хүрсэн аж.

📌 Мэргэн буурлын стратеги

Дэлхийн хамгийн амжилттай хөрөнгө оруулагчдын нэг, хөрөнгө оруулалтын философийг төлөөлөгч, Омахагаас ирсэн мэргэн буурал гэгддэг Уоррен Баффеттын хөрөнгө оруулалтын сагсанд ойрын саруудад ямар өөрчлөлт гарч байгаа харъя.
✋ Hi, $OXY!
Уоррен Баффеттын Berkshire Hathaway (BRK-B) компани Occidental Petroleum (OXY)-н нэгж болох OxyChem-г $10 тэрбумаар худалдаж авах хэлцэл хийхээр зүтгэж буй. Хэрэв энэ хэлцэл амжилттай болбол $BRK-B-н 2022 оноос хойших хамгийн том хэлцэл болох юм. $OXY-н хувьд 1920 оноос хойш Америк болон олон улсад газрын тос, байгалийн хийн орд эзэмших, хайх, хөгжүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй.
🔍 Сонирхох шалтгаан: $OXY-н OxyChem буюу нефтийн химийн бизнес нь тогтвортой үйл ажиллагаатай, нефтийн үнийн савлагаанд бага өртдөг тул $BRK-B-н сонирхлыг өдөөжээ. Нэмээд Баффетт сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбар дахь байр сууриа нэмэгдүүлж $OXY-н 27%-ийг эзэмшдэг буюу хамгийн том хувьцаа эзэмшигч болсноос гадна Berkshire Hathaway Energy-н бизнесээ тэлж байгаа. Мэдээж энэ шийдвэрт AI-с шалтгаалсан эрчим хүчний хэрэглээниы өсөлт нөлөөлж буй.
🔺 Зарагдах магадлал их: Өнгөрсөн онд $OXY шатдаг занар үйлдвэрлэгч CrownRock-г $12 тэрбумаар худалдан авсан нь тэдний өрийн дарамтыг улам нэмэгдүүлж энэ оны эхний хагас жилийн байдлаар $23.34 тэрбумын өртэй болжээ.
🔥 Төсөөлөмгүй өгөөж
Цаашлаад, Баффетын хувьд өнгөрсөн сард BYD-н 10%-ийн эзэмшлээ зарж 3,890%-ийн ашиг хүртсэн. Мөн түүний компанийн хөрөнгө оруулалтын сагсыг харвал, хамгийн их хувийг нь буюу 23.5%-ийг Apple (AAPL)-н эзэмшил бүрдүүлж буй. Уг эзэмшлийг үнэлгээ өчигдрийн байдлаар $89 тэрбум байгаа буюу 6-р сарын эцсээс л гэхэд 25% өссөн аж. Араас нь American Express (AXP)-н эзэмшил нэлээд хувийг эзэлж байна.
Нэмээд Баффет Японы худалдааны “sogo shosha” компаниуд буюу олон салбарыг хамарсан худалдааны нэгдсэн компаниудыг урт хугацаанд үнэ цэнтэй гэж үзэж чухалчилж байгаа билээ.
Эцэст нь… Уоррен Баффетт үргэлж урт хугацааны үнэ цэнийг харж, тогтвортой бизнесүүдэд хараагаа чиглүүлж ирсэн. Үүнээс бид тэвчээртэй байж, чанартай хөрөнгөд төвлөрч, зах зээлийн савлагаанд бус суурь үнэ цэнд тулгуурлан шийдвэр гаргах нь чухал гэдгийг харж болохоор байна.

💡 Таавар таацгаая.
Их ажлын өмнө тархиа сэргээгээд нэгэн киног таах гээд үзье. Тус киног $130 саяар бүтээсэн бөгөөд өчигдрийн байдлаар $60.6 саяыг олоод байгаа аж. За тэгээд IMAX дэлгэцээр үзсэн хүмүүсийн нүд нь орой дээрээ гарч байна гэсэн шүү.
Шипи гэвэл 1️⃣ ⚔️ 🔥 энийг нэг харна байгаа. Олсон бол ойр байгаа нэгнээрээ таалгаарай. Амжилт.😁

📱 iPhone 17-той болох уу?

Мянга сонсохоор нэг үзэх үү? Цаана чинь iPhone 17 цувралын бэлэгтэй захиалга эхэлжээ. 📢
Тодруулбал, ITStore-с IPhone 17 захиалаад AirPods 4 болон кейс бэлгэнд авах боломжтой аж. Мөн захиалгаа ирэх үед урьдчилгаагүй лизингийн нөхцөлөөр авч болох нь. Өөр ямар давуу талууд байгаа гээч?
🛡️ Эрсдэлээ даатга: Shield, дэлгэц солих үйлчилгээ болон арын шил солих үйлчилгээ тус бүр үнэ төлбөргүй 1 удаа авах болон эдгээрт +1 жилийн нэмэлт баталгаа авах боломжтой.
Нэмээд, бэлнээр авахдаа britto картаа уншуулбал 3%-ийн буцаан олголттой гэсэн шүү.
📞 Технологийн зөвлөхүүдтэй холбогдох: 75-888-555


Secure Lab
🍋 Энэ онд 1 удаагийн баталгаажуулах нууц кодоо залилагчид алдсан 712 иргэн нийт ₮2.6 тэрбумын хохирол амсжээ. Уг ₮2.6 тэрбумын хохирол нь интернэт банкны гүйлгээ болон ямарваа цахим үйлчилгээнд нэвтрэхэд ашигладаг 1 удаагийн баталгаажуулах нууц код (OTP)-оо бусадтай хуваалцсанаас үүдэж гарсан хэргүүд шүү. Анхаарал, болгоомжтой байгаарай.
🍋 OpenAI $500 тэрбумын Stargate төсөлдөө зориулж Samsung Group, SK Group-тэй урт хугацааны түншлэл байгууллаа. Сэм Алтман энэ 7 хоногт Өмнөд Солонгост зочилж байгаа бөгөөд Өмнөд Солонгосын чипийн титануудаас AI-д зориулагдсан өндөр хурдны санах ой (HBM) болон бас бус технологи авахаар тохиролцов. Хариуд нь OpenAI Өмнөд Солонгост 2 дата төв барих юм.
🍋 Үндэсний баялгийн сан ТУЗ томилохоор зэхэж байна. Санг ил тод, хараат бус, мэргэжлийн ажиллуулахын тулд хараат бус ТУЗ-ийн гишүүд томилж, гадаад зөвлөхүүд ажиллуулах бөгөөд сангийн бүтэц, дүрэм журам, хөрөнгө оруулалтын бодлогыг бүрэн боловсруулж, ирэх оны эхний хагаст батлах аж.
🍋 Өнгөрсөн онд улсын хэмжээнд ₮115.4 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой татвар төлөгдсөнөөс 93.7%-ийг орон сууц бүрдүүлжээ. Улмаар иргэдийн саналыг үндэслэж, ҮХХ борлуулсны 2%-ийн татварын асуудалтай холбоотойгоор холбогдох хуулийн биелэлтийг хянан шалгах байнгын хороо байгуулагдаад буй.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг
Reply