- Lemon Press
- Posts
- 👀 Шинэ даргад шинэ төсөв хэрэгтэй!
👀 Шинэ даргад шинэ төсөв хэрэгтэй!
$AAPL-н дахин төрөлт | Зэс болон нүүрсний ач гавьяа | Intel-н тухай шуум
POWERED BY
Өглөөний мэнд! Хуулийн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авах хүргэх Хуульч AI апп хэрэглээнд нэвтэрчээ. Ингэхдээ хэрэглэгч хуулийн зөвлөгөөг текстээр болон дуу хоолойгоор харилцааны яриа байдлаар авах бөгөөд тус апп нь Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангийн дата дээр тулгуурлан ажиллах ажээ. За тэгээд хуулийн зөвлөгөө хэрэгтэй лимонууд байвал ЭНД дарж мэдээлэл аваарай. 👩🏻⚖️📱


*Нэг өдрийн өөрчлөлт.
NSO: Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний 4 сард өмнөх оны мөн үеэс 7.8% өслөө. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 30%, ХАА-н салбарын нэмэгдэл өртөг 11.4%, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 4.2% өссөн нь голлон нөлөөлжээ.
BOM: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилохоор яригдаж байна. Томилгоотой холбогдох нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд зохион байгуулахаар болоод буй.
KR: Өмнөд Солонгос болон Монгол чухал ашигт малтмал болон нийлүүлэлтийн сүлжээний чиглэлд хамтран ажиллах хамтын ажиллагааны стратегийн яриа хэлэлцээг эхлүүллээ.
CUS: Өнгөрсөн 5-р сард гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн оны мөн үеэс 34.2% өсөж $13.3 тэрбумд хүрчээ. Уг өсөлтөд экспорт өмнөх оноосоо 56.1% өсөж, $8.5 тэрбумд хүрсэн нь нөлөөлсөн байна.

🎤 Ашгийг хувьчилж, алдагдлыг нийгэмчлэх эрсдэл

Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions-н ээлжит дугаарт тавтай морил. Энэ удаа бид Кембрижийн Их Сургуулийн Нийтийн бодлогын магистрант Г.Энэрзаяагийн “Төрийн өмчийн Их хувьчлал” нийтлэлийг хүргэж байна. Тухлан сууж уншина уу!
Засгийн газар стратегийн 18 "сор" компанийг хувьчлахаар зэхэж байна. Гэвч зах зээлийн өнөөгийн багтаамж энэ их нийлүүлэлтийг шингээх чадваргүй бөгөөд ашгийг нь цөөнхөд, алдагдлыг нь олон нийтэд үлдээх бодит аюул нүүрлээд байна.

😳 Шинэ хотын даргын хамгийн эхний ажил: Төсөв нэмэх

Ажлаа аваад хагас сар болж байгаа шинэхэн хотын дарга маань хийх ажлын жагсаалтаасаа хамгийн түрүүнд төсвөө тодотгож, нэмэх асуудлыг сонголоо.
🧟♂️ Нийслэлийг тойрсон хараалт тодотгол
Өчигдөр НИТХ-ын зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар хотын даргын өргөн барьсан нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэж, тодотгохыг дэмжив. Тэрбээр нийслэлийн энэ оны төсвийг ₮38.4 тэрбумаар нэмэгдүүлэхийн сацуу хөрөнгийн зардлын хэмнэлтээр бий болсон ₮443 тэрбумыг өвөлжилтийн бэлтгэл ажилд зарцуулах санал гаргажээ. Хөрөнгийн зардлын хэмнэлт гээд байгаа нь 5 сарын 31-ныг хүртэл гэрээ байгуулаагүй төсөл, хөтөлбөрүүдийг зогсоохоо хэлж байгаа юм.
👀 Хэмнэлт нэрийн ард…
Хэрэв уг санал дэмжигдвэл нийслэлийн төсөв энэ онд 2 дахь удаагаа нэмэгдэнэ гэсэн үг. Тэр байтугай одоогоос 3 сарын өмнө “Улаанбаатар трам” төслийг хөдөлгөхийн тулд ₮350 тэрбумыг нэмж төсөвлөөд ₮5.4 их наядад болгон тодотгосон. Гэтэл одоо тус төслийг зогсоосны ₮325 тэрбумыг хөрөнгийн зардлын хэмнэлт гээд өвөлжилтийн бэлтгэл ажилд зарцуулах гэж байна. Үлдсэн ₮118 тэрбум нь бусад гэрээ байгуулаагүй төсөл, арга хэмжээг зогсоосноос төвлөрөх бололтой. Оронд нь,
Сайжруулсан шахмал, хагас коксон шахмал түлшинд ₮310 тэрбум
Шатахууны үнийн өсөлтийн алдагдалд ₮32 тэрбум
Хот тохижилтын зардалд ₮29 тэрбум
Өвөлжилтийн бэлтгэл арга хэмжээнд ₮7 тэрбум гэх маягаар ₮400 гаруй тэрбумыг хуваарилахаар төлөвлөж байгаа аж.
Буцаад трам төсөл рүүгээ ороход, уг төслийн I, II замын ТЭЗҮ-г өнгөрсөн онд баталчихсан. ТЭЗҮ-г нь хийнэ гээд овоо мөнгө зарцуулсан гэсэн үг.
Эцэст нь… 2026 он дундаа орж байхад нийслэлийн төсөв дуусна гэж байх уу? Манай улсад төсөв гэдэг зүйл үргэлж өөд, нэмэгдэх л жамтай зүйл болж дээ. Төсвийн нэмэлт тодотголын асуудал ярьсных Төсвийн мөнгөөр тоглосон "Түүхэн" бүтэлгүйтлүүд нийтлэлээ эргээд 1 уншчихмаар санагдчихлаа. 😑

🔚 2012 оноос хойш ашигласан сонгуулийн хар машин халаагаа өгөх цаг нь иржээ. (eagle.mn)
🎙️ Хөдөлмөрийн зах зээлийн цөвүүн цагт ажилтнаа хэрхэн тогтоох вэ? (InsightsPodcast)
🎮 Монголчуудын хөгжүүлсэн Carnival Hunt нээлтээ хийхэд 43 өдөр үлдлээ. (CarnivalHunt)
🔋 Ирээдүйд Хятадын автомашины борлуулалтын 80% нь цахилгаан болно. (CNBC)

🤫 Intel-н тухай шуум
INTC: Технологийн акул Google (GOOG) 2028 оны үйлдвэрлэлдээ зориулж Intel-с 3 сая гаруй дараагийн үеийн TPU чип авахаар болсон гэх шуум гарчээ. Түүнчлэн Nvidia (NVDA)-н зүгээс Intel-тэй хамтран 4 график чипийг нэгтгэсэн процессор үйлдвэрлэх туршилтыг эхлүүлээд байгаа аж. Энэ мэдээтэй холбоотой өнгөрсөн Даваа гарагт Intel-н нэгж хувьцааны үнэ 11.2% өсөж $110.3-т хүрчээ. Сонирхуулахад, компанийн нэгж хувьцааны үнэ он гарснаас хойш 198.8%, сүүлийн нэг жилд 449.7%-иар тус тус өсөөд байна.

🤖 $AAPL-н дахин төрөлт

Өнгөрсөн Даваа гарагт Apple (AAPL)-н Worldwide Developers Conference (WWDC) болж өнгөрлөө. Энэ бол Тим Күүкийн хамгийн сүүлийн WWDC. Одоо хураангуй тойм руугаа орцгооё.
🤩 Siri өөрийн гэсэн апп-тай болно
Энэ жилийн WWDC-н хамгийн их хүлээлт үүсгэсэн шийдэл бол Apple-н 2 жил гаран ярьсан AI функц эцэст нь нэг юм амилж, iOS 27 үйлдлийн системд Siri AI албан ёсоор нэвтрэхээр болоод буй. Нэг ёсондоо Apple-н хэрэглэгчид өөрсдийн гэсэн AI агенттай болж байгаа бөгөөд Siri-г бие даасан агент байдлаар ажиллуулахын тулд тусад нь гаргаж, 15 жилийн дараа Siri өөрийн гэсэн гэртэй, апп-тай болов. Гэснээс анх Siri-н ард ChatGPT ажиллана гэгдэж байсан бол одоо Gemini ажиллахаар болсон шүү.
🤔 Siri AI юу хийж чадах вэ? Ирэх намраас эхлэн Siri AI-р файл илгээх, тохиргоо өөрчлөх, мессеж, календарь тэргүүтэй гар, хөлийн үзүүртээ зарах боломжтой болох нь. Хамгийн гол нь Siri AI дэлгэц дээрх контент болон камерын урд харагдаж буй зүйлийг таньж, ойлгох чадвартай болсон. Энэ нь мөн л 2024 онд танилцуулсан Visual Intelligence-н сайжруулсан хувилбар гэж хэлж болно.
🖼️ Бараг л PSD: Нэмээд зургийн өнцөг өөрчлөх, хэмжээг нь томсгох, нөхөх гэхчлэн 3 төрлийн AI функц нэмэгдэж байгаа.
Санаж байгаа бол компани 2024 онд Apple Intellegence-г танилцуулсан ч хэлж ярьсан шиг нь нэвтрээгүй буюу хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэх хэргээр шүүхэд дуудагдаж, өнгөрсөн 5-р сард $250 саяын нөхөн төлбөр төлөхөөр болсон.
🗣️ Өөр сонин сайхан
Харин яг хөгжүүлэгчдэд зориулж Apple Core AI болон код бичих ажлыг хурдасгах Xcode 27 гэсэн 2 шийдэл танилцуулсан. 1 өгүүлбэрээр бол AI функцүүдийг апп-д нэгтгэх, угсрахад илүү хялбар болох аж.
🔒 Цаашлаад, аюулгүй байдал талаасаа хүүхдийн аюулгүй байдал, контент хязгаарлахтай холбоотой шинэ API-ууд нэмэгдсэн байна. Мөн энд, тэнд үүсгэсэн нэвтрэх нууц үгийг AI-р чангатгах боломжтой болсон гэсэн шүү.
Эцэст нь… Юутай ч Siri 15 жилийн дараа рэбрэндинг хийж, ирэх намраас олон сонирхолтой шийдлүүд хэрэглээнд нэвтрэх л юм байна. Хэрэв компанийн хэлж байгаа шиг хэрэглээтэй байж чадвал өрсөлдөгчдөөсөө овоо хэдэн шат ахих төлөвтэй. Жижиг, сажиг ажлаа хөнгөвчлөх гэж нэлээд олон хүн Claude дээр хувийн AI агент угсраад, ашиглаад байгаа. Тэр хэмжээнд хүрэх нь үү харцгаая.

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэУлаанбаатар хотод 4 улирлын турш тасралтгүй үйл ажиллагаа явуулах “Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж эхэлсэн билээ. Манай лимонууд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? Хүүхдийн зуслан |

🛒 Онлайн худалдааны цогц экосистем: Zochil

Онлайн худалдааг хүн бүрд уриатай Zochil платформ танд богино хугацаанд бүрэн интеграцчилсан онлайн дэлгүүрээ нээх боломжийг олгож байна.
☁️ Онлайн худалдааны экосистем
Zochil технологийн хамт олон таны бизнесийн онлайн худалдааг бүрэн хариуцаж, борлуулалт, төлбөр тооцоо, хүргэлтийг 1 дор төвлөрүүлсэн бүрэн хэмжээний эко системийг санал болгож буй.
️🤩 Тэдний давуу тал:
Бүрэн интеграци: Төлбөрийн системүүд болон хүргэлтийн үйлчилгээнүүдтэй бүрэн холбогдсон.
Шимтгэл 0%: Борлуулалтын орлогоос шимтгэл авахгүй.
Үнэгүй туршилт: Эхний 7 хоногтоо бүх функцуудыг үнэгүй турших боломжтой гэсэн шүү.


Getty Images
🍋 AI-н аварга OpenAI нууцаар IPO хийх хүсэлтээ гаргалаа. Одоогоор компанийн үнэлгээ $850 тэрбумыг давсан ба IPO-г энэ оны сүүлээр багтаан хийхээр бэлтгэж эхэлжээ. Мөн компанийн зүгээс ажилтнуудын эзэмшиж буй хувьцааг өнөөгийн үнэлгээгээр худалдан авах tender offer хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг мэдээ нь SpaceX-н IPO-с хэдхэн хоногийн өмнө, Anthropic-н IPO хийх мэдэгдлээс 7 хоногийн дараа гарснаараа онцлогтой юм.
🍋 2026 оны I улиралд ХАА-н биржээр 5 төрлийн ₮77.2 тэрбумын бараа, бүтээгдэхүүн арилжаалагджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 44.8%-иар өссөн үзүүлэлт байв. Нийт арилжааны дийлэнх болох 50.5%-ийг ямааны ноолуур, 45.7%-ийг ямааны завод ноос бүрдүүлсэн бол хамгийн бага хувийг хонины ноос эзэлж, ердөө 2.4%-ийг бүрдүүлжээ. Монголд 9 ХАА-н бирж үйл ажиллагаа явуулж байгаагаас 7 нь Улаанбаатар хотод байрлаж байна.
🍋 Энэ оны эхний 5 сарын байдлаар нийт экспортын 82.7%-ийг чулуун нүүрс болон зэсийн баяжмал бүрдүүлэв. Нийт экспортод ₮8.5 тэрбумын бараа, түүхий эд гаргасан нь 2025 оны мөн үетэй харьцуулахад 56.1%-иар өссөн дүн юм. Үүнд чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 60% өсөж 46.9 сая тн-д, зэсийн баяжмалын экспорт 27.8%-иар нэмэгдэж 1 сая тн-д тус тус хүрсэн нь жинтэй нөлөөг үзүүлжээ.
🍋 Нас гүйцсэн эр хонины үнэ Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу ₮625.0 мянгаар хүрчээ. Тодруулбал, малын зах зээлийн 5-р сарын мэдээгээр эр хонины дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 55.2%-иар өсөж ₮450.0 мянгад хүрсэн байна. Нас бие гүйцсэн малын төрлөөр авч үзвэл хязаалан гунан үхрийн үнэ хамгийн өндөр өсөлттэй байсан бөгөөд өмнөх оны мөн үеэс ₮1 саяар нэмэгдэж ₮2.4 саяд хүрчээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply