😕 Итгэл буурлаа

The MongolZ-н амжилт | Founder бууж, хувьцаа өсөв | Хариуцлагатай уул уурхайн шинэ эрин үе

POWERED BY

Hey! Энэ жил The MongolZ баг Монголчуудыг маш олон удаа огшоолоо. Тэд өнгөрсөн шөнө BLAST Bounty Fall 2025-н дэд аварга боллоо. Бид The MongolZ-н тоглолттой өдрүүдэд нэгнээ тултал дэмжиж чаддаг ард түмэн гэдгээ харуулж байна даа. 🔥 

*Нэг өдрийн өөрчлөлт.

BOM: Төгрөгийн ханш долларын эсрэг он гарснаас хойш 5.1% сулраад байна.  

ERDN: Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN) 2025 оны III улирлын сүүлээр алт олборлолтоо эхлүүлж 2025 оны эцэст алтны олборлолтоо тогтворжуулна.

NRCC: Монгол Улсын хэрэглэгчдийн эдийн засагт итгэх итгэл 2025 оны II улиралд өмнөх улирлаас 5.5 нэгж хувиар буурлаа.

U.S.: Өнгөрсөн амралтын өдрүүдэд дайны асуудлаар Трамп болон Путин нар Аляска мужид уулзсан ч олигтой үр дүнд хүрэлгүй өндөрлөв.

GOV: Энэ онд төрийн өмчит Шивээ Овоо (SHV) 2.5 сая тн нүүрс олборлож, нийлүүлэхээр төлөвлөсөн ба одоогийн байдлаар гүйцэтгэл 60%-д хүрээд байна.

⛏️ Хариуцлагатай уул уурхайн шинэ эрин үе 

Уул уурхайн салбараас бүрэн хамааралтай манай улсын хувьд энэ салбарын тордож услах хамгаас чухал билээ. Иймдээ ч уул уурхайн талбарын бүх оролцогч талуудыг цуглуулсан Уул уурхайн долоо хоног олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт жил бүр зохион байгуулагдаж буй. Энэ жил ямар онцлогтой байх вэ? 

  • 📌 Mining Week & MinePro 2025 сарын 11-13-нд Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд зохион байгуулагдана шүү. 

📈 Шинэ мөчлөг хариуцлагаас

Энэ удаагийн чуулган “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хариуцлагатай уул уурхайн эрин үе” сэдвийн дор зохион байгуулагдана. Учир нь дэлхийн ногоон шилжилттэй уялдан зэс, лити зэрэг металлын эрэлт огцом өсөж, уул уурхайн салбар шинэ мөчлөгт шилжиж байна. Нэмээд хөрөнгө оруулагчид ESG үзүүлэлт, нийгмийн оролцоо, ил тод байдлыг зайлшгүй шаарддаг болсон тул хариуцлагатай уул уурхай салбарын ирээдүйг тодорхойлох гол хүчин зүйл болсон билээ. 

  • 🔖 Түүнчлэн Монгол Улс “Тогтвортой уул уурхайн төлөө” (TSM) стандартыг хэрэгжүүлж эхэлсэн 13 дахь орон болж уул уурхайгаа олон улсын жишигт нийцүүлэн ил тод, хариуцлагатай болгох шинэ алхмыг эхлүүлээд буй. Өөрөөр хэлбэл, байгаль хамгаалал, орон нутгийн оролцоо, тогтвортой хөгжлийг нэгтгэсэн уул уурхайн шинэ эрин үеийн эхлэл тавигдаж байгаа хэрэг.

🤝 Хамтын ажиллагааны шинэ хуудас

Цаашлаад энэ жилийн чуулга уулзалтад Хятад болон Канад маш онцлог байдлаар оролцох юм. Дэлхийн салбарт гол нөлөө бүхий байгууллагуудын нэг Канадын Уул уурхайн ассоциаци оролцох бол Хятад Улс “Focus Country” статустайгаар оролцож, хоёр улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг тодорхойлох, гүнзгийрүүлэх өргөн талбарыг нээж байна.

  • 🇨🇳 Хятадын онцлох оролцоо: Дэлхийн хамгийн том хэрэглэгч, хөрөнгө оруулагч орны хувьд бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлж, ногоон ба ухаалаг уул уурхайн инновацыг түргэтгэн, дэд бүтэц ба хамтын хөгжилд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр оролцоно. Мөн төр хувийн хэвшлийн уулзалт, технологийн семинаруудаар дамжуулан төслүүдийг бодитоор дэмжих юм.

Эцэст нь… Уул уурхайн салбарын бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчид, мэргэжлийн байгууллагууд болон олон улсын түншүүд нэг дор цуглаж нижгэр хуралдаж, нэлээд ажил амжуулах өдрүүд айсуй. Бид цаг алдалгүй бүх мэдээллийг хуваалцаад явна шүү. 

  • 🌟 2025 оны шилдэг инновацын төслүүдийг тодруулж. (ЦХИХХЯ)

  • 💥 Дайн дуусах шинж байна уу? (CNBC)

  • 🦯 Харааны бэрхшээлтэй иргэдэд туслах нүдний шил. (TheVerge)

  • 🌊 Өнөөгийн хөрөнгийн зах зээлийн гол тоглогч хэн бэ? (MarketWatch)

🟢 Founder бууж, хувьцаа өсөв

LYFT: Америкийн такси үйлчилгээний салбарын томоохон тоглогчдын нэг Lyft-н хамтран үүсгэн байгуулагчид болох Логан Грийн болон Жон Зиммер нар компанийн ТУЗ-өөс буухаар болжээ. Үүнтэй холбоотой өнгөрсөн Баасан гарагт $LYFT-н нэгж хувьцааны үнэ 8.2% өсөж $15.8-т хүрсэн аж. Үүсгэн байгуулагчдын хувьд хувьд компаниа 2012 онд байгуулсан бөгөөд өдгөө $LYFT нь дэлхийн 4 тивийн 1,000 гаруй хотод үйл ажиллагаа явуулж байна.

⚽️ Бооцоот таавар ба Хөл бөмбөг

Хөл бөмбөгийн улаан хорхойтнуудын нар нь гарч өнгөрсөн амралтын өдрүүдэд Английн Premier League (PL)-н шинэ улирал эхэллээ. Энэ улирлын хувьд нийт багуудын талаас илүү нь бооцоот тааврын вэбсайтуудын логог өмсгөл дээрээ байршуулсан байна даа.

🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿 Томчуудын тухайд

PL нь хөл бөмбөг хийгээд бизнесийн хувьд бусад лигүүдээс хавь илүү 2 алхмын урд алхдаг бөгөөд нийт 20 хүчирхэг багийн 11 нь бооцоот тааврын сайтуудаас ивээн тэтгэлэг авч. Нийт дүнгээр бооцоот тааврын вэбсайтуудтай холбоотой өмсгөлийн ивээн тэтгэлгийн нийт дүн өнгөрсөн улиралд £101.1 саяд хүрсэн аж. 

🛑 Одоо хангалттай

Энэ улирал бол бооцоот тааврын вэбсайтууд багуудын өмсгөлийн урд талд логогоо байрлуулах эцсийн улирал. Учир нь PL-н багууд 2023 онд энэ улирлын төгсгөлөөс өмсгөлийн урд хэсэгт бооцоот тааврын вэбсайтын логог ивээн тэтгэгчээр байршуулахгүй хэмээн тохирсон билээ. Гэвч өмсгөлийн ханцуй болон стадионы LED дэлгэцийн сурталчилгаа хэсэгт байрших боломж хэвээр байх юм.

  • 📺 3 дахин: Өнгөрсөн улиралд PL-н эхний амралтын өдрүүдэд Их Британи дахь бооцоот тааврын сурталчилгаа 29 мянган удаа цацагдсан нь мөн үеэс 3 дахин өссөн дүн байв. 

💃🏻 Моод хаашаа, бөмбөг тийшээ

PL-н хувьд бооцоот тааврын вэбсайтуудтай албан ёсоор хамтардаггүй. Гэхдээ Европын хөл бөмбөгийн холбоо (UEFA) нь Их Британийн Bet365-тай өнгөрсөн жилээс эхлэн 2027 он хүртэл албан ёсоор хамтрахаар болсон. Мөн Европын хөл бөмбөгийн лигүүдийн өмсгөлийн ивээн тэтгэлгийг бооцоот таавар тэргүүлж буй бөгөөд нийт ивээн тэтгэлгийн 15%-ийг эзэлдэг аж. 

Эцэст нь… Дундаж болон дунджаас доогуур, санхүүгийн хувьд тогтворгүй багууд дийлэнхдээ бооцоот тааврын вэбсайтуудыг өмсгөл дээрээ байршуулах болжээ. Трэнд харвал бооцоот таавар гэгч нь яах аргагүй спортын нэг хэсэг болсон бололтой. Харин манайд моод хэзээ эргэхийг залуудаа Т үсгээр эхэлж Н үсгээр дуусдаг нэртэй байсан нэгэн л мэдэх байх даа. 😂

Монголчуудын хөдөлмөр эрхлэлтийн түвшин сүүлийн 3 жилд 1 нэгж хувийн хэлбэлзэлтэй явсаар өдгөө 59.1% болсон байна. Энэ нь дэлхийн дунджаас 1 нэгж хувиар бага үзүүлэлт юм.

  • Бидний дээгүүр: Нидерланд, Мальта, Чех, Исланд, тэргүүтэй Европын, мөн Азиас Япон зэрэг орнууд 79%-83% буюу хамгийн өндөр хөдөлмөр эрхлэлтийн түвшинтэй байна. 

  • Эн зэрэгцэн: Харин Бельги, Америк, Уругвай, Бразил гэхчлэн зарим орнуудын хөдөлмөр эрхлэлтийн түвшин 55%-65%-ийн хооронд буй.

  • Тааруу: Тэгвэл хамгийн бага хөдөлмөр эрхлэлтийн түвшинтэй буюу 1%-иас доош хөдөлмөр эрхлэлтийн түвшинтэйд Катар, Камбож, Нигер тэргүүтэй Ази, Африкийн орнууд ордог аж. 

Монголын хувьд нэг сайн мэдээ нь, ажилгүйдлийн түвшин энэ оны II улиралд өнгөрсөн оны мөн үеэс 1.3 нэгж хувиар буурч 4.5% болжээ. Дэлхийн дундаж 4.89%.

Tenor

🍋 Өрхийн мөнгөн орлогын 57.9%-ийг цалин хөлсний орлого бүрдүүлж байна. Тодруулбал, нэг өрхийн сарын нийт орлого дунджаар ₮2.95 сая, зарлага ₮2.98 сая байна. Үүнээс нийт орлогын ₮2.7 сая нь мөнгө орлого бөгөөд 42.1%-ийг тэтгэвэр тэтгэмж гэхчлэн бусад орлого бүрдүүлж байна. Тэгвэл цалин хөлсний нийт орлогод эзлэх хувь өнгөрсөн оноос 1.5 нэгж хувиар нэмэгдсэн аж. 

🍋 Дэлхийн хамгийн том хедж сан Bridgewater (BWB) Хятадын бүх хувьцаагаа зарлаа. Тус санд Alibaba (BABA), JD.com (JD) тэргүүтэй нийт 16 Хятад компанийн $1.41 тэрбумын хувьцаа бүртгэлтэй байсан бөгөөд сан худалдааны дайнаас үүдэлтэй зах зээлийн савлагаанаас ийнхүү болгоомжлов. Эсрэгээрээ Америкийн технологийн луугарууд дахь эзэмшлээ өсгөсөн байна. Гэснээс Bridgewater-н нийт хөрөнгө $136.5 тэрбумаар хэмжигддэг. 

🍋 ЗГ нэгдсэн төсвийг 2026-2028 онд алдагдалгүй байхаар төлөвлөв. Харин нэгдсэн төсвийн суурь тэнцлийг 2026 онд ДНБ-ий 3%, 2027-2028 онд 2%-ийн ашигтай байхаар, суурь зарлагын ДНБ-д эзлэх хэмжээг үе шаттай бууруулж, 28.7%-иас 27.6% болгохоор тооцсон байна. Мөн ЗГ-ын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдэл 2026 онд ДНБ-ий 50%, 2027-2028 онд 45% байхаар тооцсон гэнэ.

🍋 Хятадын Өвөр Монгол дахь хөрөнгө оруулалтын дүн энэ оны I хагаст 28.4% өсөж ¥285.2 тэрбум болжээ. Хөрөнгө оруулалтыг нийт 3,186 төсөлд цутгасан бөгөөд нийт дүнгийн 60%-ийг Баотоу, Ордо, Хөххот, Чифэн хот татсан байна. Гол салбаруудаар нь авч үзвэл, сэргээгдэх эрчим хүч, дэвшилтэт материал, дижитал эдийн засаг болон орчин үеийн үйлчилгээний салбаруудад хамгийн их хөрөнгө оруулжээ.

  • Даваа: ДНБ энэ оны эхний хагас жилийн байдлаар танилцуулагдана

  • Мягмар: Банкнуудын нэгдсэн баланс гарах өдөр

  • Лхагва: Японы хувьцаанууд хэр их гаднын хөрөнгө оруулалт татав

  • Пүрэв: Ипотекийн зээлийн тайлан гарна

  • Баасан: ХНС-аас мэдэгдэл хийх нь. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.