💔 Хэцүүхэн трэнд

Кристофер Ноланы түүхэн бүтээл | DBM-н эргэн ирэлт | Арилжаа 2 дахин өсжээ

POWERED BY

Morning! Энэ оны эхний хагаст 417.7 мянган жуулчин иржээ хө. Өдөрт дунджаар 2.3 мянган хүн ирсэн хэрэг. Харин нөгөө талдаа гадаад руу зорчсон иргэдийн тоо давхардсан тоогоор 1.6 сая болжээ. Сонирхолтой нь эдгээрийн дийлэнх буюу 64.3% нь эрчүүд аж. 🤔✈️

*Нэг өдрийн өөрчлөлт.

DBM: Монгол Улсын Хөгжлийн Банк 4 жилийн дараа анх удаа ₮-ийн бонд гаргахаар төлөвлөж байна

NCAC: Францын Thales компани Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-тай хамтарч Улаанбаатарын нислэгийн удирдлагын төвийг шинэчлэхийн зэрэгцээ Сайншандад бүсийн нислэгийн удирдлагын төв байгуулах системийг нэвтрүүлнэ.

MMHI: Өчигдөр АҮЭБЯ-ны шуурхай хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийн төслийг боловсруулах ажил болон Бадрах Энержи ХХК-тай холбоотой зөвшөөрлийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр болов.

😳 Алдагдал х 3

Өнөө төсвийн алдагдал чинь энэ оны эхний хагаст жилийн өмнөхөөсөө бүр 3 дахин өсөж ₮2.1 их наядыг даваадахжээ

💔 Хэцүүхэн трэнд

Сүүлийн 26 жилийн эхний хагасын төсвийн тэнцлийг харвал Монгол Улсын макро эдийн засаг түүхий эдийн үнийн цикл, дэлхийн хямрал болон сонгуулийн мөчлөгөөс хэрхэн шууд хамаарч ирснийг харуулна

  • 👀 Тогтвортой эхлэл: 2000-аад оны эхээр төсвийн хэлбэлзэл цөөн хэдэн арван тэрбумын хооронд хязгаарлагдаж байв. 2005–2007 онд уул уурхайн салбарын идэвхжилтэй холбоотойгоор төсөв дараалан ашигтай гарсан аж. 

🚩 Хямрал ба бүтцийн алдагдал

2008 оны дэлхийн санхүүгийн хямралын сүүдрээр 2009 оны эхний хагаст төсөв ₮261.2 тэрбумын алдагдалтай гарсан. Ийнхүү хэлбэлзлийн далайц тэлж, 2012 оноос эхлэн төсвийн алдагдал шат ахив. 2016 оны эхний хагаст алдагдал анх удаа ₮1 их наядын заагийг давсан нь түүхий эдийн үнийн уналт болон сонгуулийн жилийн төсвийн тэлэлттэй шууд холбоотой байсан билээ. 

‼️ Гүн алдагдал руу буцав

Цаашлаад, цар тахлын хөл хорио, хилийн хязгаарлалтын улмаас 2020 оны эхний хагаст төсвийн алдагдал түүхэнд байгаагүй доод түвшинд хүрсэн. Харин үүний дараа нүүрсний экспорт нэмэгдсэнээр 2023-2024 оныг эвтэйхэн давсан түүхтэй. Харин 2025 онд байдал улам эвгүйрч энэ онд алдагдал эрс гүнзгийрсэн нь энэ. Энэ нь 2020 оны цар тахлын үеийн бараан үзүүлэлттэй дөхөж очсон үйл явдал болов.

Эцэст нь… Орлого нэмэгдэх бүрд зарлагыг хамт тэлж, эргээд орлого тасалдахад төсөв асар том алдагдалд ордог бүтцийн эмзэг байдал хадгалагдсаар байгаа нь харамсалтай. 

  • 🎥 Цөмийн зэвсгийн эрин үеийг ойлгоход тань туслах 13 кино. (TheBulletin)

  • 🪖⚠️ Apple-н шүүхийн маргаан OpenAI-н IPO хийх төлөвлөгөөг хойшлуулах уу? (TechCrunch)

  • 🤓 2026 оны шилдэг маркетингийн кампанит ажлууд. (FamousCampaigns)

  • 🎓 NYU-н кампус Японд? (JapanTimes)

📈 Арилжаа 2 дахин өсжээ

MSE: Энэ оны эхний хагас жилд Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮800.4 тэрбумын үнэт цаас арилжигдсан нь өмнөх оноос 2 дахин өссөн дүн аж. Тус хугацаанд өдрийн дундаж арилжаа ₮6.5 тэрбумд хүрсэн гэнэ. Нийт арилжааны 74%-ийг компанийн болон ЗГ-ын бондуудын арилжаа бүрдүүлсэн байна. Мөн эхний хагаст зах зээлийн үнэлгээ 12.84% өсөж ₮13.7 их наядад хүрсэн бол ТОП-20 индекс 7.69% өсөж 53,031 нэгж болжээ.

🗣️ Кристофер Ноланы түүхэн бүтээлийн эргэн тойронд 

Өнгөрсөн Баасан гарагт Кристофер Ноланы “The Odyssey” нээлтээ хийж, амралтын өдрүүдээр $264 тэрбумын орлого олсон буюу нээлтээ хийсэн даруйдаа зардлаа нөхөөд зогсохгүй энэ оны амжилттай кино төслүүдийн нэг болох нь гарцаагүй боллоо. 

🍿💫 2026 оныг өнгөлөгчид

Одоогийн байдлаар 2026 оны хамгийн өндөр ашиг, орлоготой кино гэх тодотголд “The Super Mario Galaxy Movie” болон Попын хааны намтар бүхий “Micheal” $1 тэрбумын босгыг давж, алд дэлмийн зөрүүтэй өрсөлдөж буй. Харин 3-р байранд өнгөрсөн сард нээлтээ хийсэн “Toy Story 5” $958 тэрбумын орлоготойгоор жагсжээ. Уг бүтээлийн орлого нээлтээ хийснээс хойш ердөө 33 хоногт $1 тэрбум руу дөхсөн хурдаараа бас л түүхэнд бичигдэх төлөвтэй байгаа. 

  • 🫨 Төсөөлөөгүй өрсөлдөгч: Цаашлаад, уг жагсаалтад хэний ч төсөөлөөгүй амжилттай яваа кино бол яахын аргагүй “Obsession” болон “Dear you” билээ. Тодруулбал, ашиг орлогоороо тэргүүлж буй бусад киноны төсвийг харвал дор хаяж л $100 саяас дээш өртөгтэй бүтээлүүд. Хамгийн өндөр төсөвтэй нь гэхэд л “The Odyssey” болон “Toy Story 5” $250 саяар бүтсэн гэж байгаа.  

  • 💪 Гэтэл “Obsession” гэхэд $750 мянга орчим, “Dear you” $2 сая орчим буюу асар бага зардлаар бүтсэн ч орлого нь хэд дахин нугарсан амжилттай явж буй.  

🤔 “The Odyssey” түүхэн бичигдэх үү? 

Энэ оны хамгийн хүлээлт үүсгэсэн бүтээл “The Odyssey”-н хувьд 7 сарын 17-нд 73 оронд нэгэн зэрэг нээлтээ хийж, дэлхий даяар 12,800 гаруй кино театр, 26,000 дэлгэцээр нэгэн зэрэг нээлтээ хийсэн юм. Үзэгчид, шүүмжлэгчдийн зүгээс ч нэлээн сайн амтай байгаа бөгөөд одоогоор Rotten Tomato дээр гэхэд 95%-ийн үнэлгээ аваад буй. Магад Кристофер Ноланы карьерын түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээтэй бүтээл гэлцэж байна. 

  • 📹 Гэснээс уг бүтээл нь бүхэлдээ IMAX film камераар авсан анхны бүрэн хэмжээний кино буюу продакшн чанар талаасаа ч магтуулж байгаа харагдав

Юутай ч, ирэх өдрүүдэд илүү сонирхолтой статистик, магадгүй рекорд тогтоосон мэдээлэл гарах төлөвтэй. Уншигчид маань “The Odyssey” үзсэн үү? Үзсэн бол ямар санагдав? Сэтгэгдлээ хуваалцаарай. 

Хүн төрөлхтний роботын эсрэг ажил хаялт эрчимжих үү?

Giphy

🤖 Энэ оны эхээр Hyundai Motor хүнтэй төстэй Atlas роботыг 2028 оноос үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхээ мэдэгдсэн. Гэвч өнгөрсөн долоо хоногт тус компанийн 35 мянган ажилчид уг төлөвлөгөөг эсэргүүцэж, хэсэгчилсэн ажил хаялт зарлалаа. Үйлдвэрчний эвлэлээс автоматжуулалтын улмаас ажилчдын цалин буурах, ажлын байраа алдахаас хамгаалсан баталгааг шаардаж байгаа аж. Энэхүү үйл явдал нь роботуудын эсрэг хүмүүсийн эрх ашгаа хамгаалж буй анхны томоохон тэмцэл болоод байна.

 

The American Bazaar 

🍋 Цахиурын хөндийн хөрөнгө оруулагчид Трампын шийдвэрийг мил секундийн дотор авахын тулд $100,000-ыг төлөхөд бэлэн байна. Саяхан Trump Media & Technology Group хөрөнгө оруулагчдад зориулан сарын $100,000 эсвэл 3 жилээр нь авбал $60,000-ын төлбөртэй Truth API үйлчилгээг нэвтрүүлээд буй. Үндсэндээ Трамп улс төрийн шийдвэрээ хүртэл зарж, борлуулах орлогын сувагтай боллоо доо. 

🍋 Японы санхүүгийн салбарын титан Mitsubishi Corporation (8058.T) шар буурцаг болон эрдэнэ шишээс гарган авсан байгальд ээлтэй онгоцны түлшний үйлдвэрлэлийн судалж эхэллээ. Тэд үйлдвэрлэлийн туршилтаа Америкийн ХАА-н томоохон компани болох Archer Daniels Midland (ADM)-тай хамтран хийхээр төлөвлөж буй. Уг төрлийн шатахуун нь нийт зах зээлийн ханган нийлүүлэлтийн 1%-д ч хүрээгүй маш шинэ зах зээл билээ. 

🍋 Хайнань муж 2030 оноос бензин хөдөлгүүртэй шинэ автомашины борлуулалтыг бүрэн хориглож, Хятадын анхны бүрэн EV-д шилжсэн бүс болох төлөвтэй байна. Тус арал маш хурдацтай EV-д шилжиж байгаа бөгөөд өнгөрсөн 4-р сард борлуулсан шинэ автомашины бараг 75% нь EV байсан юм. Үүгээр тогтохгүй цаг уурын таатай нөхцөл болон орчин үеийн EV 1 цэнэглэлтээр арлыг бүтэн тойрох буюу 600 км-ын туулах чадвартай болж буй нь түлхэц болж байгаа бололтой. 

🍋 Энэ Пүрэв гарагт SpaceX (SPCX) Starship-н 13 дахь туршилтын нислэгээ хийнэ. Угтаа уг туршилтын нислэг 7 сарын 16-нд болох байсан ч хөдөлгүүрийн асуудлаас болж цуцлагдаж, улмаар компанийн зах зээлийн үнэлгээ $100 тэрбумаар агшсан байдаг. Энэ удаагийн нислэгээр тус хөлөг 20 ширхэг Starlink-н хиймэл дагуулыг тээвэрлэн суборбитын туршилт хийх аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.