• Lemon Press
  • Posts
  • 🍫 Набор мэт дэд сайдууд

🍫 Набор мэт дэд сайдууд

Японы их цэвэрлэгээ | $TSLA: Оргил өөд тэмүүлнэ | Дундаж цалин 1% буурав

POWERED BY

Morning! “LP Awards 2025”-н нэр дэвшигчид маргааш зарлагдана шүү. Саналаа өгөхөд бэлдэж байгаарай. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт.

MRT: Энэ онд Тавантолгой, Гашуунсухайт чиглэлд 3.5 сая тн нүүрс тээвэрлэжээ

MMHI: 2025 оны эхний 11 сарын байдлаар $5.1 тэрбумын дүн бүхий 2 сая тн зэсийн баяжмал экспортоллоо. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 72.5%, биет хэмжээгээр 34.8% өссөн үзүүлэлт юм. 

MNG: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

🗣️ Хэл амтай шинэ томилгоо

Домгийн шувуу үргээж, төрийн албаны их томилгоо өчигдөр явагдлаа. Олон нийт энэхүү сандал суудлын асуудлыг янз бүрээр л хүлээн авсан харагдана. Тэгвэл юу болсныг ухаад үзье.

☎️ Болсон процесс

Өнгөрсөн онд өмнөх Засгийн газраас төрийн өмчит бүх компанид 128 бүтээмж, хяналтын менежерийг томилсон. Харин шинээр байгуулагдсан ЗГ уг орон тоог хасаж, оронд нь 16 дэд сайдыг томилох шийдвэр гаргав. Үүгээр зогсохгүй яамдын сайд нарын орон тооны 150 орчим зөвлөхийг ч цомхотгохоор болжээ.

  • 🔦 Шалтгааны эрэлд: Ерөнхий сайд ажлаа авсан даруйдаа дэд сайдын албан тушаалыг УИХ-ын гишүүдтэй зөвшилцөж байж шийдэхээ мэдэгдэж байсан ч тодорхой шийдвэр гаргаагүй өнгөрч байв. Тэгвэл одоо төрийн зардал талийж, орлого тасраад байгаа тул төрийн албыг цомхон, чадварлаг болгохоор энэхүү томилгоог хийхээр шийджээ. 

  • 🐖 Хэмнэлтийн горим: Менежерүүдийн орон тоог хассанаар ₮29 тэрбумын цалингийн зардлыг хэмнэх боломж бүрдсэн гэнэ. Нэг менежерийн сарын дундаж цалин ₮6 сая буюу жилд ₮72 сая байсныг харахад цаасан дээрхээр бол бишгүй том хэмнэлт.

🆕 Шинэ сайдууд

Шинээр томилогдсон дэд сайдын бүрэлдэхүүнд “Send me your location” бичлэгээрээ хүмүүст танигдсан бизнесменээс эхлээд санхүүгийн салбарын туршлагатай нэгэн хүртэл багтжээ. Төрөөс эдгээр 16 сайдыг ₮414 саяар цалинжуулах бөгөөд ингэснээр өмнөх менежерүүдийн бүтэцтэй харьцуулахад хүнтэй холбоотой зардлыг 58 дахин бууруулах тооцоог гаргасан. Нөгөөтээгүүр, салбарын сайд нар одоо УИХ-ын чуулгандаа илүү анхаарч, дэд сайдууд яамны ажлаа жинхэнэ нугалахаар харагдана.

Эцэст нь… Сөрөг хүчин болох АН-аас эдийн засгийн цөвүүн цаг нүүрлээд байхад 40 сайдтай ЗГ ажиллах нь буруу хэмээн үзэж нэмээд дэд сайдын томилгоог эргэн харахгүй бол ЗГ-ыг огцруулах шаардлагыг хүргүүлэхээ мэдэгдээд байна. Цааш юу болохыг харах л үлдлээ дээ. 🦦 

  • 🔍 Оюу толгой: Шийдэл эрэлхийлье! (MinePro)

  • 🌀 Ирэх онд AI-н хөгжлөөс юу хүлээх вэ? (HAI.Stanford)

  • 🦺 Хоёрдогч хэл сурснаар тархины зарим өвчнөөс хамгаалах боломжтой. (NationalGeographic)

  • ⚽ FIFA ДАШТ-ний $60-ын үнэтэй хязгаарлагдмал тооны дэмжигчийн тасалбар зарлалаа. (TheGuardian)

🏔️ $TSLA: Оргил өөд тэмүүлнэ

TSLA: EV зах зээлийн томоохон тоглогчдын нэг Tesla-н нэгж хувьцааны үнэ 3.1% өсөж $489.9-т хүрснээр бүх цагийн дээд үнээ шинэчилжээ. Уг өсөлт нь Техас мужийн Остин хотод $TSLA-н роботаксины туршилт амжилттай үргэлжилж буй талаар CEO Илон Маск мэдээлсэнтэй холбоотой аж. Гэснээс компанийн нэгж хувьцааны үнэ оны эхнээс 21.3%, 2024 оны мөн үеэс 5.8% тус тус өсөөд байна.

🧟 Японы зомби компаниудтайгаа хийж буй тэмцэл 

Токиогийн хөрөнгийн бирж (TSE)-ийн их цэвэрлэгээ 2 дахь жилдээ үргэлжилж, энэ онд ч компаниуд биржийн бүртгэлээс ээлж дараалан хасагдсаар дээд амжилтаа ахиулахаар байна. Уг үзэгдэл ирэх жил улам л эрчимжих төлөвтэй байгаа. Юу болоод бирж ХК-иудаа хөөж, туугаад эхлэв? 

🪢 Бодлогын өөрчлөлт: Сайжир, түүнийгээ тайлагна

ТSE 2022 онд бодлогын томоохон шинэчлэл хийснээс хойш, 2023 онд ХК-иудад P/B харьцаагаа 1-ээс дээш барихыг шаардаж эхлэв. Энэ ч яамай гэхэд, өнгөрсөн оноос TSE бодлогоо улам чангаруулж, сайжрах хангалтгүй буюу хэрхэн сайжирч байгаагаа хөрөнгө оруулагчдад ил тод тайлбарлах шаардлагыг албан ёсоор тавьж эхэлсэн. 

  • 🫡 Ер нь л биржийн зүгээс ашиг багатай, засаглал сул, гэр бүлийн удирдлагатай, хувьцааны арилжаа нь бараг явагддаггүй биржийн үзмэр болж буй ХК-иудыг зах зээлийн үнэлгээгээ өсгө хэмээн тогтмол шахаж, үр дүнд нь зарим компаниуд сайн дураараа, зарим нь нэгдэх замыг сонгож байгаа аж. 

🔎 Хэр олуулаа? 

Улмаар өнгөрсөн онд TSE дээр нээлттэй арилжаалагдаж байсан 94 компани үнэт цаасны бүртгэлээ хасуулж, эргэн хаалттай болов. Харин энэ жил 124 буюу өмнөх оныхоос даруй 30 компаниар илүү олуулаа нээлттэй зах зээлээс нэрээ татах төлөвтэй байна. 

  • ⛓️‍💥 Эрх чөлөөг сонгоно! Хаалттай болох сонголт хийж буй ХК-иудыг нэг талаас нь бирж, нөгөө талаас нь хөрөнгө оруулагчид хавсран шахаж байгаа тул цаашид үйл ажиллагаагаа илүү эрх чөлөөтэй явуулахын тулд хаалттай хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг сонгож байгаа гэнэ. 

  • 👀 Нөгөө талд бирж бодлогоо чангаруулсны улмаас энэ жил TSE дээр ердөө 60 компани гараад буй. Өнгөрсөн жилийнхээс 21 компаниар бага үзүүлэлт юм. 

“Tokyo Pro market”-г хасвал TSE-д бүртгэлтэй компаниудын тоо энэ оны эцэс гэхэд 59-өөр буурч, 3,783-д хүрэх төлөвтэй байгаа. Компаниудын тоо буурч байгаатай холбоотойгоор, Japan Exchange Group-н Гүйцэтгэх захирал Хироми Ямажи, “Бид ХК-иудын тоо буурч байгаад санаа зовохгүй байгаа. Гүйцэтгэл сайтай чанартай ХК-иудад л анхаарна” хэмээв. 

  • 🌚 Хүлээлт: Чанаргүй компаниудаа гаргаж, ашигтай, засаглал нь ил тод компаниудаа шигших замаар бирж өөрийн ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэх боломжтой юм. 

Эцэст нь… TSE гэхээсээ илүү Японы хөрөнгийн зах зээлд олон компани байхаас илүүтэй чанартай компаниудаа үлдээе гэх бодлогоор тоонд бус, чанарт төвлөрч байна. Манайд ч тайлангаа тайлагнадаггүй, хувьцаа эзэмшигчидтэйгээ эргэх холбоогүй зомби компаниуд зөндөө л байгаа даа. Энэ мэт арга хэмжээнээс суралцмаар.  

247.4 сая ширхэг
International Data Corporation (IDC)-с Apple энэ онд нийт 247.4 сая орчим iPhone худалдаанд гаргана гэж таамаглажээ. 
1 сек = 8 iPhone
Өөрөөр хэлбэл, секунд тутамд ойролцоогоор 8, минут тутамд 470 гаруй, өдөрт 677 мянга, сар бүр 20 сая гаруй ширхэг iPhone-г зах зээлд нийлүүлж буй.
18 жил
Тэгвэл Apple сүүлийн 18 жил буюу 2007 оноос хойш өнөөг хүртэл нийт 3 тэрбум iPhone-г зах зээлд нийлүүлээд байна. 

🍊 Амттан биш, амин дэм бэлэглэ 

Гоё бэлэгний санаа өгөх үү? Чихэр, шоколад лав биш шүү. 🤭 Vitamin House Mongolia-с амин дэмээр баялаг бэлгийн багц гаргажээ. 📢

Vitamin House Mongolia-н бэлгийн багц руу өнгийе:

  • 🧩 Хэрэгтэй чиг, хөгжөөнтэй чиг: Бэлгийн багцад хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон амин дэмүүд бяцхан тоглоомуудын хамт багтжээ.

  • 💯 Органик: Vitamin House Mongolia-н амин дэмүүд химийн нэмэлтгүй, байгалийн цэвэр найрлагатай гэдгээрээ онцлог юм.

  • 🎯 1 сумаар 2 туулай: Гэснээс ЭНД дарж тэдний худалдаалдаг ханиад, томууны үед хэрэглэх витаминуудтай танилцаарай.

Сонирхуулахад, 1 удаа 100г чихрийн агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш цусны дархлааны эсүүдийн бактери устгах үйл ажиллагаа 1‑5 цагийн турш буурдаг гэнэ шүү.

📞 Холбогдох: 9300-0505

WSJ

🍋 JP Morgan (JPM) томоохон хөрөнгө оруулагчдад зориулсан шинэ крипто сан My OnChain Net Yield Fund (MONY)-г нээлээ. Тус сан нь Ethereum блокчэйн дээр суурилсан байх бөгөөд банк өөрөөсөө $100 саяын хөрөнгө оруулалт хийжээ. Хөрөнгө оруулагчдын хувьд, MONY санд хувь хүн хамгийн багадаа $1-$5 сая, харин байгууллагууд $25 саяас дээш хөрөнгө оруулах боломжтой юм.

🍋 Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин өнгөрсөн улирлаас 1% буурч ₮2.71 сая болжээ. Харин ажиллагчдын тоо 0.6% өсөж 835.4 мянга болсон бөгөөд үүнд боловсролын болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарын ажиллагчид 4.6%-6.1% нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Тэгвэл нийт ажиллагчдын хамгийн их буюу 38.4%-ийг ₮1.5-₮3 саяын цалинтай, хамгийн бага буюу 9.1%-ийг ₮792 мянга хүртэлх цалинтай ажиллагчид бүрдүүлж буй.

🍋 Европын Зөвлөл Украинд учирсан дайны хохирлыг барагдуулах ОУ-ын хороо байгуулав. Тус хороо нь 2023 онд байгуулагдсан Украины дайны хохирлыг бүртгэх хороонд цугларсан 80 мянга гаруй нэхэмжлэлийг хянаж нийт нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох аж. Өнгөрсөн оны байдлаар хохирлын хэмжээ $524 тэрбумд хүрсэн бөгөөд хохирлыг барагдуулахад Оросын Төв банкны Европ дахь €300 тэрбум гаруйн хөрөнгийг ашиглахаар хэлэлцэж байгаа аж. 

🍋 Зоос банк, Анод банк, Хадгаламж банкны ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг төрд шилжүүлэн авна. Тодруулбал, эдгээр банкнууд Сангийн яам, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпорацад сүүлийн 17 жилийн хугацаанд нийт ₮140 тэрбумын хохирол барагдуулах байснаас сүүлийн 1 жилд Сангийн яаманд ₮4 тэрбум гаруйн хохирлыг барагдуулжээ. Тус банкнуудаас барьцаанд авсан хүчинтэй 8 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бий.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.