🌟 Дараагийн IPO: Figma

Жендер бонд | ТӨХК-иудын нэгдэл | Squid Game 3

POWERED BY

Hey! Монголын эдийн засгийн форум эхлэхэд 5 хоног үлдлээ. Энэ жил StoneX, J.P.Morgan, LVMH, Meta-н төлөөллүүд болон Азийн алдартай TikTok инфлүүнсэрүүд хүрэлцэн ирнэ. Монголын талаарх TikTok бичлэгүүд олшрох нь дээ. 📸 

*Нэг өдрийн өөрчлөлт.

MNP: Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн Ази, номхон далайн шуудангийн холбооны шинэ стратеги “APPU Vision 2030”-г боловсруулах ажлын хэсгийг удирдахаар томилогдов

MSE: ХасБанк (XAC) банкны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг эцэслэн батлах зорилгоор 7 сарын 25-ны өдрөөс 8 сарын 26-ны хооронд хувьцаа эзэмшигчдийн цахим ээлжит бус хурлыг зарлалаа

GOV: ЗГ баруун бүсийн 9 эрчим хүчний компанийг нэгтгэж 4 болгов

📯 Шинэ бонд айсуй

Аливаа улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг санхүүгийн бүтээгдэхүүнээс нь харж болно. Монголын хувьд хөрөнгийн зах зээлийн хөгжил өдрөөс өдөрт урагшилсаар анхны жендер бонд олон нийтэд танилцуулагдахад бэлэн болжээ.  

  • Жендер бонд нь эмэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн оролцоог дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэсэн жендерийн тэгш байдлыг дэмжих зорилготой аж. 

📚 Анхны бонд

Анхны жендер бондыг 2012 онд Олон Улсын Санхүүгийн Корпорац гаргаж, Японы зах зээлээс $165 саяыг татан төвлөрүүлсэн ба үүнээс хойш 2024 оны 3-р улирлын байдлаар дэлхий даяар босгосон санхүүжилт $16.5 тэрбумд хүрчээ. Ихэнх жендер бондыг олон улсын санхүүгийн байгууллагууд гаргасан бол өнгөрсөн онд Исландын ЗГ €50 саяын үнийн дүнтэй жендер бонд гаргасан нь төрөөс анх удаа жендер бонд гаргасан үйл явдал байв

📍 Бондын тухайд

Монголын анхны жендер бондыг банкны салбарын тэргүүлэгч ХААН Банк (KHAN) гаргаж байна. Бондын тухайд, нэгж бүрийн үнэ ₮100 мянга, хугацаа нь 36 сар, хүү нь 16% байх бөгөөд хүүгээ хагас жил тутамд төлөх бол үндсэн төлбөрийг хугацааны эцэст төлөх гэнэ. Хүүгийн эрсдэлийн хувьд Хаан Банк нь Монголын ЗГ-тай адил Fitch ratings-н B+ үнэлгээтэй буюу тогтвортой гэсэн ангилалд багтдаг. 

  • 🔎 Давуу тал: Яг адил 36 сарын хугацаатай ЗГДҮЦ-ны хүүгийн дундаж 10.55% байгаа бол “Жендер бонд” 5.4 нэгж хувиар илүү ажээ. Үүнээс харахад ЗГДҮЦ-тай адил эрсдлийн түвшинтэй ч хүүгийн хувьд өндөр байгааг харах боломжтой. 

Нийгмийн нөлөө

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгын нэг нь жендерийн эрх, тэгш байдлыг хангах юм. Эмэгтэйчүүдийн оролцоо өсөх нь эдийн засгийн өсөлт, инновац, амьдралын чанарыг сайжруулдаг. Дэлхийн банкны судалгаанд, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо 10% нэмэгдэхэд ДНБ 1-2% өсөх боломжтой талаар дурджээ.

  • 🚧 Анхаарах факт: ДЭЗФ-ын 2025 оны тайланд Монгол жендерийн тэгш байдлын индексээр дэлхийд 65-д эрэмбэлэгдэж байна. Тус индекс нь 1-д ойртох тусам жендерийн тэгш байдал сайжирсныг илэрхийлдэг. Манай улсын хувьд 0.728-д хүрч, өнгөрсөн оноос 20 байр урагшлав

Эцэст нь… Хэрэв та “Жендэр бонд”-ыг сонирхож байвал ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Анхдагч зах зээлийн арилжааны захиалга 7 сарын 7-ноос 21-ний хооронд явагдах ба андеррайтераар Өлзий Энд Ко Капитал ҮЦК ажиллаж буй. Мөн бондын урьдчилсан захиалга өчигдөр буюу 7 сарын 2-нд эхэлсэн гэдгийг дуулгая.  

  • 💭 Эрчим хүчний реформ гацаж буйн шалтгаан. (iToim)

  • 🦾 1 сая робот ажилтан?! Тэдний нийт ажилтны 64%-тай тэнцдэг болжээ. (TheIndependent)

  • ⚽ Premier League-н фенүүд 1992 оноос хойших мэдээллийг нь харах боломжтой болох нь ээ. (Microsoft)

  • ☕ Хятадын хамгийн том кофены сүлжээ Америкт хөл тавина. (CNN)

🚙 Олныг борлуулсан $F

F: Америкийн автомашин үйлдвэрлэгч Ford Motors-н борлуулалт өнгөрсөн II улиралд өмнөх оны мөн үеэс 14.2% өсөж нийт 612.1 мянган автомашин борлуулжээ. Энэ нь салбарын дунджаас 10 дахин өндөр үзүүлэлт юм. Тус өсөлтөд нийт борлуулалтын 47%-ийг бүрдүүлсэн F-Series, Ranger, Maverick загварын “pick-up” ачааны машинууд голлон нөлөөлсөн. Харин EV-н борлуулалт нь 6.6% өсөж 82.9 мянгад хүрчээ. Тус тайлангийн араас компанийн хувьцааны үнэ 4.1% өсөж $11.4-т хүрэв.

🤚🧑‍🎤 MEF Youth 2025

Ням гарагт арга хэмжээтэй. 📢 Ирэх 7 хоногт болох “MEF 2025”-г угтан дагалдах арга хэмжээ “MEF Youth 2025” зохион байгуулагдах гэж буй.

Арга хэмжээгээр гадна, дотоодын салбар бүрийн манлайлагч залуус, экспертүүд хүрэлцэн ирж, залуусын эзэмших шаардлагатай ур чадвар, мэргэжлийн талаар хэлэлцэх юм. 

Онцолбол

  • TikTok дээр 3.3 сая дагагчтай Японы контент бүтээгч Ацуши Иноуэ болон The Global Shapers Community-н гишүүн Г.Бөридэм нар "Monetizing your creativity" сэдвээр гал гарсан сонирхолтой яриа өрнүүлэх нь.

За тэгээд зорьж очоод үзэл бодол, харах өнцөг, санал санаачилгаа хуваалцана биз ээ.

📍 Хаана: M Bank Arena
📅 Хэзээ: 7 сарын 6

🌟 Дараагийн IPO: Figma 

Үүлэн технологи болон вэб дизайны хослол Figma олон нийтэд нээлттэй болохоор өнгөрсөн Мягмар гарагт IPO хийх хүсэлтээ SEC-д хүргүүллээ. Тэд Нью-Йоркийн хөрөнгийн биржид $FIG тикертэйгээр хувьцаагаа арилжихаар төлөвлөж буй. 

🚀 IPO-н хүлээлт

Figma 2023 оны байдлаар $12.5 тэрбумаар үнэлэгдэж байсан. Одоохондоо компанийнхаа хэдэн %-ийг олон нийтэд санал болгохоо зарлаагүй ч IPO-роо $1.5 тэрбумыг татан төвлөрүүлнэ гэсэн шуум тархаад байна. Энэ тооцооллынхоо дагуу явбал энэ оны хамгийн том технологийн IPO хэмээн өргөмжлөгдсөн CoreWeave-тай зэрэгцэж очих нь ээ. 

  • 📊 Санхүүгийн үзүүлэлтүүд: Компани сүүлийн 12 сард $821 саяын орлого олж, 91%-ийн ашгийн маржинтай ажилласан хэмээн тайлагнажээ. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татаж буй үзүүлэлт нь өр шир бараг байхгүй хэмээсэн нь.    

  • 💡 Жилдээ: Энэ оны эхний байдлаар тус компани 1,000 гаруй хэрэглэгчтэй бөгөөд жилдээ дор хаяж $100,000-ын орлого олдог гэж мэдээлсэн юм. 

🪄 Хэзээний л царайлаг… 

Тэртээ 2012 онд үүсгэн байгуулагдсан Figma олон нийтэд ил болсон хөрөнгө оруулалтаас нь харахад Index Ventures, Sequoia Capital, Greylock Partners-с 5 гаруй удаа $333 сая орчим хөрөнгө оруулалтыг авч байжээ. Харин 2023 онд Abode (ADBE) тэдэнд $20 тэрбумыг санал болгож, нэгдэхээ шахсан даа. 

  • 📰 Сүүлийн үед Figma платформдоо AI шийдлүүдийг нэгтгэхэд ихээхэн хөрөнгө зарж байгаа ч шинэ үеийн Lovable тэргүүтэй AI-уудтай ширүүхэн өрсөлдөх шаардлагатай тулгарч байгаа аж. Ойрын ирээдүйд Figma-н №1 эрсдэл нь AI-н өрсөлдөөнд хоцрох гэгдэж буй. 

Эцэст нь… Figma-н IPO зах зээлд өндөр хүлээлт үүсгэх боллоо. Ашиг, орлого, өрийн түвшин бага байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгаа ч, AI-н талбарт хэр ирээдүйтэй компани вэ гэдэг нь эргэлзээ дагуулсаар. 

7-р сар
1979-1923 он хүртэлх 7-р сарын агаарын дундаж температурыг харвал, 2018 болон 2022 онд олон жилийн дунджаас хүйтэн байсан бол 2015, 2016, 2017, 2024 онд харьцангуй дулаан байжээ
2018 он
Мөн 1999-2017 онуудад 7-р сард харьцангуй тунадас багатай байсан бол 2018 оноос ахиу хур тунадас орох болж. 
70-100 мм 
Тэгвэл Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд, Дорнодын зүүн хэсгээр хамгийн их буюу 70-100 мм хур тунадас ордог ажээ.

🏡📶 5G хөдөлгөөнт интернэт 

Гэр интернэт 5G дэмждэг цоо шинэ төхөөрөмжтэй болжээ. 📢 

Давуу тал нь юу вэ?

  • 🕹️ Багцаа сонго: Шинэ төхөөрөмж зөвхөн 5G сүлжээнд зориулсан 150GB-300GB хүртэлх дататай, 30Mbps-50Mbps хүртэл өндөр хурдны багцуудтай болсон байна. Багцаас шалтгаалан ₮60-₮100 мянгын үнэтэй ба LookTV-н Basic болон Premium эрх дагалдах нь ээ.

  • 😎 Бүр янзын нь: Дата багц дууссан ч санаа зоволтгүй, 256kbps хурдаар хязгааргүй ашиглах боломжтой ажээ. Түүнчлэн шинэ төхөөрөмжийг ердийн төхөөрөмжөөс 2 дахин их буюу 20 хүртэлх хүн зэрэг ашиглаж болох нь.

Гэснээс, гэр интернэтийн шинэ төхөөрөмж зөвхөн 5G нэвтэрсэн бүсэд ажиллах юм шүү. ЭНД дарж гэр, оффис тань тус сүлжээнд нэвтэрсэн эсэхийг хараарай.

Tom’s Guide

🍋 “Squid Game 3” 3 өдрийн дотор 60.1 сая үзэлттэй болж, Netflix (NFLX)-н 7 хоног тутмын рекордыг шинэчлэв. Цувралын II улирал нээлтээ хийсэн эхний 4 өдөрт 68 сая үзэлт авч “Wednesday”-н 50 сая үзэлт тогтоосон рекордыг эвдэж байв. Харин цувралын III улирал нь одоогоор Netflix-н англи бус хэл дээрх хамгийн их үзэлттэй ТВ шоуны жагсаалтад 9-р эрэмбэлэгдэх болов. 

🍋 Чингис хаан ОУ-ын нисэх буудал энэ онд дэлхийн хамгийн их ахиц гаргасан нисэх буудлуудын ТОП-6-д бичигджээ. Жагсаалтыг “Berlin Brandenburg Airport” тэргүүлсэн бол араас нь “Almaty, Bangkok Suvarnabhumi”, “London Gatwick”, “Taiwan Taoyuan” нар ТОП-5-д багтсан байна. Судалгааг Skytrax байгууллага жил бүр 100 гаруй орны зорчигчдоос 500 мянга гаруй үнэлгээ цуглуулан гаргадаг аж.  

🍋 АХБ “Улаанбаатарын замын хөдөлгөөнийг сайжруулах төсөл”-д олгох $7 саяын дэд зээлийг цуцаллаа. Төслийн санхүүжилтийг аль 2021 онд баталсан ч Монголын ЗГ зээлийн гэрээг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай нөхцөл буюу Сангийн яамнаас гаргах хууль зүйн дүгнэлтийг ирүүлэлгүй энэ оныг үджээ. Энэ хугацаанд АХБ удаа дараа холбогдсон ч Монголын талаас өнгөрсөн 5-р сард л төсөл хэрэгжихгүй гэж мэдэгдсэн байна. 

🍋 ЗГ-аас татан буугдсан 3 сайдын чиг үүргийг бусад сайд нарт хуваарилав. Тодруулбал, Сангийн сайдад хилийн бүсийн логистик, боомтын хөгжлийг, Тэргүүн шадар сайдад хөгжлийн бодлого төлөвлөлт, ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналтыг, ХББОС-ын сайдад “20 минутын хот”-ыг шилжүүлжээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.