- Lemon Press
- Posts
- 🇲🇳 НӨАТ-ын буцаалт = ₮372 тэрбум
🇲🇳 НӨАТ-ын буцаалт = ₮372 тэрбум
$-н эсрэг юань | Шинэ CEO-н шуум | Алтны уналт
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Аялал жуулчлалын салбарын 7 хоног эхэллээ. Энэ онд манай улс аялал жуулчлалын салбарын орлогыг Энэ жил манай улс 1 сая жуулчин татаж, салбарын орлогыг $1 тэрбум давуулах даалгавартай байгаа. Тус арга хэмжээгээр хамтран ажиллах төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэнэ гэсэн шүү. Сонирхож байвал очоорой. 🍋


*1 өдрийн өөрчлөлт
MNG: Энэ оны 1-р сард Монголын төмөр зам ТӨХК өөрийн эзэмшлийн суурь бүтцээр 1 сая тн ачаа тээвэрлэжээ.
BOM: Монголбанкны өнгөрсөн сард худалдан авсан үнэт металл өнгөрсөн оны мөн үеэс 50.2% өсөж 1.9 тн-д хүрэв.
GOLD: Даваа гарагт алтны үнэ ойролцоогоор 5% унаж, унц нь $4,616 болжээ.

🇲🇳 НӨАТ-ын буцаалт ба шинэчлэл

ТЕГ-аас 2025 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтан иргэдийн дансанд шилжүүлэхээ мэдэгджээ. Хэдийг олгох вэ гэхээр 👇
🔎 Тойм зураглал
Энэ удаад улсаас 1.4 сая иргэнд ₮112 тэрбумын НӨАТ-ын буцаан олголтыг олгох бөгөөд ингэснээр 2025 оны нийт буцаан олголтын дүн ₮371.5 тэрбумд хүрэх аж. Улмаар 2025 оны буцаан олголтын дүн 2021 оноос 1.8 дахин өссөн явдал болжээ. Өөр сонирхолтой тоонуудыг хуваалцвал:
🔢 1.2 сая иргэн: Сүүлийн 5 жилийн хугацаанд нэг улиралд дунджаар 1.2 сая иргэн НӨАТ-ын буцаан олголтыг өөрийн дансандаа авчээ.
🤲🏻 ₮63 мянга: Улиралд дунджаар ₮75.4 тэрбумыг буцаан олголтоор тарааж буй бөгөөд нэг иргэнд ₮62,960 ногддог аж.
🍀 11.4 мянган азтан: Өнгөрсөн сарын НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор Улаанбаатар дотроо Хан-Уул дүүргийнхэн тэргүүлсэн ба нийт 11.4 мянган оршин суугч азтанаар тодорчээ.
🗞️ Татварын шинэчлэл
2025 он хөшгөө хаахын алдад ЗГ-аас Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүний хүрээнд иргэдийн НӨАТ, хувь хүний орлогын албан татварыг ₮2 их наядын татварыг үе шаттай бууруулахаар тооцсон аж. Түүнээс гадна одоогийн НӨАТ-ын буцаан олголтын 2%-ийг энэ онд 5%, ирэх 2027 онд 10% болгож үе шаттай нэмэгдүүлэхээр зарласан билээ.
Эцэст нь… НӨАТ-ын буцаан олголт нь далд эдийн засгийг бууруулахад томоохон нөлөөтэй. Гэвч сүүлийн жилүүдэд НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг өсөөгүйн дээр хүртээмжгүй сугалаа явагдаж буй нь асуудал дагуулж ирсэн. Тэгвэл одоо ЗГ-ын амласан шинэчлэл амьдрал дээр хэр хурдтай, шударга хэрэгжихийг харах л үлдээ.

💞 Нас бол зүгээр л тоо юу? (TheEconomist)
🥷 Авлигатай тэмцэхэд олон улсын байгууллагатай хамтарна. (ХЗДХЯ)
📣 Энэ оны Grammy Awards-н өнгө ямар байв? (GrammyAwards)
📲 E-Business апп-аар 953 төрлийн үйлчилгээг авах нь. (ЦХИХХЯ)

🏰 Шинэ CEO-н шуум
DIS: The Walt Disney-н шинэ CEO-р компанийн паркийн бизнес хариуцсан захирал Жош Д’Амаро томилогдох магадлал тун өндөр байна. Өдгөө 54 настай Жош Д’Амаро нь $DIS-н ашгийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг паркийн бизнесийг 2020 оноос хойш удирдсан ба ТУЗ-ийн зүгээс түүнийг дараагийн CEO-д томилох дээр ойрын хугацаанд санал хураахаар зэхэж буйг эх сурвалжууд мэдээлжээ. Сонирхуулахад, компанийн нэгж хувьцааны үнэ он 2022 он буюу сүүлийн 5 жилд 32.9% унасан аж.

🪬 $-ын ноёрхлыг дуусгах ХҮЧТЭЙ ВАЛЮТ

Өнгөрсөн Бямба гарагт Ши Жинпин Хятад юанийн (¥) эрин үеийг эхлүүлж, дэлхийн валютын нөөцийг ¥-аар бүрдүүлэхээр зорьж буй талаарх ярилцлага нийтлэгдсэн байна. Гэхдээ энэ нь түүний 2024 оны яриа бөгөөд 2 жилийн дараа Коммунист намын гол сэтгүүл болох Qiushi дээр гэнэт гараад ирэв.
🤔 Хэрэг, зориг хэнд вэ?
Тэрбээр геополитик, эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэж ¥-ийг $-той өрсөлдөхүйц хүчтэй валют болгох шаардлага улам бүр нэмэгдэж байгаа төдийгүй дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалд ¥-ыг өргөнөөр ашиглаж, дэлхийн валютын нөөц гэх статусыг эзэмших хүсэлтэй байгаа аж.
🔪 Санхүүгийн зэвсэг
Ноён $ өдгөө дэлхийн нийт валютын нөөцийн 56%, гадаад шилжүүлгийн 89%-ийг тус тус бүрдүүлж буй. Хятадын үзэж буйгаа Америк тэр тусмаа Доналд Трамп $-ын нөлөөг санкц, төлбөрийн систем гэхчлэн санхүүгийн зэвсэг мэт ашиглаж байгаа. Тиймээс л Хятад өөрийн валютын дархлааг бэхжүүлэхийн сацуу өөрийн нөлөө бүхий бүс нутгийн BRICS-н орнуудад нэвтрүүлэхийг хүсэж буй.
🔎 Нөхцөл байдал
SWIFT-н “Yuan Tracker” сар тутмын тайлангаар, 2020 оны эхээр дэлхийн худалдааны төлбөрт ¥-ийн эзлэх хувь 1.9% байсан бол өнгөрсөн оны 11-р сард 8.4% болж, 4 дахин өсөөд буй. Улмаар $-ын араас 2-р байранд жагсаж буй.
¥-ийн өсөлтөд Америкийн Орос, Иран тэргүүтэй орнуудад тогтоосон худалдааны хориг нөлөөлж, тэдгээр улсууд Хятадтай худалдаа, наймаагаа ¥-аар хийх болсон нь ихээхэн нөлөөлсөн.
Гэсэн ч тус улсын ханшийн хөдөлгөөнд оролцож, тогтоодог байдал алга болохгүй л бол дэлхийн валютын хаан болох боломж бараг л байхгүй.
💶 Евро хараа булаав
Доналд Трампын нөлөөгөөр $ улам бүр итгэлтэй бус эрсдэлтэй гэх төлөв рүү шилжиж байгаа ч энэ орон зайг Хятад гэхээсээ илүү Европын орнууд нөхөх магадлал хамгийн өндөр. Тодруулбал, ОУВС-гийн төв банкнуудын валютын нөөцөд хийсэн судалгаагаар, 2001 онд төв банкнуудын $-ын нөөц 59.4% байсан бол 2025 оны III улирал гэхэд 56.9% болж, ¥ 2.9%-иас 1.9% болж буурчээ. Харин € 19.3%-иас 20.3% болж өссөн байна.
Эцэст нь… Сүүлийн жилүүдэд Хятад BRICS-н уулзалт болгон дээр $-оос салах төлөвлөгөөгөө ярьж, өөрийн гэсэн төлбөр тооцооны хэрэгсэл, төв банктай болох гэхчлэн олон хувилбарыг сонордуулах болсон. Хятад тодорхой улсуудтай ¥-ийн нөлөөг нэмэгдүүлэх боломжтой ч зах зээл дэх хяналтаа суллахгүй бол дэлхийн валютын хаан болох ч асар хол байна даа.

🇫🇷🧁 Франц нарийн боовны соёлыг М-Мартаас

Амттай мэдээ дуулгая! Францын нарийн боовны салбарт 45 жилийн туршлагатай, 100 гаруй улсад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг Delifrance брэндийн бүтээгдэхүүнүүд Монголд нэвтэрчээ. 📢
Тодруулбал, үндэсний сүлжээ дэлгүүр М-Март Delifrance-н круассан, багет, эклер тэргүүтэй нийт 17 нэр төрлийн бүтээгдэхүүнийг албан ёсоор худалдаалж эхлээд буй.
😋 Жинхэнэ Франц амт: Delifrance нь үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, эрүүл ахуйн өндөр стандартыг чанд мөрдөн бүтээгдэхүүний амт, бүтэц, шинэхэн байдлыг хадгалж хэрэглэгчдэд хүрдгээрээ дэлхий даяар эчнээ танигдсан билээ.
👀 Хаанаас авах вэ? Тус брэндийн бүтээгдэхүүнүүдийг Цэнгэлдэх, Нарны хороолол, Олимп плаза тэргүүтэй М-Мартын эдгээр нийт 22 салбараас худалдан авах боломжтой бөгөөд бусад салбаруудад удахгүй нэвтрүүлэх нь ээ.


TechRadar
🍋 SpaceX нарны эрчим хүчээр ажилладаг 1 сая ш хиймэл дагуулыг сансарт хөөргөх зөвшөөрөл хүсжээ. Тэдгээр хиймэл дагуулууд нь AI дата төвүүдийн үүрэг гүйцэтгэх бөгөөд AI-н тооцооллын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах хамгийн үр дүнтэй арга гэж үзэж буй. Одоогоор дэлхийн ойр орчимд нийт 15 мянган хиймэл дагуул байгаа бөгөөд SpaceX нэмэлтээр 7,500 ш Starlink хөөргөх зөвшөөрөлтэй байгаа юм.
🍋 УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Боловсролын сайд П.Наранбаярт улс төрийн хариуцлага тооцож, огцруулах шаардлагыг ЗГ-т хүргүүлэв. Шаардлагын үндэслэл нь Боловсролын сайд ЗГ-ын тогтоолыг төсвийн хуультай нийцүүлэлгүй салбарын хэмжээнд төсөв, санхүүгийн хуваарьт өөрчлөлт оруулж, 2026 оны төсвийн хэрэгжилтийг санаатайгаар доголдуулсан гэж үзсэн байна.
🍋 Казакстан жуулчдад зориулсан AI дижитал туслах хөгжүүлнэ. Уг AI туслах нь Kazakhstan.Travel платформын шинэчлэгдсэн хувилбар дээр байршиж жуулчдад аяллын маршрут гаргах, онлайн захиалга хийх, зорчих сонголтоо хийхэд туслах аж. Мөн тус платформ дээр аяллын компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах боломжтой болох нь.
🍋 Худалдааны түр хэлэлцээрээр ЕАЗХ-ны орнуудтай 367 нэр төрлийн барааг экспортлох, импортлоход тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлнэ. Хэлэлцээр 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Монгол Улс тэдгээр орнуудаас аж үйлдвэр, хүнс, ХАА-н салбарын техник, тоног төхөөрөмж, ган, төмөр хийц, хүнд машин механизм зэрэг барааг үйлдвэрлэлийн зориулалтаар, хямд өртгөөр авах юм гэнэ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply