• Lemon Press
  • Posts
  • 👺 Эксийн заналхийлэл

👺 Эксийн заналхийлэл

Криптогийн сонин хачин | $ITLS: Цэвэр ашиг 64.2% өсөлттэй | ₮200 тэрбумын бонд

POWERED BY

Өглөөний мэнд! Ирэх 4-р сарын 15-нд Засгийн газраас Төрийн ордонд “Зөвлөлдөн шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар болжээ. Гол нь энэ өдөр Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зарцуулах талаар иргэдтэй зөвлөлдөх гэнэ дээ. 🎙️

MSE: Гутал ХК (GTL) өнгөрсөн жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮3,230-ийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэлээ. Хувьцааны өчигдрийн

MNG: TMK Energy (TMKAX) болон Эрчим хүчний яам хамтран дотоодод олборлож буй байгалийн хийг эрчим хүч үйлдвэрлэлд ашиглах боломжийг судлахаар тохиролцжээ

UB: ЗГ нийслэлд ДЦСV-н төслийг санхүүжүүлэхийн тулд ₮200 тэрбумын бонд гаргах эрх олгож, төслийн хэрэгжилттэй уялдуулан дотоодын зах зээлд энэ ондоо багтаан үе шаттай арилжаалах болов.

👺 Экс Ерөнхий сайдын заналхийлэл

Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГ-ын тэргүүнээр ажилласан сүүлчийн өдрүүддээ хилийн зурвасын ойролцоо хувь компанид газар эзэмшүүлсэн маш ноцтой хууль бус тогтоол гаргаад явжээ.

  • 🚫 Түүний шийдвэрийг өчигдрийн ЗГ-ын хуралдаанаар цуцлаад буй. Үүний хажуугаар мэдэгдэл хийхээр гарч ирсэн ХЗДХ сайд энэ хаврын чуулганаар нүүрсний хулгайчдыг байранд нь тавьж, чуулган халуухан өрнөх чуулганы цаг агаарын төлөвийг ч мөн хэлээд буулаа. 

🤔 Юу болов? 

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ улсын хилийн шугамаас хилээс 900 м-ээс 2.5 км-ийн зайд, 10 хилийн боомтын орчинд 34,227.8 га газрыг ашиглуулах шийдвэрийг өөрийн ЗГ-ын сүүлчийн хуралдаанаар ямар ч хэлэлцүүлэг хийлгүй баталсан байна. Уг шийдвэр түүнийг огцрохоос 4 хоногийн өмнө буюу 5 сарын 28-нд гарсан байгаа юм. 

  • 😥 Ухаад, шууд зөө! Улмаар боомт хөгжүүлэх халхавчаар Боомтын сэргэлтийн хөгжлийн корпораци хэмээх төрийн өмчит ХХК-д ашигт малтмал олборлох, газар эзэмших эрхийг олгоод зогсохгүй хилийн зурвастай давхцуулж 54 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгожээ.

  • 🧩 Үүний 16 нь хайгуулын, 38 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл юм байна. Улмаар уг зөвшөөрлүүдийг 1 бүрчлэн шалгахаар болоод буй. 

Түүний уг шийдвэр Хилийн тухай хуулийг шууд зөрчсөн буюу хилийн зурвасаас 15 км дотор газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглох заалтыг зөрөөд буй. Бүр ч аймшигтай нь түүний олгосон зарим газар улсын хилийн улаан шугам буюу хилээс ердөө 30 м, 1.3 км-ийн зайд байсан аж. Өөрөөр бол хилийн хамгаалалтын бүс рүү шууд орсон гэсэн үг.

🤷‍♂️ Хэн хамааралтай? 

Уг хэрэгт УИХ-ын гишүүн, хуучин ЗГ-ын Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, сайд Б.Тулга оролцсон бөгөөд үйл явдлыг цаг хугацаагаар нь харахад, 

  • 1️⃣ Өнгөрсөн оны 1-р сард өөртөө даалгавар өгч, Боомтын сэргэлтийн хөгжлийн корпораци байгуулсан.

  • 2️⃣ Сарын дараа мөн л өөртөө даалгавар өгч, газрын хэмжээг тогтоожээ.

  • 3️⃣ Улмаар 5 сарын 28-нд Л.Оюун-Эрдэнийн ЗГ огцрохоос 4 хоногийн өмнө тус газрыг өөрийн байгуулсан компанид олгуулсан аж.

ЗГ-ын хуралдаанаар “Смарт Эко Транс” ХХК-тай холбоотой ЗГ-ын 2022 оны тогтоолыг хүчингүй болгохоо мөн зарласан. Тус компани нь УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн хэрэгт холбоотой Админерал компанитай 1 өдөр үүсгэн байгуулагдсан аж. 

Эцэст нь… Ерөнхий сайд Г.Занданшатар уг хэргийг үндэсний язгуур ашиг сонирхол, аюулгүй байдалд халдсан, авлига, албан тушаалын ноцтой гэмт хэрэг хэмээлээ. Гол нь гэм буруутан нь хариуцлагаа хүлээж, шийтгэл хүртэх үү? 10 сарын өмнө Экс Ерөнхийлөгч Х.Баттулга Төгрөг нуурын ордын хэрэгт холбогдож, “Ордоо өгчихсөн, аваа ч тэрийгээ” хэмээн даапаалж л явсан. Бодит хариуцлагын тогтолцоогүйгээр хэдэн нэрс зарлаад өнгөрдөг жишиг хэзээ халагдах вэ? 

  • 🌎 Монгол Улсын гадаад бодлого энэ онд хаашаа чиглэх вэ? (iToim

  • 📚 Америкийн насанд хүрэгчдийн 97% нь жилд 50 ном уншдаг. (YouGov)

  • ♨️ AI ажлын ачааллыг багасгах бус, улам ихэсгэдэг гэнэ. (HBR)

  • ❇️ Samsung Galaxy S26-г $900-оор хямд авах боломж. (9To5Google)

🔥 $ITLS: Цэвэр ашиг 64.2% өсөлттэй 

ITLS: Айтүүлс ХК өнгөрсөн онд ₮742.7 саяын цэвэр ашигтай ажилласан нь 2024 оны мөн үеэс 64.2% өссөн дүн болжээ. Үүнд компанийн борлуулалтын орлого 27.3% нэмэгдэж ₮5.6 тэрбумд хүрсэн, нийт ашгийн маржин 2.2 нэгж хувиар ихсэж 35.5% болсон, санхүүгийн зардал 95.1% буурч ₮8.8 саяд хүрсэн нь голлон нөлөөлсөн аж. Үүнтэй холбоотой өчигдрийн арилжаагаар $ITLS-н нэгж хувьцааны үнэ 8.3% өсөж ₮70-т хүрээд байна.

👁️ Криптогийн сонин хачин

Криптовалютад сонирхдог хөрөнгө оруулагчдын хувьд 2026 он хүндхэн эхэлж буйг томоохон койнуудын үнийн уналт, баргар мэдээнүүдээс харах бүрэн боломжтой. Тэгвэл өнөөдөр энэ зах зээлийн сонин хачныг хуваалцъя.

📉 Сүүлийн өдрүүдэд

2026 он гарснаас хойш Биткойн (BTC)-ы үнэ 23.6%, Эфериум (ETH)-н үнэ 34.3% тус тус унаад байна. Хамгийн дуулиантай нь 2025 оны 10-р сард бүх цаг үеийн дээд үнэ болох $126.2 мянгыг даваад байсан $BTC одоогийн байдлаар $70 мянгаас доошилж, нийт криптовалютын зах зээлийн үнэлгээ ойролцоогоор $1 их наядаар буурчээ.

  • ❄️ Өвөл эргээд ирсэн үү?: Сүүлийн өдрүүдэд хэдий Доналд Трамп криптовалюттай холбоотой хэд хэдэн эерэг мэдээллийг хийсэн ч зах зээл өмнөх шигээ өсөлттэй байхаа больсон. Уналтад макро эдийн засгийн өөрчлөлтүүд, хөрвөх чадвар суларсан зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна. Зарим шинжээчид тус нөхцөл байдлыг “Крипто өвөл” дахин ирлээ хэмээн үзжээ. 

🧺 Goldman Sachs-н багц

Зах зээлийн уналтыг томоохон хөрөнгө оруулагчид зүгээр ажиглаад өнгөрөхгүй нь лавтай. Үүний томоохон жишээг банкны салбарын акул Goldman Sachs (GS)-н 2025 оны IV улирлын хөрөнгө оруулалтын багцаас харж болно. Тэдний хувьд улирал тутамд крипто ETF-н хөрөнгө оруулалтаа 15% нэмэгдүүлсээр, $2.4 тэрбумд хүргээд байна.

  • 2️⃣ Гол хослол: Goldman Sachs-н крипто ETF багцын 88.9% буюу $2.1 тэрбумыг $BTC болон $ETH-н ETF хөрөнгө оруулалтууд эзэлж байна. Харин үлдсэн $153 саяыг XRP (XRP), $108 саяыг Solana (SOL)-н ETF багц бүрдүүлж буй аж.

Эцэст нь… Крипто өвөл хэзээ дуусах нь тодорхойгүй ч энэ цаг хугацаанд $GS шиг томоохон хөрөнгө оруулагчдын криптод итгэх итгэл буурахгүй бололтой. Манай лимонууд эдгээр өдрүүдэд аль койнд хөрөнгө оруулж байна даа? 🤔

₮5 сая 
Энэ оны 1-р сард шинэ орон сууцны дундаж үнэ өнгөрсөн оноос 12.6% өсөж ₮5.05 сая болжээ. 
21%
Байршлаар нь авч үзвэл, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу Нийслэлийн дунджаас 21% илүү байгаа юм.
₮722.4 мянга
Харин Баянзүрх дүүрэгт шинэ орон сууцны үнэ хамгийн их буюу 18% өссөн байна.

Fool

🍋 Cisco Systems (CSCO) нь Nvidia (NVDA), Broadcom (AVGO)-той өрсөлдөх шинэ AI чип танилцууллаа. Тодруулбал, TSMC (TSM)-н 3 нанометрийн технологиор үйлдвэрлэх уг чип нь сүлжээний аливаа асуудлыг микросекундын дотор шийдвэрлэх замаар зарим AI тооцооллын ажлыг 28%-иар илүү хурдан гүйцэтгэхэд туслах юм. Өдгөө сүлжээний технологи нь AI салбарт өрсөлдөөний гол талбар болоод буй.

🍋 Монгол, Оросын ХАА салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдлээ. Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд гаалийн татвараас чөлөөлөгдөх 367 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний 90% орчим нь ХАА-н бүтээгдэхүүн байгаа бөгөөд тарифын бус саад тотгорыг багасгах арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байгаа аж. 

🍋 xAI компанийн 2 үүсгэн байгуулагч ажлаа хүлээлгэн өгөв. Ийнхүү компани үүсгэн байгуулагдсанаас хойш гуравхан жилийн дотор нийт 12 үүсгэн байгуулагчийн тал хувь нь компанийг орхин одлоо. Сүүлийн үед Илон Маскийн xAI-г маш хурдтай хөгжүүлэх шахалт, сансарт хиймэл дагуул илгээх тэргүүтэй том амбиц нь бусад үүсгэн байгуулагчдад бодитой санагдаагүй байж болзошгүй юм. 

🍋 Улсын хэмжээнд эзэмшүүлж, ашиглуулах боломжтой 102,079 га газар байна. Энэ хүрээнд ЗГ байршил, хэмжээ, зориулалтыг тодорхойлж иргэн, ААН-ийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутгийн засаг захиргаа шийдвэрлэхээр тогтоожээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт 35 мянган иргэн, ААН газар эзэмших боломж бүрдэх аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.