• Lemon Press
  • Posts
  • 🤯 Мөнгө угаалт = $82 тэрбум

🤯 Мөнгө угаалт = $82 тэрбум

Эрчим хүчний эрс тэс үзэгдэл | $GTL: Цэвэр ашиг +30.2% | Дотоодын аялал жуулчлал

POWERED BY

Morning! Сүүлийн үед хэцүүхэн нөхцөлд байгаа Эрчим хүчний сайдад Ерөнхий сайд ширээ сандалтайгаа үлдэх 1 сарын хугацааг өглөө. 1 сарын дотор ДЦС-IV-н асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцно гэнэ ээ. Асуудалтай токсик эксээ засрахыг хүлээдэг, хаширч ханадаггүй хүн шиг л байна даа. 🤦‍♀️

*Нэг өдрийн өөрчлөлт.

FRC: СЗХ иргэдийг өрийн дарамтад орох эрсдэлийг бууруулах зорилгоор өр, орлогын харьцааг 60% байсныг 55% болгож тогтоолоо

MSE: Монголын Хөрөнгийн Бирж ХК Capital Markets Mongolia (CMM)-тэй хамтран нээлттэй компаниудын санхүү, үйл ажиллагааны тайланг цахим болон танхимын хэлбэрээр танилцуулж байна.

TDB: Худалдаа Хөгжлийн Банк IndiaEXIM банктай худалдааны санхүүжилтийн хамтын ажиллагааг эхлүүлэх “Master Trade Loan Agreement”-г албан ёсоор байгууллаа.

MGL: Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад энэ онд зарцуулах хөрөнгийн хэмжээг ₮300 тэрбум хүртэл байхаар батлав.

🇲🇳 Дотоодын аялал жуулчлал 

Сүүлийн үед Монголчууд бид зундаа эх орноороо, өвөлдөө халуун орноор аялах нь түгээмэл болсон. Тэгвэл дотоодын аялал жуулчлалын хөгжил ямар түвшинд яваа бол? 

  • ✍️ Энэ хүрээнд 572 дотоодын аялагчдыг хамруулсан аяллын чиг хандлага, зан төлөвийн судалгаатай танилцъя.

🇲🇳 Гаднынхнаас илүү

2023 оны байдлаар Монголын 860-880 мянган иргэн эх орноороо аялжээ. Энэ нь тухайн онд ирсэн гаднын жуулчдын тооноос ойролцоогоор 33% илүү үзүүлэлт юм. Үүнээс Монголын аялал жуулчлалын ЭЗ-т дотоодын аялагчид илүү жин дарж буйг харж болох нь.

  • 👛 Алтан дундаж: Судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь дунджаар 3-8 хоногийн хугацаанд аялдаг бөгөөд 72.6% нь аялалдаа ₮1.5-₮4 саяын хооронд зарцуулдаг бөгөөд тэр дундаа 18.8%-ийнх нь зарцуулдаг дүн ₮1.5-₮2 сая аж. 

  • 🚞 Хөдөө гарья! Цаашлаад 26.2% нь байгалийн сайхныг үзэх, 24.8% нь амрах, ажлын стресс тайлах зорилгоор аялалд гардаг байна. Аялагчид маань Архангай, Өвөрхангай, Булганыг ихээр зорин очдог бол Сүхбаатар, Дорноговь, Дорнод руу аяллын зорилгоор төдийлөн очдоггүй байх нь.

🪽 Нүүдлийн шувууд

Мэдээж зуны улирал буюу ялангуяа баяр наадам зонхилсон 7-р сард хамгийн их аялах хандлагатай байдаг нь судалгааны үр дүнгээр ч батлагджээ. Үүнээс бууран буурсаар 12-4-р сарын хооронд аяллын идэвх хамгийн сул, эргээд 5-р сараас сэргэж эхэлдэг байна. Дотоодын аяллын идэвх хамгийн сул эдгээр саруудад дулаан уур амьсгалтай гаднын орныг зорих нь их. 

  • 🌩️ Бэрхшээл: Цаг агаарын нөхцөл байдлыг үл ажран эх орноороо аялмаар байвч хэд хэдэн бэрхшээл бий. Үүнд судалгаанд оролцогчдын хамгийн их буюу 19.5% нь дэд бүтэц, замын нөхцөл байдал, 15.7% нь байр сууцны өртөг өндөр гэж хариулсан байна. Цаашлаад үйлчилгээний байгууллагуудын стандарт, бие засах газар гэхчлэн асуудлууд бий.

Эцэст нь… Дотоодын аялал жуулчлал төгс хөгжсөн орнуудын нэг бол Хятад. Өнгөрсөн онд л гэхэд Хятадад 2024 оноос 16.2% их буюу давхардсан тоогоор 6.5 тэрбум дотоодын аялал бүртгэгдэж ЭЗ-таа ¥6.3 их наядыг эргэлдүүлсэн байна даа. Үүнтэй адил бид юун түрүүнд дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэх тал дээр анхаарвал аандаа гаднын жуулчдыг ч татах суурь тавигдах буй за.

  •  Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналаа өгцгөөе! (Parliament)

  • 🔍 7 хэмжиж 1 огтолж шийдвэр гаргах нь. (ЦЕГ)

  • 👊 Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлов. (Ikon)

  • 🪟 Агаарын чанарыг бодит горимоор харуулах платформ. (Agaar)

🤯 Цэвэр ашиг +30.2% 

GTL: Гутал ХК-ийн цэвэр ашиг 2025 онд жилийн өмнөхөөсөө 30.2% өсөж ₮5.1 тэрбумд хүрчээ. Тэдний түрээсийн орлого 14.6% нэмэгдсэнээс гадна хүүгийн орлого нь нэмэгдэж, бусад зардал нь буурсан аж. Нэмээд нийт хөрөнгийн дүн нь 9.8% өсөж ₮15.8 тэрбум болжээ. Компанийн хувьцааны үнийн хувьд өчигдрийн байдлаар жилийн өмнөхөөсөө 30.3% өсөж ₮61 мянгад хүрээд байна.

🦓 Эрчим хүчний эрс тэс үзэгдэл

Биднийг лаа, чүдэнз, Чойжоо 3-тай зууралдаж байх зуур дэлхий даяар шинээр суурилагдсан салхин эрчим хүчний хүчин чадал 150 ГВт-д хүрч рекорд тогтоогоод байна.

🌏 Ази тэргүүлэв

Global Wind Energy Council (GWEC)-н тоо баримтаас үзэхэд, 2025 онд дэлхий даяар шинээр суурилуулсан салхин эрчим хүчний хүчин чадлын өсөлтөд Азийн орнууд үнэтэй хувь нэмэр оруулжээ. 

  • 🇮🇳 Энэтхэгийн манлай: Тодруулбал, Энэтхэг Улс өнгөрсөн жил 6.3 ГВт шинэ суурилуулалт хийж, үндэсний дээд амжилт тогтоов. 

  • 🇺🇸 & 🇨🇳: Түүнчлэн Америкт 7 ГВт-аас дээш шинэ хүчин чадалтай станц ашиглалтад орох төлөвтэй байгаа. Харин Хятад 11-р сарын байдлаар СЦС-ын хүчин чадлаа 89 ГВт-н хүчин чадал нэмсэн. 2025 оны эцэст 100  ГВт-д хүрсэн байх магадлалтай байгаа юм. 

  • 🇪🇺 Европын өсөлт: Мөн Европ тив 22.5 ГВт шинэ хүчин чадал нэмсэн нь 2024 оныхоос ойролцоогоор 5 ГВт-оор илүү байлаа.

⚡️ Улам цойлно

Цаашлаад, 2030 он гэхэд Вьетнам, Австрали, Филиппин зэрэг хөгжиж буй зах зээлүүд салхины эрчим хүчний хүчин чадлаараа Европын зах зээлүүдтэй өрсөлдөх боломж бүрдэх боломжтой байгаа аж. Улмаар дэлхийн салхин эрчим хүчний нийт хүчин чадал 2030 он гэхэд 2 тераваттад хүрэхээр байгаагийн 12%-ийг Хятадаас бусад Ази, Номхон далайн орнууд бүрдүүлэхээр байгаа юм.

  • 📌 Өөрөөр хэлбэл, хөгжиж буй орнууд дэлхийн эрчим хүчний өсөлтийн 80%-аас дээшийг эзэлж, салхины эрчим хүч ирээдүйн цэвэр, найдвартай эрчим хүчний системийг бий болгоход гол үүрэг гүйцэтгэж байна.

🦧 Харин бид

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого буюу “Алсын хараа 2050”-д сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан чадлыг 2030 он гэхэд 30%-д хүргэх зорилт тавьсан. Энэ утгаараа 2 салхин ЦС, 7 наран ЦС-ын төслийг эхлүүлсэн. Гэхдээ 2024 онд нийт ЦЭХ үйлдвэрлэлийн ердөө 0.8%-ийг УЦС-аас, 5.9%-ийг СЦС-аас, 2.7%-ийг НЦС-аас буюу нийт үйлдвэрлэлийн 9.4% нь л сэргээгдэх эрчим хүчнээс хамааралтай байна. Одоо тэгээд дийлэнх ЦЭХ гаргаж байгаа ДЦС нь гэмтээд харанхуй сууж байна даа. 

2,600 камер
Нийслэл 2024-2025 онд 176 уулзвар, гарц, замд 2,600 гаруй ухаалаг камерыг шинээр суурилуулжээ. 
13% 
Улмаар замын хөдөлгөөний зөрчлийн тоо буурч, уулзварын нэвтрүүлэх чадварыг 13% нэмэгдүүлээд байгаа аж.
4,500-4,800 удаа
Түүнчлэн өмнө нь 50 уулзварын гэрэл дохиог өдөрт дунджаар 4,500-4,800 удаа удирддаг байсан бол 93 уулзварын гэрэл дохиог 4,500-4,800 удаа удирддаг болсон гэнэ дээ.

Шинэ сардаа шинэ гэрийн шийдэлтэй

Баярын бэлтгэлээ хэр базааж байна даа? Хэрэв гэрийнхээ өнгө төрхийг шинэчлэхээр төлөвлөсөн бол анхаарлаа нааш! 🤫

Дэлхийн №1 кабинет үйлдвэрлэгч Oppein брэндийн 100 гаруй нэр төрлийн өнгө, материалаас сонгон ₮25 саяас дээш дүнтэй захиалга хийгээд Номин Стандарт, Номин Хоумстайл, Номин Электрониксоор үйлчлүүлэх ваучер бэлгэнд аваарай.

  • 🛋️ Үүнд, гэрийн бүтэн тавилга захиалахад 10%, хэсэгчилсэн тавилга захиалахад 5%-н ваучер бэлэглэж буй. Мөн НОМИН бонус картыг ашиглан 3%-10%-ийн хямдралыг хуримтлуулаад тавилгаа 50% хүртэл хөнгөлүүлэх нь.

  • 🪄 Мөн интерьер дизайны зураг гаргах, тавилга угсралтын үйлчилгээ авах болон интерьер дизайны мэргэжлийн зөвлөгөө, санал солилцох боломжтой шүү.

За тэгээд Номин Макро дэлгүүрийн шоурүүмд зочлон Италийн нэрт дизайнеруудын тансаг загваруудтай танилцаад интерьерийн шийдлүүдийг бодитоор мэдэрч үзээд шийдвэрээ гаргана биз ээ.

📞 Холбогдох: 8988-8002, 8988-9805

Getty

🍋Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргаар М.Төртогтохыг томилов. Тэрээр Боловсролын сайдын туслахаар 2024 оны 7-р сараас 2025 оны 10-р сар хүртэл ажилласан туршлагатай бөгөөд Америкт бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн гэнэ. Тус албан тушаалд 2024 оны 8-р сард О.Сийлэгмаа томилогдож БЗС-гийн хулгайг илчилж байв.

🍋 2025 онд дэлхий даяар криптовалют ашиглан $82 тэрбумын мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгджээ. Энэ нь 2020 оноос 8.2 дахин өссөн дүн бөгөөд нийт гэмт хэргийн ⅕-ийг Хятад хэл дээр үйл ажиллагаа явуулдаг мөнгө угаах сүлжээнүүд үйлдсэн байна. Тэдгээр мөнгө угаах сүлжээнүүд өдөрт ойролцоогоор $40 саяын криптовалют боловсруулж байсан хэрэг. 

🍋 Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулагчийг энэ оны I улиралд шалгаруулна. Тус үйлдвэрийг Эрдэнэт ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах гэж байгаа. ЗГ төслийн ерөнхий мэдээллийг 20 гаруй улсын 55 компанид хүргүүлсэнээс 7 улсын 13 компани хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлжээ.

🍋 УИХ-ын Дэд дарга асан Х.Булгантуяаг төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдсон хэмээн яллагдагчаар татлаа. Улмаар түүнд хилийн хориг тогтоосон байна. Мөн УИХ-ын тамгын газрын дарга асан Б.Баасандоржийг ижил шалтгаанаар яллагдагчаар татсан байна. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.