- Lemon Press
- Posts
- ⚠️ Оросын тархи угаалт
⚠️ Оросын тархи угаалт
Эдийн засгийн аврал айсуй | LP Awards 2025 | Трампын компани өсөлттэй
POWERED BY
Даваа гаргийн мэнд! “LP Awards 2025”-н нэр дэвшигчидтэй танилцаж амжсан уу? Хэрэв танилцаагүй бол ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. За тэгээд санал хураалт 12 сарын 24 буюу энэ Лхагва гаргийн 13:00 цаг хүртэл үргэлжилнэ гэдгийг битгий мартаарай. 😁⏰


*Нэг өдрийн өөрчлөлт.
GOV: Засгийн газраас ургацаа алдсан тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор зээлийн эргэн төлөлтийн хугацааг 6 хүртэл сараар хойшлуулахаар шийдвэрлэлээ.
OTC: Өнгөрсөн долоо хоногт ББЗЗ дээр нийт ₮102.1 тэрбумын арилжаа явагдсаны 58.8%-ийг хоёрдогч зах зээлийн арилжаа бүрдүүлэв.
DMP: Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК энэ онд улсын төсөвт ₮82.1 тэрбумын татвар төвлөрүүлэхээр төлөвлөснөөс эхний 11 сарын байдлаар ₮143.1 тэрбумыг төвлөрүүлжээ.

⚠️ Оросын тархи угаалт

Хятад болон Оросын нөлөөлөл Монголд байдаг гээд хааяадаа жиг, жуг яригддаг. Энэ удаад DW Akademie болон Nest Center, Монголын баримт шалгах төвийн хамтарсан Оросын нийгмийн сүлжээг ашиглан хэрхэн монголчуудын дунд худал мэдээлэл тарааж, нөлөөлж буй судалгаатай танилцъя.
👀 Facebook дээрх дайн
Дэлхий даяар цахим ертөнц орчин цагийн хамгийн нөлөө бүхий, аймшигтай зэвсэг болоод буй. Ядаж байхад 3.5 сая хүн амтай Монгол Улсын гар утас идэвхтэй хэрэглэгчийн тоо давхардсан тоогоор 5 саяыг давсныг хэлэх үү цахим ертөнцөд хуулиа баталж, шүүн таслах ажиллагаа явуулах нь энүүхэнд. DW Akademie-н судлаачийн хэлснээр дор хаяж 2022 оноос хойш Орос манайд мэдээллээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлэх болжээ. Гол суваг нь Facebook.
🤺 Гол 4 тактик байна! Эхнийх нь олон нийтэд төөрөгдөл, эргэлзээ үүсгэх зорилгоор ямарваа мэдээллийг олон сувгаар хурдтай, их хэмжээгээр тараах. Дараах нь яг үүнтэй адил ч зөвхөн зорилтот бүлгүүд рүү мэдээлэл цацах, мөн анхаарал сарниулах зорилгоор баримт шалгагчдад хуурамч хүсэлт илгээх. Түүнчлэн олон нийтийн итгэлийг хүлээсэн медиа сувгийн лого, вэбсайтыг дуурайлган худал мэдээлэл тараах тактиктай ажиллаж байна.
Анзаарч байсан бол улс төрийн томоохон шийдвэр, харлуулалт, гүтгэлэг яг ижил гарчигтай ч өөр, өөр FB мэдээний гэх тодотголтой хаягуудаар зэрэг цацагддаг.
😐 Ураны хэлэлцээр, Путины айлчлал
Судалгааны багийнхны мэдээлснээр ураны хэлцэл болон Путины Монгол дахь айлчлал гэхчлэн 2 орны харилцааны чухал үеүдэд Оросын Монгол руу чиглэсэн худал мэдээлэл асар ихээр нэмэгддэг аж. Өөрсдийн жишээг хуваалцахад, ураны асуудал ид яригдаж байх үед нийтлэгдсэн Uran AI хэмээх барилгын дизайны компанийн ярилцлага доор асар ихээр ураныг эсэргүүцсэн коммент цугларч байв. Бодох л асуудал…
🧩 Дан ганц улс төрийн хүрээнд гэлтгүй вакциныг эсэргүүцсэн ухаалга, уул уурхайн компаниудыг харлуулах, Хятадын эсрэг ухуулга, эрчим хүчний гэхчлэн олон салбарт ухуулга хийдгийг ч тус тайланд тусгажээ.
Ганц манайд гэлтгүй Орос аливаа улсын иргэдэд мэдээллээр нөлөөлөх гэж оролддог. Тухайлбал, 2021 оны Capitol-н халдлага ч Оросын худал мэдээллээс үүдсэн гэж Америкийн тагнуулын агентлагууд нь мэдээлж байсан юм даа.
Эцэст нь… Цахим орчин дахь тархи угаалтыг гадаад, дотоодоос асар их хийх болсон. Мэдээллээ шүүн тунгааж, ялгаж салгах нь саруул ухаант уншигч таны асуудал юм шүү.

📑 Meta-д $4 мянгаас $7 мянгын сарын цалинтай ажиллах боломж. (MyCareersFuture)
📲 Шүүхийн үйлчилгээг цахимаар авах боломжтой. (ШЕЗ)
🦸♀️ OpenAI-н орлогын стратегийг Slack-н Гүйцэтгэх захирал асан Дениз Дрессер удирдана. (OpenAI)
🏠 Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдлыг судалжээ. (ГБХНХЯ)

🐦🔥 Трампын компани өсөлттэй
DJTWW: Олон нийтийн сүлжээний Truth Social платформын толгой компани болох Trump Media & Technology Group эрчим хүчний салбарын TAE Technologies-тай нэгдэхээр болжээ. Хэлцлийн үнийн дүн $6 тэрбумаар үнэлэгдэж байгаа ба бүхэлдээ хувьцаагаар хийгдэх уг хэлцэл 2026 оны дунд үед дуусна. Уг нэгдлийн дараа хоёр компанийн хувьцаа эзэмшигчид шинэ компанийн ойролцоогоор тал, талыг хувийг эзэмших аж. Уг мэдээтэй холбоотой компанийн нэгж хувьцааны үнэ 30.4% өсөж $9.9-т хүрчээ.

🤔 Эдийн засгийн аврал айсуй

Өнгөрсөн долоо хоногт Эдийн засаг, хөгжлийн яамнаас Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Хэрэв энэ хууль амжилттай хэрэгжиж чадвал Монгол Улсын эдийн засаг мэдэгдэхүйц сэргэнэ хэмээн бодлого боловсруулагчид үзээд байна.
🔎 Хуулийн тухайд
Монголд аж ахуй эрхлэх, эдийн засгийг зохицуулахтай холбоотой 200 гаруй хууль байдаг ч хувийн хэвшил болон төрийн хооронд баримтлах зарчим, үйл ажиллагаатай холбоотой нийтэд нь базсан хууль байдаггүй. Харин саяхан өргөн барьсан 3 бүлэг, 9 зүйлээс бүрдэх Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль нь тус асуудлын гол зангилаа болох аж.
🚫 Лай болохгүй: Энэхүү хуульд төрөөс хориглосноос бусад хувийн хэвшлийн үйл ажиллагааг хуулийн дагуу чөлөөтэй эрхлэх, өмчийн халдашгүй байдал, хувийн хэвшлийн тэгш эрх, шударга өрсөлдөөний зарчмыг тусгажээ.
➕ Нэмэлтээр: Төрийн эдийн засгийн эрх чөлөөг хамгаалах бодлого, эдийн засгийн бодлогын зөвлөлийн чиг үүргийг тусгаж, төрийн байгууллага, албан тушаалтнуудад эдийн засгийг хязгаарлах, хууль бус хяналт шалгалт хийх, өмч хураах, нэр хүндэд халдах үйлдлийг хориглосон юм.
👁️ Бодит байдал
Манай улс эдийн засгийн эрх чөлөөгөөр тун маруухан. Судалгаанаас харахад, эдийн засгийн эрх чөлөөг хамгийн их боомилж буй хүчин зүйлс нь жилээс жилд томрох төрийн төсөв, төрийн өмчит компаниудын давамгайлал болон төр хийх ёстой ажлаа хийж чадахгүй байгаатай холбоотой аж. Мөн өмчийн эрхийн хамгаалалтаар дэлхийн дунджаас доогуур, төрийн ил тод байдал сул байгаа нь хувийн хэвшлийн үйл ажиллагаанд томоохон саад болж байна.
Эцэст нь… Төрөөс хувийн хэвшлийг учир зүггүй дэмжээд байхгүй ч үйл ажиллагаанд саад болохгүй байх талаар бодолцож эхэлжээ. Гол нь хууль батлагдсаны дараа үр нөлөө юу байхыг харж л байя.

Apple энэ оны III улиралд ойролцоогоор $102 тэрбумын борлуулалт хийж, үүнээс $48 тэрбумын ашигтай ажиллажээ. Тэгвэл компани бүтээгдэхүүн тус бүрээсээ 37%-38%-ийн ашигтай ажиллаж байж энэ дүнг бүрдүүлдэг байна. Задлан харвал, 👇
📱 iPhone 17 цувралын хувьд Pro Max-с $441, Pro-с $404-ын ашиг олдог бол энгийн загвараас $294-ыг олдог аж.
🖊️ iPad цуврал: Pro Max-с $368, Air-с $220, энгийн загвараас $128,
💻 MacBook цуврал: Pro 16-inch-с $920, Air-с $368,
⌚ Apple Watch цуврал: Ultra-с $294, Series 11-с $147-ыг олдог байна.
Харин Airpods Pro-с $92, Apple TV 4K-с $47, Vision Pro-с хамгийн их буюу $1,288-ыг олдог байх нь ээ.

🍊 Амттан биш, амин дэм бэлэглэ

Гоё бэлэгний санаа өгөх үү? Чихэр, шоколад лав биш шүү. 🤭 Vitamin House Mongolia-с амин дэмээр баялаг бэлгийн багц гаргажээ. 📢
Vitamin House Mongolia-н бэлгийн багц руу өнгийе:
🧩 Хэрэгтэй чиг, хөгжөөнтэй чиг: Бэлгийн багцад хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон амин дэмүүдийг бяцхан тоглоомуудын хамт цогцлоожээ.
💯 Органик: Vitamin House Mongolia-н амин дэмүүд химийн нэмэлтгүй, байгалийн цэвэр найрлагатай гэдгээрээ онцлог юм.
🎯 1 сумаар 2 туулай: Гэснээс ЭНД дарж тэдний худалдаалдаг ханиад, томууны үед хэрэглэх витаминуудтай танилцаарай.
Сонирхуулахад, 1 удаа 100г чихрийн агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш цусны дархлааны эсүүдийн бактери устгах үйл ажиллагаа 1‑5 цагийн турш буурдаг гэнэ шүү.
📞 Холбогдох: 9300-0505


NYT
🍋 Хойд Солонгосын хакерууд энэ онд нийт $2 тэрбумын криптовалют хулгайлжээ. Энэ нь өнгөрсөн оноос 51% өссөн дүн бөгөөд улмаар нийт дүн $6.75 тэрбумд хүрсэн байна. Тэдний халдлагын тоо цөөрсөн ч, хулгайн хэмжээ ийн томроход крипто үйлчилгээний байгууллагад IT ажилтан хэлбэрээр шургах, эсвэл удирдах түвшний ажилтнуудыг онилох арга хэрэглэх болсон нь гол нөлөө үзүүлсэн байна.
🍋 Японы буцалтгүй тусламжаар Монголын кибер аюулгүй байдлыг сайжруулна. Эхний ээлжинд хэд хэдэн удаагийн бэлтгэл судалгаа хийж, судалгааны үр дүнг Японы ЗГ-т танилцуулах бөгөөд санал дэмжигдсэн тохиолдолд хэрэгжүүлж эхлэх аж. Цаашлаад Монголын онц чухал мэдээллийн дэд бүтцэд чиглэсэн кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах техник, технологи болон институцийн чадавхыг бэхжүүлэх нь.
🍋 Европын Холбоо Украинд €90 тэрбумын зээл олгохоор боллоо. Зээлийг ирэх 2 жилд олгох бөгөөд Европт царцаагдсан Оросын хөрөнгийг ашиглахгүйгээр Европын Холбооны төсвөөс санхүүжүүлэх аж. Царцаасан хөрөнгөөр баталгаажих зээлийн төлөвлөгөөг Германы канцлер Фридрих Мерц болон Европын Зөвлөлийн тэргүүн Урсула фон дер Ляйен нар хөхүүлэн дэмжиж байв.
🍋 “Цагаан алт” хөтөлбөр эхэлснээс хойш ААН-үүдэд нийт ₮493 тэрбумын эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл олгожээ. Үүний үр дүнд үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 25% нэмэгдэж 2,000 гаруй тн болсон бол сүлжих хүчин чадал 200 мянган ш-ээр нэмэгдсэн байна. Улмаар самнасан ноолуурын экспорт 5 дахин нэмэгдэж $2.2 саяд хүрсэн аж.

Даваа: Өнгөрсөн сарын мөнгө, санхүүгийн статистик гарна.
Мягмар: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
Лхагва: Хөрөнгө оруулагчид Японы хувьцааг хэр сонирхож байна вэ?
Пүрэв: Зул сарын баярын өдөр.
Баасан: Орост ажилгүйдэл хэр их байна?


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг



Reply