- Lemon Press
- Posts
- 🛣️ Түгжрэл бууруулах зам
🛣️ Түгжрэл бууруулах зам
| TMK Energy-н одтой өдөр | Биткойны огцом уналт | ББСБ-ын картаа Google Pay-д холбо
POWERED BY
Өглөөний мэнд! Өчигдөр эх оронд маань Google Pay албан ёсоор нэвтэрч, Монголын баг Physical Asia шоунд амжилттай оролцсон гээд баярт мэдээнүүд олон байлаа. Манай лимончуудад бусдадаа хуваалцах өөр эерэг мэдээ юу байна? 🤗


*Нэг өдрийн өөрчлөлт.
MSE: Тавантолгой ХК (TTL)-ийн 2025 он гарснаас хойш биржээр арилжаалсан нүүрсний хэмжээ 4 сая тн-д хүрчээ.
BTC: Өчигдөр Биткойн (BTC)-н үнэ $90 мянгаас доошилж, сүүлийн 6 долоо хоногийн хугацаанд нийт криптовалютын зах зээлийн үнэлгээ $1.2 их наядаар агшив.
UB: Багануурын батарей хуримтлуурын станц өнгөрсөн 12-р сараас хойш төвийн системд 61 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлжээ.

💳 ББСБ-ын картаа Google Pay-д холбо

Өчигдөр Монгол Улсад Google Pay төлбөрийн систем нэвтэрсэн түүхэн өдөр тохиолоо. Улмаар ХХБ, Голомт банк болон ББСБ-ууд дундаас Соно Финтек ББСБ-ын харилцагчид Google Pay-г ашиглах боломжтой болоод байна.
📌 Онцлог: Анхны карт
Соно Финтек нь БОНУМ-тай хамтран Google pay дэмжих олон улсын кредит картыг Монголд анх удаа нэвтрүүлээд буй. Ингэснээр Монголын нийт ухаалаг утас хэрэглэгчдийн 67% орчим нь буюу Android үйлдлийн системтэй утас ашиглаж байгаа хэрэглэгчид төлбөр, тооцоогоо илүү хялбар, илүү аюулгүйгээр хийх боломжтой болоод байна. Өмнө нь зөвхөн банкнууд л олон улсын карт гаргадаг байсан бол одоо ББСБ ийм үйлчилгээ нэвтрүүлж эхэлсэн нь энэ.
🔍 Яана гэсэн үг вэ? Соно ББСБ-ын харилцагчид шинэ кредит картаа Google Pay-д холбосноор утсаараа шууд төлбөр хийх боломжтой. Ингэснээр гадаад, дотоод бүх газарт картгүйгээр NFC-ээр түргэн, аюулгүй төлбөр хийх боломж бүрдэнэ.
🧐 Аюулгүй юу? Соно ББСБ-ын хувьд хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлын стандартыг амжилттай баримталж ажилладаг бөгөөд уг стандартын нэг болох Олон улсын стандартчиллын байгууллага ISO болон IEC-с 27001 сертификат авсан аж.
📈 8 дахь жилдээ Google Pay-тэй
Соно Финтек ББСБ-ын хувьд 2017 онд үүсгэн байгуулагдсан. Улмаар 2019 онд Соно апп-ийг зах зээлд нэвтрүүлж Монгол орны бүх хэсэгт үйл ажиллагаагаа түгээж өнгөрсөн онд 1 сая хэрэглэгчтэй болсон аж. Мөн МИРА агентлаг тэдний байгууллагын болон бондын зээлжих зэрэглэлийг дахин баталгаажуулж BBB үнэлгээтэйгээр тогтоосон гэж байгаа.
Тэдний тухай тоо баримтыг дурдвал,
Соно апп-ийн нийт таталтын тоо: 2.5 сая
Зээлдэгчдийн тоо: 498.3 мянга
🌌 Том зургаар…
Google Pay-н нэвтрэлт болон хувийн хэвшлийн финтек компаниудын оролцоо нь Монголын төлбөрийн экосистемийг шинэ түвшинд гаргалаа. Тодруулбал, банкнуудад төвлөрсөн байсан олон улсын картын зах зээлийг өргөжүүлж, финтек болон банкны өрсөлдөөн, инновацыг эрчимжүүлэх томоохон шилжилтийн эхлэл боллоо доо.

📸 Монголын байгалийн ТОП гэрэл зургуудыг тодруулжээ. (MLPS)
⚽ ДАШТ-ий үзэгчид Америкийн хилээр торох юмгүй нэвтрэх нь. (FoxNews)
🦠 Улаанбаатарын бүх гол гэдэсний савханцар нянтай… (Ikon)
⚖️ Төв Азийн анхны AI зохицуулалтын хууль. (AstanaTimes)

⛽️ TMK Energy-н одтой өдөр
TMK.AX: TMK Energy-н эзэмшдэг Гурвантэс XXXV төслийн хийн олборлолт өдрийн дээд дүнгээ шинэчлэн тогтоолоо. Тухайлбал, өнгөрсөн 10-р сарын өдрийн дундаж хийн олборлолт 395 куб метр байсан бол энэ сард 21% өсөж 480 куб метрт хүрчээ. Үүнтэй холбоотой Австралийн хөрөнгийн бирж дээр компанийн нэгж хувьцааны үнэ 13% өсөж AU$0.13-т хүрээд байна.

🛣️ Түгжрэл бууруулах зам

Нийслэлээс ирэх онуудад хэрэгжүүлэх 24 мега төслийн нэг болох “Шинэ тойрог” замын төсөлтэй холбоотой мэдээлэл гарлаа. Юу байсныг хамтдаа харцгаая.
⚠️ Шинэ тойрог зам
Нийслэлээс хотын түгжрэл Энхтайвны өргөн чөлөөний гол гудамжнаас эхтэй тайлбарлалаа. Шалтгаан нь Улаанбаатар хотын замын сүлжээ хотын төв рүү чиглэн Энхтайвны өргөн чөлөө рүү хуримтлагдан түгжрэл үүсдэг аж. Энэхүү асуудлыг шийдэх гаргалгаа нь хотын дэд төвүүдийг холбосон 2 тойрог замаас бүрдэх $1.6 тэрбумын өртөгтэй “Шинэ тойрог зам” гэнэ дээ.
🗺️ Нарийн мэдээлэл: Нэн түрүүнд 2028 он хүртэл $811 саяын хөрөнгө оруулалт шаардлагатай “Нэгдүгээр тойрог зам”-ын бүтээн байгуулалтын ажил явагдах бөгөөд тус зам нь 5 дүүргийн 29 хорооны нутаг дэвсгэрийг хамарна. Үүний хүрээнд 3029 нэгж талбарт газар чөлөөлж, Улсын төсөв болон ААНОАТ-ын 1%-иас санхүүжилтээ босгохоор төлөвлөжээ.
🔎 Нөлөө ба өгөөж
Төсөл хэрэгжсэнээр хотын төвийн замын түгжрэл 20-25% буурах ба үүнээс гадна нийгэм, эдийн засаг, байгаль орчинд чухам олон л эерэг нөлөө авчрах сурагтай.
💼 Ажлын байр: Шууд байдлаар 3.5 мянга, шууд бус байдлаар 14.1 мянган ажлын байр бий болох гэнэ. Үр дүнд нь нийслэлийн ажиллах хүчний өсөлтийг 2% өсгөх бол хөдөлмөрийн дутуу ашиглалтын бууралтыг 26%, ажилгүйдлийг 37% бууруулахаар тооцов.
💰 Эдийн засаг: Уг төсөл нь замын хөдөлгөөний дундаж хурдыг 4.8-5.5 км/цагаар өсгөх аж. Мөн ослоос үүдэлтэй нийт хохирлын зардлыг 50%-иар бууруулахаар тооцоолжээ.
♻️ Байгаль орчин: Төслийн хүрээнд өдөрт ялгардаг 35.9 кг тоосжилт 239 дахин буурах ч хөрсөн бүрхэвч эвдэгдэж, гадаргын төлөв өөрчлөгдөнө гэж үзэв. Харин төслийн дараа хөрсний элэгдэл 40.2 дахин буурах бол агаар болон хөрсний чийгшил тус бүр 10 дахин нэмэгдэх аж.
Эцэст нь… Зам нэмж барих нь түгжрэлийг бууруулдаггүй гэдэг олон судалгаа бий. Шинэ тойрог зам үнэхээр түгжрэлийг бууруулахад дорвитой нөлөө үзүүлж чадах нь тун эргэлзээтэй. 🤔

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ.Сүүлийн үед эрх баригчид иргэдийн шахмал түлш болон шатахуун худалдан авч буй тоо хэмжээг бүртгэж хэрэглээнээсээ давсан хэмжээгээр нөөцөлж авч байна хэмээн шүүмжлэн буруутгах болсон. Энэ тал дээр таны байр суурь? |

💰 Хадгалаад өндөр өгөөж хүрт

Крипто арилжаачдадаа дуулгах гоё мэдээтэй! 2021 оноос хойш үйл ажиллагаагаа эхлүүлээд өдгөө 70 мянган харилцагчтай болоод буй крипто арилжааны X-Meta платформ Staking үйлчилгээтэй болжээ. 📢
🔝 Хамгийн өндөр өгөөжтэй: Энэхүү крипто Staking үйлчилгээ нь тогтвортой койноор Annual Percentage Rate буюу жилээр өгөөж тооцдог гэдгээрээ давуу талтай бөгөөд 365 хоногийн 16% болон 180 хоногийн 14%-ийн гэх 2 хэлбэрээр хадгаламжийн өгөөж санал болгож буй.
За тэгээд Крипто Спот, Фьючерс арилжаа, Buy Now, Convert зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлээд буй тус платформ нь ийнхүү хамгийн өндөр өгөөжтэй үйлчилгээгээр сагсаа өнгөллөө. Гэснээс, тус үйлчилгээ 12 сарын 1-нээс эхлэн Staking Pool хэлбэрээр нэвтрэх нь ээ.


The Business of Fashion
🍋 L'Oréal (OR.PA) Хятадын арьс арчилгааны брэнд Lan-н цөөнхийн хувьцаа эзэмшигч боллоо. Хувьцааны тоо хэмжээ, худалдан авалтын дүн тодорхойгүй ч энэ худалдан авалт дэлхийн гоо сайхны конгломератууд “C-Beauty” гэгдэх Хятадын гоо сайхны брэндүүдийг сонирхож эхэлснийг илтгэж буй. Өнгөрсөн сард L'Oréal Хятадын Chando брэндийн 6.67%-ийн хувьцааг ¥442 саяар худалдан авсан билээ.
🍋 Zangia.mn Монголын 9 их, дээд сургуулиудад ₮254 саяын цалингийн судалгаа хандивлажээ. Цалингийн судалгааг барилга, санхүү, мэдээллийн технологи тэргүүтэй хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа нийт 9 салбарын 2021-2024 оны өгөгдөлд үндэслэн боловсруулсан бөгөөд сургууль тус бүрийн мэргэжлийн салбарын онцлогоос хамааран хандивласан байна.
🍋 Amazon (AMZN) 6 шатлалт ам.долларын бонд гаргаж $15 тэрбумыг босгоно. Тус бонд нь 4.85%-ийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зэрэгтэй бөгөөд компани сүүлд 2022 онд энэ төрлийн бонд гаргаж $8.25 тэрбумыг босгож байв. Улмаар компани энэ онд AI зарцуулалтаа нэмэгдүүлэхээр том хэмжээний ам.долларын бонд гаргасан Meta (META), Oracle (ORCL) тэргүүтэй компаниудын эгнээнд нэгдэж буй.
🍋 Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах уралдаанд Францын оролцогчид тэргүүлэв. Шилдэг бүтээлийг 82 олон улсын зочин, шүүгчид тодруулсан бөгөөд 22.4 мянган иргэн сошиалаар санал өгсөн байна. Уралдааны удаах байруудыг Хятад, Австралийн баг эзэлсэн бөгөөд шилдэг бүтээлүүдийн үзэл баримтлалыг Хүннү хотын төлөвлөлтөд тусгах аж.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply