• Lemon Press
  • Posts
  • 💸 Өрхийн төсөв бүрдүүлэх арга

💸 Өрхийн төсөв бүрдүүлэх арга

Morgan Stanley-н дараагийн CEO болон CX'23-Н талаар тоймлолоо.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Бидний Шарк О.Тэнүүнтэй хийсэн “AI ашигласнаар дэлхийн хэмжээний компаниудтай өрсөлдөх боломжтой” талаарх ярилцлагыг ЭНД дарж үзээрэй. 📽 

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Худалдаа хөгжлийн банкны IPO-н анхдагч зах зээлийн захиалгын явц 118.3%-д хүрлээ.

MNG: Францыг уранаар хангахын тулд Монгол дахь “Orano”-н төслүүдийг эрчимжүүлнэ.

BTC: 4 сарын 18-нд $30,398 байсан Биткойны үнэ тухайн үеэс 11.7% унаж $26,828 болов.

CX’ 2023

Хэрэглэгчийн туршлага (Customer Experience) чиглэлийн Customer Experience Conference арга хэмжээ 2 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээн дээр юу юу болов?

  • Customer Experience: Энэ нь үйлчлүүлэгчдийн тухайн компанийн талаар анх сонссон цагаас эхлээд тэдний харилцан үйлчлэл, туршлагад үндэслэсэн ерөнхий ойлголт, сэтгэгдлийг илэрхийлдэг.

Өмнө & Одоо

Reberu TM өмнөх жилийн CX’-р хэрэглэгчийн туршлагыг (СХ) таниулах зорилгоор СХ менежментийн алхмуудыг танилцуулсан бол энэ жил байгууллага доторх хамтын ажиллагааг дэмжихийн тулд CX-г бүрдүүлэгч дэд бүрэлдэхүүн болох брэндийн туршлага, үйлчилгээний туршлага, бүтээгдэхүүний туршлага, ажилтны туршлага гэсэн үндсэн агуулгын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлжээ.

  • Онцлог: CX’ 2023 нь энэ жил Метаверс ертөнцөд давхар зохион байгуулагдав. Ингэснээр Guyuk Metaverse дэх технологийн болон менежментийн боломжуудыг таниулах, хэрэглэгчийн туршлагад дижитал туршлагыг нэвтрүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, хэрэглэгчтэй харилцах харилцаа зэргийг илүү хялбарчлах, дижиталчлах боломжуудыг таниулсан аж.

AWARDS 2023

Түүнчлэн тус арга хэмжээний үеэр 3 номинациар шилдэг компаниудыг шалгаруулжээ. Тодруулбал,

  • Шилдэг хэрэглэгч төвтэй компани: Тус номинацид ELF GROUP шалгарсан байна. Үүнд Хүмүүн ОУ-ын сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны сэтгэл ханамж дунджаар 92.7% байсан нь нөлөөлжээ.

  • Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ: М банк тус шагналыг хүртэв. Учир нь тэд хэрэглэгчдэд хүссэн үедээ банкны үйлчилгээг саадгүй авах боломж олгосноор бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү энгийн болгосон юм.

  • Оны шилдэг хэрэглэгчийн туршлагаар манлайлагч: Barloworld компанийн CX Champion албан тушаалтай Н.Удаанжаргал нь харилцагчийн сэтгэл ханамжийн оноог 67%-иас 84% болгож өсгөснөөр энэхүү номинацийн эзэн болсон аж.

Эцэст нь… Бизнес эрхлэгчид СХ-д анхаарснаар үйлчлүүлэгчдээ хадгалах, үнэ цэнээ нэмэгдүүлэх, эцсийн дүндээ бизнесийн өсөлт, амжилтад хүргэх билээ.

⚠ Торгууль

META: Meta ЕХ-ны хэрэглэгчийн мэдээллийг Америк руу шилжүүлж Мэдээлэл Хамгаалах Ерөнхий журмыг (GDPR) зөрчсөн тул тэдэнд $1.3 тэрбумын торгууль ногдуулжээ. Энэ нь GDPR-г зөрчсөний төлөө ногдуулсан бүх цаг үеийн хамгийн өндөр торгууль юм. Харин Meta уг шийдвэрийг давж заалдахаар төлөвлөж байгаа аж.

GOOD WORKPLACE AWARDS 2 дахь жилдээ

GOOD WORKPLACE AWARDS 2023 зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээ нь ажилтнууддаа ээлтэй соёлыг бүрдүүлэн амжилттай бизнесээ өргөжүүлж буй компаниудыг тодруулах зорилготой юм. Мөн тэнд очсоноор бизнесийн салбарын манлайлагчдын хүний нөөц болон бизнесийн талаар сонирхолтой илтгэлүүдийг сонсох боломжтой. Сонирхуулахад, ялагчдыг ОУ-ын болон ТББ-ын экспертүүдээс бүрдсэн бие даасан, хараат бус шүүгчид тодруулах аж.

Түүнчлэн тэд компаниудыг “Залуучуудад ээлтэй шилдэг ажил олгогч”, “Уян хатан ажлыг дэмжигч шилдэг ажил олгогч” зэрэг 14 төрөлд шалгаруулах бөгөөд оролцох компани 2 ангилалд л нэр дэвших боломжтой гэнэ.

👨‍🦱 Morgan Stanley шинэ CEO-той болно

Morgan Stanley (MS)-г 13 жил удирдсан Жеймс Горман энэ жилдээ багтаад CEO-н албан тушаалаа өгөх гэнэ.

  • Жеймс Горман: Түүний удирдсан 13 жилд, Morgan Stanley хөрөнгө оруулалтын банкнаас хөрөнгийн удирдлагад чиглэсэн төрөлжсөн банк болож чадсан. Энэхүү өөрчлөлт нь Morgan Stanley-г дэлхийн ТОП банкнуудын нэг болгож, тэдний өсөлтөд ч эергээр нөлөөлсөн юм.

CEO өрсөлдөөнд 3 эрхэм

Өдгөө 64 настай Жэймс Горманы халааг авахаар яригдаж буй эрхмүүд 3-уулаа тус банкны гүйцэтгэх түвшний албыг хашдаг буюу тус банкны ТУЗ дараагийн CEO-гоо гаднаас бус дотроосоо сонгохоор шийдсэн бололтой. Сонжвол,

  • Энди Саперштейн: Morgan Stanley-н хөрөнгө удирдлагын хэлтсийн захирал бөгөөд тус банк хөрөнгө удирдлагын чиглэлийг чухалчлах болсон нь энэ чиглэлийг гаргаадгүй түүнийг боломжит нэр дэвшигчээр тодроход хүргээд буй.

  • Тед Пик: Тэрээр тус банканд 1990 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд одоо үнэт цаасны группийг нь удирдаж байгаа аж.

  • Дан Симковиц: Түүний хувьд хөрөнгө оруулалтын менежментийн салбарыг атгаж буй нэгэн. Туршлагын хувьд 4 жилийн өмнө түүний удирдаж байсан хэлтэс нь $500 тэрбумаас бага хөрөнгөтэй байсан бол одоо $1 их наядыг хол давжээ.

CEO сонгох процесс

Тус банк 1935 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш 10 CEO-н нүүрийг үзээд буй. Тус банкны CEO-гоо сонгох процесст ТУЗ-өөс гадна хөрөнгө оруулагчид болон ажилтнуудын саналыг авах гээд нэлээдгүй дамжлагатай аж.

  • Процесс: ТУЗ-өөс CEO-д тохирох нэр дэвшигчийг сонгох хороог томилох бөгөөд тус хороо нь банкны гадна болон дотоодоос боломжит нэр дэвшигчдийг сонгон эхний шатны ярилцлага хийнэ. Улмаар тэд ТУЗ-д 2-3 нэр дэвшигчийн жагсаалтыг өгч 2 дахь шатны буюу нэр дэвшигчийн ТУЗ-тай хийх ярилцлагаар эцсийн шийдвэр гардаг байх нь.

  • Харин туршлагын хувьд, Мэдээж тухайн нэр дэвшигч банк, санхүүгийн салбарт амжилттай ажиллаж буй нэгэн байхын сацуу одоо бол тэдний соёл, бизнесийг ойлгодог, өөрчлөлтөд дасан зохицох зэрэг чадваруудыг чухалчилж үзэх болсон гэнэ.

Эцэст нь… Тус 3 нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогдсон Жеймс Горманы үеийнхээс хэд дахин томорсон Morgan Stanley-г удирдана. Харин тэд ямар сонголт хийх бол?

Энэ удаад датагаа хэрхэн ихээс нь бага дүн рүү эрэмблэж цагаа хэмнэж болох талаар хүргэж байна. 🤝

Хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулъя

Хүүхдийнхээ ирээдүйд санаа тавьдаг хэн бүхэнд “Боловсролын хуримтлалын даатгал”-ыг санал болгож байна.

Энэ бол их, дээд сургуулийн сургалтын төлбөрт зориулсан мөнгөн хуримтлалыг таатай нөхцөлөөр хуримтлуулах боломжтой даатгалын үйлчилгээ юм.

Ямар давуу талтай вэ?

  • Санхүүгийн дарамтгүйгээр, хүүхдийнхээ их дээд сургуулийн сургалтын төлбөрийг хуримтлуулна.

  • Хуримтлагдсан мөнгөө хүүгийн өсөлтийн хамт авч бусад зардалдаа хэрэглэх боломжтой.

  • Даатгалын гэрээ цуцлагдвал үүссэн хуримтлалыг буцаан олгоно.

  • Даатгалын хураамжаа уян хатан нөхцөлөөр төлөх боломжтой.

  • Хуримтлал үүсэх хугацаанд даатгалын хамгаалалт үйлчилнэ.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

The Guardian

🔹Хятад дотоодын компаниуддаа Micron (MU)-н чипийг авахгүй байхыг анхааруулав. Учир нь тус компани Хятадын кибер аюулгүй байдлын шалгалтыг давж чадаагүй тул ийн шийдвэрлэжээ. Энэ нь Хятадын зүгээс Америкийн чип үйлдвэрлэгчийн эсрэг авсан анхны алхам болоод буй.

🔹Зөөвч-Овоо ураны төслийн гэрээг ирэх намар үзэглэнэ. Тодруулбал, Францын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр 2 улсын хамтарсан Бадрах Энержи ХХК-ийн Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшигчдийн гэрээг байгуулахаар товлоод буй.

🔹Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр Таехюн Ли томилогдлоо. Тэрээр 2013-2017 онд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт ахлах эдийн засагчаар ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.

🔹ЗГ-ын нийт 25 тусгай сангийн 9-нх нь мэдээллийг шилэн болгожээ. Үүнээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг онцлоход, сүүлийн 10 жилд тус сангаас 1.8 сая хүнд ₮628 тэрбумын зээлийг олгов. Улмаар тус сангийн зээлийн үлдэгдэл ₮58.2 тэрбум болсноос ₮18 тэрбум нь чанаргүй зээл болсон байна.

💸 Өрхийн төсөв

Гэр бүлээрээ санхүүгийн сахилга баттай байх гэхээр нэг л болж өгөхгүй байна уу? Тэгвэл энэ асуудлыг шийдэх хялбар, үр өгөөжтэй төсөв бүрдүүлэх 5 аргыг хуваалцъя.

  • Орлого, зарлагаа тодорхойл: Өрхийн төсвөө бүрдүүлэхийн тулд орлого, зарлагаа тодорхойлж, харьцаагаа тохируулж, мөнгөө ухаалаг зарцуулах хэрэгтэй. Эдгээрийг Keep апп-ийн ТӨСӨВ цэсээр нэвтэрч орлого, зарлагаа хялбараар бүртгэхээс гадна гэр бүлийн гишүүндээ хуваалцан хамт хөтлөх боломжтой.

  • Өрхийн зардлаа эрэмбэлэх: Дараа нь зардлаа эрэмбэлэх нь чухал. Жишээлбэл, ипотекийн зээл, ус дулаан, хүнсний зардал тэргүүн эгнээнд, харин үзвэр үзэх, гадуур хооллох зэрэг зайлшгүй биш зардал хамгийн доод мөрөнд бичигдэх нь. Ингэж үр ашиггүй зардлаа багасна.

  • Санхүүгийн бодитой зорилго тавих: Орлого зарлагаа бүртгэснийхээ дараа өрхийнхөө төсөвт бодитой зорилго тавих нь ахиц авч ирнэ. Тухайлбал, орон сууцны урьдчилгаанд зориулж хуримтлал үүсгэх. Цаашлаад, тухайн зорилгодоо хүрэх хугацаа, хуримтлуулах дүн зэрэг зорилтуудыг үүсгээрэй.

  • Сахилга баттай байх: Өрхийн төсвийн зорилгодоо хүрэхийн тулд сахилга баттай байж, зарлагаа тогтмол хянах ёстой. Энэхүү цаг хугацаа зарцуулах, нарийн ажлыг Keep апп-д даатгаж болох юм.

  • Эрсдэлийг тооцохоо бүү март: Амьдралыг урьдчилан таамаглахад хэцүү та эрсдэлээс өөрийгөө хамгаалж болзошгүй, гэнэтийн зардалд зориулан хуримтлал үүсгээрэй. Энэ нь танай гэр бүлийг санхүүгийн зорилгодоо саадгүй хүрэхэд тусална.

  • Мэд: Kia болон Hyundai маркийн машины хулгайн хэрэг ихэссээр. (WSB-TV)

  • Сонирх: Google дээр хамгийн их хайгдсан улс. (VisualCapitalist)

  • Сонирх: Философийн ойлголтуудыг энгийнээр. (PhilosophyBro)

  • Унш: Зүүн өмнөд Азийн хотууд яагаад түгжрэлийн асуудлаа шийдэж чадахгүй байгаа вэ?  (CNA)

Reply

or to participate.