- Lemon Press
- Posts
- 💥 Азийн баян Z үеийнхэн
💥 Азийн баян Z үеийнхэн
Урлагийн бүтээл ба Z үеийнхэн | Оны эхний тайлан | Moody's Хөгжлийн банкийг тогтвортой гэж үнэллээ
POWERED BY
Өглөөний мэнд ээ! ХААН Банкны хэрэглэгчид байна уу? Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн туузан карт хэрэглээнээс гарч, ашиглах боломжгүй болох гэнэ шүү. Тэгэхээр туузан картаа EMV чиптэй картаар үнэгүй солиулах нь. 💳


*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: ТОП-20 индекс жилийн өмнөхөөс 12.6% өсөж 41,624 нэгжид хүрлээ.
MPP: МАН-ын бүлэг банкны хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хэмжээг 20%-иас хэтрэхгүй байх хуулийн хугацааг 2026 он хүртэл сунгахыг дэмжив. Мөн 1 хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмшихийг зөвшөөрлөө.
NSO: Гадаад худалдааны нөхцөлийн индекс өмнөх оны мөн үеэс 4.6% өсөж 155.6 боллоо.

👍 Moody’s: Хөгжлийн банк тогтвортой

Moody's агентлаг Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг B3 буюу тогтвортой түвшинд хэвээр үлдээлээ. Яагаад ингэж үнэлэв? Цаашид Хөгжлийн банк яах вэ?
Яагаад тогтвортой гэж?
Хөгжлийн банк өнгөрсөн онд Евро бондын $500 сая болон Самурай бондын ¥30 тэрбумыг өөрийн эх үүсвэрээр, цаг хугацаандаа амжилттай төлж чадсан нь урт хугацааны зээлжих зэрэглэлийг баталгаажуулах гол хөшүүрэг болсон аж. Мөн ирэх 18 сарын хугацаанд банканд их хэмжээний гадаад валютын эргэн төлөлт байхгүй тул санхүүжилт тогтвортой байх нөхцөл бүрдээд буй.
Шинэчлэлт: Түүнчлэн Moody's Монголын макро эдийн засгийн орчин сайжирч байгаад үндэслэн тус банкны зээлийн суурь үнэлгээг CAA2 түвшнээс CAA1 болгон нэмэгдүүлэв.
Ямар хэрэгтэй юм? Зээлжих зэрэглэл тогтвортой байх нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж, ОУ-ын зах зээлээс урт хугацаатай, хямд эх үүсвэр татан төвлөрүүлэхэд чухал ач холбогдолтой.
Асуудал бас байна: Харин Moody’s-н зүгээс Хөгжлийн банкны санхүүжилтийн асуудлыг дурдлаа. Тус банк нь ЗГ, Сангийн яамны хөрөнгө оруулалт, Монголбанкны зээл зэргээр санхүүжилтийн дэмжлэг авч байгаа нь санхүүжилт харьцангуй сул байгааг харуулж байгаа аж.
Өнөөгийн нөхцөл байдал
Одоогоос 2 жилийн өмнө нэлээд шуугиан тариад байсан Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар бүгд санаж байгаа байх. Тэгвэл өнгөрсөн оны 12 сарын 25-ны байдлаар нийт ₮1.6 их наядын зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүний ₮813.2 тэрбумын зээл чанаргүй, ₮164.9 тэрбумын зээл хэвийн, ₮605.8 тэрбумын зээл нь анхаарал хандуулах ангиллынх аж.
Цаашид яах вэ?
Хөгжлийн банкны 2021 онд батлагдсан дүрэмд Эксим банкны чиг үүргийг гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Тэгвэл цаашид хууль, засаглал, бизнес моделийн өөрчлөлтийг хийснээр Эксим банкны чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах аж. Ингэснээр стратегийн салбаруудыг дэмжих, экспортын санхүүжилт нэмэгдэх, шинэ болон хөгжиж буй зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг боломжууд нэмэгдэх юм.

🏦 Оны эхний тайлан
XAC: ХасБанк ХК-ийн цэвэр ашиг 2023 онд 34.2% өсөж ₮142 тэрбумд хүрлээ. Түүнчлэн тус банкны нийт хөрөнгө 30.3% өсөж ₮5.1 их наяд, олгосон цэвэр зээлийн хэмжээ 36.2% өсөж ₮2.7 их наяд болсон байна. Улмаар нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) ₮138-т хүрсэн бөгөөд чанаргүй зээлийн хувь 2.9% болж өмнөх жилийнхээс 1 нэгж хувиар буурчээ.

🖼️ Залуус дуудлага худалдааг аварч байна

Баян Z үеийнхэн болон Millennials нар үнэтэй урлагийн бүтээл сонирхох нь өмнөхөөсөө ч илүү болжээ. Энэ нь тус зах зээлд хэрхэн нөлөөлөв?
Бяцхан тайлбар: Урлагийн бүтээл гэдэгт хөшөө дурсгал, уран зураг, фото зураг, хөгжим, кино, эртний эдлэл зэргийг оруулах юм.
Ах эгч нараасаа өөр
Z үеийнхэн 2023 оны эхний хагаст дэлхий даяар гэхэд голч дүнгээрээ $56,000-ыг, тэр дундаа Азиуд $59,785-ыг урлагийн бүтээлд зарцуулжээ. Зөвхөн өнгөрсөн оны хагаст зарцуулсан зардал нь 2022 оны зардлын 85%-97%-тай дүйцэж байгаа юм. За тэгээд хэн, юунд зарцуулаад байна?
Хятад гэх бар: Ази дундаа Хятад залуус урлагийг ихээхэн шохоорхдог буюу тэдний урлагт зарцуулсан дүн 2-р байрт орсон Сингапураас даруй 6.3 дахин илүүрхэж $241,000-т хүрсэн аж.
Залуусын эрин: Дуудлага худалдааны компаниудын судалгаанд 2023 онд Z үеийнхний ямарваа нэгэн дуудлага худалдаанд зарцуулсан зардал 65% өссөн бол Millennials нар Ази, Номхон далайн дуудлага худалдааны нийт орлогын 40%-ийг бүрдүүлжээ.
Сонирхол өөр: Өнгөрсөн онд Millennials хөшөө, гэрэл зураг, Z үе дижитал ашиглан бүтээсэн урлагийн бүтээл түлхүү авсан гэнэ. Тэр дундаа 18-36 насныхны 64% нь залуу уран бүтээлчийн бүтээлийг цуглуулахыг хүсдэг бол нас ахимаг цуглуулагчдын 43% л хүсдэг аж.
Түүнчлэн Ази Millennial худалдан авагчид сонгодог Ази урлагийн бүтээлийг цуглуулснаар өөрсдийн гарал угсаа болон соёлын талаарх мэдээллийг түлхүү авдаг гэнэ.
Цахимаар авна
2030 он гэхэд урлагийн бүтээлийн цахим худалдааны зах зээл 2023 оноос 82.7% өсөн $17.7 тэрбумд хүрнэ гэж тооцоолжээ. Аргагүй ч юм даа. Өнгөрсөн оны эхний хагаст гэхэд л нийт дуудлага худалдааны 80%-ийг цахимаар хийсэн юм.
За тэгээд залуу үе гээд л зөвхөн орчин үеийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулна гэж юу байх вэ дээ. Худалдаж авах боломжийг нь олгоод байвал энэ үеийнхэн юуг ч сонирхоод хөрөнгө оруулах шинжтэй дээ.

Өнөөдөр бид SHIFT товчлуураар амархан өгөгдлөө янзалж сурна аа. Багана эсвэл мөрөө идэвхжүүлснийхээ дараа SHIFT товчлуураа дараад баганаа хөдөлгөх эсвэл хүссэн хэмжээгээрээ мөр нэмэх боломжтой шүү. 🍋



Georgia Today
🔹Ирэх 4 сарын 1-нээс эхлэн тэтгэврийн хэмжээг ₮100,000-өөр нэмэгдүүлнэ. Тодруулбал энэ оноос хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлээр тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан жил бүр нэмэгдүүлэхээр болоод буй.
🔹Конгрессоос 2024 оны Америкийн ЗГ-ын төсвийг $1.6 их наяд байхаар зөвшилцөлд хүрлээ. Улмаар батлан хамгаалах зардалд $886 тэрбум, батлан хамгаалахын бус зардалд $704 тэрбумыг төсөвлөжээ. Ингэснээр төсөв батлагдаагүйн улмаас ЗГ үйл ажиллагаагаа түр зогсоох эрсдэлээс сэргийлэх юм.
🔹Жуулчин Дюти Фрий ХК (SUL)-ийн үнэт цаасны бүртгэлийг сэргээлээ. Ингэснээр МХБ ХК (MSE)-ийн үнэт цаасны бүртгэлд тус компанийн ₮100-ийн нэрлэсэн үнэтэй 65,362 ширхэг үнэт цаасыг сэргээн бүртгээд буй.
🔹Adani (ADANIENT.NS)-н үүсгэн байгуулагч Гаутам Адани ахин Азийн хамгийн баян хүн боллоо. Тодруулбал түүний хөрөнгө өнгөрсөн онд 38.7% өсөж $96.7 тэрбумд хүрээд буй. Сонирхуулахад өнгөрсөн онд HInderburg Research-с тус группийг луйврын хэрэгт буруутгаснаар түүний хөрөнгө $36 тэрбумаар буурч байв.

Бизнес хөгжлийн мэргэжилтэн / Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК: ХЗЗ-д 1-ээс дээш жил ажилласан туршлагатай, биржийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр судалгаа хийж, санал санаачилга гаргаж ажиллах хүнийг хайж байна. 👉 (Link)
Маркетингийн менежер / Сүү ХК: Маркетингийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан, сошиал платформуудыг бүрэн ашиглах чадвартай бол ийшээ. 👉 (Link)
Корпорэйт менежер / Голомт банк: Банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг корпорэйт байгууллагад борлуулах, банкны ашигт ажиллагааг нэмэгдүүлэн ажиллах хүн байна уу? 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

Мэдсэн үү? 2024 оны онцлох коктэйлүүд. (VisualGraphics)
Унш: 2024 оноос дэлхийн эдийн засгийн хүндийн төв Ази руу эргэн ирэх үү? (NISS)
Айн? Америкчууд хүүхэд үзэхээ больсон гэв үү? (BusinessInsider)
Танилц: 2023 оны Forbes-н шилдэг зургууд.(Forbes)

👕 Олигтой юм унш

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋
Referrals хэрхэн цуглуулах вэ?
Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,
Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,
Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажуулснаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.
За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER


Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply