• Lemon Press
  • Posts
  • 🆙 Их сургуулиудын төлбөр +48%

🆙 Их сургуулиудын төлбөр +48%

Юникорны төрөлт | M&M x Pringles-н нэгдэл | Банкны тухай хуулийн төсөл

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 9 сарын 14-нийг хүртэл санал өгөх боломжтой байгааг мэдсэн үү? ЭНД дарж танилцаад, саналаа өгөөрэй. 🔊

CHN: ₮750 саяын шагналын сантай Шинэ Хархорум хотын ерөнхий концепцыг боловсруулах ОУ-ын сонгон шалгаруулалтад Хятадын 3 компанийн хамтарсан зураг төсөл шалгарчээ

MNG: Өчигдөр УИХ-ын 2024 оны ээлжит бус чуулганы нээлт болов

UB: Орон нутгийн сонгуульд оролцохоор 15 нам, 1 эвсэл хүсэлтээ ирүүлээд байна

 

🤯 ₮84.9 мянгаас ₮124.9 мянга

Наадмын дараа намар болж хичээл сургууль эхэллээ дээ. Энэ жил төрийн өмчит их сургуулиудын төлбөр хэр нэмэгдсэн бол? 

Өсөн нэмэгдсээр: +48%

Төрийн өмчит 6 их сургуулийн 1 кредитийн дундаж төлбөр энэ хичээлийн жилд 2019-2020 оны хичээлийн жилээс дунджаар 48% өсөж ₮124.9 мянга болсон байна. Задалж харъя. 

  • 💰 Хэд юм бэ? 1-р дамжааны оюутан 2024-2025 оны хичээлийн жилд 35 кредит хичээл үзнэ гэж үзвэл нийт төлбөр нь дунджаар ₮4.4 сая болох нь. Харин 5 жилийн өмнө энэ дүн ₮3 сая болж байж. 

  • 📈 Хамгийн их: ШУТИС-ийн 1 кредитийн төлбөр 5 жилийн өмнөхөөс дунджаар 91.4% нэмэгдсэнээр хамгийн өндөр төлбөртэй төрийн өмчит сургууль болоод байна. Үүний араас СУИС-ийнх 55.4% нэмэгдсэн ч 1 кредитийн төлбөр нь хамгийн бага буюу ₮99 мянга байгаа юм. 

  • 📉 Хамгийн багаар: Харин МУИС-ийн ерөнхий суурийн 1 кредитийн төлбөр хамгийн багаар буюу 25.1% нэмэгджээ. Гэхдээ энэ нь 2023-2024 оны хичээлийн жилийн дүн бөгөөд энэ жилийн хувьд нэмэгдэх үгүй нь тодорхойгүй байна. 

🤑 Хэдийг олдог вэ?

Үргэлжлүүлээд, их сургуулиудын санхүүг сонирхуулбал, хамгийн өндөр төлбөртэй болсон ШУТИС сүүлд 2022 оны санхүүгийн тайлангаа оруулж. Эндээс харвал сургалтын орлого нь 2019 оныхоос 14.1% өсөж ₮42.5 тэрбумд хүрсэн нь тус сургуулийн нийт орлогын 68.1%-ийг бүрдүүлжээ. Харин МУИС-ийн хувьд 2023 оны эхний хагас жилд нийт ₮32.5 тэрбумын орлого олсон ч зардал нь үүнээс давж ₮12.2 тэрбумын алдагдал хүлээсэн аж. Овойж оцойтлоо их мөнгө олоод байгаа юм бол байхгүй бололтой. 

🤔 Чанар нь?

Саяхан манай их сургуулиудын эрэмбэ чанар гарсан. Ер нь бол ташраараа гадаад харилцааны үзүүлэлт дээрээ “F” авч байгаа. Өөрөөр хэлбэл, гадаад багш, гадаад оюутан, гадаад сурах бичиг, англи хэл дээр заагдаж буй хичээлийн эзлэх хувь зэрэг үзүүлэлтүүд маш хангалтгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол манай их сургуулиуд чанартаа нэлээд анхаарч сургалтаа ч сайжруулмаар байна даа. 

👩‍💻 AI-н буян

0992.HK: Хятадын компьютер үйлдвэрлэгч Lenovo-н орлого өнгөрсөн улиралд өнгөрсөн оны мөн үеэс 20% өсөж $15.4 тэрбумд хүрчээ. Сүүлийн 2 жилийн хугацаанд уналттай байсан компьютерын зах зээл дэлхий дахинд эргэн сэргэсэнтэй холбоотойгоор компанийн орлого сүүлийн 3 улирал дараалан өсөөд буй. Хиймэл оюунд суурилсан компьютерын эрэлт зах зээлд нэмэгдэж байгаа нь орлого өсөхөд голлон нөлөөлж буй гэнэ. Сонирхуулахад, тайлангийн дараа тэдний хувьцааны үнэ 2.3% өсөж $10.3-т хүрээд буй.

🦄 Юникорны төрөлт 

Цар тахлын жил буюу 2021 онд $1 тэрбумын үнэлгээтэй стартапын тоо 580-д хүрснээс хойш ч юникорны төрөлт нэлээн буураад буй. Харин өнгөрсөн жилийн байдлаар дэлхий даяарх юникорнуудын зах зээлийн үнэлгээ нийлбэр дүнгээр $4.6 их наядад хүрчээ.

🤠 Юникорн шүү дээ!

Тус $4.6 их наядыг 1,453 юникорн бүрдүүлж байгаа бөгөөд 2023 онд 92 юникорн мэндэлж цар тахлын дараах жилүүдийн дээд амжилтыг эвдэв. Цаашлаад стартапуудын юникорн болох дундаж насжилт 10 байдаг бол үүсгэн байгуулагчдынх нь 45 нас байдаг гэнэ ээ. 

  • 👀 Хамгийн, хамгийн: Юникорнуудын түүхэнд хамгийн хурдан $1 тэрбумын үнэлгээнд хүрсэн компани гэвэл OpenAI. Яагаав, өнгөрсөн оны 11-р сард ChatGPT-г зах зээлд нэвтрүүлж 2 сарын дотор 100 сая хэрэглэгчтэй болж байсан AI-н стартап шүү дээ

  • 🥈 Удаад нь, Ангарагийг цуцашгүй мөрөөсдөг Илон Маскийн SpaceX бичигдэж буй. Мөн тэд хамгийн өндөр үнэлгээтэй юникорнуудын 2-рт буюу $220 тэрбумын үнэлгээтэй TikTok-н толгой компани ByteDance-н араас жагсаж байв. 

  • 🔝 ТОП-10: Цаашлаад, Canva, Binance (BNB) нар ч хамгийн хурдан юникорн болсон ТОП-10 стартапын жагсаалтад багтаж буй. 

👂 Сураг байна уу? 

Үргэлжлүүлээд улсаар нь харвал Америкт 703 буюу нийт юникорнуудын 48% нь үйл ажиллагаагаа явуулдаг. Араас нь Хятадаас 340, Европын орнуудаас 109, Энэтхэгээс 67, Их Британиас 53 юникорн тус тус мэндэлжээ. Гэснээс өдгөө юникорнтой 53 улс байгаа бол 140 гаруй улс юникорнын зулай хараахан үнэрлэж амжаагүй л явна даа.  

  • 🤔 Том байх нь хамаагүй: Юникорнгүй улсуудын дунд эдийн засгийн хувьд хүчирхэг Саудын Араб, Польш тэргүүтэй улс багтаж буй. 

  • 🔮 Түүхэн жил? Энэ оны эхний I улирлын хувьд хиймэл оюун ухааны давлагаагаар 37 юникорн төрсөн бөгөөд энэ нь 2023 оны мөн үеэс 48% өссөн үзүүлэлт юм. Тэдэн дунд Узбекистаны анхны юникорн Uzum ч багтаж буй.  

Эцэст нь… Энэ оны I улирал юникорнуудын хувьд Дашням, Балжиннямтай гэдэг шиг л улирал байлаа. Бид ч гэсэн хэзээ нэгэн цагт Монгол юникорны талаар бичээд сууж байна гэдэгт итгэдэг дээ. 😌

Хөгжилтэй тааврын  цаг. Анааш 2 нүдтэй, заан 2 нүдтэй, сармагчин 2 нүдтэй бол бид нар хэдэн нүдтэй вэ? 

A. 3
B. 4
C. 2

Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. 😉

Шинэ амт: 🍋 + 🍯

🔈️ Онцгой амтны хослол OOHA оргилуун ус нимбэг, зөгийн балтай шинэ амтаар төрлөө нэмлээ.

  • Эрүүл мэндэд чиглэсэн: OOHA нь 0% илчлэг, 0% сахар, 0% тосны агууламжтай тул эрүүл амьдралын хэв маягийг дэмжих ба 2 амт хосолсноороо онцлог бүтээгдэхүүн юм.

  • Шинэлэг савлагаа: Эрч хүчтэй, залуу дүр төрхийг харуулсан савлагаатай, загварлаг сонголт шүү. 😜

Сонирхуулахад, OOHA брэнд нь дэлхийн Кока-Кола компанийн 200 гаруй улсад худалдаалдаг албан ёсны брэндийн 1 бөгөөд М-Си-Эс Кока-Кола компани үйлдвэрлэж буй.

🛒 Шинэ амтыг хараахан амталж амжаагүй бол хамгийн ойр байрлах сүлжээ дэлгүүрээсээ аваарай.

Bloomberg

🍋 Лхагва гарагт Оросын ЗГ шатахууны экспортод дахин хориг тогтоож буйгаа зарлалаа. Тодруулбал, үнийн өсөлтийн улмаас дотоодын зах зээл дээр шатахууны нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгоор ирэх сарын 1-нээс оны эцэс хүртэл экспортын хориг тавихаар шийдвэрлэсэн аж.

🍋 M&M-н үйлдвэрлэгч Mars Kellonova-г $36 тэрбумаар худалдаж авна. Ингэснээр Америкийн хүнс үйлдвэрлэгч 2 том компани нэгдэж буй бөгөөд Pringles зэрэг амттанг үйлдвэрлэгч Kellonova-н нэгж хувьцаа бүрийг нь $83.5-оор худалдан авах аж. Сонирхуулахад, өнгөрсөн онд Kellonova-н нийт борлуулалтын орлого $13 тэрбумд хүрчээ. 

🍋 Монгол орны ХАА-н менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах төслийн II шатыг хэрэгжүүлнэ. Уг төслийг Монгол, ЕХ-ны хооронд байгуулсан ойн түншлэлийн хүрээнд ЕХ болон Германы 15.8 саяын санхүүжилтээр энэ сараас эхлэн 4 жилийн хугацаанд Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан аймагт хэрэгжүүлэх юм. 

🍋 Хиймэл оюун ухааны олон улсын олимпиадаас Монгол сурагчид мөнгөн медаль хүртлээ. Тодруулбал, энэ сарын 9-14-нд Болгарын Бургас хотод хиймэл оюун ухааны анхны олимпиад зохион байгуулагдсан бөгөөд 200 гаруй сурагч 2 үе шаттай өрсөлджээ. Уг олимпиадад Монголоос 4 хүний бүрэлдэхүүнтэй баг өрсөлдөж 2-р байранд шалгарсан байна. 

  • Нийтлэл: Монголын ЗГ-ын аялал жуулчлалаа хөгжүүлэх бодлого. (AP)

  • Манлайлал: Starbucks-н ажилчид шинэ CEO-с юу хүсэв?  (BusinessInsider)

  • Өрсөлдөөн: Zeekr дэлхийн хамгийн хурдан цэнэглэгддэг батарейг бүтээсэн гэнэ. (BBC)

  • Учиг: Монгол юань, рублиэс илүү долларыг сонгодог шалтгаан. (IntelliNews)

Reply

or to participate.