• Lemon Press
  • Posts
  • 🛸 Хүнсний үнэ: Улам өндөрт

🛸 Хүнсний үнэ: Улам өндөрт

Mickey Mouse-н зохиогчийн эрх | BYD-н ноёрхол | CU-н зээл

POWERED BY

Morning! Өдрийн хоолондоо юу идэх вэ гэж толгойгоо гашилгадаг хүмүүс байна уу? Тэгвэл өнөөдөр “Spaghetti Day” шүү. Шпагетти идэж болох л юм. 🍝😋 

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Дорнод авто зам ХК-ийг МХБ (MSE)-ийн бүртгэлээс хаслаа.

MNG: Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина

US: Америкийн өр 2 жилийн өмнөхөөс 17.2% өсөж анх удаа $34 их наядад хүрлээ.

📈 Өссөөр л, өссөөр л

2023 онд 10 нэр төрлийн хүнсний барааны захуудын дундаж үнэ дунджаар 9% өсжээ. Өмнө нь дэлгүүр ороод ₮20 мянгад хөөрхөн хэдэн хүнс авчихдаг байсан бол одоо торны ёроолд 2, 3 юм авбал их юм болж дээ. Тэгвэл юуны үнэ яаж өсөв, цаашид ер нь яах вэ? 

🛸 Улам өндөрт 

Бидний сонгосон 10 нэр төрлийн хүнсний бараа дундаас элсэн чихрийн үнэ хамгийн ихээр буюу 34.4% өсөж кг нь ₮5,192-т хүрсэн аж. Үүний дараагаар 1 кг хонины ястай махны үнэ 17% өсжээ. 2023 оны дундаж инфляц 10.6% байсан хойно аргагүй биз ээ. Түүнчлэн, 

  • Өндөрт нисэж, газарт буув: 2022 онд 38.8% өсөөд байсан ургамлын тосны үнэ өнгөрсөн онд 21.8% буурч ₮6,463 болсон байна. Энэ нийтлэлд дурдаж байгаа бүх үнэ захуудын дундаж гэдгийг дахин санаарай. 

Цаашид яах вэ? 

Бараа бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөхөд цаг уурын нөхцөл, эрэлт, нийлүүлэлт, валютын ханш, тээврийн зардал зэрэг тоо томшгүй олон хүчин зүйл нөлөөлж буй. Харин энэ оны төлөвийг Монголбанкны гаргасан инфляцын тайлангаас харвал, 

  • Дарамттай: Энэ оны батлагдсан төсөв тэлсэн, тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин өсөхөөр байгаа нь дотоод эрэлтийг өдөөж, инфляцын дарамтыг нэмэгдүүлэх тул инфляцын саарах хурд буурахаар байгаа юм. Улмаар 2024 оны инфляц 8.7% байх нь. Харин нийлүүлэлт тасрахгүй, цаг агаарын нөхцөл хэвийн байвал хүнсний инфляц буурахаар байгаа гэнэ. 

‼️ Гэхдээ, гол нэрийн 19 бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг ирэх 2-3 жилд 5%-иар үе шаттайгаар нэмэх хууль батлагдсан болон ОПЕК-н орнууд газрын тосны олборлолтоо бууруулснаас үүдэн газрын тосны үнэ өсөх зэрэг эрсдэлүүд бий. Эдгээр эрсдэлүүдээс шалтгаалан дизель түлшний үнэ өсөж тээврийн зардал нэмэгдэх, татварын нөлөөгөөр импортын барааны үнэ тэнгэрт хадах магадлалтай болж байгаа юм.

👑 King BYD

TSLA: Tesla BYD-д гүйцэгдлээ. Тодруулбал, өнгөрсөн IV улиралд BYD 525,409 ширхэг цахилгаан автомашин (EV) борлуулсан нь Tesla-н борлуулалтаас 8.4% илүүрхсэн юм. Үүнд Хятадын EV-г дэмжсэн бодлого ихээхэн нөлөөлөв. Бээжинд л гэхэд нийт шинэ автомашины 20%-иас доошгүй хэсэг нь EV байх ёстой гэсэн зорилт мөрдөгдөж буй.

📜 Зохиогчийн эрхийн нөлөө

Mickey Mouse, Minnie Mouse, Tigger, Peter Pan гээд хүүхэлдэйн киноны баатрууд удахгүй үзэж байснаас тань өөр байвал гайхах хэрэггүй болжээ. Учир нь тэд энэ жилийн 1 сарын 1-нээс олон нийтийн өмч болж байгаа юм.

  • Танилцуулахад, Америкт зохиогчийн эрхийг хамгаалах хуулиар шүлэг, кино, уран сайхны бүтээл, дуу, программ хангамж, архитекторын бүтээлүүдийг хамгаалдаг аж.

Mickey Mouse-г хамгаалъя

1998 онд батлагдсан Mickey Mouse Protection Act гэгддэг хууль гарахаас өмнө аливаа бүтээлийн зохиогчийн эрхийг олон нийтэд цацагдсанаас хойш 75 жилийн хугацаанд л хамгаалдаг байсан бол 95 жил болж уртассан байна. Яагаад?

  • Эх үүсвэрээ алдах гээд байв: Жишээ нь, Disney (DIS) 1999 онд Mickey Mouse гол дүртэй “Fantasia 2000”-с $90.9 саяыг олж байв. Харин сүүлийн үед тус дүр жилдээ $5.8 тэрбумыг олж байгаа аж. Хэрэв дээрх хугацаа уртсаагүй бол эдгээр орлого буурах байсан нь тодорхой биз ээ.

  • Илүү их боломж: Мөн тус хугацааг уртасгаснаар зохиогч болон өв залгамжлагч нарт урт хугацааны найдвартай санхүүгийн эх үүсвэрийг бий болгоно гэж үзсэн хэрэг.

Олон нийтийнх болбол

Ганц Mickey ч биш All Quiet on the Western Front ном, Peter Pan-н зохиол гээд 40 гаруй ном, кино, ая, дуу олон нийтийнх болж буй. Харин зөвхөн хар цагаан өнгөтэй, завь залуурдан шүгэлдэх Mickey Mouse 1.0 хувилбараас бусад Mickey Mouse-г Disney одоог хүртэл эзэмшиж байгаа.

  • ГЭХДЭЭ!: Зохиогчийн эрх болон барааны тэмдэг 2 өөр тул Mickey Mouse 1.0-ийг бараа болгон зарахад худалдан авагч Disney-н бүтээгдэхүүн авсан гэж төөрөгдвөл барааны тэмдэгтийн хуулиар зохицуулагдах юм. Харин тус Mickey Mouse 1.0-тэй киног театраар гаргахад Disney-д мөнгө төлөхгүй байх нь. Ялгаатай шүү.

Эцэст нь, Америкт зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацаа өөр өөр байдаг бол Монголд зохиогчийн насан туршид болон нас барснаас хойших 50 жилд эрхийн хамгаалдаг аж. Гэхдээ Монголд хэр их хүн зохиогчийн эрхээ хамгаалж чаддаг бол?

64.7 сая
2023 оны урьдчилсан тооллогоор малын тоо өмнөх оноос 9.1% буурч 64.7 саяд хүрлээ.
-10.7% 
Тэр дундаа ямаа 10.7% буурч 24.6 сая, хонь 10.2% буурч 29.4 сая болжээ. Харин адуу 0.1% өсөж 4.8 сая, тэмээ 0.7% өсөж 473.9 мянгад хүрэв.
298.2 мянга
Мөн нийт 298.2 мянган малчин байгаагаас 50% нь зээлтэй байгаа бол НД-д хамрагдсан малчдын 34% нь 45-54 насныхан байна.

InvestorPlace

🔹Нийт 13 ТӨХК-ийн 3.4 тэрбум ширхэг хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасахаар болов. Үүнд Дулааны II болон III цахилгаан станц, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Дарханы дулааны цахилгаан станц, Дулаан шарын гол зэрэг эрчим хүч, дэд бүтцийн ТӨХК-ууд орсон байна.

🔹AmCham Mongolia Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр байр сууриа илэрхийлэв. Тус төсөл дэх лицензийн төлбөрийн нэмэгдэл нь ОУ-ын зах зээлд өрсөлдөхөд сөргөөр нөлөөлж, тодорхойлолтууд нь хэтэрхий өргөн хүрээнийх байгаа зэрэг нийт 83 шүүмж өгсөн байна.

🔹Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN) Премиум Конкрит ХХК-иас ₮5 тэрбумын зээл авчээ. Тус зээл нь жилийн 17.1%-ийн хүүтэй, 1 жилийн хугацаатай байх аж. Мөн тэдний охин компани болох Сентрал Фүүдс ХХК нь ₮3.5 тэрбумын үнэ бүхий дэд станцыг Премиум Прожект ХХК-иас худалдаж авахаар болжээ.

🔹Инвескор ББСБ (INV) болон ЛэндМН ББСБ (LEND) хаалттай хүрээнд бонд гаргахаар болсон байна. Тодруулбал, Инвескор ББСБ ₮1 саяын нэрлэсэн үнэтэй 50 мянган ширхэг бонд, ЛэндМН ББСБ ₮100 мянгын нэрлэсэн үнэтэй 50 мянган ширхэг бондыг тус тус санал болгожээ.

  • Борлуулалтын менежер / Техник Импорт ХК: Борлуулалт, маркетинг чиглэлээр төгссөн, бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулах, сурталчлах чадвартай, харилцааны өндөр соёлтой хүнийг эрэн сурвалжилж байна. Алив CV-гээ илгээ. 👉 (Link)

  • Брэнд Менежер / Нано Интернэйшнл: Худалдаа, борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, Орос хэлэндээ ус цас хүн байна уу? 👉 (Link)

  • Салбарын захирал / Ариг Банк: Банкны системд 5-аас дээш жил үр бүтээлтэй ажилласан туршлагатай, санхүүгийн шинжилгээ тооцоолол хийх чадвартай бол ийшээ. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

NFT = Зээл

Танд NFT-гээ зараад мөнгө олмоор байв ч нэгэнт авсных гээд үнэ цэн нь өсөхийг хармаар ч юм шиг хаданд хавчуулагдсан үе тохиолдож байсан уу? Юутай ч NFT-гээ зарахгүйгээр мөнгө олох арга байна. Чихээ нааш нь. 👂

NFT зээл

Энэ нь NFT-гээ барьцаалаад зээл авах боломж бөгөөд Peer to Peer, Peer to Protocol гэх мэтчилэн NFT-гээ барьцаалах замаар мөнгө олох 4 төрлийн арга байдаг аж. Үүнээс P2P-г онцлоход, хэрэглэгч NFT-гээ барьцаалан зээл авах бөгөөд тухайн NFT-н зах зээлийн үнэлгээгээр зээлийн хэмжээ тогтох юм. Мэдээж P2P тул хүсвэл зээл өгч ч болно.  

  • Давуу тал нь: Өлссөндөө сонин ах, эгчтэй гэрлэчих вэ, гэдэг шиг гэнэт мөнгөний хэрэг гараад ирээдүйд үнэ цэн нь өсөх боломжтой нэмээд зөвхөн тус NFT-г дагалдах давуу эрхүүдээ хамтад нь зарчихвал хайран биз дээ? Тэгэхээр NFT зээл бол хэрэглэгчдэд мөнгөө ч олоод NFT-ээ ч хадгалах боломж гэж харж болох юм. 

P2P NFT зээл Монголд 

MongolNFT өнгөрсөн 12 сарын 21-нд хэрэглэгчдэдээ гуравдагч талын оролцоогүйгээр NFT-гээ барьцаалаад хэрэглэгчид хоорондоо зээл олгох болон авах үйлчилгээг танилцуулаад буй. Үйл явцын тухайд зээл олгогч талын зээлийн нөхцөл, хүү, хэмжээг тохируулан зээлийн саналаа тавих бол зээлдэгч тал нь өөрийн эзэмшлийн NFT-д орж ирсэн саналуудаас өөрт тохирсон, хүссэн саналыг сонгон зээлээ авах юм.

  • Сонин хачин: Монголд Цагаан хэрмийн нэг хэсэг байдаг гэнэ үү? (Phys)

  • Бизнес: Бизнесүүд шинэ жилийн зорилгыг хэрхэн ашигладаг вэ? (BBC)

  • Технологи: Galaxy S24-н сураг сонсогдоод байна уу даа? (TechCrunch)

  • Кино: Азийн видеоны зах зээлийн өсөлт. (Variety)

🤗 Sharing is caring

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажуулснаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.