- Lemon Press
- Posts
- 🤝🏻 Хүлээсэн хаврын учрал
🤝🏻 Хүлээсэн хаврын учрал
Хөгжмийн фестивалын ЭЗ-ийн өгөөж | $MFC: Зах зээл үүсгэнэ | Анхны өрсөлдөөнт шалгаруулалт
POWERED BY
Өглөөний мэнд! Хорвоо ертөнц дээрх зүйлсийг хооронд нь зүйрлэн дүрслэх нь бидний ойлголтыг илүү гүнзгийрүүлдэг. Тэгвэл Англи хэлнээ бичигдсэн алдартай уран зохиолын бүтээлүүд дээрх 200 мянга гаруй зүйрлэлд хийсэн нэгэн судалгааг толилуулж байна. Уг судалгааны үр дүн нь тун сонирхолтой байдлаар дүрслэгдсэн бөгөөд лимонууд маань ч ЭНД дарж оролцох боломжтой шүү. 💭🙂


MNG: Монгол болон Узбекистан гадаад худалдааны эргэлтийг $100 саяд хүргэхээр тохиролцлоо. Мөн Узбекистан дахь Монгол хонины тоо толгойг 2029 он гэхэд 1 саяд хүргэх зорилт тавив.
BILL: Ирэх онд эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэхэд шаардагдах ₮2 их наядын эх үүсвэрийг тасалдуулахгүйн тулд НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг дэмжлээ. НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгон нэмбэл ₮1.8 их наядын орлого тасрах гээд байгаа гэнэ.
CN: Өнгөрсөн Ням гарагт Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гол бүтээн байгуулалтын үе шат болох T дам нуруу угсралтын ажил эхэлжээ. Энэ нь төмөр замын үндсэн бүтцийг байгуулах, зам тавихын өмнөх суурь үе шат юм.

🤑 Хөгжмийн фестивалиудын эдийн засгийн өгөөж

Дэлхийн хөгжмийн фестивалийн зах зээл ирэх жил гэхэд $36.7 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Уг зах зээлийн орлого дан ганц дотооддоо эргэлдэх бус эргэн тойрны бизнес, тэр байтугай эдийн засгийн богино эргэлтийг шууд бий болгож байдгаараа ихээхэн онцлог зах зээл.
✖️ Үржүүлэгч эффект
Бидний сайн мэдэх Coachelle болон ижил байршилд зохиогддог Stagecoach хамтдаа жил бүр $700 саяын орлогыг Калифорни мужид авчирч, 10,000 гаруй түр ажлын байрыг шинээр бий болгодог. Ердөө 2 долоо хоногт энэ хэмжээний эдийн засгийн эргэлт бий болгож буй нь эдийн засгийн ямар ч хөшүүргээс илүү хүчтэй байдаг гэсэн үг. Учир нь аливаа хөгжмийн фестивалийг зорин ирж буй гаднын үзэгчид $100-оор фестивалийн тасалбар авлаа гэхэд нэмэлтээр $335-ын зардал гаргаж байдаг аж.
💸 Гадаад жуулчид нэмэгдэх тусам зочид буудал, ресторан, тээврийн компаниудын орлого дагаад өсөх нь тодорхой. Олон улсын жишгээр 50,000–150,000 үзэгчтэй дунд хэмжээний фестивалиуд 1 удаадаа $5–$50 саяын эдийн засгийн үр нөлөө үзүүлэх чадалтай байдаг гэнэ.
😤 Азийн ТОП-5-д багтах амбиц
Манай улсын хувьд 24 дэх жилдээ зохиогдох гэж буй Playtime Music Festival Азийн ТОП-5 фестиваль болох зорилготойгоор жил бүр дэд бүтэц, тайз, дэлгэц, дууны чанараа шат ахиулж, олон улсын продакшн багуудтай хамтран ажиллах болсон. Өнгөрсөн жил гэхэд наадмын 3 хоногт 4,161 гаруй түр ажлын байр бий болж, 60 орны 1,000 гаруй иргэн Playtime-г ирж үзсэн түүхэн амжилттай жил байв.
🏃♀️➡️ Цаашлаад, 2024 онд тус наадмыг 71,000 гаруй хүн зорьж, 2025 онд 32.4% өсөн 94,000-д хүрээд буй. Нөгөө талд уран бүтээлчид ч төрөлжиж, 2025 онд нийт 953 уран бүтээлч оролцсоны 16%-ийг 18 орны 152 хамтлаг, DJ нар бүрдүүлсэн байдаг.
Эцэст нь… Сүүлийн жилүүдэд Монголын олон улсын тавцан дахь нэр хүнд, имидж өсөж, аялал жуулчлалын салбарт үүлэн чөлөөний нар мэт боломжууд бий болсоор. Хөгжмийн фестивалийн хувьд ч зуны дэлгэр цаг уур, аялахад хамгийн тааламжтай үе гэх утгаараа дамнасан аялал жуулчлалыг нэмэгдүүлэх боломжтой л харагдаж байна даа.

📈 2025 онд дотоодын 19 компани $2.6 тэрбумын санхүүжилт татан төвлөрүүллээ. (CMM)
💰 Мичиганын их сургуулийн OpenAI-д хийсэн ХО-ын өгөөж $2 тэрбумд хүрчээ. (BusinessInsider)
🏎️ Монголын автомашин сонирхогчдын эрийн гурван наадмаар юу болж өнгөрөв? (iKon)
😵💫 GM AI-даа чадварлаг ажилтнуудыг авахдаа IT-н олон зуун хүнээ цомхотгов. (TechCrunch)

⭐️ $MFC: Зах зээл үүсгэнэ
MFC: Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварын нэмэгдүүлэх тусгай хөтөлбөрийн хүрээнд зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх анхны компаниар Монос Хүнс ХК сонгогдлоо. Тус ажлын хүрээнд Голомт Капитал ҮЦК болон $MFC нар нь хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, арилжааны идэвхийг дэмжих, зах зээлийн үнийн үр ашигтай тогтцыг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллах аж. Сонирхуулахад, $MFC-н нэгж хувьцааны үнэ он гарснаас хойш 4.2%, өнгөрсөн оны мөн үеэс 5.8% тус тус унаж ₮77.7 дээр арилжаалагдаж байна.

🤝🏻 Хүлээсэн хаврын учрал

Дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдэд тооцогдох Америк болон Хятадын уулзалт эхлэхэд 1 өдөр үлдлээ. Энэ удаагийн уулзалт нь Доналд Трампын Хятадад хийж буй 9 жилийн дараах айлчлал гэдгээрээ онцлог төдийгүй олон анхаарал татах асуудлаар яриа өрнөх хүлээлттэй байна.
🪖 Тайванийн ирээдүй
Маргааш буюу 5 сарын 14-нөөс эхлэн 2 өдрийн турш Бээжин хотноо Доналд Трампын айлчлал үргэлжилнэ. Айлчлалын үеэр яригдах халуухан сэдвийн нэг бол Тайваньд хийх Америкийн зэвсгийн нийлүүлэлт ба өнгөрсөн 7 хоногт Тайвань батлан хамгаалах салбараа бэхжүүлэхээр Америкаас пуужин болон бусад зэвсэг худалдан авахад зориулан $25 тэрбумын тусгай төсвийг баталсан аж. Уг асуудалд Хятадын талаас тус нийлүүлэлтийг зогсоохыг шаардаж буй.
🧨 Ираны асуудал: Харин нөгөө талаас айлчлалын өмнө Хятад Иранд зэвсэг нийлүүлэхгүй гэх баталгааг Америкт өгчээ. Хятадын хувьд энэхүү дайнд дундын зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй бөгөөд газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалж хүндэрч эхэлсэн эдийн засгаа аль болох хурдан сэргээхийг хүсжээ.
💼 Бизнесийн яриа
Энэ удаагийн айлчлалд Америкийн бизнесийн акулууд оролцоно. Тухайлбал, Доналд Трамп айлчлалдаа Apple (AAPL)-н Тим Күүк, Tesla (TSLA)-н Илон Маск, Goldman Sachs (GS)-н Давид Соломон зэрэг Wall Street болон цахиурын хөндийн аваргуудыг уриад байна. Ингэхдээ санхүү, технологийн салбарын хэлэлцээрээс гадна хөдөө аж ахуй, сансрын үйлдвэрлэлтэй холбоотой ярианууд ч явагдах юм.
🤔 Урилгагүй нэгэн: Өнөө цагийн технологийн томчуудад зүй ёсоор тооцогдох Nvidia (NVDA)-н Женсен Хуан Хятад руу хийх айлчлалын жагсаалтад багтсангүй. Учир нь тус шийдвэр Америкийн $NVDA-н чипийг Хятадад зарахыг хориглосон шийдвэртэй холбоотой аж.
Эцэст нь… Энэхүү уулзалтаар дэлхий нийт олон зүйл хүлээж байгаа ч шинжээчдийн ихэнх нь 2 гүрэн олон асуудлаа цэгцлэгдэхээс илүү гал унтраасан буюу харилцаагаа тогтворжуулах яриануудыг өрнүүлнэ хэмээн үзжээ. За тэгээд ямар шийдвэр гарахыг ирэх Даваа гаргийн товхимлоосоо уншина байгаа. 🤓

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэУншигчдаасаа санал аваагүй нэлээн уджээ. Ажлын өдрүүдээр хүрч буй манай товхимол таны мэдээллийн хэрэгцээг хангаж чадаж байна уу? |

❤️🔥 Orgil Hypermarket: Гэр бүлийн хэрэглээгээ нэг дороос

Бяцхан таавар! Монголд хамгийн анх ямар сүлжээ дэлгүүр өөртөө үйлчлэх хүнсний дэлгүүрийг нээж байсан бэ?
🏃🏻♂️ Хэрэв та мэдэх бол Оргил үндэсний сүлжээ дэлгүүр 1996 оноос эхлэн олон улсын шилдэг стандартыг Монголын хэрэглэгчдэд хүргэж, 2002 онд хамгийн анхныхаа өөртөө үйлчлэх хүнсний дэлгүүрийг нээж байсан түүхтэй.
🛍️ Дэлхийн 30 гаруй брэндийг нэг дор
Өдгөө тус сүлжээ дэлгүүр нь Улаанбаатар хотод 10, орон нутагт 2 салбартайгаар нийт 12 салбараараа дамжуулан дэлхийн 30 гаруй брэндийг дотоодын хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна.
🫶🏻 Оргил сүлжээ дэлгүүрийн гол давуу тал нь чанартай бүтээгдэхүүн, тав тухтай орчин, өргөн хүрээний сонголттойгоор гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээг 1 дор шийдэх боломжийг бүрдүүлж, хэрэглэгчдэдээ найдвартай, тогтвортой үйлчилгээ үзүүлсээр иржээ.
Эцэст нь… Ойр хавийнхаа Оргил сүлжээ дэлгүүрээр ороод гараарай. Шинэ содон, сонирхолтой хамгийн гол хамгийн хямд үнийг орон нутаг болон Улаанбаатар хотын салбарууддаа санал болгон ажилладаг гэсэн шүү.
☎️ Холбоо барих: 7704-3034


🍋 ЗГ 5 аймагт нийт 220 МВт-ын нарны цахилгаан станц болон батарей хуримтлуурын төслүүд хэрэгжүүлнэ. ЗГ саяхан Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай тогтоол баталсан бөгөөд тэдгээр төслийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар шалгаруулах буюу сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг зарлаж байгаа гэнэ.
🍋 MҮХАҮТ Өмнөд Солонгосын томоохон үзэсгэлэн, конвенцын төвүүдийн 1 болох BEXCO-той хамтран ажиллахаар болов. Талууд худалдаа, хөрөнгө оруулалт болон олон улсын үзэсгэлэн, бизнес форумаар дамжуулан 2 орны бизнесийн харилцааг шинэ шатанд гаргах, ААН-ийн түншлэлийг дэмжих, бизнесийн солилцоог идэвхжүүлэхээр зорьж байгаа аж.
🍋 TMK Energy (TMK.AX)-н өнгөрсөн 4-р сард өдөрт олборлосон дундаж хийн хэмжээ 663 м3-д хүрчээ. Энэ нь өнгөрсөн 2-р сараас 13% өссөн үзүүлэлт төдийгүй өмнөх сарынхаа түүхэн амжилтын дараа бичигдэх дээд амжилт болоод буй. Төслийн гол цооног болох LF-07-н урт хугацааны ажиллагааг хамгаалах зорилгоор 3-р сарын сүүлээр олборлолтоо түр бууруулсан ч үйлдвэрлэл нь эргэн сэргэж эхэлжээ.
🍋 Toyota (TM) Энэтхэгт жилд 100,000 автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай 4 дэх үйлдвэрээ байгуулна. Компани шинэ үйлдвэртээ өөрийн шинэ суудлын автомашиныг үйлдвэрлэх бөгөөд 2029 оны эхний хагаст ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус үйлдвэр ашиглалтад орсноор Энэтхэгт 2,800 гаруй ажлын байрыг шинээр бий болгоод зогсохгүй тус улс дахь нийт үйлдвэрлэл нь 500,000-д хүрэх юм.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply