• Lemon Press
  • Posts
  • 😥 Даатгалгүй Монгол

😥 Даатгалгүй Монгол

Даатгалын салбарын өнгө | Netflix-н IV улирлын орлого | McKinsey-н CEO-н сонгуулийн эргэн тойронд

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Санхүүгийн зохицуулах хороо үүсгэн байгуулагдсаны 18 жилийн ойн баярын мэндийг СЗХ-ны хамт олонд хүргэе! 🎉 Санхүүгийн салбарын бүх оролцогчдыг зангидаж, эрх ашгийг хамгаалах үүрэгтэй тэдний ажил туйлын чухал билээ. 🍋 

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Монгол болон Их Британи ЗГ-ууд агаарын тээврийн хэлэлцээрийг үзэглэж 2 орны хооронд шууд нислэг үйлдэхээр боллоо

GOV: Өчигдөр Монгол болон Хятадын парламентын 5-р уулзалт болж эдийн засаг, хөрөнгө оруулалт, ногоон хөгжил тэргүүтэй 4 чиглэлээр санал солилцов

CHN: Хятадын төв банк банкнуудад тавигдах нөөцийн хэмжээг 50 нэгж хувиар бууруулжээ.

📉 Эрсдэлээс айхгүй байна уу?

Монголын даатгалын салбарын хөгжил дэлхийн дунджаас 10 дахин хоцорч явна. Сүүлийн үед нийгэмд үүсээд буй нөхцөл байдлууд Монголчууд бид эрсдэл, даатгалын мэдлэг тун багатайг тод харууллаа. Бидний өдөр тутмын амьдралд хамгийн чухалд тооцогдох тус салбарын хөгжил хаачив?

Монголдоо ч хоцрогдоно

Сүүлийн 5 жилд ХЗЗ 338%, ББСБ-ын салбар 207% өсөөд байхад даатгалын салбар ердөө 56.2% өслөө. Нөгөө талаас хөрөнгө оруулагчдын сонирхлыг ч татахаа болив. Учир нь шинэ ТОП-20 индексийн багцаас даатгалын 2 компани банкнуудаар солигдсон билээ.

Хөгжиж байна уу?

Даатгалын салбарын хөгжлийг 2 үзүүлэлтээр тодорхойлдог. Гүнзгийрэлтээр тухайн улсын эдийн засгийн хэр их хувь нь даатгагдсаныг, нягтралаас хүн амын хэдэн хувь даатгалтайг харж болдог. Тодруулбал,

  • Бизнесийнхэн анхаар!: Монголын эдийн засгийн 1 хүрэхгүй хувь нь даатгалтай байгаа нь маш хангалтгүй. Тус үзүүлэлт дэлхийд 6.7% байхад Монголынх 0.63%-иар Египеттэй ойртож, Индонез, Оросоос хоцорч байна. Сүүлийн 5 жилд 0.04-хэн нэгж хувиар өссөн нь үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгчид даатгуулахгүй байгааг нотолж буй.

  • Иргэд эрчээ алдаж болохгүй: 1 хүнд ногдох даатгалын хураамжийн орлого 2022 онд ₮87,816 байгаа нь 5 жилийн өмнөхөөс 2 дахин нэмэгдсэн ч дэлхийн дунджаас 36 дахин бага дүн. Чамлахаар чанга атга гэгчээр хэдий дэлхийгээс хоцорч байгаа ч энэ эрчээ алдалгүй улам хурдан хөгжих хэрэгтэй байна шүү.

Сонирх, сонирх

2023 оны III улирлын байдлаар нийт 1.2 сая ширхэг гэрээ байгуулагдсаны 52.7%-ийг ганцхан жолоочийн албан журмын даатгал эзэлжээ. Нэг ёсондоо заавал даатгуулах шаардлагагүй бол иргэд даатгалыг сонирхохгүй, гэрээ байгуулахгүй яваад байна гэсэн үг.

Эцэст нь, гай газар доороос гэдэг ч бид аливаа эрсдэлийн мөнгөн хохирлыг даатгалаар бууруулах боломжоо ашиглахгүй өнгөрөөсөөр л… Даатгалын компаниуд ашигтай ажиллаж байгаа ч нийтээр нь харахад бусад санхүүгийн салбаруудаасаа хоцорч буй тэдэнд тэлэх боломж их байна. Гэвч ямар асуудал араас нь татаад байна вэ?

 📺 Бразилаас ч том

NFLX: Netflix-н үзэгчдийн тоо 2023 оны IV улиралд 13.1 саяар нэмэгдэн 260 саяд хүрлээ. Улмаар орлого 2023 онд 12.5% өсөж $8.8 тэрбумд хүрчээ. Гэвч валютын зөрүүнээс үүдэн $239 саяын алдагдал хүлээснээр нэгж хувьцаанд ногдол цэвэр ашиг нь төсөөлснөөс 5% бага буюу $2.1-тай гарав. Тайлангийн араас тэдний хувьцааны үнэ 9.7% өсөж $539.7-т хүрээд байна.

🔜 “Trade Finance Forum 2024” болоход 5 хоног үлдлээ

Худалдаа Хөгжлийн Банкнаас 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Худалдааны санхүүжилтийн форум” энэ удаад “Restore & Unlock” сэдвийн дор зохион байгуулагдах гэж байна. 

Саяхан Худалдаа Хөгжлийн Банк Bank of New York Mellon-тай хамтран долларын данстай болж дэлхийн 100 гаруй улс руу болон улсаас долларын гадаад шилжүүлгийг 2 цагийн дотор, хамгийн ихдээ $40-ын шимтгэлтэйгээр хийх боломж бүрдсэн. Форумын үеэр тус үйлчилгээний талаар танилцуулах төдийгүй, 

  • 2024 оны гадаад, дотоодын худалдааны чиг хандлага,

  • Комплайнсын бодлого, зөвлөмжүүд,

  • Долларын шилжүүлгийн боломжууд,

  • Харилцагчдынхаа бизнесийн онцлогт нийцсэн зөвлөгөө зэрэг олон сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгүүд болох гэж байна. 

🗓 Хэзээ: 2024.01.30
📍 Хаана: Shangri-La Ball Room

🔥 McKinsey-н CEO-н сонгуулийн эргэн тойронд

McKinsey-н CEO Боб Стернфельс өнгөрсөн онд масс цомхотгол хийсэн болон компанийн орлогын өсөлт удаашрах болсноос үүдэн улиран томилогдох магадлал нь буурсаар байна. Юу нь асуудал болов? 

Сонгууль айсуй…

Боб Стернфельс дэлхийн томоохон зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийн 13 дахь CEO-р 2021 оноос эхлэн ажиллаж байгаа. McKinsey CEO-гоо 3 жил тутамд сонгодог. Энэ удаагийн сонгуулийн эхний тойрогт тус компанийн CEO-г тодруулах үүрэгтэй 750 ахлах түншийн талаас илүү хувь нь Боб Стернфельсд биш өөр нэгнийг CEO байхад тохиромжтой хэмээн саналаа өгсөн аж

  • Шалтгаан: Боб Стернфельс өнгөрсөн онд түншүүдийнхээ цалин урамшууллыг багасгахгүй гэсэндээ нийт ажилчдын 3% буюу 1,400 ажилтнаа цомхотгосон. Гэсэн ч үр дүнтэй байсан уу, гэвэл үгүй! Бусдад зөвлөгөө өгдөг шилдэг компани гэснээ өөрсдийн асуудлыг ч олигтой шийдэж чадахгүй байвал хэцүү биз дээ?

  • Гавьяа ч бий: Уг нь тэрбээр өмнөх CEO-н эрсдэл болон комплаенсын ХО-ийг 2 дахин бууруулж чадсан. Энэ нь ч тухайн үедээ түншүүдэд компанийн нэр хүндийг хамгаалсан гээд өндрөөр үнэлэгдэж байв. 

Гэсэн ч түүнийг өмнөх CEO Кевин Снедерийн шийрийг хатаах нь гээд наагуур цаагуур шивэр авир хийх болсон. Учир нь Кевин Снедер McKinsey-г 2018-2021 он хүртэл буюу 1 удаа удирдсан бараг цорын ганц эрхэм. Гэтэл өмнөх McKinsey-н CEO нар улиран сонгогддог буюу дунджаар 6-8 жил компанийг удирддаг жишигтэй гэлтэй. 

Тэд хэрхэн CEO-гоо сонгодог вэ? 

Дээр дурдсанчлан McKinsey-н CEO-г эрт эдүгээ болон одоо ч хамтран ажилладаг байгууллага, хүмүүсээс бүрдсэн ахлах түншүүд (Senior Partner) нь сонгодог. Ингэхдээ 3 үе шаттай бөгөөд эхний ээлжид боломжит 10 нэр дэвшигчдийг тодруулдаг. Харин 2-р шатад нөгөө 10-аас 2 нэр дэвшигчийг сонгож хамгийн сүүлийн буюу 3-р шатанд нь CEO-гоо тодруулдаг гэнэ

Эцэст нь… Тус компанийн 100 жилийн ой 2026 онд тохионо. Боб Стернфельс азтай байвал компанийнхаа 100 жилийн ойг үзэж, азгүйтвэл өмнөх CEO-гийнхоо шийрийг хатаасан нэгэн л болох нь дээ.

8,260
2023 онд онцгой байдлын байгууллагын албан хаагчид 8,260 хүний амь насыг аварчээ.
₮372.2 тэрбум
Мөн иргэдийн ₮372.2 тэрбумын өмч хөрөнгийг хамгаалсан байна.
€38 сая
Сонирхуулахад, Францын ЗГ-ын €38 саяын санхүүжилтээр агаараас эрэн хайх, аврах ангийг чадавхжуулах, гал түймэр унтраах автомашин нийлүүлэхэд зориулна.

🔌 Тог-оо тохируулъя

Америкийн Нэгдсэн Улсын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос “Тог-оо тохируулъя 17-22 цаг” аяныг хэрэгжүүлж байгаа.

Та мэдэх үү? 

Эрчим хүчээ зөв хэрэглэх хялбар дадлыг хэвшүүлбэл санхүү болон байгальд ч ээлтэй. Тухайлбал гэрэл, гэрэлтүүлэг өрхийн эрчим хүчний хэрэглээний 20%-ийг эзэлдэг төдийгүй энгийн чийдэнг LED гэрлээр сольсноор эрчим хүчийг 95% хүртэл хэмнэдэг аж

Түүнчлэн ТВ, IPTV төхөөрөмж болон бусад цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгалгүй унтвал унтаж байхдаа ч та мөнгөө үрсээр байдгаа мэдэх үү? 

  • Эрчим хүч шимэгч: Ашиглаагүй ч залгаатай үлдээсэн цэнэглэгч, уртасгагч зэрэг цахилгаан хэрэгслүүд эрчим хүчний шимэгч болдог. Цахилгаан хэрэгслийг залгуураар нь салгаж хэвшвэл цахилгааны төлбөр бага гарч, цахилгаан хэрэгслийн эдэлгээ уртасдаг шүү. 

Тиймээс оргил ачааллын 17:00-22:00 цагийн хооронд төдийгүй ер нь л заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, тогоо тохируулж хэвшээрэй.

CNN

🔹Alibaba (BABA)-н зах зээлийн үнэлгээ 1 өдрийн дотор $13 тэрбумаар нэмэгдэж $188 тэрбумд хүрлээ. Тодруулбал, тус компанийн үүсгэн байгуулагчид болох Жак Ма болон Жое Цай нар $200 саяын үнийн дүн бүхий хувьцааг худалдан аваад буй. Үүний араас хувьцааны үнэ нь 8% өсөж $74-т хүрээд байна. 

🔹Улаанбаатар хот болон Мияаконожо хот ХАА-н салбарт хамтран ажиллана. Мияаконожо нь Японд үхрийн “Вагюү” махны үйлдвэрлэлээр тэргүүлдэг хот аж. Тус хамтын ажиллагааны хүрээнд Монголын фермийн бизнес эрхлэгчдийг тус хотод туршлага судлуулах талаар ярилцжээ. 

🔹Tesla (TSLA) 2025 оны дунд үеэс дараагийн үеийн буюу робот цахилгаан автомашин (EV) үйлдвэрлэнэ. Одоогоор Redwood хэмээн нэрлэсэн тус загвар нь Tesla-н хамгийн хямд EV болох Model 3 загвараас 36% хямд буюу $25,000-оос эхлэх аж.    

🔹Google (GOOG) AI болон чатботыг нь хөгжүүлсэн Appen (APX.AX)-тай гэрээгээ дуусгахаа мэдэгдлээ. Тус компани Google-с гадна Microsoft (MSFT), Nvidia (NVDA) тэргүүтэй компаниудын AI-г хөгжүүлж байжээ. Сонирхуулахад Google-н тус компанитай байгуулсан гэрээнүүд нийт орлогынх нь ⅓-ийг бүрдүүлдэг аж.

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн / Монголын Мянганы сорилтын сан: Тэд санхүүгийн удирдлагын чиглэлээр 5 жил ажилласан, монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай нэгнийг хайж байгаа гэнэ шүү. 👉 (Link)

  • Стратегийн менежер / Дижитал Концепт ХХК: Санхүү, үр ашгийн тооцоолол хийх чадвартай, шинжилгээ, судалгаа, статистик чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай хүн байвал ийшээ. 👉 (Link)

  • Гадаад арилжааны брокер / Голомт капитал ҮЦК: Санхүү, хөрөнгө оруулалт, үнэт цаасны гадаад арилжааны туршлагатай, аналитик ур чадвартай брокер таныг найрсаг, мэргэшсэн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллахыг урьж байна. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Танилц: Oscar 2024-н нэр дэвшигчид. (Variety)

  • Сонирх: Төрийн албан хаагчид Солонгост тэтгэлгээр суралцах боломж. (KOICA)

  • Бэлд: Фулбрайтын оюутны хөтөлбөр дараа 7 хоногт эхэлнэ. (USEmbassyinMongolia)

  • Унш: Анхны Macintosh-г одоо хүртэл хэрэглэж байна. (BBC)

  • 🤗 Sharing is caring

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажуулснаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.