- Lemon Press
- Posts
- 🏆 LP: Манлайллыг ойртуулав
🏆 LP: Манлайллыг ойртуулав
Lemon Press-н 2025 оны үйл ажиллагааны хураангуй
POWERED BY

2025 оны мэнд! Өнөөдөр бол энэ оны сүүлийн өдөр. Уламжлалт ёсоор энэ онд Lemon Press-н хамт олон юу хийж бүтээсэн талаарх тоймоо хүргэе! Та бүхний хувьд ч 2025 он амжилт, өсөлтөөр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. 1 сарын 5-нд шинэ оны шинэ дугаараар эргэн уулзъя. Бүгдээрээ сайхан баярлаарай. 2026 ондоо алаад өгнө өө. 🥂🎄

💌 1,000 давсан товхимол

Өнөөдөр та манай товхимлын 1,203 дахь дугаарыг уншиж байна. Бид энэ оны 3 сарын 6-ны өдөр “Нэг мянга” дахь дугаараа гаргасан. Энэ бүх дугаарын цаана бидний хөдөлмөр, сэтгэл, хөгжил, инновац шингэсэн билээ. Анх манай имэйл товхимол анхдагч байсан бол өдгөө бид хэдийн имэйл товхимлын соёлд суралцсан байна.
⏱️ 577 мянган минут: Бид өнөөдрийг хүртэлх дугааруудыг бичихэд ойролцоогоор 9.6 мянган цаг буюу 577 мянган минутыг зарцуулсан байна. Ингэхдээ бид түлхүү хөрөнгийн зах зээл, бизнес, эдийн засгийн тухай ойлголт, мэдээ мэдээллийг энгийн, ойлгомжтой, хялбар байдлаар, үнэ төлбөргүйгээр бэлтгэж хүргэдэг билээ.
📌 2025 оны онцлог: Бид энэ жил 251 дугаар гаргасан. Энэ дугааруудыг “Үнэ цэнтэй мэдээлэл хүргэх замаар Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгах” зорилготойгоо уялдуулж сонирхолтой тоо дата дээр ажиллаж, анализ хийж бичсэнээс гадна олон нийтийн мэдэх эрх ашгийн төлөө улс төрийн болон бусад хэрэгцээт сэдвүүдийг ч алгасахгүй тоймлохыг хичээлээ.
🗞️ Түлхүүр тойм: Энэ онд гаргасан тоймуудаас сүүлийн 5 жилийн үнийн өсөлтийн тухай тойм нэлээд хүчийг авсан. Хандалтаас гадна эх сурвалж болж ашиглагдсан. Мөн ХК-ийн CEO солигдоход хувьцааны үнэ яаж өөрчлөгдөж байгаа талаар хөндсөн нь ОУ-д чухал ч Монголд тоогддоггүй сэдвийг ойртуулсан явдал байлаа. Үүнээс гадна бид урын сангаа энэ онд халуухан байсан eSport-н салбарын тоймоор баяжуулав.

🏆 Манлайллыг ойртуулав

Бид энэ жил ярилцлагын контентууддаа чанаржуулах тал дээр нэлээдгүй ажиллалаа. Энэ хүрээнд онцлууштай энтрепренеруудыг танилцуулах хөрөг контент болох Lead With-д 6 эрхмийг урьж тэдний манлайллын арга барил, туршлага ур чадварыг буулгав. Мөн энэ контент маань танилцуулга видеотой болоод амжсан.

🌊 Их ажил руу шумбав

Бид энэ оны II хагаст 2 том видео төсөл рүү орлоо. Үүний хажуугаар тогтмол гаргадаг богино ярилцлага болон салбар салбарын энгийн ойлголтыг мэргэшсэн мэргэжилтнээр нь дамжуулж хүргэдэг Lemon #101 контентоо ч тасалдуулсангүй.
🏦 Special: 2 том төслийн нэг нь ЕСБХБ (EBRD)-тай хамтран хүргэж буй Lemon Press Special цуврал подкаст юм. Одоогоор уг цувралын эхний дугаар цацагдсан. Энэ цуврал нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд ямар асуудал тулгардаг үүнийгээ ямар төрлийн санхүүжилтээр яаж үр дүнтэй шийдэж байгаа талаар өгүүлж буй. Мөн EBRD-н үйл ажиллагааг танилцуулсан Business Spotlight-н дугаар ч орсон байгаа шүү. Үзэхээ мартав.
🇯🇵🎑 Lemonade in Japan: Дараагийн төслөө бид арлын Япон Улсад бэлтгэлээ. Одоогоор Японы амтлаг Lemonade-г та бүхэндээ амсуулахаар ажиллаж байна. Энэ удаагийн улиралд өөрсдийн гэсэн онцлогтой 8 зочин орсон. Зочид маань Японд амьдрах давуу сул тал, амьдралын явцад ямар асуудлууд гардаг, санхүүгээ яаж удирддаг, яаж орлого олдог гээд сонирхолтой түүхүүдээ хуваалцсан байгаа. Гэснээс саяхан Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн Хоошёорюү С.Бямбасүрэн ч манай Lemonade-д түүхээ хуваалцсан шүү.

🤓 Олигтой юм унш

Бид зах зээлийн шуурхай мэдээ, сонирхолтой тоо баримт, хошин шүүмж, хэрэгцээтэй тоо датаг сошиал хуудастаа бэлтгэн нийтэлдэг. Товхимлын тоймоос гадна шүү дээ. Энэ ч утгаараа манай сошиал сувгуудын дагагч, хандалтын тоо нэмэгдсээр байна.
🔖 Олныг биш чанартайг: Бид сошиал контентоо бэлдэхдээ агуулга, харагдах байдал, хэрэгцээтэй байдлыг харгалзан үзэж өндөр шүүлтүүртэй ханддаг. Ингэж бэлдсэн 1 контент тус бүр дунджаар 80 мянган хандалт авчээ.
📸 Шуурхай: Манай сошиал сувагт зах зээлд нөлөө бүхий томилгоо, шийдвэр, хөрөнгө оруулагчийн шийдвэрт нөлөөлөхүйц мэдээлэл маш шуурхай нийтлэгддэг. Тиймээс манай сошиал сувагтай ойр байж гэмээн энэ бүх мэдээллийг шуурхай хэр нь чанартайгаар авах боломжтой шүү.

📈 IM-н тэлэлт

Бидний алсын хараа бол “Дэлхий дахинд Монголын зах зээлийн талаарх дата, мэдээллийг хүргэдэг тэргүүлэгч медиа компани байх” явдал. Энэ ч утгаараа бид Монголын бизнес, хөрөнгийн зах зээл болон соёлын онцлогийг Inside Mongolia сувгаараа дамжуулан англиар хүргэж буй. Inside Mongolia маань энэ жил 7 хоног бүрийн Даваа гаргийн 8 цагт буюу нийтдээ 52 товхимлын дугаар бэлтгэв.
🫂 Анхаарлын нөлөөнд: Мөн энэ жил Монголыг гадагшаа таниулах олон үйл явдал болсон. Эдгээр сэдвийг бид Inside Mongolia-н сошиал сувгаар цаг алдалгүй хүргэснээр хандалт нэмэгдэж энэ онд 10 мянган шинэ дагагчтай боллоо. Physical Asia-тай холбоотой мэдээнүүд маань л гэхэд хамгийн багадаа 20, 30 мянган like-тай байсан гэхээр арга ч үгүй дээ. Influencer шиг л хандалт авсан даа. 🤪
Тогтвортой, өсөлттэй 2025… Энд хүрээнд 1 жилийн хугацаан дахь ажлын тайлан маань өндөрлөж байна. Шинэлэг, хараат бус, мэргэжлийн хамт олон байхын тулд алдаа оноо, амжилт өсөлт бүхнээ та бүхэнтэйгээ хуваалцахыг зорьдог юм шүү. Биднийг уншдаг, дэмждэг, үнэлдэг та бүхэндээ машид их баярлаж байгаагаа илэрхийлье. 2025 оноо сайхан үдэж, 2026 оноо эрч хүчтэй угтаарай. Ирэх жил уулзъя. Sending huge hugs from Lemon Press Team. 🍋

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг



Reply