🎉 Lemonade-н шинэ улирал

Монложистикс Холдинг ХК-ийн тайлан | Хятадын эдийн засгийн шинэ чиглэлүүд | TSMC-н зээл

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Lemonade цувралын IV улирлын эхний дугаар цацагдлаа. 🎉 Шинэ улирлын хамгийн эхний дугаарт реппер, продюсер, "Big Gee's Foods"-н үүсгэн байгуулагч Т.Мөнх-Эрдэнэ буюу бидний мэддэгээр Big Gee оролцлоо. Заа тэгээд ганцаараа үзэхгүйгээр бусдад ч гэсэн хуваалцаарай. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Ардын Тэтгэврийн Данс ХХК нь Улаансан ХК (UNS)-ийн нийт гаргасан энгийн хувьцааны хяналтын багцыг худалдан авах санал гаргалаа

BOM: Өнгөрсөн сарын байдлаар гадаад валютын улсын нөөц жилийн өмнөхөөсөө 52.7% өсөж $5.2 тэрбумд хүрэв

BID: БИД ББСБ ХХК-ийн ₮17.8 тэрбумын зээлийн багцаар баталгаажсан ХБҮЦ-ны урьдчилсан захиалга эхэллээ.

Тэлнэ, өснө

Цаана чинь урт хугацааны өр зээлгүй компани байна. Хэн бэ гэж үү? Энэ бол өнгөрсөн онд IPO хийж, ТОП-20 компанийн эгнээнд нэгдсэн Монложистикс Холдинг ХК (MLG). Тэгвэл тэдний өнгөрсөн болон ирээдүйг тольдъё. 

2023 оны өнгө

Монложистикс Холдинг ХК үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд танилцуулаад буй. Тэдний өнгөрсөн онд тээвэрлэсэн ачаа 163% өсөж 1 сая тн-д хүрсэн. Улмаар  борлуулалтын орлого 55% өссөн ч цэвэр ашиг нь 11% буурсан байна.

  • Яагаад? Өнгөрсөн онд Хятад хилээ бүрэн чөлөөлснөөр тээврийн хүндрэлтэй нөхцөл байдал хэвийн болж, тээврийн өртөг буурсан юм. Улмаар Монложистиксийн нэгж тээврийн дундаж үнэ жилийн өмнөхөөс 39% буурч $1,735 болжээ. Иймээс тэдний үйл ажиллагааны зардал 34% нэмэгдэж ашиг нь буурсан хэрэг. 

  • Өгөөжтэй: Түүнчлэн Монложистикс Холдинг ХК нь IPO хийж байхдаа өөрийн эзэмшил бүхий 9 компаниас ашгаас хувь хүртэх боломжтой гэдгээрээ онцлог байсан. Иймдээ ч тэд 2023 оны цэвэр ашгийнхаа 48% буюу ₮3 тэрбумыг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн юм. Улмаар тэдний ногдол ашгийн өгөөж 4.2%-тай гарсан билээ

Цаашид яах вэ? 

Заа өнгөрсөн он ийм байдаг юм байж. Тэгвэл тэд энэ онд цэвэр ашгаа 54.8%-78.6% өсгөж ₮13-₮15 тэрбумд хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Улмаар цэвэр ашгийн маржин нь 5%-5.5%-д хүрэх юм. 

  • Яаж? Дээрх өсөлтийг транзит тээвэр болон импортын тээврийн өсөлт бүрдүүлэх аж. Мөн компани IPO-р татан төвлөрүүлсэн хөрөнгөөр худалдан авах тавцант вагоныг ашиглаж эхлэх тул тээврийн хэмжээ нэмэгдэхээр байгаа юм. 

  • Стратеги: Түүнчлэн Монложистикс групп нь шинээр зах зээл дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй компаниудыг худалдан авах арга замаар өөрийн зах зээлд эзлэх байр сууриа тэлэх зорилготойгоор судалгаа хийж байгаа аж. 

Гэснээс, Монложистикс Холдинг ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 4 сарын 27-нд болох гэж байгаа шүү. 🍋

Залруулга

Өчигдрийн товхимолд “жил бүрийн 6 сарын 14-нийг “Шүүхийн өдөр” болгон бүх нийтээр амрах өдрийн тоог нэгээр нэмэх хуулийн төсөл өргөн баригдлаа” хэмээн ташаа мэдээлэл тараасанд гүнээ хүлцэл өчье. 🙇🏻‍♂️

Тус өдөр нь бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр бус бүх нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөрт хамаарах тул бүх нийтээр амрахгүй аж. Тус мэдээллийг залруулах хүсэлт гаргасан уншигч, өмгөөллийн “Фемида Дэнс” ХНН-ийн хуульч Д.Болд-Эрдэнэдээ баярлалаа. 🙏🏻

Худал мэдээлэл түгээсэнд редакцын багийн зүгээс ахин хүлцэл өчье. 🙇🏻

📃 Монголын медиа группийн үр дүн

TNGR: Өнгөрсөн онд ₮2.7 саяын цэвэр ашигтай ажилласан ТэнГэрЛиг Медиа Групп ХК үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Компанийн борлуулалтын орлого 2.8 дахин буурсан ч зардлаа 6.9 дахин танасан тул ашигтай ажилласан билээ. Түүнчлэн тэдний ROE буюу өөрийн хөрөнгийн өгөөж 100.6%-д хүрсэн аж. Сонирхуулахад, компани өнгөрсөн онд Гүйцэтгэх удирдлагадаа ₮139 саяын цалин тооцсон бол ТУЗ-ийн гишүүдэд цалин урамшуулал олгоогүй аж.

🐂 Гадаад арилжааны уралдаан

Голомт Капитал ҮЦК-иас 2 дахь удаагаа зохион байгуулж буй “Golomt Capital Championship 2”  гадаад арилжааны уралдааны бүртгэл эхэллээ. Уг уралдаанд хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөсөн 3 ялагч тодрох ба нийт ₮350 саяын санхүүжилттэй гадаад арилжааны данс ашиглах эрх болон ₮20 саяын эзэн болох юм.

📅 Бүртгэлийн хугацаа: 3 сарын 25-наас 6 сарын 16
🎯 Үргэлжлэх хугацаа:  4 сарын 1-нээс 12 сарын 20

Гэснээс бидний өмнөх GCC-н ялагчтай хийсэн ярилцлагыг ЭНД дарж сонирхоорой.

📝 Moody’s: Хятадын эдийн засгийн шинэ чиглэлүүд

Өнгөрсөн онд Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар (ҮХХ) ганхаж, эдийн засаг нь арайчүү 5.2% өссөн. Улмаар тэд эдийн засгаа сэргээхээр өмнө нь байгаагүйгээрээ гаднын хөрөнгө оруулагчдад найр тавихаас эхлээд олон бодлого хэрэгжүүлэх болов. Үүнтэй холбоотойгоор бодлогын өөрчлөлт ч хийж байгаа гэнэ. Ямар?

🌱 Эдийн засгийн өсөлтийг услах 3 салбар 

Том зураглалаар бол Хятадын хүн амын хөгшрөлт, бүтээмжийн уналтаас үүдэн Хятадын эдийн засгийн өсөлт урт хугацаандаа удаашрах төлөвтэй байгаа тул ЗГ-аас технологийн салбаруудыг тордож, болзошгүй эрсдэлээс сэргийлэхээр чармайж буй. Ингэхдээ цахилгаан автомашин, дэвшилтэт технологи, цэвэр эрчим хүчний салбаруудыг анхаарах юм. 

  • Биелэх боломжтой зорилт: Цахилгаан автомашины тухайд тэд Шинэ эрчим хүчний тээвэр (NEV) буюу EV болон түлшээр ажилладаг хайбрид автомашиныг голчилж буй. Тус салбар одоо нэрлэсэн ДНБ-ийнх нь 1.6%-ийг эзэлж байгаа бөгөөд 2030 он гэхэд 4.5%-5%-ийн эзлэх гэнэ. Мэдэх нь мэднэ дээ гэдэг шиг BYD (1211.HK) өнгөрсөн IV улиралд 530,000 EV борлуулж Tesla (TSLA)-н хааны титмийг булаасан. Тэгэхээр тэдний зорилт биелэх магадлал тун өндөр л юм байна.   

  • Судалж байна: Хятадын хувийн салбарын 2013-2022 AI-д оруулсан нийт хөрөнгө оруулалт $95.1 тэрбумд хүрч дэлхийд 2-рт жагсаж буй. Харин Америкийнх $248.9 тэрбум байгаа юм. AI болон бусад дэвшилтэт технологийн үйлдвэрлэл тал дээр тэд төрөөс шууд татаас олгохоос илүүтэй судалгаа, шинжилгээнд нь нэлээдгүй мөнгө хаяж байгаа аж. 

  • Шалтгаан: Энэ нь ч аргагүй бөгөөд Хятадын хувьд тус чиглэлд ажиллах нөү-хоу дутмаг ядаж байхад Америкийн чипийн хориг чипийн зах зээлийг нь нэлээд чангааж байгаа бололтой. 

Сүүлийн буюу цэвэр эрчим хүчний салбарт Хятад илүү олон салхин болон нарны станцуудыг барьж ирэх 5 жилд жил бүр $85-$90 тэрбумыг зарцуулах төлөвтэй байна. ОУ-ын эрчим хүчний агентлагаас ч Хятадыг энэ онд 2030 оны зорилтоо бараг л биелүүлэхээр байна гээд байгаа. 

Эцэст нь… Хятад эдгээр салбаруудыг дэмжихдээ хахаж цацтал нь мөнгө чихээд байлгүй татаас, урамшуулал олгох замаар дэмжинэ гэнэ ээ. Moody’s-с ч төрийн хэт оролцоо тогтворгүй байдлыг үүсгэх эрсдэлтэйн сацуу тус шилжилт богино хугацаанд Хятадын эдийн засгийн өсөлтийг удаашруулах эрсдэлтэй хэмээн улаан карт өргөв. Гэхдээ Хятад хэдийнээ тус салбаруудад дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц байр суурьтай байгаа гэхээр нөхцөл байдал хаашаа ч хэлбийхээр байна даа.  

💰 Аригтай хадгалъя

Ариг банк “Аригтай хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяныг зарлалаа. Тодруулбал, уг аян энэ оныг дуустал үргэлжлэх ба 1 супер азтан шалгарч ₮100 саяын эзэн болох юм. 💸

Аянд хэрхэн оролцох вэ?

  • 6 сар болон түүнээс дээш хугацаатай хадгаламж нээлгэх, орлого нэмэх, хадгаламжийнхаа хугацааг ₮50,000-өөр сунгах бүрдээ урамшууллын эрх авч уг аянд оролцох боломжтой.

🎁 Түүнчлэн аяны хүрээнд сар бүр ₮3 саяын 1 азтан, ₮1 саяын 3 азтан, ₮500,000-ийн 7 азтан тодрох ба урамшууллын эрхийн сүүлийн 4-н орон таарсан харилцагч бүр ₮50,000-ийн азтан болох аж.

За тэгээд, тэдний жилийн 16.5% хүртэл хүүтэй, хугацаатай хадгаламжийн бүтээгдэхүүнээс сонгон уг аянд нэгдэн боломжтой шүү.

Primroso Lodge

🔹Эмийн сонсгол ирэх Даваа гарагт эхлэхээр товлогдлоо. Тус сонсгол 4 сарын 15-17 хүртэл үргэлжилж эмийн хүртээмж, эмийн үнэ тэргүүтэй асуудлуудын хүрээнд болох юм. Санаж байгаа бол өнгөрсөн 1-р сараас эхлэн тус асуудлаар иргэдээс мэдээлэл авч 6,183 нотлох баримттайгаар сонсголыг эхлүүлэх гэж байна.

🔹Монгол Австралийн дипломат харилцааг иж бүрэн түншлэлд хүргэх баримт бичгийн төслийг эцэслэнэ. Өчигдөр 2 улсын ГХЯ хоорондын 5 дахь зөвлөлдөх уулзалт болж ойрын хугацаанд харилцааг ахиулан иж бүрэн түншлэлд хүргэх талаар тохиролцсон юм. Сонирхуулахад 2022 онд талуудын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байв. 

🔹Монгол болон Энэтхэгийн хооронд шууд нислэгтэй болох эрэлт их байна. Тодруулбал, иргэд Энэтхэгээс Монголд газрын тос, мэдээлэл технологийн салбарт ажиллахаар ирдэг бол Монголоос Энэтхэг рүү эмнэлгийн үйлчилгээ авах, шашны зан үйлд оролцохоор явдаг тул шууд нислэгтэй болох эрэлт байгааг онцолсон аж.

🔹Америк Тайванийн чип үйлдвэрлэгч TSMC (TSMC34.SA)-д $11.6 тэрбумын татаас болон зээл олгоно. Тодруулбал, тус улсын ЗГ-аас TSMC-г Аризона мужид үйлдвэр барихад нь туслах зорилгоор $6.6 тэрбумыг татаас болгон $5 тэрбумыг зээл хэлбэрээр олгох гэнэ. Компани тус үйлдвэртээ 2 төрлийн нанометрийн чип үйлдвэрлэх юм. 

Хараагаа хурцлаад алдаатай мэдээг олоорой. 🕵️

A. Хятад цэвэр эрчим хүчинд шилжихээр ирэх 5 жилд жил бүр $85-$95 тэрбумыг зарцуулна. 🤑
B. ТэнГэрЛиг Медиа Групп өнгөрсөн онд ₮2.7 саяын цэвэр ашигтай ажиллав. 💵
C. Монложистикс Холдинг ХК өнгөрсөн онд 1 сая тн ачаа тээвэрлэсэн байна. 📦

  • Илүү: Blackstone үл хөдлөх түрээсийн салбар руу орлоо. (WSJ)

  • Хөөх: Билли Эйлиш байгальд ээлтэй цомог. (Billboard)

  • Захидал: JPMorgan-н CEO-н хөрөнгө оруулагчдадаа илгээсэн захидал. (QUARTZ)

  • Илүүдэхгүй: Уншсан бүхнээ санах арга зааж өгье. (Matt D'Avella)

👀 Share Lemon Press-н эргэн тойронд юу болов? 

Өглөө бүр 07:00 цагт чанасан кофе, шарсан өндөгтэй тань зэрэгцэн хүргэдэг имэйл товхимол маань Share Lemon Press булантай болсоноос хойш unique referral-р дамжин 1,270 имэйл бүртгүүллээ. Үүнээс 700 нь хэдийн Lemon Press-н үнэнч уншигч, сонсогч болжээ. Түүнчлэн 30 стикер, 16 даавуун тор, 10 аяга, 4 футволк лимонуудад маань очоод буй.

Гэснээс хараахан мерчээ авч амжаагүй бол бидэнтэй холбогдоод манай оффисоор зочлоорой. 😎

Аан тийм хуурамч имэйл бүртгүүлэвэл бид амархан мэдчихнэ шүү!

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт нь A буюу Хятад цэвэр эрчим хүчинд шилжихээр ирэх 5 жилд жил бүр $85-$95 тэрбум биш $85-$90 тэрбумыг зарцуулах нь шүү.