🍋 Lemon Press Bingo

Энэтхэгийн дижитал ЭЗ болон Монголын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын талаар тоймлолоо.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Заа, Playtime-н тасалбар авсан хэр их хүн байна? Энэ жилийн Playtime нийт 3,000 ажлын байр бий болгох гэнэ. Нэмж хэлэхэд, Playtime руу UBCab-р явахаар төлөвлөж байгаа бол тэд зогсоол дээрээ DJ сет тавихаар төлөвлөж байгаа гэнэ шүү. 🤘

*Нэг өдрийн өөрчлөлт

GOV: ЗГ-аас УИХ-д 2023 оны улсын төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэв.

BOM: Өнгөрсөн сарын байдлаарх гадаад валютын албан нөөцийн хэмжээ жилийн өмнөхөөсөө 24.7% өсөж $3.9 тэрбумд хүрчээ.

MMF: Мөнгөний захын энэ 7 хоногийн арилжаагаар нийт ₮1.3 тэрбумын репо зээл арилжаалагдлаа.

💭 Монгол соёл дэлхийг дайлаар мордох уу?

Дэлхийн бүтээлч үйлдвэрлэлийн салбарт жилд ойролцоогоор $4.3 их наядын хөрөнгө оруулалт хийгдэж нийт эдийн засгийн 6.1%-ийг эзэлж байна.

Соёлын экспорт гэдэг нь…

Тухайн орны соёлын бүтээгдэхүүн, үнэт зүйл, уламжлалыг дэлхийн бусад хэсэгт дэлгэрүүлэх, сурталчлахыг хэлнэ. Энэ нь хөгжим, уран зохиол, кино, хоол, загвар зэрэг үндэстний өв соёлыг илтгэх олон талт байдлаар илэрч болно.

Өмнөд Солонгосын соёлын давлагаа

Өмнөд Солонгос нь 1997 оноос энтертайнмент салбараа улсынхаа ЭЗ-ийн гол хөдөлгөгч хүч гэж тодорхойлсон. Уг салбар нь 2015 оноос хойш тасралтгүй өссөөр 2022 онд $15 тэрбумын ашгийг ЭЗ-таа оруулжээ. Энэ нь Монголын 2022 оны ДНБ-ий хэмжээнээс 13.6% өндөр дүн юм. Харин соёлын экспорт нь 2021 онд $12.4 тэрбумд хүрч түүхэн дээд амжилт тогтоосон бол 2022 онд энэ дүн 47.9% өсөв.

Соёлын экспортын дам нөлөө

Өмнөд Солонгосын бүтээлч үйлдвэрлэлийн экспорт $100 саяар өсөхөд гоо сайхан, хүнс зэрэг өргөн хэрэглээний барааны экспорт $180 саяар нэмэгддэг гэх тооцоолол байна.

  • Чиг хандлага: Өмнөд Солонгосын жишгээр улс орнууд сүүлийн жилүүдэд бүтээлч үйлдвэрлэлийн салбартаа анхаарч, соёлын экспортоор ЭЗ-ийн хүчээ нэмж байна. Монгол ч энэ салбараа хөгжүүлж уул уурхайгаас дутахгүй ЭЗ-ийн өгөөж, үр дүнг бий болгоно хэмээн зорьж буй.

Тухайлахад Монголд:

  • 2021 оноос хойш Соёл урлагийг дэмжих сангаас ₮2.8 тэрбумыг салбарынханд олгосон.

  • Өрсөлдөх чадвар, онцлог, өв соёлдоо тулгуурлан дэлхийд Монголыг төлөөлөх соёлын 12 чиглэлийг тодорхойлов.

  • Салбарын ДНБ-д эзлэх хэмжээг 2027 он гэхэд 4%-д хүргэх зорилтыг тавилаа.

  • 2023, 2024 оныг Монголд айлчлах жил болгон зарлаж энэ зун К-pop оддыг Монголд урьж, тоглолт хийхээр төлөвлөөд буй.

Эцэст нь… Монгол соёлоор дэлхийд өрсөлдөж, ЭЗ-аа тэлэх зорилт хэзээнээс үр дүнгээ өгөхийг одоо таамаглахад хэцүү ч Өмнөд Солонгосын жишээнээс харахад боломжгүй зүйл биш нь илт.

🖌️ Будаг нь ханхалсан M&A

AAPL: Саяхан Vision Pro гэх шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан Apple AR төхөөрөмжөөрөө алдартай Mira гэх стартапыг худалдаж авлаа. Mira нь нийт $17 саяын санхүүжилт босгосон бөгөөд тоглоомын паркууд болон Universal Studios зэрэг үзвэр үйлчилгээний газруудад зориулсан AR чихэвч үйлдвэрлэдэг байсан аж. Тэгэхээр Apple Vision Pro мэтийн бүтээгдэхүүнүүдээ илүү сайжруулахаар ханцуй шамлав бололтой.

 💡 Дижитал ЭЗ гэрлийн хурдаар…

YouTube-с IT-н хичээл хайхаар л нэг Энэтхэг нөхөр гарч ирдэггүй юу? Тэгвэл Энэтхэгийн дижитал ЭЗ 2030 он гэхэд 5.7 дахин өсөж $1 их наядад хүрэх гэнэ.

  • Дижитал ЭЗ: Энэ нь дижитал технологи, платформ дээр суурилсан ЭЗ-ийн үйл ажиллагааг хэлнэ.

💥 Boom: 2030

Энэтхэгийн дижитал ЭЗ-ийн технологийн салбарт оруулах хувь нэмэр 2022 онд 48% байсан бол 2030 он гэхэд 62% болохоор байгаа аж. Цаашлаад, тэдний дижитал ЭЗ нь ДНБ-ийхээ 4%-5%-ийг бүрдүүлдэг байсан бол энэ тоо 12%-13%-д хүрэхээр байна.

  • Яагаад? Бидний мэдэж байгаачлан Энэтхэг асар их хүн амтай. Тэдэнд 700 сая гаруй интернэт хэрэглэгч бий. Үүнийг даган дижитал экспортын боломж, цахим худалдаа нэмэгдэж буй.

  • Дэмжигч: Түүнчлэн Энэтхэгт бизнес эрхлэгчид бизнесийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор дижитал шийдлүүдийг ашиглаж эхэлсэн нь тус ЭЗ-ийг томруулахад томоохон түлхэц болж байгаа аж. Тодруулбал, ЖДҮ эрхлэгчдийн 6 сая гаруй нь буюу 10% нь дотооддоо цахимаар борлуулалт хийдэг гэнэ.

  • Тэлнэ: Цаашлаад, B2C буюу бизнесээс хэрэглэгч рүү чиглэсэн цахим худалдаа 2030 он гэхэд 5-6 дахин өсөж $350-$380 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Учир нь 2030 он гэхэд өрхийн орлого $2,500-оос $5,500 болж 2 дахин нэмэгдэхээр байгаа аж.

Үр дүн

Дижитал ЭЗ-ийн өсөлт нь Энэтхэгийг ойрын жилүүдэд ХО-ын бай болгохоор байгаа юм. Тиймдээ ч тус улсад оруулсан ХО 2018-2022 оны хугацаанд 23% өссөн аж. Түүнчлэн ихэнх хөрөнгө оруулагчид ойрын 5-7 жилийн хугацаанд хөрөнгийнхөө 75%-ийг дижитал ХО-д зориулахаар төлөвлөж буй. Нэмж дурдахад, тэдний 90% нь Энэтхэгийг дижитал дэд бүтэц сайтай тул ХО хийхэд тохиромжтой гэж үзжээ. Тэгэхээр тэдэнд орж ирэх ХО нэмэгдэнэ л гэсэн үг.

Эцэст нь… Айлын хүүхдүүд ийм айхтар гэдэг шиг бусад улс орнуудын дижитал ЭЗ ийм том байхад манайх дижитал үндэстэн болно гэчхээд ганц нүүрсээрээ нүүрээ тахлах юм даа.

За тэгэхээр энэ удаад Lemon Press Bingo-г тоглоцгооё. Доор бэлтгэсэн үйлдлүүдийг хийж байсан бол дээр нь 🍋 тавиарай. Аан тийм хариулж дуусаад бидэнд харуулах аа мартав аа. 😎

🧮 Өрхийн санхүүгээ бүртгэхэд хялбар боллоо

Та гэр бүлийнхээ санхүүг илүү үр ашигтай удирдах арга хайж байна уу? 🤓

Тэгвэл гэр бүлийн гишүүн бүр өөрийн орлого, зарлага болон төсвөө нэг дор бүртгэж, ухаалгаар төсөвлөх боломжтой KEEP санхүүгийн апп-ийг санал болгож байна.

Уг апп-ийн хэрэглэгч болсноор та гэр бүлийнхээ санхүүгээс гадна хувь хүн, бизнес болон төслийн орлого, зарлагаа хялбархан бүртгэж, дотнын хүмүүстэйгээ хуваалцах боломжтой аж. Түүнчлэн та сарын эцэст бүх орлого, зарлагаа нийтэд нь харах боломжтой учир тайлагнаж, хянахад хялбар гэнэ шүү.

За тэгэхээр, хэн хэдэн төгрөг өрхийн төсвөөс зарцуулж байгааг амархан мэдээд авах нь ээ.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

WSJ

🔹CNN-н CEO албан тушаалаасаа буулаа. Тодруулбал, Крис Лихт CNN-н CEO-р 13 сар ажилласан бөгөөд тус хугацаанд CNN-н үзэлт тасралтгүй буурч өрсөлдөгч Fox News болон MSNBC-д байр сууриа алдахад хүрэв. Мөн ажилчид нь түүнийг сэтгүүл зүйд бус тоон үзүүлэлтийг анхаардаг гэж шүүмжилж байжээ.

🔹Өнгөрсөн 5-р сарын байдлаар 2,469 иргэнд ₮256.7 тэрбумын ипотекийн зээл олгов. Түүнчлэн он гарсаар нийт ₮700 тэрбумын зээлийн хүсэлт ирсэн аж. Үүний ₮270 тэрбумыг ЗГ санхүүжүүлээд байгаа бөгөөд үлдсэн хэсгийг эргэн төлөлтөөр санхүүжүүлэх юм.

🔹Xanadu Mines (XAM.TO) Хармагтай төслөөр өндөр агуулга бүхий шинэ бүсүүд илрүүлэв. Түүнчлэн Xanadu Mines тус төслөөр $35 саяын хөрөнгө оруулалт татсан бөгөөд 31 цооног өрөмдсөнөөс хэд хэдэн цооног нь 2021 оны нөөцийн тооцооллоос өндөр агуулгатай байжээ.  

🔹Moody’s агентлаг Mongolian Mining Corporation (0975.HK)-н B3 зэрэглэлийг бууруулж магадгүй. Тодруулбал, тэд ирэх онд бондын эргэн төлөлтөө хийх товтой ч шинээр бонд гаргаагүй байгаа. Улмаар Moody’s агентлаг компанийн төлбөрийн хөрвөх чадварыг сул байна гэж үзжээ.

  • AI: Instagram хиймэл оюун ухаан хөгжүүлж байна. (Entrepreneur)

  • Environment: Нью-Йоркчууд гэртээ байх хэрэгтэй болов. Яагаад? (QUARTZ)

  • Summit: Ажлын байрны ирээдүй. (Forbes)

  • Tech: OpenAI засгийн газрын ажилчдад зориулсан хувилбартай болно. (Yahoo!Finance) 

Reply

or to participate.