• Lemon Press
  • Posts
  • 🔊 Айсуй IPO: Худалдаа хөгжлийн банк

🔊 Айсуй IPO: Худалдаа хөгжлийн банк

Twitter-н шинэ CEO болон Худалдаа хөгжлийн банкны IPO талаар тоймлолоо.

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд ээ. Санхүүгийн Зохицуулах Хорооны өнгөрсөн Баасан гаргийн ээлжит хуралдаанаар ХасБанк, ХХБ-ны энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрөөд буй. Ингэснээр системийн нөлөө бүхий топ 5 банкнуудын сүүлийн 2 IPO болох гэж байна. 🔥

*Нэг өдрийн өөрчлөлт

NSO: Төлбөрийн тэнцэл 2022 оны I улиралд $953.6 саяын алдагдалтай байсан бол 2023 оны I улирлын урьдчилсан гүйцэтгэлээр $79.6 саяын ашигтай гарчээ.

G7: Их 7-гийн орнуудын сангийн сайд нар Японд хуралдаж дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг Хятадаас хамааралгүй болгох талаар хэлэлцэж байна.

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮8.6 тэрбумын арилжаа хийгдсэний ₮5 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигдав.

Монголын ууган банкны IPO

Банкны салбарын хувьсал үргэлжилж, Худалдаа хөгжлийн банк (ХХБ) олон нийтэд хувьцаагаа санал болгохоор болоод буй. Тэгвэл тэдний тухай сонирхолтой баримтуудыг харцгаая.

  • Анхдагч: ХХБ нь Монголын хамгийн анхны арилжааны банк бөгөөд 33 жилийн ойгоо угтаж буй. Түүнчлэн тэд ОУ-д бонд гаргасан анхны банк ба нийт 5 удаа бонд гаргаж $1.1 тэрбумын дунд, урт хугацаатай эх үүсвэр татаж байсан. Эдгээр бондын хамгийн сүүлийн буюу $500 саяын бондыг 2020 онд бүрэн барагдуулжээ.

Тэдний нөлөө

Өнгөрсөн оны байдлаар банкны салбарын нийт байгууллагын зээлийн 43%-ийг ХХБ дангаараа бүрдүүлсэн байна. Учир нь тэд МҮХАҮТ-ын ТОП-100 ААН-ийн 94-тэй нь хамтын ажиллагаатай аж. Мөн түүнчлэн:

  • Олон Улсын банк: Түүнчлэн ХХБ ОУ-ын 300 гаруй банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж Монголын гадаад төлбөр тооцоо, худалдааны санхүүжилтийн ихэнхийг гүйцэтгэж буй. Тухайлбал, 2022 оны байдлаар нийт гадаад төлбөр тооцооны 32%, худалдааны санхүүжилтийн 27%-ийг гүйцэтгэв.

  • Ногоон 🏡: Тэд 2012 онд санхүүгийн системд анх удаа тогтвортой ногоон санхүүжилт гэх ойлголтыг нэвтрүүлж, үүнтэй холбоотойгоор нийт ₮1 их наядын санхүүжилт олгожээ. Санхүүжилтийг салбараар нь харвал 34.6%-ийг тогтвортой ус ба хог хаягдал, 34.1%-ийг эрчим хүчний хэмнэлт, 27.5%-ийг гэр хорооллын сайжруулалт, 4%-ийг бохирдол багатай эрчим хүчний салбарт тус тус олгосон аж.

  • IPO: ХХБ энэ онд тогтвортой ногоон банк болохоор, 2025 онд уур амьсгалын эрсдэлийн удирдлагын ил тод байдлын системийг нэвтрүүлэхээр ажиллаж буй. Тэгэхээр тэд IPO-р татан төвлөрүүлсэн хөрөнгөө ногоон, тогтвортой санхүүжилтийн зээлийн эх үүсвэрт зарцуулах төлөвтэй байна.

₮10,000,000,000,000

Тус банкны нийт хөрөнгө IPO-н өмнөхөн анх удаа ₮10 их наяд хүрсэн нь онцлог тохиол болов. Цаашлаад тэдний хүүгийн орлого эхний улирлын байдлаар 7.2% нэмэгдэж ₮163.8 тэрбумд хүрснээр ашиг нь 45% өсөж ₮47.4 тэрбумд хүрээд байна.

Эцэст нь… Заа тэгээд бид тэдний IPO-н талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно. Stay Tuned!

📺 Нэг дор…

DIS: Disney+ дээр Hulu-н контентууд нэмэгдэнэ. Энэ нь Disney-н стратегийн шинэчлэлийн нэгээхэн хэсэг бөгөөд компани Disney+ болон Hulu-г нэгтгэж 1 платформ болгохоор зорьж байгаа аж. Тодруулбал, Hulu-н 66%-ийг эзэмшдэг Disney тэднийг бүхэлд нь худалдаж авах талаар хэлэлцэж буй. Тус шийдвэр Disney-н хувьд өнгөрсөн улиралд 4 сая гаруй үзэгчээ алдсан шархаа нөхөх боломж олгох бололтой.

Twitter-н шинэхэн CEO

Tech Xplore

Оны өмнөхөн Илон Маск 17.5 сая хүн оролцсон өөрийн жиргээний санал асуулгын үр дүнд Twitter-ийн гүйцэтгэх захирлын ажлаа өгч, өөр хэн нэгнийг олохоо амлаж байсан. Тэгвэл тэрээр Twitter-н шинэ гүйцэтгэх захирлыг саяхан танилцууллаа.

Хэн? Яагаад?

  • Туршлагатай нэгэн: Twitter-н шинэ босс бол NBCUniversal-н зар сурталчилгаа, хамтын ажиллагаа хариуцсан захирлаар 12 жил ажилласан туршлагатай Линда Яккарино юм. Түүнчлэн тэрээр Америкийн 2 гол намд ажиллаж байсан бөгөөд улс төрийн салбарт чамгүй танигдсан нэгэн юм.

  • Ур чадвар, амжилт: 2011 онд NBCUniversal-д тэрээр нэгдсэнээс хойш түүний баг $100 тэрбумын зар сурталчилгааны орлого олжээ. Мөн стриминг үйлчилгээ болох Peacock-г зах зээлд нэвтрүүлсэн аж.

Шинэ CEO-тэй болсноор

  • Илон Маскын хувьд: Тус шийдэлд хүрснээр Илон Маск өөрийн эзэмшлийн бусад компани болох Space X, Tesla (TSLA) компаниуддаа илүү анхаарал боломжтой болох юм. Гэвч тэрээр Twitter-с бүр мөсөн салахгүй ба дизайн, шинэ технологийн инновацыг хариуцан ажиллана.

  • Twitter-н хувьд: Уг платформ хэрэглэгч ихтэй ч зар сурталчилгаанаас олж буй орлого нь бусад технологийн акулуудаас асар бага. Тодруулбал, тэдний зар сурталчилгааны орлого Facebook (META)-с 20 дахин, Instagram-с 10 дахин бага аж. Тийм ч учраас зар сурталчилгааны салбарын эксперт Линдаг сонгосон биз ээ.

Цаашдаа… Ер нь бол Twitter-т гарах шинэ өөрчлөлт нь худалдааны цэстэй болж, нэмээд дүрстэй дуудлага хийх боломжтой болох юм. Хэдий тэд бусад сошиал платформуудтай төстэй болж байгаа ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үнэт зүйлээ орхигдуулахгүй гэнэ. За тэгээд өөрчлөлтийг хүлээж байя даа.

Банкны эх үүсвэрээр олгосон ипотекийн зээл олголт сүүлийн хэдэн сард хэр өөрчлөгдөв?

  • 2022/06: ₮47.4 тэрбум

  • 2022/07: ₮33.2 тэрбум

  • 2022/08: ₮41 тэрбум

  • 2022/09: ₮52.4 тэрбум

  • 2022/10: ₮62.2 тэрбум

  • 2022/11: ₮64.3 тэрбум

  • 2022/12: ₮76.1 тэрбум

  • 2023/01: ₮54.3 тэрбум

  • 2023/02: ₮65.7 тэрбум

  • 2023/03: ₮85.9 тэрбум

Энэ оны 3-р сард банкны эх үүсвэрээр ₮85.9 тэрбумын ипотекийн зээл олгогдсон нь 10 сарын өмнөхөөсөө 1.8 дахин өссөн дүн аж.

Lemon Press-н уншигчдад 30%-н хөнгөлөлттэй - CX’23

Хэрэглэгчийн туршлага (Customer Experience) чиглэлийн Customer Experience Conference арга хэмжээ 5 сарын 18-нд  Зайсан Хилл Эвент Халл-д 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Уг арга хэмжээгээр салбарын хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн, түүчээлэгчид мэдлэг туршлагаа хуваалцах аж. Түүнчлэн алсын хараа, технологийн сонголт СХ-ийг үр дүнтэй удирдах менежментийн онцлог, арга техник зэргийг танилцуулах юм.

Сонирхуулахад, тэд манай уншигчдад зориулан ₮239,000-ийн тасалбараа 30% хөнгөлөлттэй үнээр буюу ₮169,000-өөр худалдаалах гэнэ шүү. 🤩

Уг урамшуулалд хамрагдахын тулд ЭНЭ формыг бөглөөд Promo code хэсэгт нь LEMON гэж бичихэд л болно. За тэгээд, Амжилт!

CU Management

🔹Binance (BNB) Канад дахь үйл ажиллагаагаа зогсоохоор болов. Тус шийдвэр нь урьдчилж зөвшөөрөл авахгүйгээр Канадад стэйблкойн арилжихыг хориглосонтой холбоотой. Хэрэв тус улс хөрөнгө оруулагчдыг чөлөөтэй арилжаа хийхийг дэмждэг болбол Binance эргэн ирэх гэнэ.

🔹Монгол Чехийн бизнес форум энэ оны III улиралд Улаанбаатар хотод болно. Түүнчлэн 2 орны ГХЯ-ны сайд нар цаашид ЭЗ-ийн түншлэлийг гүнзгийрүүлж, тэр тусмаа уул уурхай, ХАА, барилга дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааг тэлэх, бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахаа мэдэгдэв.  

🔹ТЭСО Групп барилгын материалын салбарт үйл ажиллагаа явуулна. Тэд уг салбарын импортын нөлөөг багасгахаар “Чулуун хөвөн хавтан үйлдвэрлэлийн төсөл”-ийг хэрэгжүүлж, Италийн "Гамма Меканика" компаниас жилд 16,000 тн чулуун хөвөнхавтан үйлдвэрлэх хүчин чадалтай тоног төхөөрөмж худалдан авахаар болжээ.

🔹Америкийн түүхий эдийн фючерсийн арилжааны хорооны дэд захирал МХБ (MSE)-д ажиллалаа. Учир нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль ирэх 6 сарын 30-наас хэрэгжих бөгөөд үүнтэй холбоотойгоор Кевин Пикколи тус чиглэлээр санал зөвлөмж, сургалт өгч хамтран ажиллажээ.

  • Турш: Өөрөөсөө илүү хүчирхэг хүнтэй хэрхэн хэлэлцээр хэрхэн хийх вэ? (FT)

  • Мэд: Apple vs Дэлхий. (CNBC)

  • Унш: JPMorgan Chase хэрэглэгчдээ шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхсан хэмээн буруутгагдлаа. (WSJ)

  • Сонс: ЭЗ-ийн уналт хэрхэн үүсдэг вэ? (Ted-Ed)

  • Даваа: Оросын төв банкны нөөц зарлагдана.

  • Мягмар: Европын Холбоо I улирлын ДНБ-ийн үзүүлэлтээ танилцуулна.

  • Лхагва: Японы гадаад худалдааны тэнцэл гарах нь.

  • Пүрэв: Walmart (WMT) болон Alibaba (BABA) нар ээлжит улирлын тайлангаа тайлагнах гэнэ.

  • Баасан: Foot Locker (FL) ээлжит санхүүгийн тайлангаа танилцуулна.

Reply

or to participate.