- Lemon Press
- Posts
- 🍋 Lemon Press 2023 онд юу хийв?
🍋 Lemon Press 2023 онд юу хийв?
Lemon Press Wrap
POWERED BY
2023 оны мэнд! Та манай оны хамгийн сүүлийн буюу их тэсрэлтийн өмнөх нэгэн дугаарыг унших гэж байна. Өнөөдөр Lemon Press 2023 онд юу хийж бүтээсэн талаар хүүрнэн өгүүлье. Энэ бүх өгүүллийн цаана бидний нөр их хөдөлмөр бий. Уншигч танд шинэ жилийн мэнд хүргэе. 🎅🎄
💌 251 & 705
Lemon Press-н эрхэм зорилго бол зах зээлд үнэ цэнтэй мэдээлэл хүргэх замаар Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгах явдал. Энэ ч утгаараа бид ажлын өдөр бүрийн өглөө 7 цагт дотоод, гадаадын бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдийг тоймлож явуулсаар хэдийн 3 жил 3 сарын хугацаа өнгөрчээ. Тус хугацаанд бид нийт 705 дугаарыг хараат бусаар эрхлэн гаргасан байна. Энэ жилийн тухайд,
251 дугаар: Энэ жил бид таны утас, компьютерт нийт 251 имэйл мэдэгдэл ирүүлжээ. Тэгэхээр нийт бүх уншигчдадаа 8.2 сая удаа имэйл илгээсэн гэсэн үг. Энэ 251 дугаарын ард манай редакцын багийн хичээл зүтгэл, сэтгэл зүрх, уйлаан майлаан ч бий. Өдөр бүрийн “Deadline”-н ард бас л их юм болно шүү дээ.
Оны шилдэг дугаар: Таны энэ онд уншсан товхимлын дугаараас аль нь хамгийн сонирхолтой байсан бэ? Бидний дата үзүүлэлтээс харахад бол өнгөрсөн 3 сарын 12-ны өдөр илгээсэн “‼ Түүхэн дампуурал” гарчигтай товхимол олны анхаарлыг хамгийн ихээр татсан байна. Уг дугаарт Silicon Valley Bank-н дампуурлын талаар тоймлосон юм. Манайхан жоохон муу мэдээнд дуртай байна уу даа? 🥂
Өсөлт^2: Хамгийн чухал нь энэ онд манай бүртгэлтэй уншигчдын тоо 12.6% өсөж 35.8 мянгад хүрлээ. Биднийг уншиж, дэмждэг та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Гэснээс манай товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой болсон шүү. Товхимлынхоо хамгийн доод хэсгийг уншаарай.
✨ Шинэчлэл
Бид энэ оны 5-р сард өөрсдийн вэбсайтаа шинэчилсэн билээ. Улмаар вэбсайтын өнгө үзэмж, агуулга нэмэгдсэн юм. Өмнө нь бид вэбсайтдаа зөвхөн товхимлын мэдээнүүдийг л оруулдаг байсан бол одоо вэб суурьтай контентуудтай болсон юм. Тодруулбал,
Lead With: Өөрийн ажиллаж буй бизнесийн салбарт тэргүүлэгч, гадна дотнын зах зээлд амжилттай ажиллаж буй компанийн удирдлага, менежер, энтрепренеруудыг онцлон танилцуулах хөрөг контент эхлүүлж 5 дугаар гаргаад байна.
Хэвлэлийн мэдээ: Түүнчлэн бид хамтран ажиллаж буй байгууллагуудын хэвлэлийн мэдээг вэбсайтдаа нийтэлдэг болсон бөгөөд аль хэдийн 104 хэвлэлийн мэдээ нийтэлжээ. Үүнээс гадна Web Banner байршуулах, товхимлын дугаарыг вэбсайтаас унших зэрэг боломжууд ч бий болов.
Заа тэгээд өмнө жилээс эхлүүлсэн Opinions, Interview булангууд маань ч гэсэн үргэлжлээд явж байна. Opinion буланд нийтлэл бичих сонирхолтой мэргэжилтнүүд ЭНЭ формыг бөглөнө гэдгийг мартаагүй биз дээ?
9 👉 60
Энэ жил бид 9 төрлийн 60 дугаар видео контент бүтээв. Тодруулбал,
Lunch Hour: Санхүү, бизнес, хөрөнгийн зах зээлийн шилдэг тоглогчидтой халуухан яриа өрнүүлдэг Lunch Hour подкастын 17 дугаар,
LEMON-101: Бизнес, санхүү, хөрөнгө оруулалт болон салбар салбарын экспертүүд өөрсдийн мэдлэг, туршлагаасаа хуваалцаж үзэгч сонсогчдод анхан шатны мэдлэг хүргэх зорилготой цувралын 8 дугаар,
Business Spotlight: Шинэ, сонирхолтой, инновацлаг бизнес, бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэргийг дэлгэрэнгүй танилцуулж танин мэдэхүйн ач холбогдол өгөх шинэ төрлийн контентын 2 дугаар,
Lemonade: Шинэ үеийн залуус орлогын эх үүсвэрээ ямар хэлбэрээр бүрдүүлж буйг, санхүүгээ хэрхэн удирддаг тухай харуулах Lemonade цувралын 6 дугаар,
Reels: Газар дээрээс нь онцлох хүмүүсийн сэтгэгдлийг буулган хүргэх зорилготой Reels 21 дугаар,
Lemon Press Special: Англи хэл дээрх Lemon Press Special ярилцлагын 5 дугаар болон бусад 3 төрлийн видео контент цацжээ.
Энэ бүгдээс Google-н хамтын ажиллагааны талаарх болон, Grand Bull Awards-н богино видео хамгийн их хандалт авав. Мөн манай видео баг энэ онд томоохон арга хэмжээний видео дүрсийг түргэн шуурхай хүргэх, богино видео бэлдэх ажил дээр түлхүү ажилласан юм.
🔉 170K
Бид энэ жил Facebook, Instagram, Twitter, YouTube хаягууд дээрээ нийт 170 мянган дагагчтай болж, 35 сая хандалт авчээ. Тэгэхээр манай дагагчдын тоо энэ онд 13.3% өссөн байх нь. 🫂
380К: Түүнчлэн бид энэ онд Facebook дээр л гэхэд 1,709 пост оруулжээ. Өдөрт дунджаар 5 пост оруулсан хэрэг. Энэ бүх пост дундаас хамгийн олон хүнд хүрсэн нь манай шинээр эхлүүлсэн LEMON-101 контентын “Ипотекийн зээл хэрхэн авах вэ?” дугаар байлаа. Уг видео 380 мянган хүнд хүрэв.
Онцлох мийм: Бид санхүү, ХЗЗ-ийн мэдээллээс гадна ажил, амьдрал хөрөнгө оруулалттай холбоотой мийм оруулдаг билээ. Тэгвэл “Монголчуудын жил бүр гайхаад мартдаг зүйлс” гэх нийгмийн асуудал хөндсөн мийм Instagram дээр энэ оны хамгийн их хандалтыг авч онцлох миймээр шалгарлаа.
Гэснээс манай Twitter хаяг 10 мянга орчим дагагчтай болоод байна. 10 мянга дахь дагагч нь хэн байх вэ? Яг 10 мянга дээр таарчихвал шагналтай ч байж мэднэ шүү. 😉
120 🤝 25
Бидний хувьд хараат бусаар үйл ажиллагаа явуулах, бизнесийн салбарт хүлээн зөвшөөрөгдөх өндөр бүтээмжтэй байх нь хамгаас чухал. Үүнд хамтын ажиллагаа хамгаас чухал билээ.
95➡️120: Бид өнгөрсөн онд 95 компанитай хамтран ажилласан бол энэ онд 120 компанитай хамтран ажиллаж, 25 арга хэмжээний албан ёсны медиа партнераар ажиллалаа.
Монголд ч гадаадад ч: Lemon Press энэ жил Өмнөговь аймагт зохиогдсон “Invest Gobi 2023”, “Mining Week 2023”, “Монголын эдийн засгийн чуулган” зэрэг томоохон арга хэмжээнд медиа партнераар ажиллаж цаг тухай бүрд мэдээлэл хүргэсэн. Үүнээс гадна Азийн хамгийн том финтекийн томоохон арга хэмжээ болох Hong Kong FinTech Week-н медиа партнераар оролцсон юм.
Монголын бизнесийн зах зээлийг хараат бус хэлбэрээр тоймлож, санхүүгийн боловсролыг олон нийтэд тэгш хүртээмжтэй хүргэхэд хувь нэмрээ оруулсан та бүхэнд талархъя.
52 долоо хоног 52 дугаар
Монголын зах зээлийг сонирхож буй ОУ-ын уншигчид руу чиглэсэн, хөрөнгө оруулалт, бизнес, санхүүгийн мэдээллийг англи хэл дээр хүргэгч Inside Mongolia товхимлын маань эхний дугаар өнгөрсөн оны 1-р сард гарч байв. Үүнээс хойш 7 хоног бүрийн Даваа гараг бүрийн өглөө 8 цагт товхимлоо илгээснээр энэ онд 100 дахь дугаараа өлгийдөж авлаа. Энэ оны хувьд,
+59.8%: Манай Inside Mongolia-н бүртгэлтэй уншигчдын тоо 59.8% өсөж 4.4 мянгад хүрээд буй. Мөн сошиал платформуудын нийт дагагчийн тоо ч 52% нэмэгдэн 13 мянга болсон байна.
Оны онцлох үйл явдал
Энэ онд Lemon Press-н 3 жилийн ой тохиож 9 сарын 26-ны өдөр МХБ-ийн арилжааг эхлүүлж цан цохив.
Өглөө яахын? Түүнчлэн ойгоо тохиолдуулан MongolNFT-тэй хамтарч “Эртэч NFT” гаргасан юм. Уг 100 ширхэг NFT маань 5 цагийн дотор зарагдаж дууссан билээ.
LP Network: Бид энэ жилээс эхлэн тогтмол хугацаанд салбар болгоны хүрээллийг тэлэх харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгохоор ХААЛТТАЙ эвент тогтмол зохион байгуулж эхэлсэн. Одоогийн байдлаар Инвескор санхүүгийн групптэй хамтран “ETF by InvesCore”, МҮЦАЭХ-той хамтран хөрөнгийн зах зээлийн инженерчлэлийн сэдвээр LP Network-г зохион байгуулаад байна.
Эцэст нь… Энд хүрээд Lemon Press-н 2023 оны тойм өндөрлөж байна. Бидний хувьд нэлээд олон арга хэмжээнд оролцож цар хүрээгээ тэлж, ухаалаг шийдвэрт хөтөлсөн жил байлаа. Бидэнтэй хамт байсан уншигч, сонсогч, үзэгч, дагагч та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ирэх ондоо илүү чанартай, илүү олон төрлийн хараат бус контентуудаар уулзацгаая. Sending huge hugs from Lemon Press Team. 🍋
👕 Олигтой юм унш
Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой. 🍋
Referrals хэрхэн цуглуулах вэ?
Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,
Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,
Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажуулснаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.
За тэгээд 5 Referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа
Graphics by: О.Баасандорж
Reply