• Lemon Press
  • Posts
  • Өр ➡️ Толгойны өвчин

Өр ➡️ Толгойны өвчин

Lead with E.Nomindari | ОУВС болон Дэлхийн банкны ээлжилт хуралдаан

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Манай Lead W/ булангийн ээлжит дугаарт ТоС холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь оролцлоо. ЭНД дарж эмэгтэй манлайлагчийн манлайллын туршлагыг уншаарай. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Өчигдрийн арилжаагаар БиДиСЕК ХК (BDS)-ийн хувьцааны үнэ 12.8%, Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (CUMN)-ийнх 6.3% тус тус унаснаар хамгийн уналттай хувьцаагаар тодров.

CHN: Бүс ба Зам форумын үеэр Орос болон Хятад Сибирийн хүч-2 төслийг хэлэлцэнэ.

MNG: 2023 оны эцэс гэхэд нийт эрдэс бүтээгдэхүүний экспортын 20%-ийг биржээр дамжуулах боломжтой.

👩‍🦰 Э.Номиндарь: Удирдагч хүн гэхээрээ л дандаа урд нь алхаад бүх юмны манлайд байна гэж би огт боддоггүй.

Lemon Press-ийн Lead W/ булангийн дараагийн дугаарт Дэлхийн банк, ОУСК зэрэг байгууллагад зөвлөхөөр ажилласан туршлагатай, тогтвортой санхүүжилтээр мэргэшсэн, ТоС холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь оролцож өөрийн манлайллын туршлага, удирдах арга барилаас хуваалцлаа.

💭 Мобиком Корпорац: ₮5.4 тэрбум

Та Мобиком Корпорацаас хөрөнгө оруулалт авах боломжтой гэдгийг мэдэх үү? Ер нь том жижиг гэлтгүй компани нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгцээ хэр их байдаг бол?

  • Мобиком Корпорацын төслийн хамтрагч болохын тулд: Тус компанийн алсын хараатай нийцсэн, өргөн хүрээнд хэрэгжих, оролцоог хангасан төсөл бүрд боломж нээлттэй байдаг аж.

Мобикомын төслүүдийг тоогоор

Мобиком Корпорац сүүлийн 10 жилд 6 урт болон богино хугацааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд тус хугацаанд нийт ₮5.4 тэрбумыг зарцуулжээ. Хамгийн урт хугацаанд хэрэгжүүлж буй төслийг нь харвал, 2014 оноос хойш өдийг хүртэл 108 хүүхдийн тусламжийн утасны төсөлд ₮360 сая, адил хугацаанд хүүхэд бүрд цэвэр ус төсөлд ₮160 саяыг зарцуулсан байна. Үргэлжлүүлээд, Smart Education-г онцолъё,

  • Төслийн онцлог: Тэдний хэрэгжүүлсэн төслүүд бага насны хүүхдийн сурч боловсрох нөхцлийг сайжруулах болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил олголтыг дэмжих гэсэн үндсэн 2 чиглэлд хэрэгждэг аж.

Юу хийв?

Тус компани Smart Education-г 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд уг төсөл нь боловсролыг бүх хүүхдэд тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой. Энэ оны тухайд төслийн санхүүжилт анхны төслөөсөө жил бүр нэмэгдсээр өдгөө ₮1 тэрбумд хүрээд буй. Түүнчлэн төслийн хүрээнд Улаанбаатар хотын 2 сургуульд, орон нутгийн 6 сургуульд VR, Chromebook, смарт самбартай дижитал ангийг хүлээлгэн өгсөн аж. Ер нь манай улсын сургуулиудын хэдэн хувьд нь VR ашиглаж хичээл заах боломжтой билээ?

Эцэст нь… Боловсролын асуудал хөндсөнийх, одоо ч хаа сайгүй л тэгш хүртээмжтэй боловсролыг ярих болж. Багш, сурагчдын чадварыг шүүж ярьдаг шиг хэзээ суралцаж буй орчин, технологийн хүртээмжийг анхаардаг болох бол?

🪙 Зах зээлийн эсрэг шийдвэр

RACE.MI: Ferrari төлбөрийн хэрэгсэлдээ криптовалютийг ашиглаж эхэллээ. Энэхүү криптовалютаа Америкийн зах зээлд түрүүлж хэрэглэх бол цаашлаад Европ руу тэлэх зорилготой аж. Гэсэн ч тус мэдээ хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрсэнгүй юу яасан тус мэдэгдлийн араас хувьцааны үнэ 1.4% унаж €293 хүрлээ.

🗣️ Томчууд юу ярив?

Дэлхийн эдийн засаг гүйх биш харин доголж байна гэнэ ээ.

  • Уулзалт: Дэлхийн банк болон ОУВС-гийн 2023 оны ээлжит уулзалт 10 сарын 9-15-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Уг уулзалтаар яригдсан зүйлсээс товч хүргэе.

Алсран алсарсаар

Дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаатай холбоотойгоор бүс нутгуудын эдийн засгийн өсөлтийн зөрүү холдохоор байна.

  • Дунжаас доогуур^2: Дэлхийн эдийн засгийн өсөлт 2024 онд 2.9% буюу түүхэн дунджаас 3.8 нэгж хувиар доогуур байхаар байгаа юм. Түүнчлэн өндөр хөгжилтэй орнуудынх 1.4% болж буурах бол хөгжиж буй орнуудынх хамгийн багаар буурч 4% байх төлөвтэй буй.

  • Харин Монгол: Дэлхийн банкны төсөөллөөр Монголын эдийн засаг 2024 онд 6.1% өсөхөөр байгаа бол ОУВС-гийн төсөөлөл 4.5% байна. Харж байгаачлан төсөөллүүдийн зөрүү маш өндөр байгаа юм. Сангийн яамны төсөөлөл бүр 7% байгаа.

CBDC-н ахиц

Уг чуулганы өөр нэг онцлох яриа нь дижитал валют (CBDC) байлаа. Одоогийн байдлаар 100 гаруй улс CBDC-г судалж, 11 улс CBDC-г нэвтрүүлж, 21 улс CBDC-г туршилтын хүрээнд хэрэгжүүлж буй.

  • Ашиг нь юу билээ? Уулзалтын үеэр Эсватинигийн Төв банкны Ерөнхийлөгч Фил Мниси цахим мөнгөний шийдэл бүхий л улсад CBDC хэрэгтэй байгааг онцлов. Хэрэв CBDC-г нэвтрүүлбэл төлбөрийн процессыг илүү хурдан, үр ашигтай болгож, гүйлгээний зардлыг бууруулж чадах юм. Харин Монголын хувьд судалгааны шатандаа хэдэн жил гацаж байна даа.

Өр ➡️ Толгойны өвчин

Уулзалтын ээлжит том сэдэв нь Америкаас эхлээд Хятад, Итали зэрэг өндөр хөгжилтэй орнуудын өрийн дарамт зах зээлийг хүндрүүлж, үүний дээр геополитикийн тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа нь дэлхийн бусад улс орнуудад толгойны өвчин болж байгаа талаарх яриа байв.

  • Гол асуудал: Дээрх толгойны өвчнөөс үүдэн дийлэнх улс орнуудад инфляцыг бууруулах том асуудал тулгарч байна хэмээн HSBC-н Хөгжиж буй зах зээлийн судалгааны дэлхийн тэргүүн Мурат Улгэн ярилаа.

За тэгээд, ирэх онд юу яригдах бол доо. Энэ асуудлууд хэвээрээ л байх болов уу даа.

Үлдэгдлийг бууруулах аргаар үндсэн хөрөнгийн элэгдлээ тооцохоор болвол дараах хэрэгслээр хүссэн хугацааныхаа элэгдлийг тооцох боломжтой шүү. 😎

☁️ Шинэ өнгө төрх - CallPro

Бизнесээ өргөжүүлж, хүртээмжээ нэмэгдүүлмээр байна уу?

Үүлэн технологид суурилсан харилцаа холбооны цогц шийдлүүдийг CallPro санал болгож байна. Тодруулбал, тэд байгууллага болон хэрэглэгч хоорондын бүх харилцааг ухаалгаар зохицуулж, бүртгэх болон датад суурилсан шийдвэр гаргах боломжуудыг бий болгож буй. Үүнд,

  • CallPro Voice: Байгууллагын дуудлага зохицуулах үйлчилгээ,

  • CallPro Text: Мессеж, сошиал сувгуудыг нэг дороос удирдах үйлчилгээ,

  • CallPro Teams: Байгууллагын мэргэжилтнүүдэд зориулсан үйлчилгээ юм.

Сонирхуулахад, тэд саяхан вэбсайтаа шинэчлэн шинэлэг өнгө төрхтэй болжээ. За тэгээд, CallPro-c шинэ технологийн шийдлүүдийг бизнестээ нэвтрүүлээрэй.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

🔹Тээвэр хөгжлийн банкны III улирлын хүүгийн орлого 35.2% өссөн ч, ашиг 60% буурлаа. Ийнхүү цэвэр ашиг ₮4.3 тэрбум болов. Цааш харвал нийт хөрөнгө ₮1 их наяд хүрч, чанаргүй зээлийн харьцаа 28.2% буурч, 12.3%-д хүрэв. Мөн банк зээлийн эрсдэлийн сангаа 39% өсгөн зээлийн удирдлагаа сайжруулжээ.

🔹НДС-ийн зарлага өмнөх жилээс 16.8% өсөв. Тус өсөлтөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 15.4% нэмэгдсэн нөлөөлжээ. Нөгөө талаас сангийн орлого өмнөх оны мөн үеэс 18.4% өсөж ₮3 их наяд болсон байна. Сангийн орлогод тэтгэврийн даатгалын сангийн орлого 16.5% өссөн нь голлох нөлөөлөл байлаа.

🔹ЛэндМН (LEND)-ны энэ жилийн III улирлын цэвэр ашиг 3 дахин өсөж, ₮4.7 тэрбумд хүрчээ. Ашгийн өсөлтөд олгосон зээлийн дүн 1.3 дахин нэмэгдсэн нь нөлөөлөв. Мөн зээлийн багцын чанар өмнө жилийн мөн үеэс 0.9%-аар буурч 4.9% болжээ. Хувьцааны үнийн хувьд нэрлэсэн үнээсээ 90% өсөөд байна.

🔹Өнгөрсөн 9-р сард Хятадын газрын ховор элементийн экспорт өмнөх сараасаа 17.6% буурсан байна. Үүнд тус хугацаанд тээвэрлэлт нь 9% буурсан болон дотоодын эрэлт ихсэж байгаа нь голчлон нөлөөлсөн аж. Харин импорт нь он гарснаар өнгөрсөн оны мөн үеэс 49.2% өсөөд буй. 

  • Унш: Гадаадын банк орж ирэхэд ямар суурь орчин хэрэгтэй вэ? (Gan-Ochir)

  • Хөөх! Хамгийн чадварлаг тагнуулын албатай улс. (WION)

  • Мэд: ХЗЗ-ийн шилдгүүдийг шалгаруулах “Grand Bull Awards 2023” зохион байгуулагдана. (LemonPress)

  • Яагаад? Шөнө хумсаа авах хэрэггүй. (InstaAstro)

Reply

or to participate.