- Lemon Press
- Posts
- 👂 Хэрүүл
👂 Хэрүүл
Lead/W А.Мэнд-Орших | SEC болон Ripple-н шүүхийн маргаан | Ирэх оны мөнгөний бодлого
POWERED BY
Өглөөний мэнд ээ. НӨАТ-ын буцаан олгодог 2%-ийг 5% болгох саналыг 100 мянган иргэн дэмжиж УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой болжээ. Улмаар энэхүү асуудал холбогдох Байнгын хороонд шилжүүлэгдэж хэлэлцүүлэгдэх аж.
*Нэг өдрийн өөрчлөлт
GOV: УИХ-д түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг өргөн барина.
MSE: 10 сарын 30-нд 50 багц буюу 3,250 тонн хайлуур жоншны баяжмалын арилжааг зохион байгуулахаар боллоо.
А.Мэнд-Орших: Олон зүйл мэддэг хүнээс өөрийгөө мэддэг хүн нь илүү дээр
LEAD W/ булангийн ээлжит дугаарт Монголоос цахиурын хөндийд хүрэхээр тэмүүлж буй erxes Inc-н үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, технологийн энтрепренер А.Мэнд-Орших оролцож өөрийн манлайллын туршлага, удирдах арга барилаас хуваалцлаа.
Түүний хувьд Америкт оюутан байхдаа зорьсон зүйлээ заавал сургуулиас биш өөрийн биеэр хийж үзэн суралцаж болох юм байна хэмээн бодож, сургуулиа орхин Монголдоо ирж байв. Тэр үед буюу 2009 онд өөрийн улаан дэвтэрт буулгаж байсан хүн төвтэй, нийгэмд ээлтэй бизнесийг босгох санаа нь өдгөө зөвхөн Монголд төдийгүй ОУ-д танигдсан маркетингийн технологийн (MarTech) erxes брэнд болтлоо хөгжөөд байна.
👉 Монголбанк инфляцыг онилох чиглэл өглөө
Монголбанк төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг танилцуулаад буй. Тэгэхээр ирэх онд яг яана гэнэ ээ?
Ерөнхий том чиглэл
Төв банк өмнөх жилүүдийн адил ЭЗ-ийн гадаад, дотоод тэнцвэрийг хангахад чиглэсэн бодлогыг үргэлжлүүлэх юм. Ингэхдээ инфляцыг дунд хугацаанд +/-2 нэгж хувийн интервалд 6%-ийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг баримтална.
Гол чиглэл: Түүнчлэн энэ удаагийн мөнгөний бодлогын гол чиглэл нь банк, санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх зорилт байх юм.
Банкны салбар дахь чиглэл
Энэ жилийн хувьд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, банкны салбарын тогтвортой өсөлтийг хангахын тулд гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлэхийг зорьж буй. Ингэснээр тус салбарын өрсөлдөөн, үр ашиг сайжирч, зээлийн хүү буурч, зээлийн эх үүсвэр нэмэгдэн санхүүгийн хүртээмжийг сайжрах юм.
Үүний хүрээнд: ХО-ын төрөлжсөн банкны тухай хуулийг УИХ-аар баталж, гадаадын хөрөнгө оруулагчид Монголд ХО-ын төрөлжсөн банк байгуулан үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдээд буй. Мөн ямар суурь орчин хэрэгтэйг ЭНД дарж уншаарай.
Финтекийг дэмжих чиглэл
Үргэлжлүүлээд, санхүүгийн захын дэд бүтцийн хүрээнд, хил дамнасан худалдааны цахим төлбөр, тооцоо болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжиж, төлбөрийн системийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх юм. Тэгэхээр финтек салбарт дэвшил гарах боломжтой болох нь дээ.
Бизнес эрхлэгчдийн санал
Монголбанк бизнес эрхлэгчдэд мөнгөний бодлогын чиглэлийг танилцуулсан юм. Тус хэлэлцүүлэгт оролцогчид валютын нөөцийг нэмэгдүүлэх замаар ханшийг тогтвортой байлгах, бодлогын хүүг бууруулах боломжийг эрэлхийлэх, санхүүгийн залилангаас олон нийт хэрхэн сэргийлэх зэрэгт анхаарлаа хандуулах зэрэг саналуудыг тусгасан аж.
Ер нь ирэх жил мөнгөний хатуу бодлого барьсан хэвээр, инфляцыг онилсон хэвээр байх нь. Гэтэл ЗГ нь түүхэд байгаагүй том төсөв батлах гээд байдаг. Тэгэхээр энэ хатуу мөнгөний чиглэл үр дүнд хүрэх нь үү?
🤝 Компаниуд хамтарсаар
CVX: Chevron Америкийн газрын тос, хийн үйлдвэрлэгч Hess Corp-н (HES) хувьцааг нэгж бүрийг $171-оор худалдаж авна. Энэхүү хэлэлцээрийн дүнд Hess Corp-н үнэлгээ $53 тэрбум болох ба компанийн хөрөнгөд Гайана дахь 6.6 сая акр газрын тосны хайгуулын газар багтаж байгаа юм. Сонирхуулахад, 2 долоо хоногийн өмнө Chevron-н өрсөлдөгч ExxonMobil Pioneer-г $60 тэрбумаар худалдаж авсан билээ.
👂 Хэрүүл
SEC-с Ripple (XRP)-н эсрэг гаргасан шүүхийн маргаанд ялагдаж шүүхээс 2 үүсгэн байгуулагчийнх нь эсрэг гаргасан шүүхийн нэхэмжлэлийг хүчингүй болголоо. Улмаар Ripple-н ханш тус мэдэгдлийн араас даруй 7% өсөв. За нэг сайхан ухаад ойлгох гээд үзэх үү дээ?
Үйл явдлын эхлэл ба төгсгөл?
Тус маргаан 2020 онд SEC-с Ripple-г бүртгэлгүй үнэт цаас арилжаалж олон нийтээс $1.3 тэрбумыг босгосон, мэдээллийн ил тод байдлыг хангаагүй гэх шалтгаанаар шүүхэд хандсанаар эхэлсэн юм. Улмаар талуудын маргаан үргэлжилсээр өнгөрсөн 7-р сард Холбооны шүүхээс XRP-г институт хөрөнгө оруулагч худалдан авбал үнэт цаас болох ч жижиг хөрөнгө оруулагчдын хувьд үнэт цаас гэж үзэхгүй гэж шийдвэрлээд буй. Тэгэхээр SEC болон Ripple шүүхийн маргаанд хэн хэн нь л ялсан гэхэд болно.
Үнэт цаасанд их учир бий! Яагаад Ripple-г үнэт цаас мөн биш гэж маргаад байгаа вэ гэхээр, хэрвээ тэд үнэт цаасанд тооцогдох юм бол SEC-д бүртгүүлэх, цаашлаад хувьцаат компани шиг шаардлагатай мэдээлэл, тайлан гаргах зэрэг үүрэг хариуцлагыг хүлээх учиртай.
Ripple-н өмгөөлөл: Харин Ripple-н талаас зохицуулагч байгууллага болохын хувьд SEC оролцогч талуудыг заавал бүртгүүлэх ёстой гэсэн мэдээллээр хангаагүй нэмээд XRP бол үнэт цаас биш хэмээн өөрсдийгөө өмгөөлөөд буй.
Зохицуулалтыг томоор харвал
SEC-г манайхаар бол СЗХ гээд ойлгож болно. Ripple-р тогтохгүй SEC олон криптовалют, биржүүдийг шалгаж, шүүхийн маргаан үүсгэн олон ч мэдээний тэргүүн нүүрийг өнгөлсөн. Тухайлбал, өнгөрсөн 7-р сард крипто биржүүд ар араасаа шалгагдаж арилжаагаа зогсоох нь зогсоож бөөн юм болсон байдаг.
Төслийн хувьд, Ripple-н ачаар олон улсын шилжүүлгийг шимтгэлгүй, хэдхэн секундэд хийх боломжтой. Гэсэн ч дэлхий даяар улс орнууд крипто салбарынхныг дэгтэй байлгах гээд үзэж тарж байгаагийн 1 жишээ нь л энэ дээ.
Тэгэхээр криптовалюттай холбоотой асуудлыг SEC шиг салбарын зохицуулагчид шалгаад маргаан гаргаад явдаг юм байна. Гэтэл Монголд салбарын зохицуулагч бус цагдаагийн газраас маргаан үүсгээд явдаг. Уг нь салбарын зохицуулагчид ямарваа асуудлыг илрүүлж маргаан үүсгээд явбал ч…
Filter биш slicer ашиглаж амархан датагаа бүлэглэх арга зааж өгье. Хамгийн эхэнд CTRL+T гээд хүснэгтээ идэвхжүүлж байгаа шүү.
📈 Horeca Expo Mongolia 2023
Зочлох үйлчилгээний салбарын удирдах ажилтан болон захирлуудад зориулсан Hospitality Workshop хөтөлбөр Horeca Mongolia Expo 2023-н үеэр болох гэж байна.
Тус хөтөлбөрт зочлох үйлчилгээний чиг хандлага, борлуулалтын аргачлалууд болон үр дүнтэй стратегийг хэрэгжүүлэх талаар хүргэх аж.
Түүнчлэн энэ үеэр ханган нийлүүлэлтийн байгууллагуудтай хамтран ажиллах болон мэдээлэл авах зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжууд бүрдэх аж.
📆 Хэзээ: 11 сарын 3-5
🏢 Хаана: Мишээл экспо
🔗 Бүртгүүлэх бол ЭНД дараарай.
🔹Монголын анхны хамтын биржээр арилжаалагддаг сан буюу ETF-н анхдагч арилжаа эхэллээ. Уг ETF-г Инвескор Ассет Менежмент ҮЦК гаргаж байгаа бөгөөд Улаанбаатар Үнэт Цаасны Биржид бүртгэгдэж буй юм. Сонирхуулахад, уг арилжаанд зөвхөн мэргэжлийн оролцогчид оролцох ба СЗХ-ны зөвшөөрлөөр хоёрдогч арилжаа эхлэх юм.
🔹Төрийн банк (SBM) ашиг III улиралд жилийн өмнөхөөс 31.3% буурч ₮59.6 тэрбумд хүрэв. Хэдий банкны хүүгийн орлого 19.2% нэмэгдэж ₮360.2 тэрбумд хүрсэн ч хүүгийн зардал нь 35.9% өссөн нь энэхүү нөхцөл байдалд хүргэжээ. Түүнчлэн тус банкны нийт хөрөнгө 11.9% өсөж ₮4.1 их наяд хүрсэн байна.
🔹EBRD Ханбүргэдэй ХХК-д €3 саяын зээл олгожээ. Тус зээл компанийг жижиглэн худалдааны үйл ажиллагаагаа өргөжүүлэх, спорт хувцасны зах зээлд орохыг нь дэмжих зорилготой юм. Мөн энэхүү төсөл компанийг олон төрлийн хэрэглэгчдэд хүрэх замаар нийлүүлэлтийн эрсдэлээ бууруулахад туслах аж.
🔹Хятадад iPhone 15-г зах зээлийн үнээс доогуур худалдаалж байна. Тодруулбал, Pinduoduo болон Taobao цахим дэлгүүрүүдэд iPhone 15-г зах зээлийн үнээс дунджаар ¥600-аар хямд үнээр санал болгож буй. Сонирхуулахад, Apple Хятад дахь эрэлтээ өсгөхийн тулд борлуулагчдад хямдралтай үнээр зарахыг зөвшөөрдөг аж.
Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply