- Lemon Press
- Posts
- 🏫 Их сургуулиудын чансаа
🏫 Их сургуулиудын чансаа
Эм үйлдвэрлэгчдийн хагас жилийн сонин | Kincora-н хэлцэл | Хамтарсан ЗГ
POWERED BY
Өглөөний мэнд ээ! 2 долоо хоног гаруй үргэлжилсэн Парисын олимп өндөрлөлөө. Гэснээс бид олимпын төсвийн талаар сонирхолтой контент бэлтгэсэн шүү. ЭНД дарж танилцаарай. 🍋
*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээнд 3 намын дарга гарын үсэг зурлаа.
GOV: Эгийн голын УЦС барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол, Оросын шинжээчдийн хамтарсан судалгааны ажлын хэсэг байгуулна.
MSE: Даваа гаргийн арилжаагаар ЛэндМН ББСБ ХК (LEND)-н хувьцааны үнэ хамгийн их буюу 8% өсөж ₮163 болсон бол Мик Холдинг ХК (MIK)-н хувьцааны үнэ 5.8% буурч ₮16,000-т хүрэв.
🏫 Их сургуулиудын чансаа
Наадмын дараа намар гэгчээр хичээл сургуулийн улирал хаяанд иржээ. Гэснээс манай их сургуулиудын сургалтын чанар чансаа хэр байна вэ?
🥇 ТОП 5
Өнгөрсөн онд дээд боловсролын байгууллагуудын эрэмбийг тогтоох ажлыг хэрэгжүүлж сургалт, эрдэм шинжилгээ, гадаад харилцаа, орчин үйлчилгээ гэсэн үндсэн 4 шалгуур үзүүлэлтийн хүрээнд үнэлсэн ба Монгол Улсын Их Сургууль дунджаар 83.5%-тай тэргүүн байранд эрэмбэлэгджээ. Удаах байранд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль тус тус эрэмбэлэгдсэн аж.
🔝 Дэлхийн томчууд: Харин дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг харвал Монгол Улсын Их Сургууль 3,514-р байранд бичигдэж байна. Дэлхийн шилдгүүд болох Харвард, Стэнфорд, Массачусеттсийн Технологийн Хүрээлэн, Оксфорд, Кэмбриж зэрэг их сургуулиуд салбартаа тэргүүлсэн хэвээр.
🤔 Тэд яагаад шилдэг вэ?
Дэлхийн ТОП их сургуулиуд амьдрал дээр үндэслэгдсэн, хэрэгтэй мэдлэг, ур чадварыг олгох практик сургалтын хөтөлбөрөөрөө оюутнуудыг татдаг. Цаашилбал, заах арга барил, судалгаа шинжилгээ хийх орчин нөхцөл, оюутан, багш нартаа олгодог боломжууд гээд дурдвал цөөнгүй зүйлс бий.
🇲🇳 Харин Монголд
Монголын дээд боловсролын сургалтын чанар хангалтгүй байгаад суурь боловсролын чанараас гадна санхүүжилт зэрэг олон асуудал нөлөөлдөг. Гэхдээ чанарыг сайжруулахад тодорхой хэмжээнд ахиц гарч буй. Тодруулбал,
🔢 Тооноос чанар чухал: Чанаргүй хэт олон сургууль байгаа нь дээд боловсролын чанарт сөрөг нөлөөтэй тул 2022 онд 13 их сургуулийн үйл ажиллагааг зогсоож, 8 сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлэн нэгтгэх шийдвэр гаргасан. Түүнчлэн элсэлт авах босго оноог жил бүр нэмэгдүүлэхээр болоод буй.
👩🎓 Гадаад оюутнуудыг татах: 2020 онд хийсэн судалгаагаар манай улсад 34 орны 959 оюутан суралцаж байгаа нь нийт суралцагчдын 1%-д хүрэхгүй үзүүлэлт аж. Тиймээс их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, судалгаа шинжилгээ хийх орчин нөхцөлийг сайжруулах, боловсон хүчнээ чадавхжуулахыг эрмэлзэж байна.
💰 Дээд боловсролын экспорт
Цаашилбал, дээд боловсролын экспорт нь зарим улсын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж буй. Тухайлбал, Австрали гэхэд 2022-2023 оны хичээлийн жилд дээд боловсролын экспортоос $24.1 тэрбумын орлого олжээ.
Эцэст нь… Ямартай ч дээд боловсролын байгууллагууд олон улсын стандартыг хангах, судалгааны их сургуулийн орчинг бүрдүүлэх зэрэг олон бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж буйн үр дүнд чанар чансаа нь цагийн аясаар сайжрах биз ээ.
🧑🤝🧑 Kincora Copper-н хэлцэл
KCC.A: Kincora Copper Монгол дахь төслүүдээ Woomera Mining (WML.XA)-д худалдлаа. Хэлэлцээрийн дагуу Woomera төслийн 80%-ийг эзэмшихийн тулд 5 жилийн хугацаанд $6.1 саяыг хөрөнгө оруулах бөгөөд 80%-д хүрмэгц компани үлдсэн 20%-ийг $10 саяар худалдан авах эсвэл эцсийн хөрөнгө оруулалтын шийдвэр гарах хүртэл хамтран ажиллах боломжтой аж. Улмаар Kincora Copper Woomera Mining-н хамгийн том хувьцаа эзэмшигч болох төдийгүй тус мэдээний араас Kincora Copper-н хувьцааны үнэ 9.3% өссөн бол Woomera Mining-нх 60% тус тус өслөө.
💊 Эм үйлдвэрлэгчдийн хагас жилийн сонин
Хагас жилийн тайлангийн цуваа шувтарч, сар гарангын хугацаанд бид шаардлагатай гэсэн бүх компани дээрээ "ашиг, орлого, өслөө, буурлаа" гэх зэргээр тоймлон хүргэсэн билээ. Одоо харин эм үйлдвэрлэгчдийн II улирлын шинжилгээ рүүгээ орцгооё.
⛈️☀️ Солонгорол
II улирал дийлэнх эм үйлдвэрлэгчдийн хувьд нар гарсан үр дүнтэй байсан ч титануудын хувьд аадар бороотой байв. Тодруулбал, дэлхийн хамгийн том эм, бэлдмэл үйлдвэрлэгч компани болох Pfizer (PFE)-н ашиг өнгөрсөн улиралд өмнөх оны мөн үеэс 98% буурч $41 саяд хүрсэн бол орлого нь бага зэрэг буюу 2% өсөж $13.3 тэрбумд хүрээд буй. Үргэлжлүүлэн Johnson & Johnson (JNJ)-н ашиг ч 12.3% буурч $4.6 тэрбумд хүрчээ. Харин орлого нь 4.3% өсөж $22.4 тэрбумд хүрэв.
Тураах тарианы ачаар: Цаашлаад биеийн жин бууруулах тариа болох Zepbound-г үйлдвэрлэгч Eli Lily (LLY)-н орлого 36% өсөж $11.3 тэрбум, ашиг нь 68% өсөж $2.9 тэрбумд тус тус хүрсэн юм. Тэдэнтэй нэг зэх зээлд өрсөлдөж буй Ozempic, Wegovy-г үйлдвэрлэгч Novo Nordsik (NVO) ч тус хугацаанд $2.9 тэрбумын ашиг, $9.8 тэрбумын орлоготой ажилласан байдаг.
📏 Нарийн өрсөлдөөн
Харж байгаачлан цар тахлын үед од болж байсан вакцин үйлдвэрлэгчид маань II улирлыг улаан үзүүлэлттэй үдсэн бол нөгөө талд нь эмийн зах зээлд ид гялалзаж буй биеийн жин бууруулах тарианы ачаар Eli Lily, Novo Nordsik нарын ашиг, орлого хөөрхөн өсөөд авав. Novo Nordsik-н Wegovy-н борлуулалт 53% өссөн хэдий ч энэ нь төлөвлөгөөндөө хүрч чадаагүй тул компанийн хувьцааны үнэ нь шууд 7% унаад авсан.
👂 Зах зээлээс нь сонордуулахад, биеийн жин бууруулах тарианы зах зээлд Novo Nordsik-н Wegovy 69%-ийг, чихрийн шижингийн Ozempic 46%-ийг эзэлж буй.
Эцэст нь… Эм үйлдвэрлэлийн салбар бол дэлхийд технологийнхны дараа орох ашиг, орлоготой салбар. Автомашин үйлдвэрлэгчдийн дунд цахилгаан автомашин (EV)-н төлөө ширүүхэн өрсөлддөг шиг эм, бэлдмэл үйлдвэрлэгчид ч тураах болон чихрийн шижингийн тарианы төлөө ширүүхэн өрсөлдсөөр…
Excel дээр ажлын талбараа хувилах хялбархан арга. 😎
Хэрэв та Macbook ашигладаг бол үндсэн цэсээс “New Window”, Windows үйлдэлтэй компьютер ашигладаг бол “View”👉 “New Window” цэсийг сонгоход л хангалттай. Туршаад үзээрэй. 😁
🚗 Top Motors танд тусална
Тоёотагийн албан ёсны дилерүүдээс худалдан авсан дугаартай автомашинаа худалдах гэж байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. 👀
Toyota Top Motors таны цаг завыг хэмнэх дараах үйлчилгээг санал болгож байна.
📢 Toyota-Q: 2018 оноос хойш худалдан авсан буюу 7 хүртэлх жилийн насжилттай, 100,000 км хүртэлх гүйлттэй Toyota болон Lexus маркийн автомашинд Тоёотагийн мэргэшсэн сертификаттай механик, инженерүүд 150 цэгийн үзлэг оношилгоо хийж, чанартай байдлыг баталгаажуулсан, дахин худалдан борлуулах үйлчилгээ юм.
🚀 14 хоног: Таны автомашиныг зах зээлийн бодит үнэлгээгээр 1.5%-2.5% хувийн шимтгэлтэйгээр ердөө 14 хоногийн дотор борлуулах аж.
За тэгээд автомашинаа зарах гэж байгаа бол Toyota Top Motors-н мэргэжлийн борлуулалтын зөвлөхтэй холбогдоно биз ээ. Аан тийм, хэрэгтэй нэгэндээ дуулгаарай.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг 8888-9056 дугаараар болон ЭНД дарж аваарай
Lebanon Business News
🍋 Энэ оны эхний 6 сарын байдлаар төлбөрийн тэнцэл $57.3 саяын алдагдалтай гарлаа. Тодруулбал, урсгал данс эхний 6 сард урьдчилсан гүйцэтгэлээр $309.2 саяын алдагдалтай гарсан бөгөөд үүнд бараа, худалдааны импорт нэмэгдэж, ашиг нь өмнөх оны мөн үеэс 22.1% буурсан нь голлон нөлөөлсөн аж.
🍋 Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN)-н “Баянхөндий алтны төсөл”-ийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл 30%, боловсруулах үйлдвэрийнх 40%-ийн гүйцэтгэлтэй явж байна. Тэд ирэх оны дундуур анхны алтны олборлолтоо эхлүүлэх төлөвтэй байгаа бөгөөд II улирлын байдлаар төслийн нийт зардал $60 саяд хүрээд буй.
🍋 УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Х.Тэмүүжин, Б.Жаргалан нар томилогджээ. Өчигдөр болсон АН-ын ээлжит бус хуралдаанаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Х.Тэмүүжинг 86.7%-ийн саналтайгаар, Б.Жаргаланг 86.7%-ийн саналтайгаар тус тус дэмжигджээ.
🍋 Эрээн хотын боомтоор тээвэрлэсэн ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 5.8% өсөж 10 сая тн-ыг давав. Тодруулбал, энэ оны эхний 7 сарын байдлаар тус боомтоор Хятадын талаас тээвэрлэсэн экспортын бараа бүтээгдэхүүн 15% өсөж 2.3 сая тн-д хүрсэн бол импортын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт 3.6% өсөж 8.6 сая тн-д тус тус хүрсэн байна.
Нягтлан бодогч / SCC: Санхүү, ЭЗ, НББ-ийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, англи хэлтэй, санхүүгийн тоон баримт дээр анализ хийх, санхүүгийн тайлан, баримт бичиг, төлөвлөлт бэлтгэх чадвартай хүн байвал ийшээ. 👉 (Link)
Хөрөнгө оруулалтын шинжээч / Ард Менежмент ҮЦК ХХК: Хөрөнгө оруулалт, банк санхүүгийн чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад удирдлагуудыг судалгаа, тайлангаар хангах, хувьцааны суурь болон техник шинжилгээ хийж олон нийтэд танилцуулах зэрэг ажлыг гүйцэтгэх, дүн шинжилгээ хийх, багаар ажиллах, тайлагнах ур чадвартай хүнийг хайж байна шүү. CFA горилогч бол давуу тал болно. 👉 (Link)
Хөрөнгө удирдлагын менежер / SCC: Компанийн мөнгөн гуйвуулгын үйлчилгээний мөнгөн хөрөнгийн хуваарилалт, менежмент, үр ашигт байдлыг хариуцах, валют арилжааны болон мөнгөн гуйвуулгын ханшийг тогтоох зэрэг ажлыг гүйцэтгэх, асуудалд дүн шинжилгээ хийх, дүгнэлт боловсруулах, шийдвэр гаргах чадвартай, зөв хандлагатай, хариуцлагатай хүн байвал холбогдоорой. 👉 (Link)
👷♀️ Цемент хэрхэн бүтдэг вэ?
Бидний эргэн тойронд өрнөж буй бүхий л бүтээн байгуулалтын үндсэн материалын 1 цементийн талаар танилцуулъя. Цемент яагаад чухал вэ?
🍞 “Барилгын талх”
Цемент нь барилгын элементүүдийг барьцалдуулагч зуурмаг буюу бидний мэдэх бетоны түүхий эд болдог бөгөөд орцонд нь шохойн чулуу, төмрийн хүдэр, гөлтгөнө, нүүрс болон нэмэлт материалууд ордог.
💁♂️ Ач холбогдол: Барилгын үндсэн болоод хамгийн чухал материалын 1 учир цементийг стандартын дагуу өндөр чанартай үйлдвэрлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, сайн чанарын цемент нь бүтээн байгуулалтыг чанартай, бат бэх болгох үндэс болох юм.
👇 Хэрэглээний төрлөөр ялгаатай
Цементийг хэрэглээний төрлөөр нь дараах байдлаар ангилна:
🏢 Өргөн хэрэглээний: OPC 42.5 маркийн цемент нь бүх төрлийн барилга угсралт болон зам гүүрийн ажил, бетон эдлэлийн үйлдвэрлэл, мөн дотоод засал чимэглэлийн ажлуудад өргөнөөр хэрэглэгддэг.
🏠 Өрхийн цемент: CPC 32.5-ыг зуслангийн байшин, байшингийн суурь, бага маркийн (M200 хүртэлх) бетон цутгалт, зуурмаг, бетон хийц, дотор засал, замын бүтээцийн ажилд суурь үед хэрэглэх боломжтой юм.
🏭 Тусгай хэрэглээний: Харин PC 52.5-ыг өндөр бат бэх бүхий угсармал хийц, урьдчилан хүчитгэсэн бүтээц, төмөр замын бетон дэр, харьцангуй өндөр ачаалал даах төмөр бетон цутгамал байгууламж, өндөр хүчдэлийн шон, зам гүүр зэрэгт хэрэглэдэг.
Эцэст нь… Хэрэглээний төрлөө мэдээд авсан тул өөрийн хэрэглээний онцлогт тааруулан мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч сонгоорой. Сонирхуулахад, эх орондоо үйлдвэрлэсэн чанартай цементээр дотоодын хэрэгцээг хангах зорилготой Монцемент компани байгуулагдсны 9 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож буй.
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply