• Lemon Press
  • Posts
  • 💎 Дэлхийн хамгийн том алмаз экспортлогч хэн бэ?

💎 Дэлхийн хамгийн том алмаз экспортлогч хэн бэ?

IPTV-н систем болон Оросын алмазын экспортод нь хориг тавьсан талаар тоймлолоо.

POWERED BY

Morning! U Money картаар зөвхөн нийтийн тээврийн төлбөр төлдөг байсан бол одоо авто зогсоолын төлбөр төлдөг болох гэнэ шүү. 🅿️ 

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: ХХБ-ны IPO-н анхдагч зах зээлийн арилжаа эхний өдрөө 484 захиалга авч захиалгын явц нь 100.4%-д хүрлээ.

MNG: МҮХАҮТ болон СЗХ ТОП-100 ААН-ийг IPO хийх, бонд гаргахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр батлав.

MFF: Мөнгөний зах дээр энэ 7 хоногт ₮3.1 тэрбумын репо зээл арилжаалагдлаа.

LINUX vs Full Android

Амралтын өдрөөр ганц кино үзэх гэхээр интернэт ч юм уу төхөөрөмж гацаад нэг л болж өгөхгүй байна уу? Тэгвэл энэ юутай холбоотой вэ?

Linux хоцрогдов уу?

Бидний ашигладаг IPTV төхөөрөмж нь Linux болон Android TV гэсэн 2 үндсэн үйлдлийн системээр үйлчилгээгээ хүргэдэг.

  • Linux: Энэ нь тоглуулагч, сервер, компьютер, зөөврийн компьютер зэрэг төрөл бүрийн төхөөрөмжүүдэд зориулсан үйлдлийн систем юм. IPTV-н операторууд 1990-ээд оноос хойш Linux системтэй төхөөрөмжийг ашиглаж ирсэн.

  • Гэхдээ: 5-6 жилийн өмнө гарсан үндсэн Linux системтэй IPTV төхөөрөмжүүдийн ажиллагаа хэвээр байгаа ч шинэ график болон программ бүхий том платформуудыг дэмжихгүй байгаа юм. Үүнээс үүдэн хурд удаашрах, шалтгаангүй гацах, систем унах зэрэг асуудлууд үүсээд буй.

  • Харин: Android TV нь Android Open Source Project (AOSP) үйлдлийн систем дээр үндэслэсэн учир ТВ, медиа тоглуулагч, проектор зэрэг Smart TV-тэй төхөөрөмжүүдэд зориулагдсан аж. Тиймээс тус систем нь Google Play болон олон экосистемийн программуудад нэвтрэх, UI графикийн элементүүдийг дүрслэн харуулах зэрэг өргөн боломжийг олгодог байна.

Тэгэхээр…

Дээр дурдсанчлан бидэнд үүсэж буй интернэтийн хурд, төхөөрөмж гацах зэрэг асуудал нь Linux системтэй хуучин IPTV төхөөрөмжийн хүчин чадал гологдож эхэлсэнтэй холбоотой. Иймд бид Wifi болон IPTV төхөөрөмжийг тодорхой цаг хугацааны мөчлөгтэйгөөр сайжруулах шаардлагатай. Өөрөөр бол дэлхийн IPTV үйлчилгээний шинэчлэлээс хамааран төхөөрөмж нь дунджаар 5 жил ашиглагдах боломжтой учир үйлчилгээ хүргэж байгаа байгууллагаас үл шалтгаалан төхөөрөмж шинэчлэх шаардлага үүсэж буй.

Эцэст нь… Хэрэв танай интернэт болон төхөөрөмж гэнэт гэнэт гацаад эхэлбэл төхөөрөмжийнхөө насжилтын талаар бодож эхлэх хэрэгтэй болов уу.

💪 Америкийг Хятадтай өрсөлдөхөд тусална

IBM: IBM болон Alphabet (GOOG) Чикагогийн их сургууль болон Токиогийн их сургуулийн квант тооцооллын судалгаанд $150 саяыг хандивлалаа. Энэхүү дэмжлэг нь Америкийн Хятадтай өрсөлдөх давуу талыг хадгалахад туслах юм. Түүнчлэн IBM 100,000 кубит багтаамжтай квант төвтэй супер компьютер бүтээхэд зориулж 2 их сургуульд $100 саяыг хандивлахаар төлөвлөж байгаа аж.

ХХБ-ны IPO танилцуулах арга хэмжээ

Өчигдөр ХХБ-ны IPO танилцуулах арга хэмжээ болов. Түүнчлэн тус банкны стратегийн хөрөнгө оруулалт дүүрч, анхдагч зах зээлийн арилжааний явц нь 100.4%-д хүрээд байна. Тэгвэл тус эвэнтийн үеэр юу яригдав?

Тэд 2022 оны ТОП-100 ААН-үүдийн жагсаалтын 6-р байранд эрэмбэлэгдсэн амжилтаа онцлон цаашид ОУ-ын банк, санхүүгийн байгууллагуудаас төсөл, хөтөлбөр тус бүрдээ $250 сая хүртэлх хамтын санхүүжилтийг татах төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнчлэн ОУ-д дахин бонд босгож, гадаад эх үүсвэрийг нэмэгдүүлэх ээ мэдэгдэв.

Гэснээс бидний тус банкны IPO-н талаар бэлтгэсэн мэдээг ЭНД-ээс унших боломжтой шүү.

🚫 Ээлжит хориг

Их 7-гийн орнууд Орост тавьсан хориг арга хэмжээгээ өргөтгөн алмазын экспортод нь хориг тавихаар хэлэлцэж байна.

Яагаад чухал вэ?

Дэлхийн хамгийн том алмаз экспортлогч болох Оросын алмазын экспорт өнгөрсөн онд 30% буурч 34 сая каратад хүрчээ. Тэдний талаар илүү гүн ухвал, Alrosa гэх төрийн өмчит компанитай холбогдох бөгөөд тэд дотоодын алмазын олборлолтын 90% гаруйг, дэлхийн 25%-ийг тус тус бүрдүүлдэг аж. Хэрэв тус хориг арга хэмжээ биежвэл дэлхийн хамгийн том алмаз олборлогч Alrosa-д юу тохиолдох бол?

  • Овгор: Одоогоор Америк болон Их Британи Alrosa-д импортын хориг тавьсан байгаа. Гэсэн ч тус компанийн өнгөрсөн оны алмазын борлуулалт төлөвлөгөөнөөсөө давж 35 сая каратад хүрээд буй. Түүнчлэн өнгөрсөн онд ЕХ Оросоос $1.5 тэрбумын алмаз импортолсон зэргээс харахад хориг арга хэмжээ тийм ч үр дүнтэй биш байгаа.

  • Яагаад? Оросоос олборлож буй алмазууд ихэнхдээ боловсруулаагүй алмаз байдаг төдийгүй импортлогч оронд очоод өнгөлж боловсруулаад дараагийн улс руу борлуулахад хаанаас ирснийг нь тогтоох боломжгүй байдаг гэнэ. Тэгэхээр өөрөө ч мэдэлгүй тэдний импортлогч болох магадлалтай байх нь.

  • Гол импортлогчид: Түүнчлэн Бельги, АНЭУ, Энэтхэг, Израил, Ботсвана зэрэг улсууд Оросын алмазын гол импортлогчид болдог байна.

Тэгвэл Орост алмазын экспортын хориг тавих нь дэлхийн алмазын ЗЗ болон бусад улсуудад хэрхэн нөлөөлөх вэ?

  • Шууд үр дүн: Мэдээж хамгийн том тоглогч байхгүй болбол нийлүүлэлт буурч алмазын үнэ нэмэгдэх нь ойлгомжтой. Гол асуудал нь алмазын эрэлт тодорхой бус байдагт орших бөгөөд үнэ өссөн ч эрэлт буурахгүй байх боломжтой юм.

  • Хоморгод нь: Түүнчлэн Энэтхэгт дэлхийн алмазын 90% нь боловсруулагддаг. Энэ ч утгаараа Оросын алмазын экспортыг хориглох нь тус улсын алмазын нийлүүлэлтийг тасалдуулж, ажлын байрууд устах эрсдэл үүсгэнэ.

Эцэст нь… Их 7-гийн хувьд Оросын алмазын экспортыг хориглох нь дайны эрчийг сааруулж болох ч дэлхийн алмазын ЗЗ, Энэтхэгийн алмазын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх магадлалтай л юм.

Саяхан ЭЕШ-ын Монгол хэл бичгийн шалгалтын дүн зарлагдаж хэн хүнгүй л шалгуулагчдын хангалтгүй үнэлгээг ярьсныг сонссон л биз дээ. Ер нь та өөрийнхөө Монгол хэлний зөв бичгийн мэдлэгийг хэр сайн гэж боддог вэ? Тэгвэл доор оруулсан бичвэрт хэдэн алдаа байгааг олоорой.

Зээлийн төлөлтөө зөв төлөвлхийн тулд эхлээд зээл бүрийн үлдэгдэл, хүү, төлбрийн доод хэмжээ зэрэг бүх зээлийнхээ жагсаалтыг гарган дараа нь зээлүүдээ эрэмблэх нь чухал. Хэрэв та өндөр хүүтэй олон зээлтэй бол бага хүүтэй нэг зээл болгон нэгтгэх талаар бодоорой.

Алдааг олсон бол зөв бичсэн хувилбараа ч бидэнтэй хуваалцахаа мартав аа. 😎

MCS Coca-Cola чихрийн хэмжээгээ буурууллаа

Урин дулаан зун цаг айсуй. Зуны халуун өдрүүдийг MCS Coca-Cola-н сэтгэл сэргэм ундаагүйгээр төсөөлөх аргагүй.

Гэсэн ч зарим хүнд чихрийн хэмжээнээс нь болоод дуртай ундаагаа ууж чадахгүй байх үе бий. Тэгвэл MCS Coca-Cola компани нийт 46 амтнаас эдгээр 9 ундааны чихрийн хэмжээг бууруулжээ. Ингэснээр тус компанийн илчлэггүй буюу бага чихэртэй бүтээгдэхүүний хэмжээ нийт бүтээгдэхүүний 63% болсон байна.

Сонирхуулахад, тэд ундаануудынхаа чихрийн хэмжээг 2018 оноос хойш үе шаттайгаар бууруулж буй бөгөөд цаашид жил бүр 1-2 ундааны чихрийн хэмжээг бууруулах гэнэ.

Мөн хамгийн сүүлд Minute Maid Punch алимны ундааны чихрийн хэмжээг (100 гр бүтээгдэхүүн дэх чихрийн хэмжээ 9.7 гр-аас 7.4 гр болж 24%) багасгасан аж. 😎

За тэгээд, чихэр багатай ундаа уух дуртай хүмүүс эдгээр ундаанаас туршаад үзээрэй.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

BNews

🔹Tencent (TCEHY)-н орлого энэ оны эхний улиралд 11% өсөж $21 тэрбумд хүрлээ. Улмаар ашиг нь 10% өсөж $3.8 тэрбум болоод буй. Тус өсөлтөд компанийн онлайн зар сурталчилгааны орлого 17%, шинээр гаргасан Honor of the King видео тоглоомын орлого 25% тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

🔹Тэрбум мод сангаас шилдэг 34 төсөлд ₮1.3 тэрбумын санхүүжилт олгоно. Тус сонгон шалгаруулалт нь өнгөрсөн 10-р сард зарлагдаж нийт 200 төсөл хүлээн авчээ. Түүнчлэн шалгарсан төслүүд 37 га талбайд нийт 105 мянган мод тарьж 5 жилийн хугацаанд тогтмол арчлах гэнэ.

🔹2022 оны ТОП-100 ААН-ийн жагсаалтыг “Оюу толгой” ХХК тэргүүллээ. Тэдний араас ХААН Банк (KHAN) болон Энержи Ресурс ХХК удаалжээ. Түүнчлэн тус ААН-ийн борлуулалтын орлого өнгөрсөн оноос ₮3 их наядаар нэмэгдэж, ₮38.4 их наяд хүрсэн нь ДНБ-ий 73%-тай тэнцэх болов.

🔹Ирэх онд ЭЗ 6.5% өсөх хүлээлттэй байна. Өчигдөр УИХ-ын ээлжит чуулганаар ирэх онуудын төсвийн төсөөллийн хуулийн төслийг хэлэлцсэн билээ. Тус хуралдааны үеэр Сангийн сайд ирэх онд экспортыг $14.2 тэрбум, гадаад худалдааны ашгийг $4.3 тэрбум хүргэх хүлээлттэй байна гэв.

  • Tech: Нэг минут хүрэхгүй хугацаанд роман уншиж чаддаг AI. (TheVerge)

  • Market: Азийн зах зээл яагаад өсөв? (CNBC)

  • Idea: Ажилд орох магадлалаа нэмэх арга. (MIT)

  • Book: Бизнесийн номыг хэрхэн унших вэ? (HBR)

Reply

or to participate.