- Lemon Press
- Posts
- 💳 Кредит карт ав!
💳 Кредит карт ав!
МОСТ Финтекийн IPO | Reddit IPO | ХХБ-ны сонирхлын зөрчил
POWERED BY
Шинэ сарын мэнд ээ. Он дуусахад 30 хоног үлдлээ. Бид энэ оныг 700 товхимол бичсэн амжилттайгаар үдэх нь. Харин таны энэ жилийн төлөвлөгөө юу болж байна даа? 🤔
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Өчигдрийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар Энержи Ресурс ХХК-ийн 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс ₮9.1 тэрбумаар арилжаалагдав.
US: Америкийн эдийн засаг III улиралд 5.2% өссөн нь өссөн нь сүүлийн 2 жилд байгаагүй хурдацтай өсөлт боллоо.
OT: Оюу толгой төслийн зэс хайлуулах үйлдвэрийн талаар судлах судалгаа хөгжүүлэлтийн баг байгуулагдлаа.
📑 Шинэ бирж, шинэ IPO
Most Money-г бүтээгч МОСТ Финтек ХХК-ийн IPO-н анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлж байна. Уг IPO-н талаар юу мэдэх ёстой вэ?
Онцлог IPO
МОСТ Финтек ХХК-ийн IPO-н анхдагч зах зээлийн арилжаа өнөөдрөөс эхлэн 12 сарын 7 хүртэл Монголын анхны хувийн бирж болох Улаанбаатар Үнэт Цаасны Бирж дээр явагдах юм. Өмнө нь МХБ (MSE)-ээр л IPO-н арилжаа явагддаг байсан бол одоо хувийн биржээр явагдах нь.
Тэдний тухайд
Монголын Финтек салбарт цахиур хагалагч МОСТ Финтек ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдаж, 2012 онд анхны цахим хэтэвч Most Money-г нэвтрүүлсэн билээ. Өдгөө тэд 1.7 сая хэрэглэгчтэй болж, 7 банк, 32 ББСБ, ҮЦК-иуд болон бусад мерчантуудад төлбөр тооцоо, гүйлгээ боловсруулах зэрэг төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж буй.
7 хувьцаа эзэмшигч: МОСТ Финтек ХХК-нд одоогоор 7 этгээд хувьцаа эзэмшдэг. Үүнээс хамгийн их буюу 39.2%-ийг тус компанийн ТУЗ-ийн дарга А.Сүхдорж эзэмшиж байгаа. Харин IPO-н дараа түүний хувьцаа эзэмшил 28.6% болж буурах юм.
IPO-н эргэн тойронд
Компанийн нийт үнэлгээ ₮21.4 тэрбум бөгөөд тэд олон нийтэд 27%-иа санал болгож ₮5.8 тэрбумыг татан төвлөрүүлэх юм. Компани нэгж хувьцаагаа ₮44-өөр санал болгож буй.
70/30: Тэд нийт татан төвлөрүүлэх дүнгийн 70%-ийг олон нийтэд, 30%-ийг стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгоно. Уг IPO-н үндсэн андеррайтераар Ти Ди Би Секьюритис ҮЦК, туслах андеррайтераар Ард Секюритиз ҮЦК ажиллаж байгаа.
Цаашид яах юм?
Тэд нийт татан төвлөрүүлэлтийнхээ дийлэнх буюу 79%-ийг МОСТ Платформд, 12%-ийг МОСТ Монид, үлдсэн 9%-ийг үйл ажиллагаандаа зарцуулах аж. Ингэснээр тэд блокчэйн хэтэвч, нэгдсэн мэдээллийн сан болон AI scoring-н төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Улмаар,
2027: Тэдний хэрэглэгчийн тоо 2027 он гэхэд 3.8 саяд, нийт гүйлгээ нь 52.5 саяд хүрэх гэнэ. Ингэснээр компанийн борлуулалтын орлого 2027 он гэхэд 2022 оныхоос 6.5 дахин нэмэгдэж ₮9.1 тэрбумд хүрэх төлөвтэй байна.
Эцэст нь… Энэхүү нийтлэл нь ямар нэгэн байдлаар таны хөрөнгө оруулалтын шийдвэрт нөлөөлөх биш мэдээллийн зорилготой гэдгийг анхаараарай.
💳 Кредит карт ав!
TDB: Худалдаа Хөгжлийн Банк Ти Ди Би Лизинг ХХК-тай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийв. Тодруулбал, банк Ти Ди Би Лизинг компанид ₮5 саяын эрхтэй байгууллагын бизнес кредит карт эзэмших эрхийг өгсөн байна. Тус кредит картын хугацаа нь 24 сар бөгөөд худалдан авалт хийхэд жилийн 22.8% бусад үед 30%-ийн зээлийн хүү тооцох аж.
🔥 Ирэх оны хамгийн халуухан IPO
Reddit-г улс төр, ЭЗ, философиос эхлээд хачин чигтэй асуултуудын талаар хэнтэй ч хамаагүй хэлэлцүүлэг өрнүүлэх боломжит талбар гэдгээр нь мэднэ биз дээ? Тэгвэл Reddit-н IPO 2 жил хойшилсны эцэст ирэх оны эхний улиралд болж магадгүй. Магадгүй шүү!
Нээлттэй компани болохын хүслэн
Анх 2021 онд Reddit-н IPO хийх шуум гарч байснаас хойш тэд ЭЗ сэргэх, зах зээлийн донсолгоон дарагдах үүлэн чөлөөний нарыг хүлээсээр өдийг хүргэв. 2 жилийн өмнө тэд $10 тэрбумаар үнэлэгдэж Fidelity (FXAIX) болон бусад хөрөнгө оруулагчдаас $400 саяын ХО-ыг татаж чадсан чамгүй амжилттай. Гэсэн ч Fidelity Reddit-н үнэлгээг $5.5 тэрбум болгон бууруулсан юм. Ер нь л өнгөрсөн 2 жилд IPO хийсэн компаниудын үнэлгээ суга, суга буурсан даа.
Reddit хэрхэн мөнгө олдог вэ?
Тэдний орлогын урсгал зар сурталчилгаа болон гишүүнчлэлийн төлбөр гэсэн цомхон бүтэцтэй. Өнгөрсөн онд л гэхэд, зар сурталчилгаанаас орлогынхоо дийлэнх буюу $503 саяыг, гишүүнчлэлийн төлбөрөөс $23.7 саяыг олсон байна.
Илүү олон зар сурталчилгаа: Юутай ч Reddit IPO хийвэл хувьцаа эзэмшигчдээ баярлуулахын тулд илүү их ашигтай ажиллах хэрэгтэй болно. Тэгэхээр бид илүү олон зар сурталчилгаа харах цаашлаад одоо үнэгүй ашиглаж байгаа зарим функцүүдээ төлбөртэй болох зэрэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй болох нь дээ.
IPO зах зээл сэргэх үү?
Reddit гэлтгүй олон компаниуд өнгөрсөн 2 жилд IPO хийхээ түр харзнаж, зах зээл тогтворжихыг хүлээцтэй ажиглах болсон. Энэ нь ч аргагүй буюу өнгөрсөн жилд л гэхэд Америкт IPO хийсэн компаниуд зах зээлээс ердөө $7.7 тэрбумыг босгосон байна. Үүнийг өмнөх жилүүдийн дундаж болох $50 тэрбумтай харьцуулахад хамаагүй бага дүн.
Хүлээлт: Энэ оны тухайд хаа очиж давгүй жил болж байгаа бөгөөд он гарснаас хойш 96 компани IPO хийж $18.8 тэрбумыг босгоод буй.
Эцэст нь, Reddit-с гадна ирэх онд Skims, Shein, Rubrik тэргүүтэй компаниуд IPO хийхээр зэхэж байгаа нь ХЗЗ-ийн шинэхэн тоглогчид нэмэгдэх хүлээлтийг үүсгэж байна. Сонирхуулахад, энэ оны хамгийн хүлээлттэй байсан Instacard (CART)-н хувьцааны үнэ IPO үнээсээ 16% унасан бол Arm (ARM)-нх 21% өссөн дүр зураглалтай байна. Нээлттэй болоод л байдаг, араас нь унаад л б
Ойрд үгийн сүлжээ бөглөөгүй юм байна. Санамж, англиар бөглөх ёстой шүү.
🎯 Хакатон 2023-ын шилдгүүд тодорлоо
ХААН Банк анх удаа олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран Хакатон 2023-ыг 2 сарын турш амжилттай зохион байгууллаа. Тодруулбал, уг хакатоны сүүлийн шатанд 10 баг шалгарсан ба тэд шилдэг 3 багийг тодруулсан юм. Үүнд:
1-р байр: M Team багийн 10 секундэд гүйлгээ хийх боломжтой NFC төлбөр тооцооны шийдэл,
2-р байр: Khamble boys багийн бизнес эрхлэгчдийн дансны орлогыг дуу хоолойгоор хэлэх “Мерчант апп”,
3-р байр: Team GG багийн давтамжит төлөлтийн систем.
Түүнчлэн хакатонд оролцсон шилдэг багууд, залуу мэргэжилтнүүд ур ухаан, авьяас чадвараа үнэлүүлснээс гадна цаашид ХААН Банктай хамтран ажиллах боломжтой болж буй.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
Latamobility
🔹General Motors (GM) $10 тэрбумаар хувьцаагаа халааслахаар болжээ. Ингэснээр тэдний ногдол ашгийн хэмжээ улирал бүр 33% өсөх боломжтой. Тус мэдээний араас хувьцааны үнэ нь 9.4% өсөж $31.6 болоод байна. Мөн тэд өөрийгөө жолооддог машин Cruise-н хөрөнгө оруулалтыг багасгахаа мэдэгдсэн аж.
🔹Нийслэлийн үл хөдлөх хөрөнгийн татварыг байршлаас нь хамаарч ялгавартай тогтоох талаар хэлэлцлээ. Тодруулбал, НИТХ-аар үл хөдлөх хөрөнгийг хороодоор ангилан 0.6%, 0.8%, 1%-ийн татвар олгох төсөл хэлэлцүүлэгдсэн байна. Харин НИТХ-ын дараагийн хэлэлцүүлэг 12 сарын 5-нд болох аж.
🔹Монгол Базелийн мөнгө угаахтай тэмцэх индексээс дунджаас дээгүүр оноо авав. Тодруулбал, энэ онд тус индексийн дундаж үзүүлэлт 5.3 болсон бол Монгол 5 гэж дүгнэгдэн 152 орноос 83-т жагсжээ. Харин хамгийн эрсдэлтэй улсаар 8.2 оноогоор Хаити, эрсдэл багатай улсаар Исланд 2.9 оноотойгоор тус тус үнэлэгджээ.
🔹Нийслэл агаарын бохирдлыг бууруулахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарна. Мөн өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих, гэр хорооллын халаалтыг сэргээгдэх эрчим хүчээр шийдэх чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх аж. Сонирхуулахад, НҮБХХ одоогоор Монголд 8 төсөл хэрэгжүүлж байна.
Турш: Шуугиан тарьж буй шинэ AI. (digitaltrends)
Унш: Төв Азийн нүүдэлчин Мулан. (Baabar.mn)
Сонс: Хувийн тэтгэврийн тухай хуулийн нөлөө. (LemonPress)
Танилц: Paint программын үсрэнгүй хөгжил. (TheVerge)
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply