- Lemon Press
- Posts
- 💸 ХААН Банкны IPO цан цохилоо
💸 ХААН Банкны IPO цан цохилоо
Крипто ЗЗ болон ХААН Банкны IPO-ны талаар тоймлолоо.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Хуурайшил ихтэй газар нутаг түймэр тархах эрсдэл өндөр байгаа тул энэ тэнд аялж байхдаа асаасан гал, татсан тамхиа заавал унтраагаарай. Монголынхоо ганган байгалийг хайрлах хэрэгтэй биз дээ? 🤗
*Нэг өдрийн өөрчлөлт
IMF: ОУВС дэлхийн ЭЗ-ийг 5 жилийн дараа 3% өсөлттэй байна хэмээн таамагласан бөгөөд энэ нь 1990 оноос хойших хамгийн дунд хугацааны өсөлтийн хамгийн бага таамаг болов.
FRC: Санхүүгийн Зохицуулах Хороо мөнгөн зээл (Ломбард)-ийн үйл ажиллагаа эрхлэгчид зориулсан сургалт зохион байгуулна. Хамаарал бүхий этгээдүүд хуулийн дагуу хамрагдах үүрэгтэйг анхаарна уу.
CPI: Америкийн 3-р сарын инфляц хүлээлтээс бага буюу 5% гарлаа.
💸 ХААН Банкны IPO цан цохилоо
Хөрөнгийн биржийн цан дуугарч банкнуудын IPO үргэлжиллээ. Монголын хамгийн том банк болох ХААН Банкны IPO танилцуулгыг товчлон хүргэсэн бидний тусгай дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Дахин сануулахад
Монголын ХЗЗ-ийн үнэлгээг бараг ₮2 их наядаар нэмэгдүүлж буй хамгийн том IPO олон нийтэд дараах нөхцөлөөр бизнесээ санал болгож буй.
Нэгж хувьцаа ₮959: Тэд компанийн 10%-иа нэгжийг нь ₮959-өөр үнэлж, нийт ₮183.4 тэрбумын татан төвлөрүүлэх юм.
Зарцуулалт: Тэд ирэх жилүүдэд ногоон болон дижитал зээлээ түлхүү хөгжүүлэх зорилготой. Тиймээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн 35%-ийг IT хөгжүүлэлтэд, 34%-ийг ногоон төсөл хөтөлбөрт, үлдсэн 31%-ийг урт хугацаат орон сууцны хөрөнгө оруулалтын төсөлд зарцуулах аж.
Үнэлгээ
ХААН Банкны нийт хөрөнгө нь өнгөрсөн онд 11.9% өсөж ₮15 их наядад хүрсэн нь банкны салбарын нийт хөрөнгийн бараг 32.6% байв. Компани IPO хийсний дараагаар тэдний P/B харьцаа 1.08 болох аж. Энэ нь ТОП-20-д багтах 3 банкны IPO хийсний дараах P/B харьцааны дундаж 1.31-ээс бага байгааг харж болно. Дэлгэрүүлбэл,
Харин өчигдрийн хувьцааны хаалтын үнээр тооцсон нээлттэй 3 банкны P/B харьцаа дунджаар 0.93 байв.
Ногдол ашиг 40%
ХААН Банк ногдол ашиг хуваарилахаар болбол цэвэр ашгийн 40%-иас илүүг ногдол ашиг болгон хуваарилахыг эрмэлзэх аж. Ингэхдээ хэд хэдэн шаардлага хангасан байх хэрэгтэй.
Тухайлбал, Ногдол ашиг төлсний дараа тэд төлбөрийн чадвартай байх хэрэгтэй ба Монголбанкны зохистой харьцааны шалгуурыг хангаж байх шаардлагатай. Үүнээс гадна зарим нөхцөлүүд ч байгааг анхаараарай.
Эцэст нь... Өндөр бодлогын хүүгээс болж зээлийн хүү өсөн зээлийн эрэлт буурах, нөгөө талд хадгаламжийн хүү өсөж банкнуудын зардал нэмэгдэх эрсдэлтэйг анхаарч ухаалаг шийдвэр гаргахыг зөвлөж байна.
🤝 Ferrari Samsung-тай хамтарна
RACE: Ferrari болон Samsung (005930.KS) нар хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ. Ингэснээр Ferrari-н дараагийн үеийн машинуудаа Samsung-н OLED ухаалаг дэлгэцээр тоноглох аж. Улмаар Samsung тус дэлгэцийн үйлдвэрлэлд $3 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа сурагтай.
Крипто өвөл дууссан бололтой
Биткойны (BTC) үнэ жилийн эхэн үеэс 80% гаруй өсөж $30,000-н босгыг давав. Энэ нь 2022 оны 6-р сараас хойших анхны тохиолдол юм. Ер нь крипто салбарт юу болж байгааг товчхон тоймлоё.
Крипто итгэл төрүүлэв
Америкийн ЭЗ-ийн үзүүлэлтүүд нааштай гарч буйтай холбоотойгоор Холбооны нөөцийн сан бодлогын хүүгийн өсөлтөө зогсоох магадлалтай. Учир нь, 2022 оноос хойш нийт 9 удаа өсгөсөн бодлогын хүүгийн нөлөөгөөс болж ЗЗ хумигдаж, 3 банк дампуураад амжсан. Мөн инфляц буурсаар байгаа нь түлхэц үзүүлж хөрөнгийн болон крипто ЗЗ-д эерэг хүлээлт үүсгээд буй.
Криптод итгэсээр: Биткойн (BTC) эзэмшигчдийн хамгийн том төлөөлөл болох MicroStrategy (MSTR) л гэхэд 2023 оны 3 сарын 23 наас 4 сарын 4-нд $23.9 саяар биткойн авчээ. Улмаар тэдний нийт эзэмшиж буй биткойны тоо 140,000-д хүрээд байна.
Эсрэгээрээ: Америкийн засгийн газар 3 сард 9,861 биткойн худалдсан ба энэ жил л гэхэд 4 удаагийн транчаар 41,490 биткойныг зарж борлуулжээ.
Харин Эфэриумын эргэн тойронд
Удахгүй болох Эфэриумын “Шанхай шинэчлэл”-ээр 2020 онд стэйк хийсэн нийт $33.7 тэрбумтай тэнцэх 17.6 сая эфэриум сулрах аж. Стэйк хийх гэдэг нь нэг ёсны хадгаламжийн төрөл юм. Хэрэглэгчид өөрсдийн Эфэриумаа хадгалсныхаа хариуд урамшуулал авч улмаар Ethereum blockchain-ий сүлжээг хамгаалахад тусалж буй хэрэг. Үүнтэй холбоотойгоор ЗЗ дэх Эфэриумы тоо нэмэгдэж үнэ нь унах болов уу? 😱
Үгүй. Шууд тэгж дүгнэх нь өрөөсгөл. Учир нь зах зээлд нийт 120,5 тэрбум эфэриум байдаг ба үүний 85% нь стейк хийгдээгүй, 14% нь стейк суларсан ч одоогийн ханшаар зарахад маш бага хэмжээний өгөөжтэй ба зарах магадлал бага хэрэглэгчид байна.
Эцэст нь… Криптогийн онцлог болох Peer to peer-ээс болоод хувь хүн, байгууллагууд итгэж байгаа бол засгийн газрууд тийм ч итгэлтэй биш байгаа бололтой. Харин та?
19.3%
Улсын хэмжээнд 2023 оны I улиралд төрсөн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеэс 19.3% өсөж 16,452-д хүрчээ.
4.7 нэгж хувь
Түүнчлэн 1,000 хүнд ногдох төрөлт тус хугацаанд 0.7 нэгж хувиар өсөж 4.7 нэгж хувь болов.
4,352
Харин адил хугацаанд нас барсан хүний тоо 0.6% өсөж 4,352 болов.
🤯 Сэтгэл зүйд тулгуурласан зээлийн апп
Сэтгэл зүйн үнэлгээнд тулгуурлан зээл олгож, ус уун зээлийн эрхээ нэмдэг апп гэнэ үү. 🧐
Ямар апп вэ? Гэвэл 16 асуултаар таны зан үйл, итгэл үнэмшил, сэтгэл зүйн онцлогийг тодорхойлж, хариуцлагад тань итгэн зээл олгодог ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн Монгол оюуны бүтээл Zeely юм.
Zeely апп-ын онцлогоос дурдвал
24 цагийн дотор цахимаар гэрээ байгуулаад зээл авах,
Өдрөө сонгон 2 хувааж төлөх,
Урамшууллын Z, T оноо цуглуулан зээлийн эрх нэмэх зэрэг онцлогтойгоос гадна хүүгээ бууруулах боломжуудтай аж.
Хэрхэн ус уун зээлийн эрхээ нэмэх вэ?
Тэдний хөгжүүлж буй ус уух болон бусад зөв дадал хэвшүүлэх HabiDo апп-ыг ашигласнаар Zeely дэх зээлийн эрхээ нэмж, хүүгээ бууруулах давхар давуу талтай гэнэ.
🔗 Zeely-тэй нэгдэх бол ЭНД дараарай.
🔹Golomt Capital Championships-н ТОП-10 оролцогчдын өгөөж энэ 7 хоногт 30.8% байлаа. Тодруулбал, ТОП-5 оролцогчдын өгөөж 36.9%-тай, тэргүүлэгчийн өгөөж 49.1% байсан аж. Түүнчлэн уралдааны 4 дахь 7 хоногт Америк, Азийн голлох индексүүд 5-12 нэгж хувийн өсөлттэй байлаа.
🔹Гашуунсухайт боомтын хилээр гарсан нүүрсний хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Тухайлбал, 4 сарын 11-ны өдөр тус боомтоор 260 мянган тн нүүрс гарчээ. Үүнд ЭТТ ХК-ийн нүүрсний тээвэрлэлт 7 сарын өмнөхөөс 200 мянгаар буюу 800-900 автомашин тээвэрлэлт хийх болсон нь нөлөөлөв.
🔹Юун Twitter? X Corp гэдэг болсон шүү дээ! Тодруулбал, Элон Маск Twitter-г X Corp-той нэгтгэхээр болов. Ингэснээр Twitter Элон Маскын X-н брэндингийг хийх нэг төрлийн хурдасгуур болох юм. Ийнхүү цэнхэр шувуу Х Corp-н торонд орох нь дээ.
🔹Америк ChatGPT шиг хиймэл оюун ухаан (AI)-ны зохицуулалтын талаар судалж байна. ЗГ-аас тус төрлийн технологи эрчээ авч байгаа нь үндэсний аюулгүй байдал болон боловсролын салбарт заналхийлж байна гэж үзэв. Улмаар иргэдээсээ AI-н зохицуулалтын талаар санал авч байгаа гэнэ.
🔹Alibaba (BABA) Tongyi Qianwen гэх чатботоо танилцууллаа. Тус чатботыг компани өөрийн бүх платформтой нэгтгэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд бизнесийн харилцааны платформ DingTalk-с эхлэх аж. Ийнхүү AI-н өрсөлдөөнд дахин нэг хүчирхэг тоглогч нэгдлээ.
Дэлхийн улс орнуудын иргэд сарын цалингийнхаа хэдэн хувийг iPhone 14 Pro Max худалдан авахад зарцуулахыг доорх жагсаалтад харуулав.
Ингэхэд, та нар iPhone 14 Pro Max авсан уу? 🍎📱
— Lemon Press 🍋 (@LEMONPRESSinc)
7:58 AM • Apr 12, 2023
🏢 Блокчэйн хүний нөөцийн салбарт
Хүний нөөцийн менежерүүд ажилтнуудаа удирдаж, зохицуулахаас илүү бичиг цаасны ажилд дарагдчих гээд байдаг, тийм үү? Тэгвэл блокчэйн энэ асуудлыг шийднэ. Тодруулбал,
Ажилтны түүхийг баталгаажуулах: Блокчэйн ажил горилогчдын төгссөн сургууль, өмнөх ажлын байр, сертификат гэх зэрэг CV дээрх мэдээллийг шалгаж, танай компанийн зарласан орон тоо дээр тохирох хүмүүсийг шүүж гаргаж өгөх юм. Ингэснээр HR менежерүүд нэг бүрчлэн шалгаад суух шаардлагагүй болох нь ээ.
Цалин, урамшууллыг хялбар хуваарилах: Бидний өмнө танилцуулж байсан ухаалаг гэрээг ажилтантай байгуулж, ажилтан илүү цаг ажилласан, борлуулалтын төлөвлөгөөг даван биелүүлсэн тохиолдолд илүү цагийн болон урамшуулал цалин олгохоор гэрээнд тусгасан гэж үзье. Энэ тохиолдолд гэрээний нөхцөл биелмэгц ажлын хөлс ажилтны данс руу тэр дороо шилжих билээ.
Ажилтны хувийн хэргийн бүртгэх: Түүнчлэн HR менежерүүдийн хамгийн их цагийг авдаг хэцүүхэн ажил бол ажилтны анкет, дипломын хуулбар, чөлөөний хуудас, тойрох хуудас гэх дуусдаггүй цаасан бүртгэл. Блокчэйн технологийг ашиглавал эдгээрийг 100% цахимаар шийдэх боломжтой.
Ийнхүү HR менежерүүд блокчэйн технологийг ашиглаад эхэлбэл, тохирсон ажилтнаа богино хугацаанд олох боломжтой. Мөн бүртгэлийн ажлаас илүү ажилтныг сургах, зөв ажилд нь хуваарилах гэх зэрэг тухайн ажилтныг урт хугацаанд тогтоон барих гол ажилдаа цагаа зарцуулдаг болох нь ээ.
Career: Зайнаас ажилладаг хүмүүстэй харьцуулахад оффист ажилладаг хүмүүс карьер хөгжүүлэлтдээ 25% илүү цаг зарцуулдаг. (NDTV)
Why: FBI-с олон нийтийн газар дахь цэнэглэгчийг ашиглахгүй байхыг сануулжээ. (CBSNews)
What: Виртуал амьтны эмч. (TheNewYorkTimes)
Huh? 💩 эможи шүүхийн хаалга татсаар. (TheVerge)
Editor: Э.Золбаяр
Writers: Д.Эрдэнэдаваа, А.Баттүвшин, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply