Бонд шиг хувьцаа? 🤔

Ипотекийн зээлийн эргэн төлөлт | Оюу Толгой | Kokusai Electric-н IPO

POWERED BY

Morning! Өнөөдөр бид 3 жилийн ойгоо тохиолдуулан МХБ дээр цан цохих ёслол хийх гэж байна. Мөн Инвескор санхүүгийн групптэй хамтран хаалттай нетворкинг эвент зохион байгуулна. 14 цаг хүртэл бүртгэл явагдах юм шүү. ЭНД дарж амжиж бүртгүүлээрэй. 🍋 

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Булган боомтоор Монгол, Хятад, Орос 3 улсын тээвэрлэлт амжилтай нэвтэрлээ.

MIN: Уул уурхайн олборлох салбар 2023 оны эхний 8 сарын байдлаар улсын төсөвт ₮5 их наядыг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлэв.

POL: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүүллээ.

🍋🎁 The Early Bird Gets the Worm!

Happy 3 Years Anniversary, folks! Өнөөдрийн дугаарт бид MonPay-тэй хамтран ₮50,000-ийн эрхийн бичгийг 50 хүнд бэлэглэхээр боллоо. Ухаалаг шийдвэр гаргахаар зорьж буй манай уншигчдад бэлэг барьж буй MonPay компанийн хамт олонд маш их баярлалаа! 🥳

Хэрхэн оролцох вэ гэж үү? Их амархан. Та ердөө л Lemon Press-ийн урьд өмнө очиж байсан товхимлуудын аль нэг дугаарыг сонгон аваад, өөрт таалагдсан хэсгээ Instagram хаягтаа Lemon Press-ийг @mention хийж Story оруулахад хангалттай. 😎

Хамгийн түрүүнд Story хийсэн 50 хүнд дээрх бэлэг очих нь ээ. Товчхондоо бол хамгийн эрт сэрсэн 50 л ялах нь дээ. “The early bird gets the worm” гэдэг дээ. Амжилт!

🔍 Ипотекийн зээлийн эргэн тойронд юу болж байна?

Өнгөрсөн сард олгосон ипотекийн зээлийн хэмжээ жилийн өмнөхөөс 23.5% нэмэгдэж ₮139 тэрбумд хүрсэн бол эргэн төлөлт нь ₮86.2 тэрбумд хүрчээ.

Хэний мөнгөөр?

8-р сард олгогдсон нийт зээлийн дийлэнх буюу 88.5% нь банкны эх үүсвэрээр, үлдсэн нь ОСИСТТБ хөтөлбөрийн эх үүсвэр байгаа юм. Харин жилийн өмнө энэ дүр зураг эсрэгээрээ байв. Тодруулбал, 2022 оны 8-р сард шинээр олгогдсон ипотекийн зээлийн 63.5% нь ОСИСТТБ хөтөлбөрийн эх үүсвэр, үлдсэн хэсэг нь л банкны эх үүсвэр байжээ. Тэгэхээр одоо бол хэдэн банкнуудын эх үүсвэрээр л ипотекийн зээл гарч байна гэсэн үг.

  • Хэдэн хүн? Одоогоор 110,774 өрх ипотекийн зээлтэй байгаа нь жилийн өмнөхөөс 4,451-ээр нэмэгдсэн байна.

  • Чанар^2: Мөн нийт ₮7 их наядын зээлийн үлдэгдлийн 6.3% нь хугацаа хэтэрсэн болон чанаргүйд ангилагджээ.

Тамхины цэгээс…

Монголбанк энэ оны II хагаст багтаан ипотекийн зээлийн хөтөлбөрийн ЗГ-т шилжүүлэх ёстой ч одоог болтол энэ ажлын талаар албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа. Монголбанкнаас энэ талаар тодруулахад, “Одоогоор Сангийн яам болон Монголбанкнаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байна” гэсэн юм.

  • Хөндлөнгийн нүдээр: Мөн Банкны Холбооны уулзалт дээр ЗГ ипотекийн хөтөлбөрийг үргэлжлүүлж авч явах ёстой ч хэн, яаж хариуцах нь тодорхойгүй байгаа тул төлбөр тооцоог нь Монголбанк үргэлжлүүлэн хариуцах болов уу гэсэн таамаглал яригдаж байв.

Эцэст нь… Одоогийн нөхцөлд ипотекийн зээл авахын тулд өмнөхөөс илүү бартаатай зам туучих хэрэгтэй болоод буй. Тэгэхээр ипотекийн зээлийн хөтөлбөр ЗГ-т шилжих эсэх, цаашид хэн ямар үүрэгтэй оролцох тал дээр тодорхой шийдэл хэрэгтэй байна даа.

😯 Ямар хувьцаа гэнэ ээ?

9984.T: SoftBank $800 саяын бонд шиг хувьцаа гаргана. Энэхүү хувьцаа нь саналын эрхгүй мөн энгийн хувьцаа руу хөрвөхгүй тул одоогийн хувьцааны тоонд нөлөөлөхгүй аж. Мөн эхний 5 жилд 2.5-3%-ийн ногдол ашиг өгөх бөгөөд 5 жилийн дараа компани анх гаргасан үнээрээ буцаан худалдан авах эрхтэй аж. Хувьцааг богино хугацаанд хөрөнгө оруулах сонирхолтой оролцогчид компанийн нэр хүндэд итгэн худалдаж авахаар байна.

🤵 LP Network: ETF by InvesCore

Бидний Инвескор санхүүгийн групптэй хамтран зохион байгуулж буй хаалттай нетворкинг эвент өнөөдөр болох гэж байна. Уг арга хэмжээг Инвескор Глобал Кью Хамтын Биржээр арилжаалагддаг сан (ETF) үүсгэн байгуулагдсантай холбоотойгоор зохион байгуулж буй бөгөөд ХЗЗ-ийн мэргэжилтнүүд нэг дор цуглаж ETF-ийн тухай, салбарын сонирхолтой чөлөөт яриа, илтгэлүүдийг хэлэлцэнэ шүү.

📅 Хэзээ: 9 сарын 26
📍 Хаана: IC Tower
🔗Бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

⛓️ Чип үйлдвэрлэгчдийн IPO-н цуваа үргэжилсээр…

Энэ оны хамгийн халуухан IPO-н нэг болох Arm (ARM)-н араас шил даран Японы чипийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Kokusai Electric сарын дараа IPO хийх гэж байна.

IPO-н тухай

Kokusai Electric 58.8 сая ширхэг хувьцааг $12.74-аар санал болгож буй. Ингэхдээ компанийг $2.7 тэрбумаар үнэлж олон нийтээс $750 саяыг татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. IPO хийснээр компанийн үнэлгээ $3.7 тэрбумд хүрэх хүлээлтэй байгаа төдийгүй Японы ХЗЗ-ийн сүүлийн 5 жил дэх хамгийн том IPO болно гээд зах зээл чих тавин хүлээж буй.

Боломж ба эрсдэл

Kokusai Electric нь Samsung (005030.KS), Intel (INTC), TSMC (TSM) зэрэг томоохон чип үйлдвэрлэгчидтэй хамтран ажилладаг ч зах зээл дээрх чипийн эрэлт буурч буй нь тэдний нүүр тулах эхний эрсдэл байх болов уу. Яг энэ асуудлаар TSMC чипийн ханган нийлүүлэгчдэдээ нийлүүлэлтээ түр хугацаанд хойшлуулахыг мэдэгдээд буй.

  • Гэсэн ч сайн мэдээ нь Японы ЗГ-аас чип үйлдвэрлэлийн салбартаа ихэд анхаарч $2.8 тэрбумын татаас олгохоор төлөвлөж байгаа гээд дэмжлэг их байгаа.

Гялтганаж буй Японы ХЗЗ

2023 оныг Японд хөрөнгө оруулах жил гээд зарлачихсан юм шиг тус улсын ХЗЗ энэ онд гялалзаж байгаа. Тухайлбал, энэ IPO хийсэн компаниудын хувьцааны үнэ IPO-н үнээсээ 75% гаруй өсөөд буй.

  • Хөшигний цаана: Энэхүү өсөлт нь төв банк бодлогын хүүг -0.1% түвшинд барьж буйтай холбоотой. Түүнчлэн иений ханш он гарсаар долларын эсрэг 10% унаад буй. ЭЗ-ийн хүчин зүйл нэг иймэрхүү байгаа ч хөрөнгө оруулагчдыг татаж буй шалтгаан нь Япон компаниудын ирээдүйд өсөх боломж. Нэг ёсондоо Азийн зах зээлд нэвтрэх түлхүүр нь болоод буй.

Эцэст нь… Энэ жилийн халуухан IPO гэгдэх ARM-н хувьцааны үнэ оргил үеэсээ 29.5% унаад буй. Тэдний хувьцааны үнэ Японы ХЗЗ-ийн одоогийн өнгөөр бол өсөх магадлалтай. IPO-н дараа хувьцааны үнэ нь өсөх болов уу, унах болов уу, юу гэж бодож байна?

INSERT ➡️ Sparklines хэрэгслээр датагаа хүснэгтэн дотроо дүрслэлд оруулах боломжтой шүү.

🌱 Туул голоо цэвэрлэе өдөрлөг боллоо

Туул гол орчмын хог хаягдлыг цэвэрлэх, байгаль орчин болон усны нөөцийг хамгаалахад оюутан залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой CLEAN UP төсөл 9 сарын 16-нд буюу Дэлхийгээ цэвэрлэх өдрийг тохиолдуулан “Туул голоо цэвэрлэе” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

  • Цар хүрээ: Өдөрлөгт ЕБ-ын 26 сургуулийн ахлах ангийн сурагчид болон 10 их сургуулийн оюутнууд нэгдэн Туул голын ай сав дагуу Дунд гол, Бэлх гол, Улиастай гол, Зайсангийн гүүр, Маршалын гүүр болон Баянзүрхийн гүүр зэрэг 12 байршилд цэвэрлэгээ хийсэн байна.

Түүнчлэн уг өдөрлөгийг БОАЖЯ, МЗХ болон Туул голын сав газрын захиргаанаас санаачилсан ба "Оюу толгой ХХК" оюутан залуусыг дэмжин, автобусаар ханган хамтран ажиллажээ.

Anthropic

🔹Amazon (AMZN) Anthropic-д $1.25 тэрбумын хөрөнгө оруулалт хийлээ. Энэхүү хөрөнгө оруулалтын хэмжээ нь тодорхой шаардлагаас үүдэн $4 тэрбум хүртэл өсгөх боломжтой аж. Anthropic нь OpenAI-тай нэг салбарт өрсөлддөг ба гэрээний дагуу Amazon-н үүлэн технологи болох AWS-г ашиглах боломжтой болох нь.

🔹Дотоодын 8 крипто бирж tether болон төгрөгийн хослол (USDT/MNT) арилжаалж байна. USDT нь дэлхийн хамгийн олон крипто бирж, криптовалютын хослол үүсгэн арилжигддаг, тогтвортой стэйблкойн юм. Биржүүдийн 24 цагийн дээд ханш нь дунджаар ₮3,518 байгаа бөгөөд ханшийн зөрүү хамгийн багатайгаараа давуу талтай.

🔹Evergrande (3333.HK)-н хувьцаа 1 өдрийн дотор 25% унав. Компани өрийн бүтцэд өөрчлөлт хийх хурлаа хойшлуулсан нь ийнхүү хувьцааны үнэд нөлөөлсөн байна. Гэхдээ ганцхан Evergrande ч биш, Country Garden (2007.HK) тэргүүтэй Хятадын 3 үл хөдлөхийн компанийн хувьцааны үнэ цохилтод орсон аж.

🔹Бодь Даатгал (BODI)-н шинэ Гүйцэтгэх захирал томилогдлоо. Ийнхүү А.Энхжаргал ₮20.7 тэрбумын үнэлгээтэй даатгалын компанийн захирлаар ажиллаж эхлэв. Сонирхуулахад, энэ оны эхний хагаст компанийн өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 10.6%, хохирлын харьцаа 68.8% болжээ.

  • Унш: УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах нь Үндсэн хуулийг зөрчих үү? (Legaldata)

  • Юу болов?: Америкийн зохиолч нар 146 өдрийн тэмцлээ зогсоолоо. (Variety)

  • Сонс: Монголбанкны Ерөнхийлөгч юу ярив? (JargaldeFacto)

  • Яагаад?: EV-н худалдааны шинэ дүрэм үйлдвэрлэгч нарын толгойны өвчин болох уу? (BBC)

Reply

or to participate.